| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00226/И |
| Дугаар | 310/ШШ2025/00242 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 310/ШШ2025/00242
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1982 оны 10 сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 сарын 25-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харьяа Мандалговь хотын худалдааны трестэд галчаар, 1989 оны 03 сарын 07-ны өдрөөс 1990 оны 01 сарын 20-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харьяа Мандалговь хотын худалдааны трестэд туслах ажилтнаар, 1990 оны 02 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийг улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ