Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2025/00306

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: **********

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээл 23,525,053.33 төгрөг, хүү 3,316,673.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,677.21 төгрөг, нийт 26,990,403.93 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******** нь ********** 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ********* дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж 24,800,000 / хорин дөрвөн сая найман зуун мянган / төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 1,274,946.67 төгрөг, зээлийн хүүгээс 1,743,192.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,759.72 төгрөг нийт 3,031,899.37 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч *********нь гэрээнд гэрээнд заасан үүргээ зөрчиж, Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч / 2025 оны 02дугаар сарын 06-ний өдрийн байдлаар 310 хоног хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нъ зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваар, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваар, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд зээлдэгч ********* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Иймд үндсэн зээлийн төлбөр 23,525,053.33 төгрөг, зээлийн хүү 3,316,673.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,677.21төгрөг, нийт 26,990,403.93 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ********-ийн нэхэмжилсэн 26,990,403.93 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******** нь хариуцагч ******* холбогдуулан үндсэн зээл 23,525,053.33 төгрөг, хүү 3,316,673.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,677.21 төгрөг, нийт 26,990,403.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  ******* нь үндсэн зээл 23,525,053.33 төгрөг, хүү 3,316,673.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,677.21 төгрөг, нийт 26,990,403.93 төгрөгийг нэхэмжлэгч*******К-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч ********нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 146,951.5 төгрөг,  хариуцагч  ********** 146,951.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** нь үндсэн зээл 23,525,053.33 төгрөг, хүү 3,316,673.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,677.21 төгрөг, нийт 26,990,403.93 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 146,951.5 төгрөг,  хариуцагч  ****** 146,951.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА