| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2318000000299 |
| Дугаар | 2024/ДШМ/19 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/19
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 218000000299 дугаартай эрүүгийн хэргийг 2 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум дугаар баг - тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 05 оны 05 дугаар сарын 0- ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Яллагдагч ******* нь 2 оны 05 дугаар сарын 0-ны орой Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн толгойн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, мэндэд нь зулайн зүүн талд язарсан шарх, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, самсунг А- загварын утсыг нь илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч 997,00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 218000000299 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч нь толгой хэсгээс нь цус гарч нүүр, шанаа хэсгийг нь дагаж урссан байдалтай *******ын араас гүйж яваад цагдаагийн алба хаагч тааралдаж, нь *******ыг барьж тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, жижүүрийн бүрэлдэхүүн *******ын биеэс хохирогч гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь яллагдагч *******ыг биед нь хүч хэрэглэн халдаж, гар утсыг нь илээр, хууль бусаар авсан шууд зааж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн уг мэдүүлэг нь гэрч А. мэдүүлгээр давхар нотлогдсон.
Түүнчлэн яллагдагч *******аас сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг гад хохирогч анх надтай таарахдаа нүүр ам нь цус болчихсон нэг хүнтэй хамт :байсан, тэгээд хамт архи уухаар болоод тэр хүн нь надаас мөнгө аваад архинд щ ирэхгүй удаад байсан, найз нь яагаад ирэхгүй удаад байгаа талаар асуухад хохирогч би ганцаараа явж байсан, ямар хүний талаар яриад байгаа юм гээд байхаар нь би хохирогчийн утсыг нь гуйж аваад бөөрөнхий гэж дууддаг, хувиараа таксинд явдаг найз руугаа залгаж дуудсан боловч өөр ажилтай гээд ирээгүй...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгдөг бөгөөд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааны хүрээнд яллагдагчийн мэдүүлгийн эрх сурвалжийг нотлох талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулахад, гэрч А. "... энэ үед миний урдуур нэг залуу гүйгээд “” буудал чиг рүү явсан. Харин араас нь мөн нүүр ам нь битүү цус болоод цус нь урсаж байсан дөнгөж зодуулсан гэмээр хүн “намайг зодоод миний утсыг дээрэмдээд зугтчихлаа” гэж байсан, тэгээд би араас нь гүйж очоод барьж авсан юм...” гэсэн,
Гэрч “...*******ыг би танина. Тийм сайн танихгүй найз нөхдийн харилцаа холбоо байхгүй... Намайг зарим хүмүүс Бөөрөнхий гэж дууддаг, тэгээд ч ******* миний бүтэн нэрийг ч мэдэхгүй. Би *******тай утсаар яриагүй ******* хэлж байна, ер нь *******тай ярих шаардлага байхгүй. Яагаад тэгж хэлсэн зар мэдэхгүй байна. Би Тоёота приус- маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Харин Дархан сум дотор такси үйлчилгээ огт эрхэлдэггүй. Би хувиараа мужааны хийдэг завгүй байдаг юм...” гэсэн мэдүүлгүүдээр яллагдагчийн өгсөн дээрх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа А. 2 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн илтгэх хуудас /хх-н 7 дугаар тал/, Эд зүйл хүлээн авсан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 11-12 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн талаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 1-15 дугаар тал/, Хохирогч мэдүүлэг /хх-н 19, 215 дугаар тал/, Гэрч А. мэдүүлэг /хх-н , 217 тал/, “Дамно” ХХКомпанийн 2 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн №ДаЦ-2-2 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 2-27 дугаар тал/, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үнэлгээний дүгнэлт /хх-н 1-2 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх:н - дүгээр тал/, Гэрч мэдүүлэг /хх-н 7 дугаар тал/, Гэрч мэдүүлэг /хх-н 222 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 р зүйлийн 2, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох хангалттай нотлон тогтоогдсон байхад шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хяналгүйгээр дахин ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 2/ШЗ/90 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт хохирогч өгсөн мэдүүлгээр 2 оны 05 дугаар сарын 0-ны орой болсон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөн гэрч н. мэдүүлэг /хавтаст хэргийн 7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн этгээдийн бүртгэл мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдсон. Харин шүүгдэгч *******ын мэдүүлэг тогтоогдоогүй. Болсон үйл баримтын талаар эргэлзээтэй зүйл тогтоогдоогүй байхад тухайн үеийн камерын бичлэгийг авч хэрэгт хавсаргах нь ач холбогдолгүй. Тухайн нутаг дэвсгэрийн ойр орчмын аж ахуй нэгжийн хяналтын камерын бичлэг байхгүй тухай шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн мөрдөгчийн тэмдэглэлүүдээр нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй талаар заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруугийн асуудал дээр яллагдагч маргаагүй. Яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж дээрэмдсэн гэх зүйл заалттай санал нийлэхгүй байна. Ийнхүү зүйлчлэл хүндэрснээр ял шийтгэлийн асуудал хүндрэх нөхцөл байдалтай учир яллагдагч хүч хэрэглэсэн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Яллагдагч нь “ анх хүнд зодуулсан байдалтай байсан” гэж мэдүүлдэг. Иймд хэргийн үйл баримтыг нарийн, бүрэн бодитой тогтоох нь зүйтэй.
Тухайн үйл баримт нь хяналтын камер зайлшгүй байрлуулах шаардлагатай байрлалд болсон байдаг. ******* нь “очиход хоёулаа зогсож байсан. нүүр ам нь цус болсон, хүнд зодуулсан байдалтай байсан” гэх мэдүүлэг өгсөн. Бидний зүгээс хүч хэрэглэсэн эсэхээ тодруулахын тулд камерын бичлэг авхуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл энэ талаар ямар ч шалгах ажиллагаа хийгээгүй бөгөөд тухайн үйл явдлаас хойш 70 хоносон тул бичлэг байхгүй байх гэсэн таамаглал хийдэг. Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүргийнхээ хүрээнд ажиллагааг хийх ёстой байсан.
Тухайн хэрэгт 2 оны 12 дугаар сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Прокурор эсэргүүцлээ 2 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Гэтэл өнөөдрийн шүүхэд гаргаж өгч байгаа баримт нь 2 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн камерын бичлэг байгаа эсэх талаар мөрдөгчийн тэмдэглэл байна. Энэ баримтыг гаргаж өгөөд байгаа нь өөрөө шүүгчийн захирамжийн агуулгыг зөвшөөрч байгаа гэсэн утга харагдаж байна. Мөн сая гаргаж өгсөн баримтаар шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. Мөрдөгч нь ганцаараа үзлэгийн ажиллагаа хийж, камер байгаа эсэхийг шалгаж байгаа нь тухайн ажиллагааны шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Албан ёсны нотлох ажиллагаагаар бэхжүүлж хийх ёстой. Уг ажиллагааг хийснээр яллагдагчийн хэргийн зүйлчлэлийн асуудал яригдах учраас анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч ******* тайлбартаа:
Би маш их гэмшиж байна. Би тухайн хүнд гар хүрээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос яллагдагч *******ыг 2 оны 05 дүгээр сарын 0-ны орой Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн эзэмшлийн Самсунг А загварын гар утсыг илээр, толгойн тус газар нь гараараа удаа дараа цохиж хүч хэрэглэн хууль бусаар авч 997.00 төгрөгийн хохирол учруулсан, эзэмшлийн гар утсыг илээр, хүч хэрэглэн довтолж авах явцдаа эрүүл мэндэд нь зулайн зүүн талд язарсан шарх, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх яллагдагч *******ын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд “яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээс гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хяналтын камертай эсэхийг шалгах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ба прокуророос тухайн хэрэг болсноос хойш 7 сарын хугацаа өнгөрсөн, Дархан-Уул аймагт хяналтын камерын бичлэгийг удаан хугацаагаар хадгалдаг өндөр дата багтаамжтай аж ахуй нэгж байгууллага байдаггүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хяналтын камертай эсэхийг тогтоох зорилгоор хэргийн газрын үзлэг хийх, хяналтын камертай бол хэрэг учрал болсон гэх цаг хугацааны бичлэг одоо хүртэл хадгалагдаж байгаа эсэхийг шалгах, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдвол бичлэгийг хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн .15, . дугаар зүйлийн 1.2, 2-д зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг анхан, давах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог билээ.
Хохирогч мэдүүлэгт “миний танихгүй өндөр шар залуу надад ямар нэгэн юм хэлэлгүй миний утастай гарыг бариад утас булааж авах гэсэн, тэгэхээр нь би гар утсаа өгөхгүй булаацалдахад миний утсыг булааж авах гээд толгой тархи руу цохиж байгаад миний утсыг аваад Арбат гудамж руу зугтаад гүйсэн.тэгээд би араас нь гүйж байхад замд цагдаа таараад би тэр цагдаад тэр гүйж байгаа залуу миний утсыг дээрэмдээд зугтаачихлаа гэхэд тэр цагдаа нь утас дээрэмдсэн залуугийн араас гүйгээд тэрийг барьж аваад цагдаа дээр авчирч өгсөн” гэх /1хх-19/, гэрч А. мэдүүлэгт “Арбатын гудамжны гадаа зогсож байхад Арбатын гудамжны дээрээс нэг эрэгтэй хажуугаар гүйгээд өнгөрсөн, төд удалгүй араас нь нэг эрэгтэй нүүр нь цус болчихсон ирээд надад”саяны хажуугаар гүйсэн эрэгтэй намайг дээрэмдээд миний утсыг аваад зугтаачихлаа гэсэн. Би араас нь гүйж яваад буудлын ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах халуун усны хажууханд барьж аваад чи хүний утас аваад зугтааж байгаа юм уу гэхэд үгүй гэхээр нь биед нь үзлэг хийхэд бор хамгаалалтын гэртэй 1 ширхэг гар утас байсан, тэгэхээр нь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн” гэх /1хх-/, Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “оролцогч *******аас бор өнгийн арьсан гэртэй 1 ширхэг Самсунг загварын гар утсыг 2 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1 цаг 05 минутад хүлээн авав” гэх /1хх11/Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтэд “ биед зулайн зүүн талд язарсан шарх, нүүр, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх зэрэг нотлох баримтаар тухайн үйл баримтыг нотолжээ.
Сэжигтэн ******* 2 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэхдээ “би өөрийнхөө мөнгийг авчхаад утсыг нь өгье гэж бодсон” гэх мэдүүлэг өгсөн үеэс хойш мөрдөн шалгах ажиллагаанаас санаатай зайлсхийж оргон зайлсан болох нь гэрч - /1хх7/, гэрч нарын мэдүүлэг /1хх-7/, 2 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай санал /1хх-9/, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын 2 оны 08 сарын 2-ны өдрийн 2 дугаартай тогтоол /1хх12/, мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын 2 оны 11 сарын 02-ны өдрийн 2 дугаартай тогтоол /1хх21/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан сэжигтэн, яллагдагчийн эрх үүрэгтэй танилцаж, эрх үүргээ ойлгосон гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн эрхийг эдэлж үүргээ хэрэгжүүлэхдээ гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй байх үндсэн эрхээ эдлэхдээ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой атал санаатай оргон зайлсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зарчмын эсрэг үйлдэл юм.
Анхан шатны шүүх яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд “гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хяналтын камертай эсэхийг шалгах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой” гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .22 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэргийн бодит байдлыг өөрөөр тогтоож шинжлэн судлах боломжгүй бол шүүх талуудын хүсэлтээр хэрэг гарсан газар, орон байранд талууд, гэрч, шинжээч, оролцогчийг байлцуулан үзлэг хийж болно” гэсэн байх тул хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 1.2., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
З.ТӨМӨРХҮҮ