| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00703/И |
| Дугаар | 317/ШШ2025/00690 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00690
2025 05 23 317/ШШ2025/00690
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо,Эрхи төв 0 дүгээр давхар, 00 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, ТББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум, 00 дугаар баг, 00 гэх хаягт оршин суух, регистрийн дугаар 00, Б овогт Т.Ахолбогдох,
Гэрээний үүрэгт 20.202.522,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТББСБ ХК нь хариуцагч Т.Аад холбогдуулан гэрээний үүрэгт 20.202.522,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ТББСБ ХК нь хариуцагч Т.Атай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №00 тоот зээлийн гэрээ байгуулж 20.400.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,6 хувийн, жилийн 31,2 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус Зээлийн гэрээний хүрээнд 23-98 УНЕ улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн мөнгөлөг өнгийн авто машины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №202310240 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний хооронд нийт арван удаагийн 8.150.000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 89294979 дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Т.А зээлийн үлдэгдэл нийт 20.202.522,67 төгрөг ба үүнээс үндсэн зээл 16.911.230,07 төгрөг, зээлийн хүү 3.181.137,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.155,39 төгрөг болсон байна” гэжээ.
2. Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Төмөр-Очир овогтой А нь ТББСБ ХК-ийн нэхэмжилж буй 20.202.522,67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг нийт 3 сарын хугацаанд хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174,67 төгрөгийг тус тус ТББСБ ХХК-д төлж барагдуулна. Иймд хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч ТББСБ ХК-иас 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25/476 тоот гүйцэтгэх захирал Б.Бадамцэцэгээс Т.Батчимэгт итгэмжлэл олгосон албан бичиг, 2250406606896 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 202310240 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 202310240 дугаартай Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулга, Т.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.Аын зээлдэгчийн анкетын хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Т.А нь ТББСБ ХК-тай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 202310240 дугаар зээлийн гэрээ байгуулж, 20.400.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 2,6 хувийн хүүтэй авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Ингээд нэхэмжлэгч ТББСБ ХК нь хариуцагч Т.Аад холбогдуулан гэрээний үүрэгт 20.202.522,67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А гэрээний үүрэгт 20.202.522,67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174,67 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ТХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т.А гэрээний үүрэгт 20.202.522,67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6.734.174,67 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ТББСБ ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.412,51 төгрөгөөс 114.706,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 114.706,25 төгрөг, хариуцагч Т.Ааас 114.706,25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА