| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/04055/И |
| Дугаар | 191/ШШ2025/03491 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03491
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 191/ШШ2025/03491 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
Албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдах тухай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн өмгөөлөгч О., гэрч Д., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-д төслийн ахлах геологич ажилтай ******* ******* намайг 2023 оны 3 дугаар сарын 25-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогч "******* ******* ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн дугаартай шийдвэрээр Гүний геологич болгон "албан тушаал буурах" сахилгын шийтгэл оногдсан.
Энэ шийдвэрийг миний бие эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6-д заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицах гурван талт нд 7 дугаар сарын 08-ний өдөр тус бүр гомдол гаргаж шийдвэрлүүлсэн болно.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицах гурван талт ны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас №65 дугаартай тэмдэглэл гаргасныг надад 7 дугаар сарын 25-ний өдөр бичгээр гардсан.
Маргаан таслах комиссын болон Гурван талт ны хуралдаанд ******* *******" ХХК нь өөрийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн, шийдвэрээ татаж авахгүй, надтай эвлэрэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болно. Иймд миний бие ажил олгогчийн шийдвэрийг шүүхээр хянахаар гомдол гаргаж байна.
1. Албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдах тухай ******* толгой" ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн шийдвэрт ...******* *******тэй байгсан Хөдөлмөрийн гэрээний 8-ын б, в, Г"..-д заасныг үндэслэн гэсэн байдаг ч надтай байгсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар заалтад "б, в, г" гэсэн хэсэг байхгүй.
Б. ******* намайг 2023 оны 3 дугаар сарын 25-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн хэмээн ******* ******* ХХК-иас буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний бие Хөдөлмөрийн тухай хь болон хөдөлмөрийн гэрээнд тодорхойлсноор хэвийн бус нөхцөлд ажил үүргийг гүйцэтгэсээр ирсэн.
Түүнчлэн ******* *******" ХХК-иас намайг хэвийн бус нөхцөлд ажилласан ажлын цагийг худал бөглөсний улмаас дээрх хугацаанд илүү цалин, хөлс авсан хэмээн буруутгаж тушаалын 5, 6 дахь заалтаар илүү авсан цалинг надаас буцаан гаргахаар заасан байх болов ч ямар хэмжээний цалин, хөлс гаргах, намайг ямар хэмжээний цалин, хөлс илүүгээр авсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй.
Б.******* би "******* *******" ХХК-тай анх 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгсан хөдөлмөрийн гэрээний дагуу Гүний төсөл Геологийн хэлтэс"-т Төслийн ахлах геологич албан тушаалд томилогдон Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь гүний уурхайд, хөдөлмөрийн "хэвийн бус" нөхцөлд буюу ажил үүргийг 14/14 хугацаатай гүйцэтгэж байгаа.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4 дэх заалт, уг гэрээний хавсралтаар баталсан "Ажлын байрны тодорхойлолт" -ын 1 дэх заалтын 1.8 дахь хэсэгт миний ажлын байр хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй буюу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт тодорхойлогдож байгаа юм.
Хөдөлмөрийн хортой, хүнд буюу хэвийн бус нөхцөлийн ажил, мэргэжил, ажлын байрны жагсаалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын холбогдох тушаалаар, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хь болон мэргэжлийн байглагаас баталсан стандартад зааснаар тодорхойлдог.
Тухайлбал, геологичийн / ашиглалтын/ ажил, мэргэжил, ажлын байр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/221 дугаар үүнээс өмнө 2004 оны 77 дугаар тушаалд/тушаалын нэгдүгээр хавсралтын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл хэсгийн 4.2-д "Уул үйлдвэрлэлийн" хүснэгтийн 49-д 2114-20" кодтойгоор хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахаар заасан.
Иймээс Б.******* намайг хэвийн нөхцөлд ажиллаж байгаа мэт ажил олгогч "******* ******* ХХК-иас үзэж, миний хэвийн бус нөхцөлд ажилласан цаг бүртгэлийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
2. Хөдөлмөрийн нөхцөл гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тодорхойлсон бөгөөд мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн С/24 тоот тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5080:2023 стандартын 3.4-д ажлын байран дахь эрсдэлийн буурах инженер технологи, удирдлага зохион байгалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг арилгах боломжгүй нь үнэлгээгээр баталгаажсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг "хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл" гэж тодорхойлсон.
Мөн үүнээс өмнөх MNS 5080:2001 стандартын 3.4-д "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөлийг хэвийн бус нөхцөл гэнэ", 4.2.2-д "Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хортой ба аюултай гэж 2 ангилна" хэмээн тус тус заасан байна.
"******* *******" ХХК-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлангийн дүнгээр хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн бус гэж тогтоогдсон ажлын байр дээр ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгоно, 2.2-д Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг үндсэн цалингаас тооцно. Доорх хүснэгтэд үзүүлсний дагуу нэмэгдлийн хэмжээ нь хөдөлмөрийн хортой нөхцөлийн зэргээс шалтгаалан өөр өөр байна", 2.3-д "Уг нэмэгдлийг зөвхөн хэвийн бус нөхцөлд ажилласан цагт (үүнд илүү цаг орно) тооцож олгох бөгөөд ажилтан нь аливаа шалтгаанаар ажилдаа ирээгүй эсхүл чөлөөтэй байсан тохиолдолд нэмэгдэл олгохгүй" гэж тус тус заасан.
Компанийн энэ журам нь журмын 4.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 05-ний өдрөөс эхлэн үйлчилж, мөрдөгдсөн бөгөөд MNS 5080:2001 стандартын 4.2.2.1.1-4.2.2.1.3-д заасан хортой нөхцөлийн зэргийг үндэслэн нэмэгдлийн хэмжээг тогтоосон гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод болон эрх бүхий байглагаас баталсан шийдвэрт зааснаар миний бие ашиглалтын ойр орчим бүсэд буюу талбарын газар дээр хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байгаагийн хувьд Хөдөлмөрийн тухай хь болон компанийн холбогдох журамд зааснаар үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, бусад олговрыг авах эрхтэй гэж үзэж байна.
Иймдээ ч өнгөрсөн хугацаанд миний цалин хөлсийг компани дээрх хь тогтоомж, компанийн холбогдох дүрэм журамд заасны дагуу нягтлан бодож олгож ирсэн гэж үзэж байгаа.
Гэтэл, "******* *******" ХХК-иас намайг ашиглалтын талбар дээр байрлаж ажилласан тохиолдолд бүрийг хэвийн цагт эсхүл хэвийн бус цагт ажилласан талаар ангилан ажлын цагаа бүртгэх талаар тулгаж, ийнхүү ангилж цагаа бүртгээгүй хэмээн буруутгаж байгаа ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хь, дээрх эрх зүйн хэм хэмжээ, компанийн хөдөлмөрийн нөхцөлийн журам болон хөдөлмөрийн гэрээнд нийцэхгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, "******* *******" ХХК-ийн надтай байгсан Хөдөлмөрийн гэрээ, "Ажлын байрны тодорхойлолт", "Хөдөлмөрийн нөхцөлийн журам болон Ажлын цагийн журамд" тус тус ажлын цагийг хэрхэн бүртгэж хөтлөх буюу хэвийн бус нөхцөлд ажилласан тохиолдолд эсхүл хэвийн нөхцөлд ажилласан тохиолдолд ажлын цагийг хэрхэн бүртгэх талаар зохицалт байхгүй.
Иймээс, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа намайг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан гэж үзэж ажлын цагаа хэвийн нөхцөлийн ажлын цагаар бүртгээгүй байна хэмээн буруутгаж байгаа "******* *******" ХХК-ийн шийдвэр үндэслэлгүй юм.
3. Компанийн зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр надтай хийсэн залтад хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж юу ойлгох?" талаар надаас асуусан бөгөөд ажлын цагийг худал мэдүүлсэн гэх зөрчлийг шалгах явцад би дээрх тайлбарыг бичгээр ажил олгогч "******* толгой ХХК-д өгч байсан.
Гэвч, миний ажлын цаг бүртгэлийн асуудлыг шалгасан гэх компанийн албан тушаалтнууд, зарим төлөөлөгч нараас шалгалтын явцад надтай зсан Уулзалтаас эхлүүлэн талбар дээр буй оффист ажилласан бол хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан гэж хамаарах, талбарын оффисоос гадагш гарч талбарт очсон бол хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж тооцно гэх мэтээр байр суурь илэрхийлж, энэ хүрээнд астуудыг асууж байсан нь компаниас буруу шийдвэр гаргахад хүргэж, цаашлаад компанийн надтай байгсан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн нөхцөл"-ийг өөрөөр тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Компанийн мөрдүүлж байгаа "Ажлын цагийн журам"-ын 16.1-д зааснаар ажилласан цагаа зааврын дагуу, цаг хугацаанд нь бүртгэх, илүү цагаар ажиллах тохиолдолд тухайн газар, хэлтэс, нэгж хариуцсан ерөнхий менежерээс урьдчилан зөвшөөрөл авах зэрэг нь үүрэг, харин цаг бүртгэлийн үнэн зөв байдлыг хянан батлах, цаг бүртгэлийг цаг хугацаанд нь бүртгэн орах, батлах нь удирдах үүрэг юм.
Хөдөлмөрийн тухай хийн 108 дугаар зүйлийн 108.1-д Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хь тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно" гэж заасны дагуу Хөдөлмөрийн нөхцөлийн журам-д тодорхойлсон нэмэгдлийг Хөдөлмөрийн гэрээний дагуу хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтан авах эрхтэй учир хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан гэж үзэж, олгосон цалин, хөлсийг буцаан гаргахаар шийдвэрлэсэн ******* ******* ХХК-ийн шийдвэр үндэслэлгүй юм.
Түүнчлэн албан тушаал буурах шийдвэрийн 5-д Б. ******* нь ажилласан цагаа худал мэдүүлсэн зөрчлийг үйлдсэний улмаас түүнд илүү төлөгдсөн цалин, хөлсийг буцаан төлүүлэх хуваарийг гаргах, хуваарийн дагуу буцаан төлүүлэх..." тухай заасан нь Хөдөлмөрийн тухай хийн 104 дүгээр зүйлд заасан цалин хөс олгох зохицалт болон 123 дугаар зүйлийн 123.7-д заасан сахилгын Нэг зөрчилд шийтгэлийг давхардан хөдөлмөрийн сахилгын ногдахгүй гэж заасантай тус тус нийцээгүй.
Иймд, ******* ******* ХХК-ийн Албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдах тухай" 2024 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******ийн өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө хавтаст хэрэгт авагдсан 2 төрлийн гэрээ байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хоёр төрлийн гэрээ байгагдсан. Нэг нь 2016 онд байгагдсан. Тус гэрээнээс харахад, Б.******* нь геологийн ахлах албан тушаалд томилогдож ажилласан болох нь харагдана. Ажлын байрны тодорхойлолтоор энэ ажлуудыг хэвийн бус нөхцөлд гүйцэтгэх юм байна гэж заасан байдаг. 2016 онд анх хөдөлмөрийн гэрээ байгж ******* толгой компанийн ахлах геологич албан тушаалд томилогдож ажилласан. Тус гэрээний хавсралтаар үндсэн одоо ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа нэхэмжлэгч маань ямар ажлын байранд, ямар байршилтай, ямар нөхцөлд ажиллах юм бэ гэдэг зүйлийг тодорхой тусгасан болох нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх. Үүнд албан хаагчийн албан тушаалыг хэвийн бус нөхцөлд, ажил үүргийг гүйцэтгэнэ гэсэн ажлын байрны тодорхойлолтууд байгаа. Тус гэрээ 2 жилийн хугацаатай мөрдөгдөөд, сүүлд талууд буюу нэхэмжлэгч хариуцагч нар 2022 оны 03 сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээ дахиж байгаад, тус гэрээний дагуу мөн адилхан өмнөх ажлын байрны тодорхойлолт нь бас хэвийн бус нөхцөлд ажил үүргийг 14-14 өдрийн хугацаатай гүйцэтгэнэ гэсэн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ авагдсан байдаг юм. Тэгэхээр нэг ёсондоо ажил олгогчийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн шийдвэр үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хэвийн бус нөхцөлд ажилласан гэж үзээд хэвийн бус нөхцөлд ажилласандаа худал мэдүүлсэн гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Нэгэнт хоорондоо хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд хэвийн бус нөхцөлд ажиллах юм байна гэж тодорхойлчихсон мөртлөө араас нь тушаал гаргахдаа таны ажлын байр хэвийн байсан гэдэг байдлаар тушаал гаргасан гэж бол үзэх гээд байна. Түрүүн хариуцагчийн өмгөөлөгч хэлж байна. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо хяналт шалгалт хийгээд 19.5 цаг нь хэвийн бус нөхцөлд ажилласан юм байна. Үүнээс бусад нь хэвийн нөхцөл гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа. Мөн л талуудын хооронд байгагдсан хөдөлмөрийн гэрээнийхээ тодорхойлолт, аггыг зөрсөн тайлбар гэж үзэх үндэслэлтэй байна. Тэгэхээр нэг ёсондоо хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 242 цаг нь хөдөлмөрийн гэрээний дагуу хэвийн нөхцөлд ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хьд хэвийн бус нөхцөлд ажилласан ажилтанд хөдөлмөрийн хь тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэмэлт хөлсийг тооцож олгохоор зохицсан. Ингэхдээ байглагын дотоод дүрэм журмыг боловсрж үүний дагуу олгоорой гэдэг хийн зохицалтууд байгаа. Хариуцагчийн дурдаад байгаа ******* толгой ХХК-аас 2018 оны 04 сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хөдөлмөрийн нөхцөлийн журам баталсан байдаг. Тус журмын 2 дахь заалтад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр тайлангийн дүнгээр хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн бус гэж тодорхойлогдсон ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгоно гэдэг гол зохицалт байдаг. Өөрөөр хэлбэл, дотоод журам маань Хөдөлмөрийн тухай хьд анх нийцүүлж гараад, үүний дагуу нэхэмжлэгчид цалин хөлс буюу хэвийн бус нөхцөлд ажилласны цалин хөлс олгогдож байсан. Хариуцагчийн зүгээс хэвийн бус нөхцөлд ажилласан цагт нь олгож тооцно, хөдөлмөрийн гэрээ буюу тодорхойлолт хамаарахгүй гэдэг аггаар тайлбар хэлж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад зарим нэг зүйл тодорхой болох байх. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол шүүх танилцснаар ажил олгогчийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн албан тушаал буурах сахилгын шийтгэл ноогдах шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг л гаргаж байгаа. Шаардлагын үндэслэлүүдээ бичгээр гаргасан нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байгаа. гэв.
Хариуцагч ******* толгой ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* толгой ХХК албан тушаал буурах сахилгын шийтгэлийг ажилтан Б.*******өд ноогдсан. Энэхүү гаргасан зөрчил нь компанийн сахилгын шийтгэл ноогдах журамд заасан зөрчил байсан. Зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийг шалгах явцад Б.*******өөс өөрөөс нь болон бусад холбогдох тухайн нөхцөл байдал фактыг мэдэх хүмүүсээс авсан тайлбар, мөн GPS машины явсан маршрут, цаг хугацаа, мөн гүний уурхай руу орсон эсэх бүртгэлийг шүүж үзээд энэхүү өөрийн гараар ажлын цагийн бүртгэлд орсан мэдээлэл нь бодит байдалтай таарахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасны үндсэн дээр албан тушаал бурах сахилгын шийтгэл ноогдсан. Түрүүн хурал дээр ч өөрөө хэлж байна. Дээрээс өгсөн үе үеийн удирдлага гэж. Тэр нь одоо хэн юм бүү мэд. Үе үеийн удирдлагын хэлсний дагуу цагаа буураад бичсэн хэлж байна. Зөрчил гаргаснаа үгүй би очоогүй ч гэсэн яадаг юм гээд бичсэн гэдгээ хэлж байна. Тийм болохоор зөрчлийг ******* толгой ХХК-ийн холбогдох хэм хэмжээнд тодорхойлсон. Тус зөрчлийг сахилгын шийтгэл ноогдах журам, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн журамд тодорхойлсон. Тэр нь зөрчил болдог юм гэдгийг ажилтан мэдсэн. Анх ажилд авсан тушаал дээр ч гэсэн заагдсан байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгах тушаал дээр та бодит цагаа мэдүүлнэ шүү гэж заасан. Нэхэмжлэгч анх 2016 онд ажилд орсон. Одоо хэд дэх жил дээр явж байна. Энэ асуудлыг зөрчил гаргасан асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй хаацайлахын тулд хэвийн бусын нөхцөлийг бүтэн авах бүтэн авахгүй байсан гэдэг асуудал руу орж ирж байгаа нь зүгээр л хоёр өөр эрх зүйн маргаан яригдаад байна. Тушаалын хүчинтэй, хүчингүйг өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих ёстой гэж би бодож, төсөөлж байсан. Гэтэл өөр нэхэмжлэлийн шаардлагын асуудлыг энд авчирч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч өөрийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Тус зөрчлийг ******* толгой ХХК холбогдох дүрэм журмынхаа дагуу тогтоосон юм байна. Гаргасан зөрчлийн дагуу хариуцлага ноогдсан юм байна. Энэхүү шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр юм уу гэдэг асуудал дээр маргаад байгаа гэж би ойлгоод байгаа. Тэрнээс биш хаа байсан 2016 оноос хойш өөрийнхөө тайлбар дээр хэлсэн бүх мэдээллээ өөр юм яриад байж болохгүй. Тэгвэл тэр 2016 оноос төлөх ёстой үгүй юу гэдэг чинь тусдаа маргаан биз дээ. Энд бид нар ямар асуудлаар өнөөдөр маргаж байгаа юм. Би бүр эргэлзээд явчихлаа. Хоёрдугаарт, ******* толгой ХХК-ийг нэг шуудай үүрээд, дан нэг маск зүүгээд, ил ухсан нүх рүү ордог юм шиг дүрслээд ярьчихлаа. Бид нар ажил олгож байгаа хүрээнд хөдөлмөрийн сөрөг нөлөөллийг чинь буурах гэж өчнөөн арга хэмжээ авч байна. Үүний хүчинд та ажлынхаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийнхээ 70-80 хувийг оффисын ердийн орчинд хийж байна. Гэтэл 20-30 хувьд нь хүрэхгүйд нь та өрөмдлөгийн талбай руу явах шаардлагатай учраас таны хөдөлмөрийг хэвийн бус нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд хэвийн бус гэж бичсэний төлөө би бүтэн авах ёстой байсан гээд ажлын цагийг худал мэдүүлсэн журмаа хаацайлах гэж оролдож байгаа нь ажил олгогчийн жилээс жилд хиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллах орчны сөрөг нөлөөллийг буурдаг тэрхүү үйл ажиллагааг үгүйсгэж байна. Боловсон шорон гэнэ. Ерөөсөө би бүтэн өртөлттэй ажилладаг гэнэ. Үгүй шүү. Бүгдээрээ шударга байя л даа. Өртөж байгаа тэр цаг хугацаандаа цагаа мэдүүлээд тэрний чинь мөнгийг өгөөд явна. Тэрийгээ та эрүүл мэнддээ зарцаарай гэсэн зарчим 2012 оноос хойш хэрэгжсэн байна. Тэгэнгүүт журам дээр байхгүй, би мэдээгүй, би өөрөө ч гэсэн мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй гэж байна. Та гомдлоо тухайн үед компанидаа гаргаад энэ асуудлыг ярьж болох байсан. 2017 онд хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой хичнээн маргаан явлаа. Хэн ч яриагүй байж өнөөдөр та ажлын цагаа худлаа мэдүүлчхээд тэрийгээ хаацайлах үүднээс шал өөр том маргааныг авч орж ирж байгаа чинь өнөөдрийн бид нарын маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийцэхгүй байна. гэв.
Хариуцагч ******* толгой ХХК-ийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн 3.3 гэж бичсэнд маргахгүй. Хамгийн гол нь нэмэгдэл хөлсийг яаж олгох асуудал нь тусдаа юм. Хөдөлмөрийн хэвийн бус, хэвийн, хагас өртөлттэй, бүтэн өртөлттэй гэдэг юм уу тэр аггыг хь тогтоомжийн хүрээнд, тухайлбал MNS582022 стандартуудаар ерөөсөө ажил олгогчийн эрх хэмжээнд олгосон юм. Өөрөөр хэлбэл, стандарт гэдэг шууд хэрэгжих гэхээсээ илүү MNS582022 стандартаар хөдөлмөрийн нөхцөл бүхий хүчин зүйлсийг тодорхойлбал арга зүй ашиглана гэж байгаа юм. Ер нь шууд стандартаар хөдөлмөрийн 4 зэргийг ангилсан юм биш. Үүнийг Хөдөлмөрийн тухай хийн 108-д зааснаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл болон хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хь тогтоомж, гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан. Нэхэмжлэгч Б.*******тэй байгсан хөдөлмөрийн гэрээнд түрүүн уншсан хөдөлмөрийн нэмэгдлийг ******* толгой ХХК-ийн дотоод журам, хэм хэмжээгээр тогтоохоор заасан. Дотоод хэм хэмжээгээрээ ажлын цагийн журам, ажлын цагийг хөтлөх журам, хөдөлмөрийн нөхцөлийн журамт зааснаар хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг авахдаа та ажилласан цагтаа л авна шүү гэсэн агга байгаа юм. Тэгэнгүүт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/201 журам батлах тухай тушаалыг дурдаж байна. Тэрүүгээр тэтгэвэр хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалтыг яриад байх шиг байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн төрийн байглага буюу нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмжийн сангаас олгодог тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох гэдэг юм уу, эрсдэл тогтоох гэдэг нөхцөлийг хангаж байгаа болохоос биш, ажил олгогч болон хооронд хөдөлмөрийн гэрээ байгаад, ажлын байрны тодорхойлолтоороо та ийм ажил үүргийг гүйцэтгэнэ шүү гэдэгт нарийн орж зохицахгүй. Түүнчлэн тус сайдын тушаалын хавсралтын 28.8-д геологи, ашиглалтын геологич гэдэг албан тушаалыг тодорхойлохдоо газрын доор ажлын өдрийн туршид ажилладаг үндсэн ба бэлтгэл малтмал ашиглалт малтмал агааржалтын орчинд ажиллаж байгаа геологичийг л хамаарж байгаа юм. Гэтэл яг нэхэмжлэгчийн тухайд газрын доор ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн 80 хувь нь оффис дээр, жирийн оффисын буюу яг бид нартай адилхан хьч нарын хийдэг ажилтай адилхан компьютерын ард суух эсхүл баримт бичиг дээр суудаг. 20 хувь нь яалт ч үгүй нэхэмжлэгч 2 орчинд ажиллах шаардлага үүсдэг. Гэхдээ тэр нь хяналтын ажил. Өөрөө өрөмдлөг барьдаггүй байх юм. Тэр нь доор удирдлага бүхий ажилтнуудынхаа ажил үүргийг хянах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, ажлын гүйцэтгэл хангах зорилгоор гүний уурхай болон өрөмдлөгийн талбай дээр очдог. Тэр нь хяналт шалгалтын ажиллагааны тайлангаар маш тодорхой харагдсан. 2023 онд нийтдээ 1-2 удаа гүний уурхайд орсон. Гэтэл яг энэ хяналт шалгалтын ажиллагааны явцад 2023 оны 05 сараас 2024 оны 04 сарын хугацаанд гүний уурхайд ороогүй. Нийтдээ тухайн GPS буюу өрөмдлөгийн талбайд орсон цаг хугацаагаа харахад, 12.5 цаг л үндсэндээ хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа юм. Гол ажил олгогчийн болон ажилтнуудын хооронд байгаа дотоод дүрэм, журам, гэрээ хэлэлцээрээр таны үндсэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийнхээ хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа та хэвийн бусаар нь өгнө. Тэр тохиолдолд бид нар танд хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгоно. Хэвийн бус нөхцөлийн нэмэгдэлтэй холбоотойгоор та магадгүй илүү цаг гэдэг юм уу, дундаж цалин хөлсний нэмэгдлүүдийг олгоно. Бусад та яг хэвийн нөхцөлд ажилласан бол та энэ хэвийн нөхцөлөөрөө цалингаа авна гэх тохиролцоо юм. Тэгэнгүүт нэхэмжлэгч хэвийн бус нөхцөлд ажиллаагүй байж өдөр болгон очдог болгож бүртгүүлсэн байдаг. GPS дата IPAC-ийн бүртгэлийг харахаар жилдээ 1-2 удаа, сардаа 1-2 удаа очдог бол өдөр болгон 0.5 цаг хамгийн багадаа очиж байгаа юм. 1 цаг, 2 цаг гэж бичиж байгаа нь нэхэмжлэгч оффис дээр ажиллаж байгаад талбай руугаа өрөмдлөгийн талбай руу орсон гэж бүртгэж байгаа нь өөрөө ажлын цагийн худал бүртгэл үүсээд байгаа юм. Энэ нь өөрөө сахилгын шийтгэл ногдах журмын 17.4.3.5-д зааснаар цагийн бүртгэл худал мэдүүлэх зөрчил болчхож байгаа юм. Цагийн бүртгэл худал мэдүүлэх зөрчил гарсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдах журмын 17.5-д зааснаар ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл ноогдна гэж заасан. Үүнээс харахад, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл, хэвийн бус нөхцөлд ажиллаагүй учраас. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хь, эрх зүйн үндэслэлээ гаргахдаа хь тогтоомж, хэм хэмжээгээр хэвийн бус гэж заачихсан учраас бүхэлд нь хэвийн бус гэж ойлгоно гэж тайлбарлаж байна. Хэвийн бусын нэмэгдлийг хэвийн бус гэж заадаг хьд заасан стандарт байна. Гэхдээ нэмэгдлийг яаж олгох вэ гэхээр хь тогтоомж буюу Хөдөлмөрийн тухай хийн 108 нэмэгдлийг нь хөдөлмөрийн гэрээ, дотоод хэм хэмжээгээр зохицж болно гэж заасан. Ажилтантай байгсан хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдлээ дотоод журмаараа явъя гэчихсэн. Ажлын цаг болон хөдөлмөрийн нөхцөлийн журмаараа бас хөдөлмөрийн нөхцөлийнхөө журмаар олгоё гэчихсэн. Ажлын цагийн журмаараа нэмэгдлээ хөдөлмөрийн нөхцөл дээр хэвийн бус нөхцөлд ажилласан цагаар чинь олгоно гэж заачихсан. Тэгэхээр энэ бол яг хь тогтоомжийн хүрээнд ажил олгогчид олгосон бүрэн эрх хэмжээний ойлголт байгаа. Тэр хэмжээндээ та хэвийн бусад ажилласан тохиолдолд л нэмэгдэл олгоно гэдэг зохицалтыг анхнаасаа тохирсон. Тус дүрэм журмуудтай ажилтан өөрөө танилцсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ажилтан ажлын цагийн журамд зааснаараа ажлын цагийн бүртгэлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байсан. Тийм учраас хэвийн, хэвийн гэдэг маргаан хийхээс илүү хэвийн бус нөхцөлийн нэмэгдлээрээ яаж олгох юм бэ, хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгохдоо цагийн бүртгэлээ та нар зөв хийх ёстой гэдэг хоёр л асуудал яригдах ёстой. Эхлээд зөрчил гаргасан асуудал яригдах ёстой. Зөрчил нь цагийн бүртгэлээ та хэвийн бус нөхцөлд ажилласнаа хэвийн бусаараа, хэвийн нөхцөлд ажилласнаа хэвийн нөхцөлд ажилласнаар бүртгэнэ. Хэвийн бус нөхцөлд ажиллаагүй байж хэвийн бус нөхцөлийн цагаар бүртгэсэн учраас тус үйлдэл нь зөрчилд тооцогдоод байгаа юм. Тэр нь хянан шалгалтын тайлан, өөрийнх нь өгсөн тайлбар, өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа тайлбар, холбогдох бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон гэж үзэж байна. Харин тус зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ноогдах журам дээр зааснаар үр дагаврын асуудал яригдсан. Үр дагаварт нь цагаа худал мэдүүлээд та илүү цагийн цалин хөлс авчихжээ. Илүү авсан цалин хөлс нь 193,000,000 төгрөг болж байна. Илүү цалин хөлс авчихсан учраас магадгүй бид нар буцааж шаардах уу гэдэг нь энэ маргаан шийдэгдэж дууссаны дараачийн асуудал гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Б.*******ийн иргэний үнэмлэхийн хбар, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хбар, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хбар, ******* толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тушаал, ******* толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай тэмдэглэл, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицах гурван талт ны хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хбар,
Хариуцагч талаас баримтаар гаргасан, ******* толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тушаалын хбар, ******* толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай тушаалын хбар, ******* толгой ХХК-ийн хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтын хбар, ******* толгой ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдах журмын хбар, ******* толгой ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 025472 дугаартай тодорхойлолт, ******* толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/35 дугаартай тушаал түүний хавсралтын хбар, Хянан шалгах ажиллагааны явцад ажилтнуудаас авсан тайлбарын хбар, Гүний бүртгэлийн системийн мэдээллийн хбар, Тээврийн хэрэгслийн жипиэс мэдээллийг шалгасан баримтын хбар, ******* толгой ХХК-ийн Кемп, талбарын үйлчилгээний менежер Г.гийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/523 дугаартай тодорхойлолт, ******* толгой ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгалт хариуцсан ерөнхий менежер гийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08/533 дугаартай тодорхойлолт, ******* толгой ХХК-ийн хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэх албан тушаалуудын нэрс,
Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* толгой ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журмын хбар, ******* толгой ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн цалин хөлсний журмын хбар, ******* толгой ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын цагийн тухай журмын хбар, ******* толгой ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ажлын цагийн тухай журмын хбар, 2024-105 дугаартай Хянан шалгах ажлын тайлан болон түүний хавсралтын хбар, ******* толгой ХХК-ийн Уул ны 2022-2025 оны Хамтын гэрээний хбар, гэрч Д., гэрч Б.гийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* толгой ХХК-д холбогдан 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* толгой ХХК нь нэхэмжлэгч ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдах тухай дугаар тушаалаар Төслийн ахлах геологич Б.******* нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс Төслийн ахлах геологич албан тушаалаас Гүний геологич болгон албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдсан болох нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдах тухай дугаар тушаалын хбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид Төслийн ахлах геологичийн ажлын байранд ажиллаж байсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний болон 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хбараар тогтоогдож байна.
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний болон 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4-т Ажилтны ажиллах Хөдөлмөрийн нөхцөл нь Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тодорхойлогдоно гэж заажээ.
Төслийн ахлах геологичийн Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.7-д ажлын нөхцөлийг хэвийн бус гэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байглага батална., Хөдөлмөрийн тухай хийн 85 дугаар зүйлийн 85.2-т Эрх бүхий байглагаас тухайн ажлын байрыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар тогтоосон бол ... үүрэгтэй. гэж заасан.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн баталжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгсан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам дагаж мөрдөгдөж байсан байна.
Тус Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 1-ийн 1.3-т Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байглага, Монгол улсад үйл ажиллагаа явж байгаа гадаадын болон хамтарсан хөрөнгө оралттай аж ахуйн нэгж, байглага энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө., 1.4-т Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хь Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080:2001 стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага. MNS 4990:2015 стандартыг мөрдлөг болгоно. гэж заасан.
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журамд зааснаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080:2001 стандартыг мөрдлөг болгоно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080:2001 стандартын 3-ын 3.2-т Хөдөлмөрийн нөхцөл- Хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлийн нийлбэрийг хөдөлмөрийн нөхцөл гэнэ., 3.3-т Хэвийн нөхцөл - Үйлдвэрлэлийн ажлын байрны орчны эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй нөхцөлийг хэвийн нөхцөл гэнэ., 3.4-т Хэвийн бус нөхцөл - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөлийг хэвийн бус нөхцөл гэнэ. гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080:2001 стандартад хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн нөхцөл, хэвийн бус нөхцөл гэж ангилсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080:2001 стандартад зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хавсралт № 1 Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.7-д нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төслийн ахлах геологичийн ажлын нөхцөлийг хэвийн бус гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгчид албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдсан 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/155 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг дагаж мөрдөж байжээ.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/155 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 1-ийн 1.1-т Энэхүү журмаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, байглагад тавигдах шаардлага харилцааг зохицна., 3-ын 3.1-т Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Стандартчилал, техникийн зохицалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хь, MNS 5080:2023, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага гэжээ.
MNS 5080:2023, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага-ын 3-ын 3.2-т Хөдөлмөрийн нөхцөл-Хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлийн нийлбэрийг хөдөлмөрийн нөхцөл гэнэ., 3.3-т Хэвийн нөхцөл - Үйлдвэрлэлийн ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлс нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй нөхцөлийг хэвийн нөхцөл гэнэ., 3.4-т Хэвийн бус нөхцөл гэжээ.
MNS 5080:2023, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага-д хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн нөхцөл, хэвийн бус нөхцөл гэж ангилжээ.
Төслийн ахлах геологичийн Ажлын байрны тодорхойлолтын 2-ын 2.7-д ажлын нөхцөлийг хэвийн бус гэж заасан байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Төслийн ахлах геологичийн Ажлын байрны тодорхойлолтын 2-ын 2.7-д Хэвийн бус нөхцөлийн зэрэг 3.3 гэжээ.
Хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам-ын 1-ийн 1.1-т Компани ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг холбогдох хь тогтоомжийн дагуу эрх бүхий байглагаар хийлгэнэ., мөн журмын 2-ын 2.1-т хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн бус гэж тогтоогдсон ажлын байр дээр ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгоно., 2.2-т нэмэгдлийн хэмжээг үндсэн цалингаас тооцно нэмэгдлийн хэмжээ нь хөдөлмөрийн хортой нөхцөлийн зэргээс шалтгаалан өөр өөр байна. гэжээ.
Түүнчлэн, Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам-ын Хавсралтын 1-ийн 1.1.3.3-т 3.3 дугаар зэрэг нөхөн сэргээгдэх боломжтой, ерөнхий өвчлөлийн давтамж, хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл нэмэгдэх ажлын орчин; гэжээ.
Хариуцагчийн Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эрх бүхий байглагаар хийлгсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төслийн ахлах геологичийн ажлын байр нь хариуцагчийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам-ын 1-ийн 1.1, мөн журмын 1-ийн 1.1.3.3-т зааснаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаардаг болох нь болох нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний болон 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хбар, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хавсралт № 1 Ажлын байрны тодорхойлолтын хбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын цагийн тухай журмын 16-ын 16.1.1-т Ажлын цагийн бүртгэлийг цаг бүртгэлийн хуудаст үнэн зөв, зааврын дагуу бүртгэх гэснийг зөрчсөн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэлх нийт ажлын цагийн 242/хоёр зуун дөчин хоёр/ цагийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж бүртгүүлсэн болох нь Ажилтны ажилласан цагийн бүртгэлийн хбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хийн 108 дугаар зүйлийн 108.1-т Ажилтны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хь тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно. гэж заасан.
******* толгой ХХК болон ******* толгой ХХК-ийн ны 2022-2025 оны Хамтын гэрээний 2-ын 2.17-д Ажилтанд Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай бодлогын дагуу хөнгөлөлт, нэмэгдлийг олгоно. гэжээ.
******* толгой ХХК болон ******* толгой ХХК-ийн ны 2022-2025 оны Хамтын гэрээний 2-ын 2.17-д ажилтанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл олгох тухай заажээ.
Хөдөлмөрийн тухай хийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, ******* толгой ХХК болон ******* толгой ХХК-ийн ны 2022-2025 оны Хамтын гэрээний 2-ын 2.17, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь цаг бүртгэлийн хуудаст хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан буюу 242/хоёр зуун дөчин хоёр/ цагийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж бүртгүүлсэн нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хийг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг ямар аргачлалаар, хэрхэн тооцож бүртгүүлэх ямар журмыг зөрчсөн болохыг баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ болон 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Төслийн ахлах геологичийн Ажлын байрны тодорхойлолтын 2-ын 2.7-д ажлын нөхцөлийг хэвийн бус гэж заасан тул нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилласан цагаа цаг бүртгэлийн хуудаст хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж бүртгүүлснийг Хөдөлмөрийн тухай хь болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хийн 158 дугаар зүйлийн 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, 158.1.1-т энэ хийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдах тухай дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баямөнхийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хариуцагч ******* толгой ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаарыг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гарган нэхэмжлэгч Б.*******өд олгож, хариуцагч ******* толгой ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гарган улсын орлогод орах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баямөнхийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хариуцагч ******* толгой ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаарыг тушаалыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гарган нэхэмжлэгч Б.*******өд олгож, хариуцагч ******* толгой ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гарган улсын орлогод орсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ