Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 303/ШШ2025/00309

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ******

Хариуцагч: *******************

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээл 490,000 төгрөг, хүү 426,299 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,576 төгрөг, нийт 997,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*************** нь ************холбогдуулан үндсэн зээл 490,000 төгрөг, хүү 426,299 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,576 төгрөг, нийт 997,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ************ нь хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага нийт 997,875 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,429.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** холбогдуулан гаргасан үндсэн зээл 490,000 төгрөг, хүү 426,299 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,576 төгрөг, нийт 997,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *******-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,429.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА