2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03610

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 29

191/ШШ2025/03610

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө холбогдох,

 

456 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд: Өг А АА-ийн гүйцэтгэх захирлын ӨӨ дугаар тушаалаар үйлчлэгчээр ажилд авч, сарын 350,000 төгрөгөөр цалинжуулж, өөрийн гэх орон байргүй гэхээр нь тус АА-ийн УУУ тоот үйлчлэгчийн амралтын өрөөг хүн амьдрах боломжтой болгон засвар, нойлын суултуур зэрэг нэмэлт засвар хийж тохижуулан амьдруулж байсан. Ө нь Эрдэнэбаатар гэх хүнтэй хамтран амьдардаг байсан бөгөөд эхний жилд зан ааш нь гайгүй байснаа сүүлийн жилүүдэд ааш зан нь хувирч, хамтран амьдрагчтайгаа хэрэлдэж зодолдон, хамт архидан согтуурч, шаардлага тавихаар шуналтай хөгшин авгай, хөгшин юм байж АА-ийн даргаар ажилладаг гэх зэргээр хашгирч хараан зүхдэг, АА-ийн эд зүйлийг удаа дараа алдсан тул гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс ажлаас халах шийдвэр гаргасан бөгөөд 2023 оны 10 дугаар 25-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэх хуудас гардуулахад хэдэн эрээн цаас эрээчдэгээ гайхуулав гэж хашгираад мэдэгдэх хуудсыг урж хаясан бөгөөд тус ААийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 00 тоот өрөөг чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа болно.

 

Өгийн чөлөөлж өгөхгүй байгаа 00 тоот нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: 15.1.1.орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэсний тэдгээртэй адилтгах байгууламжид хамаарч байгаа болно.

 

А АА нь дараагийн жижүүр үйлчлэгчийг ажилд авахдаа тухайн тоотод байрлуулж, ажиллуулах зорилготой байгаа болно. А АА-д 6 ширхэг түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

А АА нь ердөө 25 айлтай, гүйцэтгэх захирал, үйлчлэгч 2 орон тоотой бөгөөд зардлаа нөхөхийн тулд тухайн байр хотын төвд байрладаг давуу талаа ашиглан гадна зогсоолоос нэмэлт орлого олдог тул Атэй тохиролцон зогсоолоос олох орлогын 50 хувийг Ө авах тохиролцоо хийгдэж, гадна зогсоолын чип болон хаалт ажиллуулах төхөөрөмжийн дөрвөлжин түлхүүрийг А хариуцан ажиллаж ирсэн. Түүнчлэн Өд гадна зогсоолд байрлах манаачийн байрны түлхүүрийг өгсөн байдаг болно. Ө нь тус АА-ийн жижүүр үйлчлэгчээр ажиллаж байсны хувьд тус АА-ийн подвалд байрлах цахилгаан шит байрлах өрөөний түлхүүр, сантехникийн өрөөний түлхүүр, 00 тоотын түлхүүр хариуцан ажиллаж байсан байна. Ө нь ажлаас халагдсан мөртлөө эдгээр 6 ширхэг түлхүүрийг тус АА-д хүлээлгэн өгөхгүй байгаа учраас дээрхи 6 ширхэг түлхүүрийг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,020,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

а/ А АА-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 00 тоотод Ө байрлаж амьдарч байсан тул Өгийн хувьдаа хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг А АА хариуцан төлдөг байсан. А АА-ийн 00 тоотод тусдаа цахилгааны тоолуур тавигдаагүй учраас Өг ажлаас халагдсаны дараахь түүний хэрэглэсэн цахилгааны төлбөрийг А АА нэхэмжлээгүй болно.

 

Харин Өг ажлаас халагдсаны дараа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлхи хугацааны Өгийн хэрэглэсэн ус дулааны төлбөрийг уг тоотод тусдаа тоолуур тавигдсан заалтын дагуу А АА төлсөн учраас ус дулааны төлбөрт 220,555 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 492.1.1-д зааснаар нэхэмжилсэн.

 

б/ Ө нь 5 хоногт гадна зогсоолоос 120,000 төгрөг олдог юм байна гэж хэлээд 5 хоногт 60,000 төгрөг АА-д орлого болгон тушааж байхаар тохиролцсон болно. Ингээд 5-7 хоногт 60,000 төгрөгийг тус АА-д шилжүүлж, үлдсэн 50 хувийг өөрөө нэмэлт орлого гэж авдаг байсан байна. Гадна зогсоолоос хэдэн төгрөг олж байгаа нь ямар ч хяналтгүй байсан болно. А АА-ийн үйлчлэгчийн ажлаас халагдсан Ө нь очих газар байхгүй гэж шалтаглан тус АА-ийн үйлчлэгчийн 00 тоот байрыг өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй дур зоргоороо авирлан, АА-ийн эзэмшлийн 6 ширхэг түлхүүрүүдийг өгөхгүй, А АА-ийн зогсоолд төлбөртэй машин тавиулж, олсон орлогоо хувьдаа завшиж байгаа юм байна. Ө нь А АА-ийн гадна зогсоолд төлбөртэй машин тавиулж байсан орлогын 50 хувийг тохиролцсоны дагуу 2023 оны 7 дугаар дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлөөгүй бөгөөд ажлаас халагдсан мөртлөө манай АА-ийн гадна зогсоолын чипийг ашиглан дур зоргоороо төлбөртэй машин тавиулж, тус АА-д орох ашгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж, ашиг орлогыг хувьдаа завшсан байна.

 

Ө нь тус А АА-ийн гадна зогсоолын төлбөрийг А АА-ийн Төрийн банкны 102300001409 дугаарын дансанд 5 хоногт 60.000 төгрөг шилжүүлж байснаар нотлогдож байна. А АА Өгээс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлхи хугацааны гадна зогсоолын орлогын 50 хувь болох сарын ӨӨӨӨ /орлогоос дунджаар бодсон/ төгрөгийг ажлаас халагдах хүртэлхи 5 сараар үржүүлэхэд ӨӨӨӨ төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлхи хугацааны гадна зогсолын орлогыг 100 хувиар бодожӨӨӨӨӨ төгрөг нийт ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ төгрөгийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйл, 491.7-д зааснаар шаардаж байгаа болно.

 

Өгийн энэхүү бусармаг үйлдлээс болж манай АА үйлчлэгч авч чадахгүй, АА-ийн цэвэрлэгээг хийлгэж чадахгүй, гадна зогсоолоос манай АА-д орох ёстой орлого ӨӨӨӨ0 төгрөг, Агийн хэрэглэсэн ус дулааны төлбөрт ӨӨӨӨ төгрөг нийт Ө төгрөгөөр АА хохирсон байна.

 

Иймд Өгээс А АА-ийн орон сууцны орцны хажууд байрлах 00 тоот үйлчлэгчийн байрыг Өгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, А АА-ийн 6 ширхэг түлхүүрийг А АА-д хүлээлгэн өгөхийг даалгах, гадна зогсоолоос 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлхи олсон орлогын 50 хувь болох 1,080,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01- ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлхи хугацааны орлого 720,000 төгрөг буюу гадна зогсоолоос нийт 1,800,000 төгрөг, Өгийн өмнөөс түүний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлхи хувьдаа хэрэглэсэн ус дулааны төлбөрт 220,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

 

А АА-ийн гадна зогсоолын орлого 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлхи 3.024.000 төгрөг, А АА-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 00 тоотод Ө байрлаж амьдарч байсан тул Өгийн хувьдаа хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрт 765,840 төгрөг, авто машины зогсоолын төлбөр 3,024,000 төгрөг, нийт 3,789,840 төгрөгөөр шаардлагаа ихэсгэж, нийт 5,589,840 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Авто зогсоолын чепийг сольсон тул зогсоолын чеп 2 түлхүүр гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/23 тоот А АА-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар н.Аг ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч Сүхбаатар дүүргийн Тамгын газраас ирсэн баримт болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хүрээнд Аийн АА-ийн гүйцэтгэх захирлаар н.У нь 2024 оны 12 сард бүртгэгдсэн байна. н.Аг ажлаас халсан тушаал нь хүчин төгөлдөр бус байна. н.А нь өнөөдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаа болно. Мөн ажлаас халсан тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.4, 80.1.5, 80.1.6 дах хэсгийг дурдсан боловч 2 болон түүнээс олон ямар зөрчил гаргасан. Анх ажилд ороход ямар хуурамч баримт бүрдүүлснийг дурдаагүй тушаал гаргасан байсан. Энэ үндэслэлээр тушаал хүчин төгөлдөр бус байна. Тухайн үед н.Уд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр н.Аг ажлаас халах эрх болон үндэслэлийн аль аль нь байгаагүй байна. Нэхэмжлэгч тал тооцоолол гаргасан байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,024,000 төгрөг, дундын өмчлөлийн хөрөнгөд амьдарч байсан ус дулаан 545,285,840.83 төгрөг гаргуулах гэж байгаа боловч нэхэмжлэгч тал тооцооллоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн 3,024,000 төгрөгийг тайлбарлаж чадахгүй байна. н.Ад 7 хоногт 120,000 төгрөг олгодог байсан боловч тэр талаар баримт байхгүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 3,024,000 төгрөгийг яаж хэрхэн хэдэн 7 хоног төлөөгүй талаар тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагад н.Агийн хувьдаа хэрэглэсэн ус, дулаан цахилгааны төлбөр 545,285,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Мөн хариуцагч талаас татгалзлаа нотлох үүднээс шүүхэд 38 ширхэг баримт гаргаж өгсөн. Энэ баримтаар АА-нд зарцуулсан цэвэрлэгээний материал болон засвар үйлчилгээнд зориулсан бараа материал худалдаж авсан баримтыг тамга тэмдэгтэй албан ёсны баримт учраас энэ баримтыг үндэслэж төлбөрүүдийг А АА-д төлөөгүй байх боловч баримтуудаар н.А АА-ны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож зайлшгүй цэвэрлэгээ хийхэд шаардлагатай баримтыг удаа дараа худалдаж авч байсан болно. Хэргийн материалд оршин суугч нарын ажлын дүгнэлтийг гаргаж өгсөн. н.А нь өнөөдрийг хүртэл 0 тоотод амьдарч цэвэрлээгээ үйлчилгээг 2 хоног тутамд хийж байгаа. Ус дулаан гэж байгаа боловч 0 тоотод ямар ч ус байхгүй. Ариун цэврийн өрөө болон крант байхгүй тийм учраас усны төлбөр гаргуулах ямар нэгэн үндэслэл байхгүй. Өөрөө 5 литрээр дэлгүүрээс ус худалдан авч өдөр тутмынхаа хоол унд зэрэг хэрэгцээг хангаж байгаа. Үзлэг хийсэн бол өрөөнөөс нь харагдана. Энэ шүүхийн өрөөнөөс 3 дахин жижиг өрөөнд амьдарч байгаа. Тэр өрөөнд ус ашиглах хэрэгцээ боломж байхгүй. Цахилгааны хүрээнд н.А амьдарч байгаа 0 тоотын цахилгаан төлсөн эсэх нь тодорхойгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, А АА-ийн дүрэм, 68 дугаартай гэрчилгээ, А АА-ний ТУЗ-ын даргын тогтоол, удирдах зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл, 01 дугаатай хурлын тэмлэглэл, 2023 оны 11 сарын 03-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2019 оны 07 сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай ажилд авах тухай тушаал, ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримтууд, А АА-ийн Төрийн банкны дансны хуулга, Б-ийн тооцоны дэлгэрэнгүй тайлан,

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, Хүний эрхийн үндэсний комиссын Хариу хүргүүлэх тухай албан бичиг, оршин суугчдын гарын үсэг бүхий баримт, Өгийн Төрийн банкны дансны хуулга,

5. Шүүх талуудын хүсэлтээр: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас А АА-ийн түүхчилсэн лавлагаа, У банкнаас Өгийн дансны хуулга зэрэг бичгийн баримтыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А АА нь хариуцагч Өд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 199 байрны 0 тоотыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, цахилгааны өрөө, 0 тоотын өрөө, сан техникийн өрөөний түлхүүр гаргуулах, ус, дулааны төлбөрт 765,840 төгрөг, авто машины зогсоолын төлбөр 4,824,000 төгрөг, нийт 5,589,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд авто зогсоолын чипийг шинээр солиулсан тул чип болон 2 түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

2. Хариуцагч Ө нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, би А АА-д 2019 оноос хойш ажиллаж байгаа, намайг 2023 оны 11 сарын 03-ний өдөр ажлаас халсан гэж байгаа боловч би оршин суугчдын ариун цэврийг хангах үүднээс байнга цэвэрлэгээ үйлчилгээг хийж байгаа, авто зогсоолын төлбөрөөр цэвэрлэгээний материалыг авдаг тул ус дулаан цахилгаан болон авто зогсоолын төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч А АА нь Сүхбаатар дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн 2005 оны 07 сарын 25-ний өдөр 68 дугаартай гэрчилгээ авчээ.

4. А АА-ний 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 01 дугаартай Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал томилох тухай тогтоолоор Б овогтой Уыг 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар томилсон байна.

5. А АА-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаалаар Банзрагч овогтой Аг 2019 оны 07 сарын 15-ний өдрөөс АА-д үйлчлэгчээр авч, сарын 350,000 төгрөгөөр цалинжуулахаар авч ажиллуулан, 2023 оны 11 сарын 30-ний өдрийн 01/23 дугаартай тушаалаар Өг 2023 оны 12 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртайг дурдах нь зүйтэй байна.

6. А АА нь Д.Пүрэвсүрэнтэй 2019 оны 04 сарын 22-ний өдөр Ажил гүцэтгэх гэрээ-г байгуулан хавсралтад заасан Үйлчлэгч жижүүрийн бие засах өрөөнд бүрэн засвар хийх өрөөний гадна дотор талууд, шал, тааз суултуурыг шинээр солих, тосгуурыг шинээр солих, хаалгыг шинээр сольж цоожтой болгох, халуун хүйтэн усны хоолой сольж тоолуур тавих ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцон, ажлын хөлсийг төлсөн нь хариуцагч Өг амьдрах байргүй тул түүний амьдрах 0 тоот өрөө болон бие засах өрөөг засварлан түүнд амьдруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд ЫББхариуцагчийн 0 тоот нь суултуур, гоожуур байхгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүлйин 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар хуульчилсан.

Хариуцагч Ө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн 0 тоотыг эзэмшин ашиглаж амьдарч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

7. Иймд хариуцагч Өгийн хууль бус эзэмшлээс орон сууцны байшингийн дундын өмчлөлийн 0 тоотыг чөлөөлж, түүнээс цахилгаан шидний өрөө, сантехникийн өрөө, 0 тоот өрөөний түлхүүрүүдийг гаргуулан нэхэмжлэгч А АА-д олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

8. Ө нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Модун 15/1 байрны орцны үйлчлэгчээр ажиллаж байхдаа оршин суугчдын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг ашиглуулан төлбөр авч байсан болох нь талуудын тайлбар, зохигчдын банкны дансны хуулгаар нотлогдож байна.

Дээрхи авто зогсоол нь 5 хоногт 120,000 төгрөг олдог, орлогын 50%-ийг нэмэлт орлого болгон Ө авч, 50% болох 60,000 төгрөгийг АА-д тушаахаар талууд тохиролцсон болох нь мөнгө шилжүүлж байсан дансны хуулга талуудын тайлбараар нотлогдоно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас авто зогсоолоос 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 сарын 30-ний өдөр хүртэл олсон орлогын 50% болох 1,080,000 төгрөг, 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 10-ний өдрийг хүртэл 720,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг, 2024 оны 03 сарын 10-ний өдрөөс 2024 оны 10 сарын 10-ний өдрийг хүртэл 3,024,000 төгрөгииг хариуцагчаас тус тус шаардсан тул хариуцагчаас нэг сарын 216,000 төгрөгөөр тооцон 5 сарын төлбөр 1,080,000 төгрөг, 216,000 төгрөгөөр тооцон 3 сар 3 хоногийн төлбөр 720,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А АА-д олгож, нэмэгдүүлсэн шаардлага болох 3,024,000 төгрөгийн тооцоолол тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдэв.

9. Хариуцагч Өг ажлаас чөлөөлсөн 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сар хүртэлхи хугацааны ус дулааны төлбөр болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Модун 15/1 байрны 0 тоотын 765,840 төгрөгийг 2024 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А АА төлсөн болох нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-08-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. /х.х-ийн 74 хуу/

10. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар зарлагын баримтууд болон НӨАТ-ын буцаан олголтын баримтууд ирүүлж, авто зогсоолын төлбөрөөс Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Модун 15/1 байрны цэвэрлэгээ үйлчилгээний зардалд зориулсан гэж тайлбарласан тул түүний худалдан авсан шүүр, белизна, бээлий, эдийн саван, шингэн саван,тааран алчуур, гэрэл, утас далдлагч, хүрз, хайч, үртэс хор цацагч, силкон, тогтоогч, 100 PVC зэргийн үнэ болох 448,500 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэв.

11. Иймд хариуцагч Өг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Модун 15/1 байрны 0 тоотоос албадан чөлөөлж, сантехнтекийн өрөө, цахилгаан шидний өрөө, 0 тоотын өрөөний түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч А АА-д олгож, дээрхи орон сууцны 0 тоотын ашиглалтын зардал болох 768,840 төгрөг, авто зогсоолын төлбөр 1,800,000 төгрөг, нийт 2,565,840 төгрөгнөөс цэвэрлэгээ үйлчилгээнд зориулсан 448,500 төгрөгийг хасаж тооцон нийт 2,117,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,472,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 259,736 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 48,827 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А АА-ний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Модун 15/1 тоот байрны орцны дэргэдэх 0 тоот өрөөг хариуцагч Өгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, сантехнтекийн өрөө, цахилгаан шидний өрөө, 0 тоотын өрөөнүүдийн түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч А АА-д олгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өгээс Ө төгрөг гаргуулан нэхэмжлэгч А АА-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,472,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А АА нь хариуцагч Өд холбогдуулан авто зогсоолын чип болон ӨӨӨ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлйин 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,736 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А 48,827 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А АА-д олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө