2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03547

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25

191/ШШ2025/03547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байранд байрлах, ******* ******* *******, ******* газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  байрлах, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  тоотод оршин суух овогт /РД: /

 

0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш., хариуцагч П.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн өмгөөлөгч Ш., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨХК нь улсын бүртгэлийн , регистрийн дугаартай 100 хувь хувьцаа эзэмшигчээр 2022 оны 03 дугаар сарын 25 ны өдрөөс төрийн өмчлөлд шилжиж ******* ******* хувьцаат компани болсон байдаг.

Үүнээс өмнө, ТӨХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор хувьчлах асуудлыг шийдэж, тухайн үед компанид хөрөнгө оруулалт хийсэн байсан ХХК-д компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд хувьчлах саналыг тавьсан байдаг.

Уг саналыг хөрөнгө оруулагч ХХК хүлээн авснаар ******* ******* хорооны 2015 оны 10 сарын 08-ний өдрийн 608 дугаар тогтоолоор ХХК-д шилжүүлсэн байсан боловч тухайн хувьчлан авсан этгээд болох ХХК /одоогийн Хөтөл ХХК/ Монгол улсын хууль тогтоомж, хувьчлалаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй явж ирсэн.

Иймээс Монгол улсын Засгийн газрын ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 2022 оны дүгээр тогтоолоор гарч, түүний 2 дугаар заалтаар ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч таол санал болгон хувьчилсан ******* ******* хорооны холбогдох шийдвэрийг хүчингүй болгох талаар хууль тогтоомжид заасан зохих арга хэмжээ авч ажиллахыг ******* ******* *******, ******* *******т үүрэг болгосон байдаг.

Улмаар манай ******* ******* ******* ******* газрын 2022 оны 03 сарын 24-ний өдөр Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай дугаар тогтоол гарч ТӨХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* өмчид шилжсэн байдаг.

******* өмчид шилжсэн даруйд ******* ******* ******* ******* газраас холбогдох шийдвэр гарч, төрийн ******* төлөөлөгч буюу Гүйцэтгэх захирлаар Л. ажиллаж байна.

Гэтэл тус " " ТӨХК-ийн хувьчлалын асуудлыг тойрон гарсан шийдвэрүүдэд хуучнаар "" одоогийн "Хөтөл" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б. гэх иргэнээс нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүний нэхэмжлэлтэй хэрэгт манай ******* хариуцагчаар оролцож байна.

Гэтэл тус хэрэгт Б.д "Хөтөл" ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөх эрхийг 2022 оны 04 сарын 15-ний өдөр олгосон бүртгэлийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болохыг олж мэдлээ.

Тус өвлөх эрхийн гэрчилгээнд д "Хөтөл ХХК-ийн 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй бүх хувьцааны өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Гэвч "Хөтөл ХХК нь өөрийн 100 хувийн хувьцаагаа Монгол улсын банк-д 2012 оны 10 сарын 16-ны өдөр байгуулсан дугаартай "Зээлийн гэрээ" болон 2013 оны 11 сарын 29-ны өдөр байгуулсан дугаартай, 2015 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан -1 дугаартай "Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр хүлээсэн үүргээ хангуулахаар 2012 оны 10 сарын 19-ний өдрийн дугаартай "Барьцааны гэрээ", 2015 оны 12 сарын 31-ний өдрийн -1 дугаартай " тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг" зэргийг үндэслэн "Хөтөл ХХК-ийн 100 хувь буюу 200,000 ширхэг хувьцааг барьцаалсан байдаг.

Улмаар зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул Монгол улсын Хөтөл ХХК, ТӨХК-д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд уг нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 28-ний өдрийн дугаар захирамжаар "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шийдвэр гарсан.

Уг захирамжийн дагуу Монгол Улсын банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болтол Хөтөл ХХК-ийн 100 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх, бэлэглэх, худалдах, барьцаалахгүй, батлан даалт гаргах зэрэг бүхий л эрхийг хязгаарлаж шийдвэрлэж биелэлтэд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөтөл ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэн байдаг.

Гэтэл дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий нотариатч П.******* нь "Хөтөл ХХК-ийн битүүмжлэгдсэн 200,000 ширхэг буюу бүх хувьцааг Б.д олгосон нь хууль бус үйлдэл болжээ.

Уг үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д "Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа *******, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг"-ийг үндэслэнэ хэмээн заажээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.9-д "Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа *******, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг" мөн тус зааврын 8.2.13-д "бусад холбогдох баримт бичиг, лавлагаа"-г үндэслэнэ, мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д "Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно гэж тус тус заасныг шууд зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна.

Иймээсдүүргийн дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий П.*******ын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 515.1, Нотариатын тухай хуулийн 43.2.3, 43.7, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-д заасныг тус тус зөрчиж олгожээ.

Сүхбаатар дүүргийн дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий П.*******ын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, тус 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* газрын өмгөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* газраас нотариатч П.*******д холбогдуулаад 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, тус 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хангалттай үндэслэл байна. Нотариатын үйлдэл нь төрийг төлөөлж аливаа үйлдлийг болсон гэж нотолж байгаа. Ингэхдээ тодорхой үйлдэл буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн тусгайлсан журмын 8-д зааснаар хүчин төгөлдөр нотлох баримтад үндэслэгдэх ёстой. Хэрэгт авагдсан баримтууд нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт Б.ас хүсэлт өгсөн. Хавсаргаж өгсөн баримтууд нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн буюу жилийн өмнөх баримт байна. Лавлагааны хугацаа 45 хоног буюу хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болсон. 2021 оны 06 сард дуусчихсан байхад маш богино хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ олгоод байна. Нотариатын тухай хуулийн 21.1.2 т зааснаар нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн хуулийн этгээдээс шаардаж авах, хууль журам гэрээнд зааснаар ашиглах, гэрчлүүлэхээр авчирсан баримтын эх хувь эсэх нь эргэлзээтэй байвал холбогдох байгууллагаас нь нотлох баримт гаргуулах гэсэн байна. Б.ас өөр өвлөх эрхтэй этгээд байна уу, 1 жилийн хугацаанд тухайн хөрөнгө дээр маргах уу гэдэг дээр хугацаа зааж өгөөд байгаа. Нөгөө талаас мэдээллийг цахим хэлбэрээр ашиглах талаар яриагүй. Эргэлзээтэй баримт байвал холбогдох байгууллагаас авах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нотариатын тухай хуулийн 30.3 дугаар зүйлд зааснаар нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, эсвэл түдгэлзүүлэх боломжтой байсан. 3-7 хоногийн хугацаанд хойшлуулж болно. Өр төлбөртэй байсан учраас гомдлын шаардлага гаргасан гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Тэгэхээр 04 дүгээр сарын 08-ны өдөр магадгүй 04 дүгээр сарын 07-ны өдөр Б. хүсэлтийг авахдаа баримтын хугацаа дууссан гэдгийг мэдэж байсан, мэдсэн тохиолдолд лавлаж асуух үүрэг нотариатчид байсан. Хэрэв тухайн хөрөнгө битүүмжлэлтэй бол нотариатын үйлдэл хийхийг хориглосон. Мэдээллийг өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч хэлэхдээ өөр баримт ирээгүй учраас байгаа баримтын хүрээнд хийсэн гээд байна. Бусад гэрээ хэлцэлд байж болох ч өвлөх эрхийн гэрчилгээ онцгой асуудал учраас та өөрөө ажиллагаа хийх ёстой байсан. Битүүмжилсэн гэдэг нь өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой битүүмжилсэн гэсэн үг. Өв бол 2 талын хэлцэл учраас татгалзах боломжтой. Битүүмжлэх буюу хуулийн этгээдийн үйлдлээр тодорхойлогдоно. Битүүмжлэлтэй бол өвлүүлэхгүй. Хариуцагч хэлэхдээ журамд ийм эрх олгоогүй, надад ирсэн баримтын хүрээнд дотоод итгэл үнэмшлээрээ олгосон гэж яриад байна. Гэхдээ хууль, журмаараа энэ ажиллагаануудыг заавал хийхийг шаарддаг. Журмын 8.2.9-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа *******, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг шаардлагатай. Гэвч уг нотлох баримтыг шалгаагүй. Мөн 8.2.5-д зааснаар өвлүүлэгчийн өвөг эцэг, эмэг эх, ач зээ,ачинцар, зээнцэр мөн болохыг нотлох төрсний гэрчилгээ, зохих лавлагаа, хүн амын тооллогын архивын лавлагааг авах гэсэн байгаа. Гэтэл Орон сууцны архивын лавлагаа л байгаа. Үндэсний төв архивын лавлагаа мөн байгаа. Сар өдрөөр нь тоолоод үзвэл Б. тухайн үед 18 насанд хүрээгүй байсан. Гэтэл энэ журмын 8.2-т зааснаар насанд хүрсэн эсэхийг асууна, хүрээгүй бол асран хамгаалагчийн тайлбар тэмдэглэл авна гэж байгаа. Нотариатын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ, мөн журмын 8.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлагыг маш дутуу, хэлбэрийн төдий шалгасан. Иймээс Иргэний хуулийн 515.1, Нотариатын тухай хуулийн 43.2.3, 43.7, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.2, 8.2.9-д тус тус зааснаар 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн тойргийн нотариатч П.******* \дугаар \ миний бие 2022 оны 04 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б. хүсэлт гаргасны дагуу зохих хууль, дүрэм журамд зааснаар 0002 дугаартай түүний төрсөн эцэг М. 100 хувийн хувьцааг эзэмших Хөтөл ХХК-ийг өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон болно.

Хөтөл ХХК-ийн овогт ын \\-ын эзэмшил, өмчлөл ЛУБД , РД -ийн нэг бүрийн үнэ 1000 төгрөгийн үнэ бүхий 200.000 ширхэг, 100 хувийн хувьцааг \\, \, \\, \\, \\, \\ нар нь хүлээн авахаас татгалзсан 142, 167, 89 дугаар нотариатын бүртгэл, уг 100 хувийн хувьцааг \\ хүлээн авах хүсэлт гаргасан 143 дугаар гарын үсгийн бүртгэлийг үндэслэн Монгол улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.д олгосон.

Монгол улсын иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т ...өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат болон нотариат байхгүй ******* баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ... гэж заасны дагуу Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т заасны дагуу өвлүүлэгч нас барсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу өв нээгдэх үеэс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй, түүнийг нас барах хүртэл түүнтэй хамтран амьдарч байсан өвлөгч Б. өв хүлээн авсан байсан бөгөөд Нийслэлийн дүүргийн  дугаар хорооны засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтонд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан Б. нь  дүүргийн тоотод Б. нар 2004 оноос хойш албан ёсны бүртгэлтэйгээр амьдарч байсан ба Монгол улсын иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нь үнэн болно гэснийг үндэслэл болгож гэрчилгээ олгосон болно.

Мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үндэсний архивын газрын Үндэсний төв архив лавлагаа дугаарт Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 86 дугаар хуудаст М. нь Б. нартай хамт амьдарч байсны тооллого хийсэн баримт, мөн дүүргийн дугаар хорооноос авсан өрхийн бүртэлийн дэвтэр зэргээс өвлүүлөгч Б. нь төрсөн хүү Б.тай нар барах хүртлээ хамт амьдарч байсан нь тогтоогдсон.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай дугаар улсын бүртгэлтэй, дугаар регистрийн дугаартай гэрчилгээгээр Хөтөл ХХК, нэг гишүүнтэй, өөрийн хөрөнгө 200.000.000 төгрөг, мөн Хөтөл ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06\2015 дугаар хавсралтаар батлагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрмээр 1000 төгрөгийн нэг бүрийн үнэ бүхий 200.000 ширхэг энгийн хувьцаатай, нийт үнэ 200.000.000 төгрөг, 100 хувийн хувьцаа эзэмшигч ын болно гэжээ.

Уг өвлөх эрхийн гэрчилгээг Б.д олгоход Монгол улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр сарын 69.1.5-д заасны дагуу хариуцагчид даалгасан бөгөөд хариуцагч нь Хөтөл ХХК болон ХХК нар юм.

Уг захирамжаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох байх талаар тодорхой үйлдэл хийхгүй байхыг хэн нэгэнд даалгаагүй, мөн уг захирамжийг Монгол нотариатын танхимд хүргүүлсэн, эсхүл нотариатын үйлдэл хийхгүй байхыг даалгасан зүйл байхгүй, эрх бүхий байгууллагаас өвлөх эрхийг битүүмжилсэн асуудал байгаагүй болно.

Нотариатч П.******* миний зүгээс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл 43.2.3, 43 дугаар зүйлийн 43.7, Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2019 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатчийн үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.9, 8 дугаар зүйлийн 8.2.13-т заасныг зөрчсөн үйлдэл байхгүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй болжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий шуухэд П.*******ын 2022 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨХК-тай холбоотой төрийн мэдлийн хувьцааг шилжүүлээд, буцаагаад хүчингүй болгосонтой холбоотой асуудал байгаа. ХХК болон ******* ******* ******* ******* ******* нь Хөтөл ХХК-аас ямар нэг өр авлага үүссэн, төлбөрийн маргаан байхгүй талаар мэдүүллээ. Маргааны үндсэн үйл баримт нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 69 арга хэмжээ авч, хувьцааг бусдад шилжүүлэх, бэлэглэх, барьцаалах, батлан даалтад гаргахгүй байхаар даалгасан. Гэхдээ энэ нь Б. өвийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй, уг захирамж хязгаарлахгүй гэж ойлгож, нотариатад хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Тулгыг насанд хүрээгүй байсан гэж хэлж байна. М. нь 2018 онд нас барсан. Б. нь 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Насанд хүрээгүй өвлөгч , нарын өмнөөс албан ёсны асран хамгаалагч нь өв хүлээн авахаас татгалзсан баримтыг гаргаж өгсөн. Уг үйлдэл хуульд заасны дагуу явагдсан. Хариуцагч мөн сая хэлэхдээ нас барсан хүн ахиж босож ирээд хүүхэдтэй болохгүй учраас дахиж уг баримтыг авах шаардлагагүй гэсэн тайлбарыг дэмжиж байна. Б.Тулгыг 69-н арга хэмжээ авсан захирамжийг зөрчсөн гэж үзвэл ******* ******* ******* ******* ******* ч мөн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХК-ийг компанийн дор өгсөн нь ялгаагүй уг захирамжийг зөрчсөн. Өвийн гэрчилгээ бичигдсэнээр хэнд хохирол, хор уршиг үүсээд байгаа вэ. Өнөөдөр хариуцагчгүй хэрэг маргаан явагдаж байна. Энэ үйлдэл хийсэн нотариатчийг буруутгаж байгаа бол энэ нь банканд л хохиролтой асуудал байна. Б. болон нотариатч П.******* нар хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан ******* ******* *******, ******* газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолын хуулбар, ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 728 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар,

Хариуцагч талаас баримтаар гаргасан, Бүртгэлийн хуудасны хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Өв хүлээн авах хүсэлтийн хуулбар, М. нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, М. гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Үндэсний төв архивын лавлагаа, Б. төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, ХААТР-1 маягтын лавлагааны хуулбар, Нийслэлийн  дүүргийн  хорооны Засаг даргын ажлын албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Өв хүлээн авахаас татгалзах тухай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтүүдийн хуулбар, Б.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өв хүлээн авахаас татгалзах 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтүүдийн хуулбар, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хөтөл ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөтөл ХХК-ийн дүрмийн хуулбар, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Архивын ажилтан Д.гийн П.*******д хандан гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1749 дугаартай албан бичгийн хуулбар, Өв хүлээн авах хүсэлтийн хуулбар, өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийн хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Б.д холбогдох баримтууд, Б.д холбогдох баримтууд,

Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Хөтөл ХХК-ийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* хариуцагч П.*******д холбогдуулан дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий П.*******ын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.******* нь нотариатын үйлдэл хийхгүй байхыг даалгасан зүйл байхгүй, эрх бүхий байгууллагаас өвлөх эрхийг битүүмжилсэн асуудал байгаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.ын өмгөөлөгч Н. нь Б. болон нотариатч П.******* нар хууль зөрчөөгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.д 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч М. агсны эзэмшиж байсан 200,000,000/хоёр зуун сая/ төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, нэг бүр нь 1,000/нэг мянга/ төгрөгийн үнэтэй хувьцаатай Хөтөл ХХК-ийн 100/нэг зуу/ хувь хувьцаа, хөрөнгийг Б.д өвлүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай дугаар тогтоол, ******* ******* *******, ******* газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг ХХК/Хөтөл ХХК/-д давуу эрх олгон худалдсан хувьчлалыг хүчингүйд тооцжээ.

 

ХК-ийн хэлбэр нь ТӨХК болсон болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

ХК-ийн хувьцаа эзэмшигч Хөтөл ХХК-ийн нийт 200,000/хоёр зуун мянга/ ширхэг энгийн хувьцааны хувьцаа эзэмшигч нь М. агсан байсан болох нь Хөтөл ХХК-ийн Улсын бүртэлийн гэрчилгээний хуулбар/1-р хавтас, хх-72/, Хөтөл ХХК-ийн Дүрмийн хуулбар/1-р хавтас, хх-73-75/, Хөтөл ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/1-р хавтас, хх-109-110/-р тогтогдож байна.

М. нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болох нь № дугаар нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө., мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т Өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өв нээгдэж М. агсны эд хөрөнгө, эрхийг өвлөх эрх үүсжээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн хүүхэд, нас барагчийн эцэг, эх; гэж заасан.

 

ийн агсан нь Тулгийн эцэг болох нь 2021 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 478/006542 дугаар Төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

нь М. эхнэр, нь М. охин, нь М. хүү болох нь Үндэсний төв архивын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03-02/1254 дугаар лавлагаа, Нийслэлийн  дүүргийн  дугаар хорооны Засаг даргын Ажлын Албаны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Тодохойлолтод, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 478/006547 дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Төрөл садангийн тухай лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалтад зааснаар Ч., Б., Б., Б. нар нь М. агсны хууль ёсны өвлөгч байна.

 

М. агсны хууль ёсны өвлөгч болох Ч., охин Б., хүү Б. нар нь өв хүлээн авахаас татгалзсан болох нь тэдгээрийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Өв хүлээн авхаас татгалзах тухай хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчид Өв хүлээн авах хүсэлт гаргасан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0143 дугаар Өв хүлээн авах хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:, 25.1.4-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох; гэж заасан.

 

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.4 дэх заалтад зааснаар нотариатын үйлдэлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хамаарах боловч нотариатч Нотариатын хуульд заасан тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана.

 

Хариуцагч нь Б.д 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай дугаар захирамж гарсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Монгол Улсын Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Хөтөл ХХК, ХК-д холбогдох нийт 294,872,475,117.84 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Хөтөл ХХК, ХК-иудын өмчлөлийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагч Хөтөл ХХК, ХК-иудын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 294,872,475,117.84 төгрөгийн хэмжээнд зогсоож, хариуцагч Хөтөл ХХК, ХК-иудыг энгийн болон давуу эрхийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, бэлэглэхгүй, худалдахгүй, барьцаалахгүй, батлан даалт гаргахгүй байхыг даалгах арга хэмжээг авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.

 

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хөтөл ХХК-д хориг тавьсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нотариатын тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Нотариатч нь улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ., мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана:, 31.1.6-д хуульд заасан бусад., 43 дугаар зүйлийн 43.7-д Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно. гэж заасан.

 

Нотариатын тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо холбогдох улсын бүртгэлийн байгууллагаас Хөтөл ХХК-ийн өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн эсэх талаар лавлагаа авах үүрэгтэй байсан байх боловч тус үүргээ биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.т 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй байсан байна.

 

Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 13.1.1-т нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах; гэж заасан.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8-ын 8.1-т Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална., 8.2-т Дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд:, 8.2.3-т өвлүүлэгчийн төрүүлсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагаа;, 8.2.14-т бусад холбогдох баримт бичиг, лавлагаа. гэж заасан.

 

Нотариатын үйлдэл хийх зааврын 8-ын 8.2-т бичиг баримтын хэлбэрийн бүрдүүлбэрийг тусгаагүй байх тул хариуцагч нь бичиг баримтын хэлбэрийн бүрдүүлбэр хангаагүй баримтыг үндэслэсэн гэх үндэслэлгүй бйна.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-ын 8.1, 8.2, 8.2.3-т зааснаар М. агсны эцэг, эх хууль ёсны өвлөгчид хамаарна.

 

Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-ын 8.1, 8.2, 8.2.3, 8.2.14-т зааснаар М. агсны эцэг, эх болох тухай лавлагаа, эцэг, эх өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг үндэслэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-ын 8.1, 8.2, 8.2.3, 8.2.14-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно., ******* болон орон нутгийн ******* тухай хуулийн 91 зүйлийн 1-т ******* ******* *******, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн ******* эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн. гэж заасан.

 

ХК-ийн хэлбэр нь ТӨХК болсон болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, ******* болон орон нутгийн ******* тухай хуулийн 91 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн ******* эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий этгээдийн хувьд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хүчингүй байх тул тус үйлдлээр олгосон 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй байна.

 

Шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий П.*******ын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, тус 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн дугаар бүхий П.*******ын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, тус 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ