Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 120/ШШ2025/0008

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02-ны өдөр                        Дугаар 120/ШШ2025/0008                                       Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Бүрнээ,  

Хариуцагч: Өмнөговь аймгийн атварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагчид,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Д., Ж. нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, хариуцагч Ө.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Өмнөговь аймгийн атварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч нарт холбогдуулан “атварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэг /маргаан бүхий актын “*******ДЭГЛЭХ нь” хэсгийн 3-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги/-ийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Хариуцагч атварын улсын байцаагч нар “******* *******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, дугаар томилолтоор /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “******* *******” ХХК-д нийт 141,207,080.77 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт” тогтоосон.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн атварын газрын дэргэдэх атварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, уг гомдлыг атварын маргаан таслах зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “...Нөхөн ногдуулалтын актын хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй НӨА-ын дүнг хэвээр үлдээж...” шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан.

5. Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...НА-11240000003 дугаартай нөхөн ногдуулалтын актын 3 дахь зөрчил болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 230,670,131.3 төгрөг, 2020 онд 579,4792,216,02 төгрөгийн борлуулалтын орлогыг “0” хувьтай татвар ногдуулах орлого гэж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн гэж татварын улсын байцаагчид болон татварын маргаан таслах зөвлөлөөс үзсэн нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд болох АНУ-ын ******* ******* компанитай байгуулсан гэрээний орлогыг дээрх заалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан ажил үйлчилгээ гэж үзэж 81,016,234,73 төгрөгийн нөхөн татвар, 56,472,474,80 төгрөгийн алданги, торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

НӨА-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 11.21, 12.1.4 12.3-т тус тус зааснаар оршин суугч бус АНУ-ын ******* ******* компанитай байгуулсан гэрээнд “0” хувийг хэрэглэхээр байтал НӨА хуулийн 7.1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ хэмээн үзэж нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан нь хуулийн үндэслэлгүй, оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээнд татвар төлүүлэх гэсэн нь Монгол Улсын Их хурлаас 2006 оны 6-р сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.7, мөн хуулийн 17.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

атварын байцаагчид нь оршин суугч бус этгээдээс олсон орлогод татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын НӨА-н хуулиас гадуур үйлдэл, өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчид НӨА-ын хуулийн зүйл заалтыг хэрэглэх, хэрэгжүүлэхдээ хуулийн хамрах хүрээний дотор Монгол Улсын хуулийн этгээд, нэмэгдсэн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн орлого болон зарлагын тухайд асуудлыг авч үзэх ёстой ба НӨА-н хуульд хамрагдаагүй, 0 хувийг хэрэглэхээр байтал Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан ажил, үйлчилгээ хэмээн үзэж, татвар төлөх ёстой гэдэг үндэслэлээр авч үзэх нь буруу, НӨА-н хуулийг зөрчсөн.

үүнчлэн дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨА-ын зөрчилд ногдуулсан 56,472,472.80 төгрөгийн алданги, торгууль нь атварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөгдөнө гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн атварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Ө.Ганхөлөг нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 тоот нөхөн ногдуулсан актын 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

5.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Актын 3 дахь хэсэгт дурдсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 230,670,131.3 төгрөг, 2020 онд 579,479,216.02 төгрөгийг Монгол Улсын  нутаг дэвсгэрт үзүүлсэн ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэж үзээд нөхөн татвар, алданги, торгууль ноогдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндсэн шалтгаан нь техникийн зөвлөх үйлчилгээг " " ХК-д үзүүлсэн гэж үзсэн. “Жон ” компанитай байгуулсан гэрээний дагуу манай компани таван н нөөцийн төслийн дэд бүтцийн судалгаа, эрчим хүч хангамжийн судалгаа, усны судалгаа, тээврийн судалгаа гэсэн 4 том судалгааг хийж гүйцэтгэсэн. Бид бэлтгэн нийлүүлэгчийн хувьд хэрэглэгчдээ тайлангаа тайлагнадаг. "Жон " компанийн мэргэжилтнүүдийн боловсруулж буй тайланд зориулан эрчим хүчний судалгааг хийх гэрээ байгуулсан, манай компани "Жон " компанид зориулаад Монгол Улсад байрлах " " ХК-ийн талаарх мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ хийсэн.

" " ХК манай компанийн гаргасан судалгааны ажил дээр үндэслээд өөрсдийнхөө дүгнэлтийг гаргасан. " " ХК үйлчилгээний экспортыг 4.8 тэрбум төгрөгөөр хийсэн. Үйлчилгээний импорт хийсэн газарт татварын алба татвар ногдуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байдаг. иймээс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь нь " " ХК-ийн 4.8 тэрбум гарах үед хийгдэх ёстой байсан гэж бидний зүгээс харж байгаа. Мөн Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс хоорондоо давхар татварын хэлэлцээргүй. иймээс үүнд нэмээд аж ахуйн нэгжийн албан татварын 20 хувийг суутгах ёстой байсан. эгэхээр татварын Улсын байцаагч нарыг би субъектээ буруу сонгосон гэж харж байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлын хэсэг Монгол Улсаас гарах үед хийгддэг. Үүнд Улсын байцаагч нар төвлөрч ажиллах ёстой байсан гэж бидний зүгээс харж байгаа. Манай байгууллага 4.8 тэрбум төгрөгөөс буцаагаад оруулаад ирсэн байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулж авах ёсгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээг албан татварын 0 хувь хэрэглэнэ гэж тодорхой заасан. "******* *******" ХХК болон " " ХК-ийн хоорондох хууль эрх зүйн акт байж хоорондоо холбогдох ёстой. Гэтэл хууль эрх зүйн акт болох гэрээ " " ХК-тай биш, эцсийн хэрэглэгчтэй байгуулсан. “ ” ХК-ийг шалгах ёстой байтал манай компанид татвар ногдуулж байгаа нь атварын ерөнхий хуулийг ноцтойгоор зөрчсөн үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т холбогдох нэмэлт журам тайлбарууд, Улсын Дээд Шүүхээс гаргасан тайлбар байхгүй байгаа. Гэтэл үүнтэй холбогдох хуулийн хүрээнд авагдсан баримт үзүүлсэнгүй. Зөвхөн эцсийн хэрэглэгч нь " " ХК байсан учраас "******* *******" ХХК-ийг “ " ХК-д үйлчилгээ үзүүлсэн гэж тайлбарлаад байна. Бидний хувьд хийсэн ажил үйлчилгээнийхээ төлбөрийг “Жон ” компаниас авсан. Бид 4.8 тэрбум төгрөгөөс 810 000 000 төгрөг авсан. Оршин суугч бус этгээд буюу компанид ажил үйлчилгээ үзүүлж болно гэж хуульчилсан байгаа. Үүний дагуу бид гэрээ байгуулж, төлбөрөө авсан...” гэв.

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар ажил гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар үйлчилгээ гэж бараа борлуулах ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйлчилгээг гэж, 4.1.6-д оршин суугч эсхүл оршин суугч бус гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах байдлаар тус тус тодорхойлсон этгээдийг хэлнэ гэж заасан. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа ажил үйлчилгээг татвар ноогдуулахаар заасан хэдий ч хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан ажил үйлчилгээнд ноогдуулах албан татварыг 0 хувьтай тэнцүүлэн түүний дотор 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ түүний дотор албан татвараас чөлөөлөх үйлчилгээг оролцуулна гэж заасан байгаа нь хамаарна.

Яагаад гэвэл Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд болох Америкийн Нэгдсэн Улсын “Жон ” компанид үйлчилгээ үзүүлсний дагуу төлбөрийг дансандаа авсан, энэ нь экспортын үндсэн зарчим гэж үзэж байгаа. Гадаадын компанитай гэрээ хийгээд үйлчилгээ үзүүлж, төлбөр тооцоогоо Америкийн Нэгдсэн Улсын валютын дансаар хүлээж авсан нь компанийн дансны хуулгаар нотлогддог. иймээс хуульд нийцсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үйлчилгээ боловч 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар экспортод гаргасан ажил үйлчилгээнд хамаарах заалттай нийцэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад байнга оршин суудаггүй этгээдэд үйлчилгээ үзүүлээд хөрөнгө орж ирж байгааг экспорт гэж ойлгож байгаа. Монгол Улсад бүтээгдсэн үйлчилгээ гадагшаа гарч байгаа тохиолдолд хуулиараа 0 хувийн татвар ноогдохоор заасан байдаг.

Хоёрдугаарт, Монгол Улс компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортод гарч байгаа ажил үйлчилгээг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг оруулсан. эгэхээр манайх гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан, үүний дагуу төлбөр тооцоогоо хүлээж авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэсэн буюу бид гадаадын иргэнд ажил үйлчилгээ үзүүлээд авсан ажлын хөлс учраас татвар ноогдохгүй. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр талуудын хооронд техникийн зөвлөх үйлчилгээгээ үзүүлсэн. Үзүүлсэн үйлчилгээ нь гэрээнийхээ дагуу гадаадын хуулийн этгээдээс олсон орлого байгаа. Энэ орлого төлөгдсөн, үйл баримтаар тогтоогдож байгаа учраас оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн гэж яриад байгаа нь ямар хуулийн заалтаар нотлогдож байгаа юм, уг хуулийн заалтаас харахад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ гэдгээрээ гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байна. эр гэрээний дагуу төлбөр орж ирсэн. иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т хамаарна. Мөн зөвлөмжийн дагуу татвар ногдуулсан гэж яриад байна. Зөвлөмж нь олон улсын тээврийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд ийм байна гэж зөвлөөд, үүнд анхаарах ёстой гэсэн болохоос биш, манай маргаанд хамаарах зөвлөмж биш. Гэтэл үүнд хамааруулаад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

 

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АНУ-ын “******* ******* ” компани, “******* ******* *******” ХХК / ******* ******* ХХК нь өмнө нь ийм нэртэй байсан/-ийн хооронд “Зөвлөх туслан гүйцэтгэх үйлчилгээний гэрээ” байгуулж, зөвлөх компани АНУ-ын “******* ******* ” компани, “ ” ХК-ийн техникийн тайланг бэлтгэхэд туслах зорилгоор “******* *******” ХХК-ийг туслан гүйцэтгүүлэгчээр ажиллуулахаар гэрээ байгуулагдсан.

Уг гэрээт ажлын хүрээнд “******* *******” ХХК нь АНУ-ын “******* ******* ” компаниас 2019 онд 230,670,131.30 төгрөг, 2020 онд 579,492,216.02 төгрөг, нийт 810,162,347 32 төгрөгийн орлогыг хүлээн авч НӨА ногдох орлогод 0 хувиар татвар ногдуулж, НӨА-ын тайланд тусгасан байна.

Хэдийгээр “******* ******* ХХК”-д үзүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг АНУ-ын “******* ******* ” ХХК-иас шилжүүлж байгаа боловч техникийн зөвлөх үйлчилгээг “ ” ХХК болон ******* ******* ХХК -ийн хооронд хийсэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хилийн дотор хийгдсэн ажил үйлчилгээ тул “экспортод гаргасан байх” нөхцөлийг хангаагүй гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 оноос хэрэгжиж эхэлсэн, цаашид НӨА гэх/ 7 дугаар зүйлийн 7.1.1, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн тул 810,162,347.32 төгрөгийн 81,016,234.73 төгрөгийн нөхөн татвар, 30,099,792.58 төгрөгийн торгууль, 26,372,680.22 төгрөгийн алданги, нийт 137,488,707.53 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан татварын тэг хувь хэрэглэх”, 12.1.4-т заасан “Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэдэг агуулгыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 442 дугаар тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 386 дугаар тогтоолуудаар хянан шийдвэрлэхдээ тайлбарласан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу 0 хувь хэрэглэхээр байна гэж тайлбарлаж байгаа боловч “******* *******” ХХК-ийн үзүүлсэн үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн бөгөөд ямар нэгэн бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргаагүй.

атварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3-д заасны дагуу атварын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын сарын 04-ний өдрийн “атварын хууль тогтоомж хэрэгжүүлэх 01 тоот зөвлөмж”-ийн 2.3.1.4-т “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын тэг /0/ хувь хэрэглэх үйлчилгээний үндсэн шалгуур нөхцөл нь тухайн үйлчилгээг “экспортод гаргасан” байхаар хуульчилсан. Аливаа бараа үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, ажил гүйцэтгэсэн тохиолдолд тэдгээрийг “экспортод гаргасан” гэж үзэхээргүй байна” гэж тусгасан байдаг. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар бол шууд бус татвар бөгөөд НӨА суутган төлөгчөөр бүртгэгдсэн хувь хүн, хуулийн этгээдээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд ногдуулдаг татвар юм. Эцсийн хэрэглэгч нь хувь хүн, хуулийн этгээд, гадаадын хуулийн этгээд, оршин суугч оршин суугч бус хэн ч байх боломжтой. Харин суутган төлөгчөөр бүртгэгдсэн этгээд борлуулсан бараа ажил үйлчилгээндээ хэрхэн татвар ногдуулах талаар НӨА-ын хуульд тодорхой заасан. Бид экспортод бараа ажил үйлчилгээ гаргаагүй гэж үзэж НӨА-ын тухай хуулийн 7.1.1-д зааснаар НӨА ногдоно гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцагчид НӨА-ын хуулийн зүйл заалтыг хэрэглэх, хэрэгжүүлэхдээ хуулийн хамрах хүрээний дотор Монгол Улсын хуулийн этгээд, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн орлого болон зарлагын тухайд асуудлыг авч үзэх ёстой, оршин суугч бус этгээдэд борлуулалт хийсэн бол НӨА-ын хуулийн хүрээнд татвар ногдуулж төлөхөөр хуульчлагдсан нөгөө талаас “0” хувиар албан татвар ногдуулна гэдэг нь уг татвар төлөгчийг татварт хамруулж, “0” хувиар татвар ногдуулж байгааг ойлгоогүй байна гэж үзэж байна.

атварын байцаагч нарын хувьд Монгол улсын дотоодод үйлчилгээ үзүүлсэн байгаа тул ******* ******* ХХК-д 10 хувиар НӨА ногдуулсан.

Нэхэмжлэгч Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨА-ын зөрчилд ногдуулсан 56,472,472.80 төгрөг алданги, торгууль нь атварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж байгаа боловч атварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилд нөхөн татвар ногдуулж байгаа энэ тохиолдолд хамаарахгүй.

Иймд “******* *******” ХХК-д 81,016,234.73 төгрөгийн нөхөн татвар, 30,099,792.58 төгрөгийн торгууль, 26,372,680.22 төгрөгийн алданги, нийт 137,488,707.53 төгрөгийн төлбөрийг ногдуулснаа хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...атвар ногдоно гэж үзсэн гол шалгуур нь атварын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот зөвлөмжид зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан татвар 0 хувь хэрэглэх үйлчилгээний үндсэн шалгуур нөхцөл нь тухайн үйлчилгээг экспортод гаргасан байхаар хуульчилсан. Аливаа бараа үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулагдсан, ажил гүйцэтгэгдсэн тохиолдолд тэдгээрийг экспортод гаргасан гэж үзэхгүй гэж тайлбарлаж зөвлөмж гаргасан байдаг. Энэ зөвлөмжийн хүрээнд авч үзэхээр гадаадын компанитай гэрээ байгуулаад, гадаадын компаниас борлуулалтын орлогыг хүлээн авсан боловч бараа ажил үйлчилгээ хаана хийгдсэн байна гэхээр " " ХК-д 3 төрлийн техникийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн, тайлагнасан. Энэ нь өөрсдийнх нь баримтаар нотлогдсон. Экспортод гаргасан бол албан татвар 0 хувь хэмжээгээр ногдож байгаа. Нэхэмжлэгчийн бараа ажил үйлчилгээ үнэхээр экспортод гарсан уу гэхээр гараагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгж " " ХК-д ажил үйлчилгээ үзүүлсэн байна. Цалин хөлс хүлээж авсан гэж үзэх гэхээр нийгмийн даатгал төлөөд тайлагнасан зүйл байхгүй байна. Дээрх үндэслэлээр бид нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулах ёстой гэж үзэж акт тогтоосон.

Нэхэмжлэгч компани гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу төлбөр орж ирсэн байдаг. Гэхдээ "Жон " компанид яг ямар ажил үйлчилгээ үзүүлсэн юм гээд үзэхээр "Жон " компанид үйлчилгээ үзүүлээгүй, " " ХК-д бараа ажил үйлчилгээ үзүүлсэн байдаг. Энэ талаарх ус хангамжийн судалгаа, эрчим хүчний хангамж дэд бүтцийн судалгаа гэх мэт тайлангууд байна. "Жон " компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ үзүүлсэн, бид экспорт гаргасан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл бараа ажил үйлчилгээ экспортод гараагүй, Монгол Улсын нутаг дэвсгэр дотор хийгдсэн ажил үйлчилгээ байна.

иймээс бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу татвар ногдох ажил үйлчилгээ гэж үзэж акт тогтоосон. Нэхэмжлэгчээс экспортод гаргаад байхад яагаад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлсэн гэж үзээд байгаа юм бэ гэж асуугаад байна. Гэрээ байгуулсан байж болно, гэрээний дагуу төлбөр орсон байж болно. Бидний зүгээс үүнийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь ямар бараа ажил үйлчилгээг экспортод гарсан юм, ямар ч бараа ажил, үйлчилгээ экспортод гараагүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээ хийгдсэн байгаа нөхцөлд бид үүнийг экспортод гаргасан байна, албан татвар 0 хувь байна, татвар төлөгч үнэн зөв тайлагнажээ гэж үзэх боломжгүй. Хуулийн хүрээнд болон зөвлөмжийн хүрээнд хэлэхэд энэ нь татвараас чөлөөлөгдөх бараа ажил үйлчилгээ биш...” гэв.

 

ҮНД*******ЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Өмнөговь аймгийн атварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч Л.Заяасүрэн, Ө.Ганхөлөг /Цаашид татварын улсын байцаагчид гэх/ нар “******* *******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар[1] тус компанийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар

а. 2019 оны 23,836,712.65 төгрөгийг 30 хоног хугацаа хожимдуулсан,

б. 2020 оны 5,798,454.21 төгрөгийн 322 хоног хугацаа хожимдуулсан,

в. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 230,670,131.3 төгрөг, 2020 онд 579,492,216.02 төгрөгийн борлуулалтын орлогыг “0” хувьтай татвар ногдуулах орлого гэж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 81,016,234.73 төгрөгийн нөхөн татвар, 32,681,996.22 төгрөгийн торгууль, 27,508,849.82 төгрөгийн алданги, нийт 141,207,080.77 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

2. ус аймгийн атварын газрын дэргэдэх атварын маргаан таслах зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[2] дээрх актын “*******ДЭГЛЭХ нь” хэсгийн 3 /в/ дахь зөрчилд ногдуулсан 81,016,234.73 төгрөгийн нөхөн татвар, 30,099,792.58 төгрөгийн торгууль, 26,372,679.79 төгрөгийн алданги, нийт 137,488,707.53 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч талаас “...АНУ-ын “******* ******* ” компанитай гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлж олсон орлого тул Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 12.1.4-т заасан Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод буюу экспортын үр дүнд Монгол Улсад орж ирсэн мөнгөнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар “0” хувь хэмжээ хэрэглэх зохицуулалтад хамаарна, актын холбогдох хэсэг хуульд бус...” гэж,

4. Хариуцагч талаас “...гадаадын компанитай байгуулсан гэрээний дагуу мөнгө орж ирсэн хэдий ч нэхэмжлэгч "Жон " компанид үйлчилгээ үзүүлээгүй, энэ компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт " " ХК-д бараа ажил үйлчилгээ үзүүлснийг экспортод гаргасан гэж үзэх боломжгүй, акт хууль зүйн үндэслэлтэй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан ба маргаан бүхий актын “*******ДЭГЛЭХ нь” хэсгийн 1 /а/, 2 /б/-т холбогдох зөрчлүүдэд болон 3 /в/-т холбогдох хэсгийн төлбөрийн үнийн дүн, тооцооллын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй.

5. атварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.1.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд” нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” албан татвар ногдуулахаар тус тус заасан.

5.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “******* *******” /Эф Эм Эс/[3]-ХХК-ийн “Жон ” компанитай байгуулсан гэрээний[4] дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах /”Эрдэс таван” ХК-ийн техникийн тайланг бэлтгэхэд туслах зорилгоор/ таван н нүүрсний төслийн дэд бүтцийн, эрчим хүч хангамжийн, усан хангамжийн, боловсруулсан нүүрс тээвэрлэлтийн зэрэг судалгааны[5] ажлуудыг хийж гүйцэтгэн, " " ХК-ийн талаарх мэргэжлийн туслалцаа үзүүлсэн ажил, үйлчилгээнд дээрх хууль заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, нэхэмжлэгчийн оршин суугч бус этгээдэд үзүүлсэн дээрх ажил, үйлчилгээнд ногдуулан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг[6] төлөх ёсгүй гэх нь үндэслэлгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ”, 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж заасны дагуу экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.1-д заасан хувиар албан татвар ногдуулахаар байх бөгөөд албан татварын хувь тэг /0/-тэй тэнцүү байх хуулийн зохицуулалт тухайн тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна.

5.2. одруулбал, дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй”, 12.3-т “Энэ хуулийн 12.1 дэх хэсэг нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар суутган төлөгчид хамаарна” гэж тус тус заасан.

5.3. Дээрх гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт ”Эрдэс ” ХК-ийн техникийн тайланг бэлтгэхэд туслах зорилготой гүйцэтгэх үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байх тул энэ ажил, үзүүлсэн үйлчилгээг экспортод гаргасан ажил, үйлчилгээ гэж үзэх боломжгүй, Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг АНУ-ын “Жон ” компаниас шилжүүлсэн[7] /мөнгөн дүнтэй талууд маргаагүй/ байх боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хуулийн заалт хэрэглэгдэхээр байх тул нэхэмжлэгч талын “...нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь нь " " ХК-ийн 4.8 тэрбум гарах үед хийгдэх ёстой байсан, манай байгууллага энэ мөнгөнөөс буцаагаад оруулж ирсэн байхад давхардуулж авах ёсгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээг албан татварын 0 хувь хэрэглэнэ гэж тодорхой заасан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

6. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн үзүүлсэн үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийж гүйцэтгэсэн байх тул хариуцагч талын “...гадаадын компанитай байгуулсан гэрээний дагуу мөнгө орж ирсэн хэдий ч нэхэмжлэгч "Жон " компанид үйлчилгээ үзүүлээгүй, энэ компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт " " ХК-д бараа ажил үйлчилгээ үзүүлснийг экспортод гаргасан гэж үзэхгүй...” гэх тайлбар үндэслэлтэй.

7. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч атварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт явуулж маргаан бүхий акт тогтоохдоо холбогдох атварын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдоогүй, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 81,016,234.73 төгрөгийн нөхөн татвар, 30,099,792.58 төгрөгийн торгууль, 26,372,679.79 төгрөгийн алданги, нийт 137,488,707.53 төгрөгийн төлбөр тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын энэ хэсгийн улмаас нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй боломжгүй тул “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ОГООХ нь:

 

1. атварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан “******* *******” ХХК-иас гаргасан атварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэг /маргаан бүхий актын “*******ДЭГЛЭХ нь” хэсгийн 3-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги/-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОГОНЦЭЦЭГ

 

[1] Хавтаст хэрэг /1/-ийн 88-91 дүгээр талд

[2] Хавтаст хэрэг /1/-ийн 114-119 дүгээр талд

[3] Хавтаст хэрэг /1/-ийн 125-126 дугаар талд /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлаагаа /Хуулийн этгээдийн нэрийн мэдээлэл/-нд Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдах үед “Эф Эм Эс” ХХК нэртэй байсан/

[5] Хавтаст хэрэг /2/-ийн 33-54 дүгээр хуудас

[6] Хавтаст хэрэг /1/-ийн 127-150 дугаар хуудас

[7] Хавтаст хэрэг /2/-ийн 55-61 дүгээр хуудас