2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03969

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07

191/ШШ2025/03969

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А холбогдох,

 

Ат 000000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.НэхэмжлэгчӨ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ө өөрийн өмчлөлийн УУУУУУУУ улсын дугаартай 2023 онд үйлдвэрлэгдсэн 456 маркийн автомашиныг 2024.06.21-нд "АААА" ХХК-д даатгуулсан. Даатгалын нөхцөлөө даатгалын үнэлгээ 280,000,000 төгрөг, даатгал үйлчлэх хугацаа нэг жил буюу 2024.06.21-2025.06.21 хүртэл, Монгол улсын нутаг дэвсгэрт, цагийн хязгааргүй байхаар гэрээнд тусгаэ, даатгалын хураамжийг бүрэн төлсөн.

 

Би 2024.08.02-ны өдөр хувийн ажлаар дээрх даатгуулсан тээврийн хэрэгсэлийг өөрөө жолоодон Улаанбаатар хотоос Төв аймагт байх Өвөржанчивлан рашаан сувилалд очиж хүнтэй уулзчихаад өдөр 14-15 цагийн үед Улаанбаатар хотруу буцсан. Буцахдаа Баянголын давааруу өгсөхдөө арай чулуу багатай шороон замыг нь сонгоод явсан. Тухайн үед бороо орж байсан, зам шавартай, гулгаа үүссэн байсан болохоор би овоон дээр гарч ирээд доош уруудахдаа маш болгоомжтой, удаан явж байсан боловч миний машин нойтон шаварт гулган замын зорчих хэсгийн хажуугийн ховилруу орж цохиулаад шууд унаж 1-2 удаа бүтэн хөрвөөн эргэсэн. Тэгээд дөрвөн дугуйн дээрээ тогтон өөрийн инерцээрээ давааны уруу нойтон өвсөн дээр гулгаж явж байгаад дахин ховилд цохиулан доор жалганд байсан бургасны хажуугаар унасан.

 

Би маш их сандран тэр дороо цагдаа болон даатгалын байгууллагад мэдэгдэж цагдаагийн байгууллагаас үзлэг, хэмжилт хийсэн. Ингээд даатгалын байгууллагаас нөхөн өлбөр авахаар холбогдох материалуудыг бүрдүүлэн хандахад АААА" ХХК-иас 2024.09.18-ны огноотой 01/252 дугаартай албан бичгээр ... даатгалын гэрээний 6-р зүйлийн 6.2.4 дэхь хэсэгт тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол учир нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна..." гэсэн хариу өгсөн. Миний хувьд тээврийн хэрэгсэл зорчиход тохиромжгүй замгүй газраар огт яваагүй, хүн бүхний мэддэг, өдөр бүр машин явдаг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Өвөржанчивлан рашаанаас Улаанбаатар хотруу ирдэг орон нутгын шороон замаар Баянголын давааг даваад уруудаж яваад бороотой, халтиргаатай зам дээр тээврийн хэрэгсэл шарван замын ховилд цохигдон унаж шороон замаас гарч авто осол гарсан байхад даатгалын компанийн зүгээс наймайг зориуд замаас гарч замгүй газраар яван машинаа уулын жалганд унагаасан гэж үзэн А өгөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ бол нөхөн төлбөр авах даатгалын тохиолдол мөн.

 

Бид 2024.10.02-нд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газарт гомдол гаргахад 2024.10.24-нд 3/3473 дугаартай албан тоотоор даатгалын тохиолдол мөн учир нөхөн төлбөр олгуулах агуулга бүхий шийдвэр гарсан боловч "АААА" ХХК 2024.11.13-нд 01/326 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

 

Миний хувьд өөрийн даатгал хийлгэсэн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо "ААААА ХХК-иар үнэлүүлэхэд нийт хохирол 000000000 төгрөг болсон ба дээр дурьдагдсан осол нь "АААА ХХК-тай байгуулсан тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээний 16-р зүйлд заасан даатгалын тохиолдол мөн тул тус гэрээний 7.1-т зааснаар "АААА ХХК-иас Ат 000000000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч АААА ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... Буцахдаа Баянголын даваа руу өгсөхдөө арай чулуу багатай шороон замыг нь сонгоод явсан. Тухайн үед бороо орж байсан, зам шавартай, гулгаа үүссэн байсан болохоор би овоон дээр гарч ирээд доош уруудахдаа маш болгоомжтой, удаан явж байсан боловч миний машин нойтон шаварт гулган замын зорчих хэсгийн хажуугийн ховил руу орж цохиулаад шууд унаж 1-2 удаа бүтэн хөрвөөн эргэсэн...", мөн "...бороотой, халтиргаатай зам дээр тээврийн хэрэгсэл шарван замын ховилд цохигдон унаж шороон замаас гарч авто осол гарсан байхад даатгалын компанийн зүгээс намайг зориуд гарч замгүй газраар яван машинаа уулын жалганд унагаасан гэж үзэн А өгөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй..." гэжээ.

 

Даатгагчийн зүгээс аливаа даатгалын тохиолдол байж болох нөхцөл байдлыг судлан үзэхдээ даатгуулагчийн ирүүлсэн баримт материал, эрх бүхий этгээдийн магадлагаа, дүгнэлт, шийдвэрийг үндэслэл болгон тухайн тохиолдол даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарч байгаа эсэх, мөн А олгох эсхүл А олгохоос татгалзах нөхцөлийн алинд нь хамаарч байгааг тодорхойлдог. Даатгуулагч Өын дээрх тохиолдлыг жишгийн дагуу судлан үзэхэд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан № ӨӨӨӨӨӨӨӨ дугаартай "ААААын тээврийн хэрэгслийн гэрээ-нд заасан А олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байсан.

 

Тодруулбал: Даатгалын гэрээний 6 дугаар зүйлд ямар тохиолдолд А олгохоос татгалзах ерөнхий болон тусгай нөхцөлийг тусгасан байдаг бол 7 дугаар зүйлд А олгох нөхцөлийг тодорхойлон заасан байдаг. Аливаа даатгалын тохиолдолд А олгох үндэслэл нь хохирол учирсан байх шаардлагаас илүү тухайн хохирол ямар учир, шалтгааны улмаас учирсан эсэхийг тогтооход суурилсан. Энэ ч утгаараа хохирол болон хохирол учирсан шалтгаан нөхцөл хоорондын шалтгаант холбоог зөв тодорхойлох нь тухайн тохиолдол даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарч байна уу аль эсхүл үл хамаарч байна уу гэдгийг хөтөлбөргүй тогтооход тэргүүн ач холбогдолтой.

 

Гэтэл даатгуулагч Өын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь даатгуулагчийн өөрийн буруутай үйлдлээс шууд хамааралтайгаар буюу даатгуулагч нь даатгалын тохиолдолд үүсэх нөхцөл байдлыг бий болгосны улмаас учирсан болох нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай "Эрх бүхий албан тушаалтаны магадлагаа"-р тогтоогдсон.

 

Тухайлбал:дээрх магадлагааны 2.1-т "ӨӨӨӨӨӨӨӨӨӨ маркийн УУУУУУУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн" гэжээ. Ослын газар буюу тохиолдол бий болсон газарт үзлэг хийсэн эрх бүхий этгээд даатгуулагчийг цаг агаарын нөхцөл байдал муу, халтиргаа гулгаа ихтэй байхад тухайн нөхцөлд хурдаа тохируулан яваагүй хурд хэтрүүлсэн гэдгийг тогтоосон байхаас харвал нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тайлбар, үндэслэлийг бодит нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзэх ямар ч боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр цаг агаар, замын илт тохиромжгүй нөхцөл байдалд хурд хэтрүүлсэн нь даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т "...эсхүл даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол" гэж зааснаар А олгохгүй нөхцөл байдалд хамаарч байна.

 

Түүнчлэн тус магадлагаа болон ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд даатгалын зүйл буюу тээврийн хэрэгслээр зорчиж явсан замын нөхцөл байдал, онцлог, ангилал, хэсэг, хучилт болон цаг агаарын нөхцөл байдлыг тодорхой тусгасан байхаас гадна даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нөхцөл байдлыг үзлэг хийсний үндсэн дээр зураглан үлдээсэн байна. Тус бүдүүвч зураг болон ослын газрын зураг, мөрдөгчийн тэмдэглэл зэргээс үзвэл даатгуулагч Ө нь үндсэн замын зорчих хэсгээс гарч, замгүй газраар тодорхой хугацаанд зорчсон болохыг бүрэн тогтоож байх бөгөөд энэ нь даатгалын гэрээний 6.2.4-т ...тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол" гэж зааснаар мөн А олгох боломжгүй тусгай нөхцөлд давхар хамаарч байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд даатгагчийн зүгээс нэхэмжлэгчид Аийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаагүй, гагцхүү талууд харилцан тохиролцож байгуулсан даатгалын гэрээ болон Даатгалын тухай хууль, тогтоомжид зааснаар татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 10 сарын 24-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, 2024 оны 11 сарын 13-ний өдрийн 01/326 тоот Нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Ө тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 2024 оны 09 сарын 18-ний өдрийн Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, ААААА ХХК-ийн үнэлгээ, 2024 оны 09 сарын 03-ний өдрийн Өаас авсан мэдүүлэг, 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 26 дугаартай магадлагаа,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бичгээр гаргасан тайлбар, захирамжид гаргасан гомдол,

5. Шүүх талуудын хүсэлтээр: 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 6405 дугаартай шүүгчийн захирамж, захирамжид гаргасан гомдол, гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол зэрэг нотлох баримтыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө нь хариуцагч АААА ХХК-д холбогдуулан А 000000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч АААА ХХК нь даатгуулагч Өын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь даатгуулагчийн өөрийн буруутай үйлдлээс болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, даатгуулагч нь цаг агаар, замын илт тохиромжгүй нөхцөл байдалд хурд хэтрүүлсэн нь даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т ...эсхүл даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол гэж зааснаар А олгохгүй нөхцөл байдалд хамаарч байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон тул, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн өмчлөлийн УУУУУУУУ улсын дугаартай 2023 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд крузер 300 маркын авто машиныг 1 жилийн хугацаатай, Монгол улсын нутаг дэвсгэрт цагын хязгааргүй байхаар даатгуулсан. Миний хувьд тээврийн хэрэгсэл зорчиход тохиромжгүй зам газраар огт яваагүй, хүн бүхний мэддэг өдөр бүр машин явдаг А даваад уруудаж яваад бороотой халтиргаатай зам дээр халтирч гулган, ховилд цохигдон унаж замаас гарч авто осолд орсон нь даатгалын эрсдэл үүссэн гэж тодорхойлсон.

4. АААА ХХК болон Ө нарын хооронд 2024 оны 06 сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай, өөрийн өмчлөлийн Тоёота Ланд крузер ӨӨӨӨӨӨӨ УУУУУУУУ улсын дугаартай, 2022 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашиныг First Class ангилалаар даатгуулан, даатгалын хураамжид ӨӨӨ төгрөг төлж, даатгалын үнэлгээ ӨӨӨӨӨ төгрөг, даатгуулагчийн өөрөө хариуцах хэсэг 300,000 төгрөг байхаар тохиролцсон байна.

5. Зохигчид гэрээ байгуулсан талаар хэн аль нь зөвшөөрсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан гэрээний харилцаа үүссэн уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон Аийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ө нь даатгалын тохиолдол бий болж, Ат 000000000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг.

6. Нэхэмжлэгч нь АААА ХХК-нд 2024 оны 08 сарын 20-ний өдөр гаргасан өргөдөлдөө өөрийн өмчлөлийн УУУУУУУУ улсын дугаартай 2023 онд үйлдвэрлэгдсэнӨӨӨӨӨӨӨӨӨӨмаркын авто машинтай ХХХХХХХХХХ гарсан. Уруудаад ортол зам эвдэрч ховил тогтсон хэсэгт шарваж, гулган зогсоох боломжгүй болж ховилд цохиулж өнхөрөн дугуйн дээрээ босож, хазгай хэсэг рүү өнхөрөн модон дотор хажуугаараа тогтон осол болсон тул учирсан хохирлыг гэрээний дагуу гагаж өгнө үү. гэжээ.

7. Хариуцагч нь 2024 оны 09 сарын 18-ний өдрийн 01/252 дугаартай албан бичигтээ ...Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлинй 4.1.1-д авто зам гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж сайжруулсан болон ердийн хөрсөн замыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд ...шороон замаас гарч, уулын уруу нойтон өвстэй, замгүй хөрсөн газрыг 5.80 метр замыг туулж зорчин явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчсөн тул тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй зам газраар зорчсоноос үүссэн хохирол гэж үзэн А олгохоос татгалзсан байна.

8. Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагчийн А олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй бөгөөд даатгалын гэрээний нэр томъёо хэсэгт заасан Даатгалын эрсдэл гэж даатгалын зүйлд хохирол учруулсан шалтгаан бус гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүдэд заагдсанаас бусад гэнэтийн урьдчилан таамаглагдаагүй нөхцөл, болзол үүссэнээс үүдэлтэй даатгалын зүйлд бий болсон үр дүнг хэлнэ гэж тодорхойлсон даатгалын эрсдэл үүссэн байна. гэж үзэн гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид хохирол учирсан тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй. гэсэн бичгийн хариуг АААА ХХК-д өгчээ.

9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.4 дэх хэсэгт заасан ...тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирлыг нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй.

9.1. Осол гарсан зам нь хотын суурьшлын бүсээс гадна хөдөө орон нутгийн зам бөгөөд замын нөхцөл байдал нь уулархаг, өгсүүр боловч тухайн замаар тээврийн хэрэгсэл тодорхой хэмжээнд зорчдог болох нь цагдаагийн байгууллагын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

Тухайн өдөр цаг агаарын хувьд бороотой, замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай байсан бөгөөд жолооч тухайн нөхцөлд зохистой арга хэмжээг авсан боловч авто машин гулган осол гарсан нь жолооч санаатайгаар даатгалын тохиолдол бий болгох нөхцөл бүрдүүлсэн, тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.

10. Итгэл эстимэйт ХХК нь 2024 оны 09 сарын 04-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар УУУУУУУУ улсын дугаартай, ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ маркын авто машинд учирсан шууд хохирлын зардал ӨӨӨӨӨӨӨӨӨӨ төгрөг, шууд бус зардал ӨӨӨӨӨӨӨӨӨ төгрөг, нийт 000000000 төгрөгөөр үнэлсэн байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох-оор заасан.

Талуудын хооронд байгуулсан Ө тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Материаллаг хохиролд салоны гаднах хохирол, салоны хохирол гэж даатгалын эрсдэлийг нэрлэн заасан нь талуудын тохиролцсон болзол гэж үзнэ.

11. Харин хариуцагчийн нэхэмжлэгчийг тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй замгүй газраар зорчсоноос үүссэн хохирлыг нөхөн төлөхгүй гэх тайлбар нь хавтас хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, цагдаагийн байгууллагын хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

12. Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан байх тул даатгагч нь хохирлыг төлөх үүргийн дагуу нэхэмжлэгч Өд нөхөн төлбөрөөс гэрээний дагуу 30%-ийг өөрөө хариуцаж үлдэх 70% болох ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ төгрөгийг хариуцагч АААА ХХК-иас гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

13. Иймд хариуцагч АААА ХХК-иас А 1ӨӨӨӨӨӨӨ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өд олгож, нэхэмжлдэлийн шаардлагаас 45,580,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 919,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч АААА ХХК-иас 1ӨӨӨӨӨӨӨ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас НННННН төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ӨӨӨӨӨӨӨ өгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АААА ХХК-иас ӨӨӨӨӨӨӨӨ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн ӨӨӨӨӨӨӨӨӨӨ тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө