| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00727/И |
| Дугаар | 317/ШШ2025/00689 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00689
2025 05 23 317/ШШ2025/00689
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, регистрийн 00 дугаартай, МББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дүгээр баг, Номт 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Т овогт З холбогдох,
Гэрээний үүрэгт 1.717.646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МББСБ ХХК нь хариуцагч Э.Зхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.717.646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Э.З нь МББСБ ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 140000713587 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94239293 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.З нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 950.000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Э.Заас зээлийн гэрээний үүргийг шаардахад огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Э.Зын үндсэн зээлийн үлдэгдэл 950.000 төгрөг, зээлийн хүү 645.997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.649 төгрөг, нийт 1.717.646 төгрөг байна. Э.З нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул МББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1.717.646 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ.
2. Хариуцагч Э.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Энэбишийн З нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 577.646 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгч МББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42.432 төгрөг төлсөн баримт, МББСБ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 25/1893 тоот гүйцэтгэх захирал М.Бүдбазараас О.Билгүүн, М.Сугармаа нарт итгэмжлэл олгосон албан бичиг, МББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №140000713587 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.З нь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №140000713587 дугаартай Зээл, зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж 750.000 төгрөгийг нэг сарын 2,7 хувийн хүүтэй, 200.000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх боловч дээрх гэрээнүүдийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэгт 1.717.646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч МББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Э.З нь зээлийн гэрээний үүрэгт 1.717.646 төгрөгийг хувааж буюу 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 577.646 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.432 төгрөгөөс 21.216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 21.216 төгрөг, хариуцагч Э.Заас 21.216 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч МББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА