Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

             улсын яллагч М.Хэрлэнчимэг,

            хохирогч Д.А,

             шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх ҮД:02-50,

            шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт С.Ц-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0000 00057 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын  Налайх дүүрэгт  төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ойн инженер, механик мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, М овогт С.Ц

             Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

           С.Ц нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Апартмент-75 дугаар  байрны 1 тоотод оршин суух 70 настай, эмэгтэй Д.А-г нөхрийгөө өмөөрлөө гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: Би архи уугаад согтчихоороо ах Очирпүрэвтэйгээ юм яримаар санагдаад гэрт нь өөрийн мэдэлгүй орчихсон байдаг. Ах намайг байнга загнадаг. Би ч хүмүүстэй эвтэйхэн харьцаж чаддаггүй нь үнэн. Намайг ганцаараа болохоор сонин зантай гэдэг. О ах болон түүний эхнэр А нар надад дургүй байдаг ба тухайн үед намайг загнаад байх шиг байсан. Тэгээд А эгч намайг гэрээс гар гээд хөөсөн тул би А эгчийг түлхсэн. Би А эгчээс уучлалт гуйсан. Одоо ч гэсэн уучлалт гуйж байна. Өөрийнхөө бурууг ойлгож байна. Би А эгчийг зодож чадахгүй нь тодорхой. Зүгээр л гарыг нь түлхсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А мэдүүлэхдээ: Тухайн өдөр С.Ц эхлээд ах О-г яагаад үхдэггүй юм бэ гэж загнаж байгаад гарсан. Агсам тавиад байсан тул дэлгүүрт ороод байж байхад араас орж ирээд дэлгүүрийн хүмүүсийг загнаад байсан. Тэгэхээр нь гэр рүүгээ орж ирээд хаалгаа түгжээгүй байхад араас орж ирээд ах руугаа гараараа далайсан. Би болиоч гээд дундуур нь ороход намайг түлхсэн. Тэгээд би тэнцвэр муутай тул арагшаа хана руу унасан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Дараа нь С.Ц согтуу орж ирээд хэдэн төгрөг өгье гэхээр нь би чамаас авахгүй, ном журмаар нь авна гэсэн. Өчигдөр ч гэсэн гэрт согтуу орж ирсэн ба байнга согтуурсан үедээ манай гэрт орж ирдэг. Би шээс задгайрах өвчтэй байж байгаад 1.800.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн байсан. Гэтэл энэ хэрэг гарч хана руу арагш унаснаас болоод өмнөх өвчин сэдэрсэн. Одоо байнга том хүний живхтэй байдаг болсон. Гэмтлийн эмнэлэгт очоод гараа гипсдүүлсэн. Одоо хохирлын баримт байхгүй, гэрт байгаа. Өөр ярих зүйлгүй гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А:…Миний нөхөр С.О-н дүү С.Ц манай дээд давхарт амьдардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С.Ц манайд согтуу орж ирээд манай нөхөрт “манай газраас зайл, байшинг чинь шатаана” гэж хэлээд дайраад байхаар нь нөхрийгөө өмөөрч дундуур нь ороход миний гарнаас мушгиад хана руу түлхэхэд хана толгойгоороо мөргөөд газар унахдаа баруун гараа гэмтээсэн. Тэгээд би орилоход дүү гараад явсан. Тэгээд би цагдаад хэлээд баривчлуулсан. Тэгээд би ГССҮТ яваад 2 гараа гипсдүүлээд, толгойны КТГ-д харуулаад гэртээ ирж хэвтсэн. Тэгээд маргааш нь С.Ц орж ирээд уучлалт гуйхгүй, гомдолгүй гэж бичиж өг гэж хэлээд гараад явсан. Тэгээд шөнөжингөө согтуу манай хаалга цохиод байсан. Тэгээд өнөөдөр өглөө орж ирээд баахан юм ярьж байгаад гараад явсан. Баруун гуя хавдсан, хөхөрсөн, 2 нүд хөхөрч тагларсан, зүүн гарын шуу цуурсан, баруун гарын тохойны яс цуурсан, баруун талын аарцагны зөөлөн эдийн гэмтэлтэй явж чадахгүй байна. Манай нөхрийн дүү С.Ц намайг гарнаас мушгиж байгаад хана руу түлхсэн. Гар мушгихад зүүн гарны шуу цуурч, хана мөргөхөд дух, нүд хөхөрч хадвсан, баруун гарын тохой, аарцаг унахад гэмтсэн. Намайг байнга үг хэлээр доромжилж байдаг. Би гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч М.Бадамжавын: ...Нэрийг нь би сайн мэдэхгүй, буурал толгойтой өвгөн гэж л дууддаг. Зан харьцааны хувьд ийм тийм гаж зуршил зангүй, хааяа жаахан уучихсан байдаг. Тэр үедээ ах нь их ганцаардаж байна, ах дүү нар маань намайг тоохгүй, хүн гэж ярихгүй байна гээд л гомдоллоод байдаг. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан, ээж маань нас барснаас хойш их ганцаардаж байна гэдэг байсан. Сүүлд ах нь эгчийгээ зодчихсон байна. Ахтайгаа уулзах гээд ороод бэр эгч маань яриулахгүй гээд би зодчихсон юм шиг байдаг. Би өөрөө мэдэхгүй байна. Одоо цагдаа явлаа гэсэн. Тэрнээс хойш харагдаагүй алга байдаг… гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Бат-Эрдэнийн:…Би яг зодоон болж байхад нь бол байгаагүй. Ээж нь намайг утсаар дуудсан бөгөөд яваад ороход С.Ц ах гэрт нь байгаагүй бөгөөд А эгч газарт уначихсан, толгой нь хавдсан байдалтай гэртээ байсан ба С.Ц намайг зодчихлоо гээд хэлж байсан. Тэгээд би найз Батсайхан руу залгаж хүмүүст хэл дуулгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01  дүгээр сарын 15-ны өдрийн 1509 тоот дүгнэлтэнд:

             1. Д.А-н биед баруун, зүүн шуу ясны далд хугарал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд мөчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

             4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/,              

            -С.Ц-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30-р/ тал,

            -С.Ц-н ял шалгах хуудас болон өмнө нь ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31, 38-39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд С.Ц нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Апартмент-75 дугаар байрны 1 тоотод оршин суух 70 настай, эмэгтэй Д.А-г нөхрийгөө өмөөрлөө гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Апартмент-75 дугаар байрны 1 тоотод оршин суух 70 настай, эмэгтэй Д.А-г нөхрийгөө өмөөрлөө гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос С.Ц-н гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч С.Ц нь бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Прокуророос шүүгдэгч С.Ц-н гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Хохирогч Д.А нь өөрийн биед учирсан хүндэвтэр  гэмтлийн улмаас Гэмтлийн  эмнэлэгт очиж  2 гараа гипсдүүлээд, толгойны Компьютер Томо Графикт  харуулж эмчилгээ хийлгэсэн гэх боловч холбогдох нотлох баримтаа хавтас хэрэгт болон шүүх хуралдаанд ирүүлээгүй байна.

            Хохирогч Д.А нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Шүүгдэгч С.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэгт болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. М овогт С.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.Ц-т оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.            

          4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

         5. Хохирогч Д.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ