Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00557

 

   

 

 

 

 

   2025       04         23                                     317/ШШ2025/00557                         

 

 

Зохигчийн эвлэрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 0 дугаартай, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дугаар баг, Нацагдорж 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, О овогт Н,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дугаар баг, Нацагдорж 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20.214.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Н.Н М.Ан арт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20.214.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Нацагдорж овогтой Н 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус банктай 1300087265 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24.500.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 6.144.003,55 төгрөг, зээлийн хүү 2.739.498,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.986,93 төгрөг төлсөн. Нацагдорж овогтой Н, Мягмар овогтой А нар 1300087265 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 146, зээлийн үлдэгдэл 18.355.996 төгрөг, хүү 1.817.810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.547 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 20.214.353 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 20.214.353 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул болон Н.Н нарын хооронд 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Тус шүүхэд хэлэлцэгдэж буй хариуцагч Н.Н М.Анарт холбогдох хэрэгт талууд доорх байдлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага 20.214.353 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч доорх хуваарийн дагуу төлнө. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17.714.353 төгрөг төлнө. Нэхэмжлэгч тал нь хариуцагч Н.Нын хүсэлтийн дагуу М.Ааас татгалзсан болно” гэжээ.

3. Нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 259.022 төлсөн баримт, 2250218622784 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/314 дугаартай ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Тамир, Б.Еркин нарт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2Б/1721 дугаартай албан бичгээр Д.Тамираас Д.Мөнхзулд олгосон итгэмжлэл, Н.Нын 1300087265 дугаартай зээлийн дансны зээлийн хүүгийн тооцооллын баримт, Н.Нын 1300087265 дугаартай дансны хуулга, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1300087265 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлийн мэдээллийн хуудасны хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Н М.Анар ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1300087265 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24.500.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд нэхэмжлэгч ХХК хариуцагч Н.Н М.Анарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 18.355.996 төгрөг, зээлийн хүү 1.817.810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.547 төгрөг, нийт 20.214.353 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээнд дурдагдсанаар хариуцагч Н.Н нь        2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17.714.353 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлж барагдуулах, нэхэмжлэгч нь хариуцагч М.Ааас татгалзахаар тус тус  харилцан тохиролцсон байх ба энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.Н нь зээлийн гэрээний үүрэгт 20.214.353 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17.714.353 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлж барагдуулах, нэхэмжлэгч нь хариуцагч М.Ааас татгалзахаар тус тус  харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.022  төгрөгөөс 129.511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 129.511 төгрөг, хариуцагч Н.Наас 129.511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА