Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 310/ШШ2025/00254

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 9820389.73 /есөн сая найман зуун хорин мянга гурван зуун наян есөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800000 /найман зуун мянган/ төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800000 /найман зуун мянган/ төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800000 /найман зуун мянган/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 2473464 /хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 2473464 /хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 2473464 /хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172077 /нэг зуун далан хоёр мянга далан долоон/ төгрөгөөс 86038.5 /наян зургаан мянга гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 86038.5 /наян зургаан мянга гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******гээс 86038.5 /наян зургаан мянга гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ