| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00258/И |
| Дугаар | 310/ШШ2025/00253 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 310/ШШ2025/00253
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1006792 /нэг сая зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д 2025 оны 05 сарын 20-ны өдөр 503396 /таван зуун гурван мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 503396 /таван зуун гурван мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28713 /хорин найман мянга долоон зуун арван гурван/ төгрөгөөс 14356.5 /арван дөрвөн мянга гурван зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 14356.5 /арван дөрвөн мянга гурван зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.*******аас 14356.5 /арван дөрвөн мянга гурван зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ