2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 14

191/ШШ2025/04256

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Д ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/013 дугаар "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ гэх гэрээг байгуулж, Б тоот үйлчилгээний зориулалттай 5855478 м.кв талбайг 1 м.кв нь 3,950,000 төгрөгөөр тооцож, нийт 183,872,500 төгрөгөөр авахаар тохирсон.

 

Захиалагч буюу нэхэмжлэгч Аийн зүгээс гэрээний үнийг төлж, төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд тухайн барилга нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс"-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/836 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулсан. Хэдийгээр гүйцэтгэгч буюу хариуцагч Д ХХК нь барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн хэдий ч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсоор байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс гэрчилгээг гаргуулах талаар хариуцагч компанийн удирдлагуудтай уулзаж, утсаар холбогдоход ...танайх талбайгаа ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа биздээ. Бид удахгүй гэрчилгээг нь гаргуулж өгнө..." гэж элдэв зүйлээр шалтагласаар өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгч А нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж, өөрийн эзэмшил, ашиглалтад авч, өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримтуудыг гаргаж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Д ХХК нь 2018 оны 12 сарын 08-ний өдрийн гэрээг байгуулахдаа Н.Агийн нэр дээр гэрээ байгуулахгүй шууд Атэй гэрээ байгуулсан байдаг. Эколит энержи ХХК нь төлбөрөө төлөөгүй байсан бол 2019 оноос хойш энэ олон жилийн хугацаанд байрыг чөлөөлж өгөх шаардлага гаргаж байгаагүй, орон сууцны эзэмшил, ашиглалт Ат байсаар байгаа.

 

Иймд Б тоот, 5855478 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг Д ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн орон сууцын төлбөрийг төлөх гэрээний үүргийг А биелүүлээгүй. А болон Д ХХК нарын хооронд байгуулсан гэрээнд тодорхой заасан. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0123 тоот гэрээг Эколит энержи компанийн нэр дээр гэрээ байгуулагдсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 43/19 тоот хүсэлтээр төлбөр тооцооны үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч Д ХХК-ийн хүсэлт гаргасныхан дагуу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28/19 бичгээр тус компанийн байгуулсан ажлын гүйцэтгэл нэмэлт болон буцаалт хийсэн материалуудыг ойрын хугацаанд тооцон хоёр компаниас тооцоо нийлж бодит гүйцэтгэлийн дүн гаргах шаардлагатай байгаа бөгөөд манай зүгээс нээлттэй хамтран ажиллаж болно гэсэн. Үүнийг тус компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Энэ асуудлаас болж байрны гэрчилгээ гаргахгүй байсан. Гэрээнд н.Уламбаярт шилжүүлж өгье гэж заасан. Атэй байгуулсан гэрээнд ямар нэгэн байдлаар н.А гэх хүнд төлбөр төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Орон сууц захиалгчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ, 2019 оны 09 сарын 07-ний өдрийн 01/571 дугаартай Д ХХК-ийн албан бичиг, А банкны дансны хуулга, А банкны мөнгөн шилжүүлэгийн баримт

4. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хүсэлт, Бартерийн гэрээ, Эколит энержи ХХК-ийн албан бичиг зэрэг баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу Б тоот, 5855478 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн орон сууцын төлбөрийг төлөх гэрээний үүргийг А биелүүлээгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч А хариуцагч Д ХХК нарын хооронд 2018 12 сарын 08-ний өдөр 02/013 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г байгуулан гэрээ хүчин төгөлдөр болсон, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэд маргаагүй.

3.1. Талууд гэрээгээр ...2013 оны 04 сарын 13-ний өдрийн 03/472 тоот, 2017 оны 09 сарын 20-ний өдрийн ААААААА тоот Бартер гэрээ, 2017 оны 09 сарын 22-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнүүд болон Эколит энержи ХХК-иас ирсэн хүсэлтийг үндэслэн шинэчлэн байгуулав.

3.2. Анх 2017 оны 09 сарын 22-ний өдрийн 01/276 тоот гэрээ Эколит энержи ХХК-ийн нэр дээр байгуулсан байсан ба Эколит энержи ХХК-ийн 2019 оны 07 сарын 05-ний өдрийн 43/19 Хүсэл-ийг үндэслэн 01/876 тоот гэрээгээр иргэн Б.Уламбаяр луу шилжүүлэн шинэчлэв. 2019 оны 09 сарын 07-ний өдрийн захиалагчийн 52/19 тоот Хүсэлт-ийг үндэслэн 02/013 гэрээгээр иргэн А дээр шинэчлэн шилжүүлэв.

3.3. Гэрээний Б талаас А талд төлөх нийт үнийн дүн 183,872,500 төгрөг бөгөөд Б тал гэрээнд заасан хувиарын дагуу төлөхөөр тохиролцжээ.

- 4.4-т Орон сууцны барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг. Материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

- 5.2. Талуудын төлбөр тооцоо бүрэн дууссанаар Б талд байрны түлхүүрийг хүлээлгэн өгнө. Үүнд: гэрээний үндсэн төлбөр болон гэрээ зөрчсөнөөс үүссэн алданги төлөндөж дууссан тохиолдол хамаарна.

- 5.6. Түлхүүр хүлээлгэн өгснөөр Б талд орон сууц эзэмших эрх шилжсэнд тооцохоор талууд тохиролцсрн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

4. Нэхэмжлэгч А нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний үүрэгт 2019 оны 08 сарын 20-ний өдөр Н.Агийн ААААААААААА дугаартай дансанд 108,600,000 төгрөг, 2019 оны 09 сарын 06-ний өдөр АААААААА тоот дансанд байрны урьдчилгаа Өөөс гэсэн утгатайгаар 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь А банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч нь Д ХХК нь 2018 оны 12 сарын 08-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулахдаа Н.Агийн нэр дээр гэрээ байгуулахгүй шууд Атэй гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн А орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх тайлбар нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар үгүйсгэгдэж байна.

6. Хариуцагч Д ХХК нь 2019 оны 09 сарын 07-ний өдөр 01/571 дугаартай албан бичигтээ Чиннзортг овогтой Ө Баянкүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол 8Б байр 4 давхарын 6 тоот хаягт байрлах 5855478 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай

Талууд 2025 оны 01 сарын 1-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр бичгийн гэрээгээр тохиролцсон тул 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 сарын 26-ний өдрийн хүртэл 85 хоногийн алданги 5,015,680 /59,008*85 хоног=5,015,680/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Иймд хариуцагч Эрхэт монгол ХХК-иас орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 118,016,000 төгрөг алданги 5,015,680 төгрөг нийт 123,031,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.ААААААААААт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 53,992,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,044,470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 773,108 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас Б тоот, 5855478 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг гаргуулан нэхэмжлэгч Ат олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Аийн урьдчилан төлсөн 1,078,713 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,078,713 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х