Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00309

 

 

 

   2025       03         18                                     317/ШШ2025/00309                           

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 00 дүгээр баг, 00 дугаар хэсэг, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Бор овогт Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дугаар баг, Баянхошуу 0 дугаар гудамж, 0 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, М ХХК,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дугаар баг, Баянхошуу 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, , овогт Г  тус тус холбогдох,

 

            Гэрээнээс учирсан хохиролд 250.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч  М ХХК, Д.Гт тус тус холбогдуулан “Гэрээнээс учирсан хохиролд 250.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

    1. “ М ХХК, мөн тус компанийн архитектор Д.Г нь 2016 оны 9 дүгээр сард 130 м.кв талбай бүхий нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 45 хоногт багтаан барьж дуусган актаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээж Барилга угсралтын 16/01/07 дугаартай гэрээг байгуулж 100.000.000 төгрөг авсан. Барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө барилга барихаар төлөвлөсөн газрыг үзээд хөрсний шинжилгээ хийлгэх шаардлагагүй, энэ газар дээр барилга барьж болно гэж барилгыг эхлүүлсэн. 2016 оны 11 дүгээр сард 6 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж дууссан гэхэд нь манай гэр бүл уг хувийн сууцанд нүүж орсон ба барилгыг актаар хүлээлгэж өгөөгүй. Тэр өвөл нь байшингийн хана, тааз, шаланд бүхэлдээ хагарал, цууралт үүсч, амьдрах ямар ч боломжгүй болсон. Барилгын доголдол бүрийг хариуцагч нарт яаралтай мэдэгдэхэд тэд “Хавар янзалж өгнө, зун янзална, ирэх жил, яг одоо чингэлэг хашаандаа тавьчих, тавилгыг чинь зөөж чингэлэгт оруулаад байшинг чинь буулгаж суурийг нь зузаатгаад дахин шинээр барина” гэж 2018 оноос эхлэн амласаар 2023 оны 4 дүгээр сарыг хүргэсэн. Би аргаа бараад Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст чанаргүй барилга байшин барьсан гэсэн агуулгатай өргөдөл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Хариуцагч Д.Г нь мөрдөн байцаалтад өөрийн мэдүүлэгтээ: “... 2024 оны 6 дугаар сард барилгыг өөрөө хариуцан шинээр барьж дуусгана” гээд мөн л утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн тул одоогийн зах зээлийн ханшаар 130 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дахин барихад шаардагдах 250.000.000 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна” гэжээ.

 

2. Хариуцагч  М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б болон хариуцагч Д.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн С.Нгаас  М ХХК болон Д.Г нарт холбогдуулан гэрээний үүрэгт 250.000.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ. Бид 2016 онд 16/01/07 дугаартай Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үнийн дүн 100.000.000 төгрөг байсан. Манай зүгээс гэрээнд заасны дагуу ажлаа цаг тухайн үед нь хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн барилга, сууцыг барихад гэрээгээр хөрсний шинжилгээ хийх үүргийг бид хүлээгээгүй болно. Иймд  гэрээний үүрэг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч  М ХХК-ийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Г нарын хооронд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “С.Нгийн нэхэмжлэлтэй Д.Г,  М ХХК-д холбогдох гэрээний үүрэгт шаардсан 250.000.000 төгрөгийн нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч байна. Нэгдүгээрт, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид 130 м.кв талбай бүхий Канад хаусыг дахин шинээр тухайн газар дээр нь 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж, актаар хүлээлцэн өгөхөөр тохиролцов. Хоёрдугаарт, хариуцагч нар нэхэмжлэгчид 2016 онд барьж өгсөн доголдол ихтэй барилгыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буулгаж, дахин ашиглагдах барилгын стандарт хангах материалуудыг тухайн газарт байрлах чингэлэгт хураахаар тохиролцов. Гуравдугаарт, дахин шинээр барих барилгын хэмжээ хийцлэлийг  М ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргаж байсан саналын дагуу дагаж мөрдөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Дөрөвдүгээрт, хариуцагч нар барилгыг буулгаж, дахин шинээр барьж өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцов. Тавдугаарт, Эвлэрлийн гэрээнээс үүдэж гарах үр дагаврыг зохигчид ойлгон ухамсарлаж, сайн дураараа эвлэрч тохиролцсон болно. Зургаадугаарт, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлөхөд зохигчид татгалзахгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч  М ХХК болон Д.Гт тус тус холбогдуулан “Гэрээнээс учирсан хохиролд 250.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээнд зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид 130 м.кв талбай бүхий Канад хаусыг дахин шинээр тухайн газар дээр нь 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж, актаар хүлээлцэн өгөх, хариуцагч нар нэхэмжлэгчид 2016 онд барьж өгсөн доголдол ихтэй барилгыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буулгаж, дахин ашиглагдах барилгын стандарт хангах материалуудыг тухайн газарт байрлах чингэлэгт хураах,  дахин шинээр барих барилгын хэмжээ хийцлэлийг  М ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргаж байсан саналын дагуу дагаж мөрдөх, хариуцагч нар барилгыг буулгаж, дахин шинээр барьж өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийг үл маргах журмаар төлөхөөр тус тус тохиролцсон байна.  

 

4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  М ХХК болон хариуцагч Д.Г нараас 1.408.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгоно.

 

6. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч  М ХХК, Д.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид 130 м.кв талбай бүхий Канад хаусыг дахин шинээр тухайн газар дээр нь 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж, актаар хүлээлцэн өгөх, хариуцагч нар нэхэмжлэгчид 2016 онд барьж өгсөн доголдол ихтэй барилгыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буулгаж, дахин ашиглагдах барилгын стандарт хангах материалуудыг тухайн газарт байрлах чингэлэгт хураах, дахин шинээр барих барилгын хэмжээ хийцлэлийг  М ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргаж байсан саналын дагуу дагаж мөрдөх, хариуцагч нар барилгыг буулгаж, дахин шинээр барьж өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийг үл маргах журмаар төлөхөөр тус тус тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  М ХХК болон хариуцагч Д.Г нараас 1.408.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА