Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны дүгээр сарын 24-ний өдрийн 931 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 2318000000566 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны дугаар сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо дугаар хорооллын дүгээр байрны тоотод оршин суудаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн дүгээр байрны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд 2 удаагийн ял шийтгүүлж байсан,

яллагдагч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах “” үнэт эдлэлийн дэлгүүрт бараа ажиллаж байх хугацаандаа 2023 оны 0 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, дугаар багт байрлах Дархан захын салбаруудад үнэт эдлэл хүргэж өгөхдөө ширхэг монетон кулон, хос монетон ээмэг, 15 ширхэг монетон бөгж, 8 ширхэг алтан эдлэл, 1 монетон хос зэрэг нийт 42 ширхэг итгэмжлэн хариуцуулсан үнэт эдлэлийг завшиж иргэн *******д 23 218 650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч А.*******ад холбогдох эрүүгийн 2318000000566 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын т буцааж,

Хэргийг прокурорт очтол А.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Хэрэгт хохирогч ******* нь 2023 оны дугаар сарын -ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “Би одоо *******аар өөрт учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ******* нь үнэт эдлэлийг авч явснаас хойш миний ашиг орлого буурсан, олох ёстой орлогоо олоогүй нөхцөл байдалтай байна. Би шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Надад тухайн үнэт эдлэлүүдийг худалдан авсан баримт байхгүй,.мөн хэзээ худалдан авсан нь тодорхойгүй ба манай дэлгүүрт бүртгэлийн дэвтэр хөтөлдөг ба тухайн дэвтэр нь нягтлан Б. байдаг...” гэж мэдүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “” ХХК-ийг шинжээчээр томилж хохирлын үнэлгээг гаргуулсан ба хохирогч ******* нь худалдан авсан талаар баримт ирүүлээгүй, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хүсэлт, гомдол гаргаагүй ба шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн “ ” ХХК-ны албан бичиг нь хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт биш бөгөөд шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо мэтгэлцэх зарчмыг баримталж шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулан эд зүйлийг ямар баримт материалтай харьцуулан хэрхэн үнэлгээ хийсэн байдлыг тодруулж шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн нотлох баримт шинжлэн судлах үйл явц нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх асуудал байхад шүүх нотлох баримтаар тооцоогүй баримтыг үндэслэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн үйл баримт болон нотлох баримтын агуулга руу орж, хэрэгт авагдаагүй баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй бөгөөд шүүх хэрэв дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх.нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 2, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийг удирдлага болгон 2023 оны дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШТ/931 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох ба “" ХХК-ийн дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан.  Шүүхийн шатанд хохирогчоос гаргаж өгсөн “ ” ХХК-н албан бичгийг тодруулж, хохирлын хэмжээг дахин тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт хохирогч *******гээс 2 удаа мэдүүлэг авсан. Эхний мэдүүлэгт алдсан эд зүйлсийнхээ талаар дурдаж мэдүүлсэн. Хоёр дахь удаагийн мэдүүлэгт алдсан эд зүйлийнх нь талаар тодруулахад “*******аар өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Гэмт хэргийн улмаас миний ашиг орлого буурсан хохиролтой байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад тухайн үнэт эдлэлүүдийг худалдан авсан баримт байхгүй. Хэзээ худалдан авсан нь тодорхойгүй, манай дэлгүүрт бүртгэлийн дэвтэр хөтлөгддөг ба тухайн дэвтэр нь нягтлан хадгалагдаж байгаа” гэж мэдүүлсэн.

Хохирогчоос хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй. “” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх журмын дагуу хохирлын үнэлгээг хийсэн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч нь “шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эд зүйлүүдийн үнэ нь “ ” ХХК-аас анх авсан үнээсээ бага байна” гэх асуудлыг ярьсан. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг урьдчилан үнэлээд хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, дахин шинжилгээ хийлгэнэ хэмээн заасан. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримт эргэлзээгүй гэж үнэлэгдсэн байхад шүүх эргэлзээтэй гэж үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нийт 42 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээг “” компанийг томилж шинжээчийн үнэлгээг гаргуулсан. Уг үнэлгээний 2 дахь заалтад “чанар байдлын тодорхойлолт мөн өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээнд ашиглагдах боломж, ижил төрлийн хөрөнгийн зах зээлийн дундаж мэдээлэл,  мөн “” компанийн 2006 оноос хойш хийсэн мэдээлэл зэрэгт үндэслэж энэ дүгнэлтийг гаргасан” хэмээн дурдсан байдаг. Тэгэхээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны мэдээлэлд үндэслэсэн гэхээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн оноос хойш олон жил өнгөрсөн, бараа бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдсэн. Мөн тухайн дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн гэж дурдаад байгаа баримт материалуудаа дүгнэлтэд хавсаргаагүй байна. Мөн хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид “би эд зүйлсээ 30,000,000 төгрөгөөр үнэлж байхад үнэлгээ 22,000,000 төгрөг гарсан байна. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулъя” гэх хүсэлтийг удаа дараа хэлэхэд хүлээж авалгүй, прокурорт гаргаж болно хэмээн хэлээд дүгнэлт танилцуулсан баримт дээр “уншиж танилцав” гэж бичүүлээд гарын үсэг зуруулсан байсан.

******* нь прокурорын шатанд өмгөөлөгч авсан. Миний бие прокурорын шатанд дахин шинжээч томилуулах талаар хүсэлтийг 2023 оны сарын 06-ны өдөр гаргасан. Миний бичсэн хүсэлтийн ард 2023 оны сарын -ны өдөр хүлээж авсан гэж тэмдэглэж хүлээж авсан байсан. Надад 2023 оны сарын 20-ны өдөр 248 тоот хариу мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд үүнд “хүсэлтийг -ны өдөр хүлээн авч танилцсан. Уг өдрөө хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас хүсэлтийг мөн шүүх рүү шилжүүлсэн. Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол хоногийн дотор тус аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан байсан. Ийнхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хохирогчийн эрх ашгийг хөндсөн, өөрийнхөө алдсан эд зүйлсийн бодит хохирлыг гаргуулах боломжийг хангаагүй гэж үзэж байна. Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, хохирлын хэмжээг тодруулах үндэслэлтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учраас прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Өмгөөлөгчийн тайлбартай санал нийлж байна. Шинжээчийн дүгнэлтэд заасан үнэлгээнд санал нийлэхгүй байна. Энэ талаар мөрдөгчид хэлэхэд прокурорт гомдол, хүсэлт гарга гэж хэлсэн. Үүний дагуу прокурортой уулзах гэсэн боловч прокурор хүсэлтийг маань шийдвэрлэж өгөөгүй. Үнэлгээг үндэслэлтэй тогтоолгох хүсэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 24-ний өдрийн 931 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах “” үнэт эдлэлийн дэлгүүрт бараа ажиллаж байх хугацаандаа ширхэг монетон кулон, хос монетон ээмэг, 15 ширхэг монетон бөгж, 8 ширхэг алтан эдлэл, 1 монетон хос зэрэг нийт 42 ширхэг итгэмжлэн хариуцуулсан үнэт эдлэлийг завшиж иргэн *******д 23 218 650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хэлэлцээд :

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хангалттай тогтоож чадаагүйгээс хохирлын дүн эргэлзээтэй байх тул эргэлзээгүй болгох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүх, шүүх хуралдаанд шинжээчийг дуудан ирүүлж шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан нэр томьёо, агуулга, заалтуудыг тайлбарлуулах замаар тодорхойгүй асуудлыг эргэлзээгүй болгохын зэрэгцээ шүүхийн зүгээс нэмэлт ба дахин шинжилгээ хийж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.8 дугаар зүйлд зохицуулсан байна.

Иймд шүүхийн эргэлзээ бүхий гэж үзсэн нөхцөл байдлыг нэг мөр, эргэлзээгүй болгох зорилгоор шалган тогтоох ажиллагааг шүүхийн шатанд бүрэн хийх боломжтой ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1.1., .9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 24-ний өдрийн 931 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                         Ц.АМАРЖАРГАЛ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР