| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00230/И |
| Дугаар | 310/ШШ2025/00231 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 310/ШШ2025/00231
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2581872.50 /хоёр сая таван зуун наян нэгэн мянга найман зуун далан хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д 2025 оны 05 сарын 17-ны өдөр 430313 /дөрвөн зуун гучин мянга гурван зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 06 сарын 17-ны өдөр 430313 /дөрвөн зуун гучин мянга гурван зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 07 сарын 17-ны өдөр 430313 /дөрвөн зуун гучин мянга гурван зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 08 сарын 17-ны өдөр 430313 /дөрвөн зуун гучин мянга гурван зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 09 сарын 17-ны өдөр 430313 /дөрвөн зуун гучин мянга гурван зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 10 сарын 17-ны өдөр 430313 /дөрвөн зуун гучин мянга гурван зуун арван гурван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57000 /тавин долоон мянган/ төгрөгөөс 28500 /хорин найман мянга таван зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 28500 /хорин найман мянга таван зуун/ төгрөгийг, хариуцагч С.*******гаас 28500 /хорин найман мянга таван зуун/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ