Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00241

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1991 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуульд нягтлан бодогчоор, 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуульд нярваар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.УРАНЧИМЭГ