| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2022/04451/И |
| Дугаар | 191/ШШ2025/03693 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03693
| 2025 04 30 | 191/ШШ2025/03693 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө холбогдох,
45689 ТӨГРӨГ ГАРГАХ тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
1.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Ө миний бие 2014 оноос "Уе" ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн хувьцаа эзэмшиж ирсэн. Тус компаниУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах 344.7 гектар талбай бүхий MV-011281 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, дээрх зөвшөөрлийн дагуу түүхий нүүрс олборлож экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
2017 оны эхэн үеэс миний бие эрүүл мэндийн шалтгаанаас болоод компанийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжгүй болсон бөгөөд энэ үед компанийн бусад эзэмшигч болох Б.У нь компанийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хууль бус гэрээ хэлцэл хийх, шийдвэрийг бие даан гаргасны улмаас компанийн үйл ажиллагаа доголдож их хэмжээний татварын болон бусад өр төлбөр үүссэн байдаг. Жич: Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болох Б.Уын иргэн Д. Ытой бүлэглэн хувьцаа эзэмшигч Ц.Ө миний гарын үсгүүдийг хуурамчаар үйлдэж, компанийн тамга тэмдэг ашиглан компанид их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Улсын мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас Б. У болон Д.Ы нарт хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа.
Үүний нэг болох "Б" ХХК-д үүссэн өр төлбөртэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 18-ны өдрийн Ө дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 1535 дугаар магадлал гарч, Уе" ХХК-иас 1,249,974,386 төгрөг, 6,407,821 төгрөг нийт 1,256,382,208 төгрөгийг гаргуулж "Б" ХХК-д олгохоор шийдвэрлэснийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хийгдэж байна. Улмаар дээрх ажиллагааны хүрээнд тус компанийн эзэмшлийнУ аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулах MV-011281 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 3,653,018,966 төгрөгөөр худалдахаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай зарыг байршуулсан байна.
Ингэхдээ дээрх тусгай зөвшөөрөл буюу лицензийг 5,192,884,237 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд дээрх үнэлгээ болоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Уе" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч надад урьд нь огт мэдэгдээгүй бөгөөд 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 10:53 цагийн үед 89086153 дугаараас "...дуудлага худалдаанд оруулах болохыг анхааруулъя гэсэн зурвасыг анх ирүүлсэн байдаг.
Энэхүү 5,192,884,237 төгрөгийн үнэлгээ нь бодит байдлаас хэт зөрүүтэй, тусгай зөвшөөрөл болон түүний нөөц, дагалдах тоног төхөөрөмж, дэд бүтэц зэргийг хэтэрхий үнэгүйдүүлсэн байх бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийг Бтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулахад банк 16,280,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Миний бие дээрх ажиллагааны талаар мэдсэн даруйдаа Нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, удирдах албан тушаалтнуудтай уулзан тухайн асуудлын талаар тайлбарлаж, амаар болон бичгээр хүсэлт, гомдлыг гаргасан боловч тодорхой хариу өгөлгүй, ажиллагааг хүч түрэн явуулах нөхцөл байдал үүсээд байна.
Миний хувьд тус компанид албан тушаал эрхэлдэггүй, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан биш боловч тус компанийн нийт хувьцааны 50 хувийн хувьцаа эзэмшигч болохын хувьд Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.2-т дурдагдсан төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Иймд Нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бусад этгээдээр хууль бусаар хийлгэсэн бодит байдлаас хэт зөрүүтэй, үнэгүйдүүлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Шийдвэр гүйцэтгэгч Д.Ө нь шүүхийн 636 дугаар гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Уе ХХК-ийн эзэмшилийн ӨӨӨ дугаартайУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хураан авсан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22280103/153-01 дугаар, мөн өдрийн 22280103/153-02 дугаар мөн өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол"-оор тус тус хураан авсан.
Шийдвэр гүйцэтгэгч нь ШШГТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална., мөн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна. гэх заалтыг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн.
Учир нь: Шийдвэр гүйцэтгэгч нь маргаан бүхий хураах тогтоолд Сүхбаатар дүүргийн 18-р хороо, 51-2245 тоотод оршин суух Н.Ө /рд: Ө/, Дундговь аймгийн Сайнцагаан сум, мандал 5-н задгай оршин суух А.УУУ /рд:ӨӨӨӨ/, нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж хураах тогтоол үйлдэж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22280103/153-01 дугаар, мөн өдрийн 22280103/153-02 дугаар мөн өдрийн "Эд хөрөнгө хураах тогтоол"-ыг үйлдэхдээ 2-оос дээш хөндлөнгийн гэрч оролцуулаагүй мөртлөө эд хөрөнгийг хураахдаа 2 гэрч байлцуулсан мэтээр маргаан бүхий хураах тогтоол, тэмдэглэлийг үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22280103/153-01 дугаар, мөн өдрийн 22280103/153-02 дугаар мөн өдрийн "Эд хөрөнгө хураах тогтоол-ыг бичигдсэн хоёр хөндлөнгийн гэрч болох Н.Ө, А.УУУ нартай уулзах зорилгоор гэрчүүдийн хаягт очиход огт амьдарч байгаагүй, танихгүй гэсэн хариуг өгсөн. Харин дээрх гэрчүүдийн тогтоолд бичигдсэн хаягт н.ӨӨӨ, н.ӨгӨ хүмүүс гэр бүлийн хамт 5-13 жил амьдарч байгаа талаар тайлбар өгсөн.
Мөн шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн 2 гэрч оролцуулсан бол ШШГТХуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө. мөн хуулийн 41.5-т Хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар санал гаргах эрхтэй. заалтыг хэрэгжүүлэх байсан гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эрх үүрэг тайлбарласан, санал хүсэлт гаргасан нэгч баримт үйлдээгүй байгаа гэрч оролцуулаагүй гэдгийг давхар нотлож байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ 2-оос доошгүй гэрч оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрчээр оролцоогүй иргэдийн нэр, хаягыг ашиглаж хураах тогтоол үйлдсэн нь тогтоогдож байна.
Иймд Уе ХХК-ийн эзэмшилийн MV-011281 дугаартайУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хураан авсан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22280103/153-01 дугаар, мөн өдрийн 22280103/153-02 дугаартай "Эд хөрөнгө хураах тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1585 дугаар шийдвэрээр Уе" ХХК-аас 1,249,974,386 төгрөгийг гаргуулж "Б" ХХК олгохоор,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр Уе ХХК-аас 101,230,770 төгрөгийг гаргуулж "Ө" ХХК-д олгохоор,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 204 дүгээр магадлалаар "Уе" ХХК-аас 592,181,125 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны "Ө ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Төлбөр төлөгч Уе" ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн эзэмшлийн MV-011281 дугаартайУ аймаг У сумын Далан нэртэй газарт байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон нүүрсийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хурааж, талуудаас үнийн санал авахад талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, нүүрсийг 448,095,000 төгрөгөөр тус тус үнэлсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн.
Төлбөр төлөгч Төлбөр төлөгч Уе" ХХК 2022 оны 11 дүгээр сарын 8-нд 4-153/21192, үнэлгээний мэдэгдэл талуудад гардуулж, давхар мэдэгдэлийг баталгаат шуудангаар хаягаар хүргүүлсэн.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөо анхны албадан дуудлага худалдааг зарласан боловч хөрөнгө худалдан борлогдоогүй тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ц.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Гэрч Ө шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Ө ХХК-д хөрөнгийн үнэлгээчин хийдэг байсан үеийн хөрөнгийн үнэлгээ байна. Бын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/101 тоот шинжээч томилох тухай тогтоол ирсэн. Уг тогтоолоор төлбөр төлөгч Уе ХХК-ийн эзэмшлийн НВ/011281 дугаартайУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тогтоолгохоор иргэн Г.О шинжээчээр томилсон тухай тогтоол ирсэн. Уг тогтоолын дагуу би ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлээд 20,000 орчим тонн нүүрсний үнэлгээ гээд 2 тайлан гаргасан.
Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт, Монгол улсын иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон үнэлгээтэй холбогдон гарсан бусад салбар эрх зүйн сайдуудын тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээний тайлан бэлтгэн гаргасан. 20,000 тонн орчим нүүрсийг хөрөнгийн үнэлгээ хийхдээ Үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу хамгийн сонгодог арга гэдэг орлогын хандлагаар хөрөнгийн үнэлгээний тайлан бэлтгэн гаргасан. 20,000 тонн орчим нүүрсийг орлогын хандлагын үнэлгээгээр хийсэн. Орлогын хандлага гэдэг бол Үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу тухайн хөрөнгийг ирээдүйд борлуулахад ямар хөрөнгө байгаа юм бэ, гэдгийг тооцож гаргасан.
Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор явуулсан ашигт малтмал газрын тосны газар, геологийн албанаас ирсэн Техник эдийн засгийн үндэслэл болон Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт, бусад холбогдон ирсэн материалыг үндэслэж хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа нэг тоннд ноогдох борлуулах үнэ олон улсын жишгээр нь тооцож үзсэн энэ нь 134,6 ам доллар байсан. Ам долларын ханшийг Монгол банкны ханшийг хөврүүлэн бодсон. Нийтдээ 20,000 тонн нүүрсний үнэ нь 326,791, 944 төгрөг байсан. Үнэлгээг зах зээлийн хөрөнгийн үнэлгээгээр мөн, орлогын хандлагын аргаар хийсэн. Зах зээлийн хандлагыг бол тухайн зах зээл дээр ямар ханштай байгаа гэдгийг тооцож гаргасан тэр нь 326,791, 944 төгрөг байсан. Орлогын хандлагаар 448,495,000 төгрөг гарсан. Энэ хоёр хандлагаар үзэж Үнэлгээний олон улсын стандартад бол тухайн ашигт малтмал болон нүүрстэй холбоотой хөрөнгийг хамгийн сонгодог арга нь орлогын хандлага байдаг учраас орлогын хандлагадаа 100 хувийн ач холбогдол өгч 448,495,000 төгрөгөөр үнэлсэн.
Дорноговь аймгийн У сумын нутагт Далан нэртэй газарт орших Ө ректор талбайтай ашигт ашиглалтын 011281 тоот тусгай зөвшөөрөл чулуун нүүрсний ордны газрын үнэлгээг хийсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ашигт малтмал геологийн архив руу явуулсан. Уг архиваас Ө-гийн дүгнэлт Техник эдийн засгийн үндэслэл бусад материалуудыг үндэслэж хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа зах зээлийн хандлага болон орлогын хандлагыг ашигласан. Зах зээлийн хандлагаар бол 5,288,800,000 төгрөг гарсан. Гэхдээ энд орж байгаа тооцоолол техник эдийн засгийн үндэслэл болон эрдэс баялгийн дүгнэлт, ашигт малтмалтай холбоотой материалуудыг ашигт малтмал газрын тосны газар геологийн албанаас авсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл болгож гаргасан. Орлогын хандлага арга нь хамгийн зөв сонгодог арга байдаг. Орлогын хандлагаар 5,192,884,237 төгрөг гарсан. Орлогын хандлагыг яаж хийгээд байна вэ, гэхээр орлогын хандалт хандлагаар прогноз гаргаж байгаа. 15 жил ашиглахад орлогод тооцогдох үнэлгээний үнэ цэнийг тооцсон. Үүнийг тооцохдоо ТЭЗҮ-дээ тусгаж өгсөн байсан. Тэр мэдээллийг үндэслэж тооцоолол гаргасан гэв.
Тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаа 2007 оноос хойш 30 жил ашиглахаар байсан. Газар дээрх үзлэгээр үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж хөрөнгийн үнэлгээний тайланд дурдагдсан. Техник эдийн засгийн үндэслэл өөрөө ирээдүйд 15 жил ашиглаад түүнийгээ олох мөнгөн урсгалаа л хэлж байгаа. Бид юу гэж тооцож байна вэ, гэхээр 15 жилийн хугацаанд ашиглан. 15 жил ашиглахад өөрөөр жилд хэдийг борлуулах боломжтой нөөцийн үлдэгдэл гараад ирнэ. Нөөцийн үлдэгдэл дээр тулгуурлаж гаргаж ирж байгаа. Нөөц ашиглалтын татвар, хорогдуулалтын хувь энэ бүгдийг тооцож гаргаж байгаа өнөөгийн үнэ цэн бодит үнэ гэв.
6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, комптанийн дүрэм, албадан дуудлага худалдаа явуулах жагсаалт, шүүхийн гүйцэтгэх хуудас, албадан захирамж,
7. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд,
9. Шүүхээс нотлох баримтаар: гэрчээр шинжжэч оролцуулах хүсэлт хангасан, гэрчид хууль сануулсан баримт, Ашигт малтмал газрын тосны газраас Уе ХХК-ийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Өт холбогдуулан Уе ХХК-ийнУ аймгийн У сумын ДӨн нэртэй газарт байрлах 344.7 гектар талбай бүхий Ө дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг уурхайг бодит байдлаас хэт зөрүүтэй, үнэгүйдүүлсэн үнэлгээг хүчингүй болгох,
2022 оны 04 сарын 08-ний өдрийн Өдугаартай мөн өдрийн Ө дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
2. Хариуцагч Ө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон хууль зөрчөөгүй, шинжээчийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Уе ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Уыг 2013 оны 11 сарын 25-ний өдөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Уе ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Б.У, Ц.Ө нар болох нь компианийн дүрмээр тогтоогдсон.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж хуульчилсан.
4.1. Нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд шинжээч үнэлгээг хийхдээ Уе ХХК-ийнУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах 344.7 гектар талбай бүхий MV-011281 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг уурхайг бодит байдлаас хэт зөрүүтэй, үнэгүйдүүлсэн үнэдгээг хүчингүй болгох, дээрхи хөрөнгийг 2022 оны 11 сарын 17-ний өдрийн 10:53 минутад 89086153 дугаарын утаснаас ...дуудлага худалдаанд оруулах болохыг анхааруулъя гэсэн зурвас ирснээр мэдэж шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 11 сарын 18-ний өдөр гаргасан гэж тайлбарлаж байх тул хуульд заасан хугацаанд Ц.Ө гомдлоо гаргасан гэж шүүх үзэв.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 18-ний өдрийн 181/ШШ2021/01585 дугаартай шийдвэрээр хариуцагч Уе ХХК-иас 1,499,969,264 төгрөгийг гаргуулж Б ХХК-нд олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ний өдрийн 1535 дугаартай магадлалаар 1,499,969,264 гэснийг 1,249,974,386 төгрөг гэж, 2 дахь заалтын 12,815,700 гэснийг 6,407,821 төгрөг гэж тус тус өөрчлөлтт оруулсан байна./х.х-ийн 39-47 хуу/
6. Төлбөр төлөгч Уе ХХК нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүгчийн захирамжинд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
6.1. Ө Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, Бын 2022 оны 03 сарын 07-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оорУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах Уе ХХК-ний талбайд байрлах 20,000 тонн байгаа гэх нүүрсний овоолгыг битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, фото зургаар бэхжүүлсэн,
6.2. 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22280103/153-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-оорУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах Уе ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын МҮ-011281 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 344,70 гектар талбайтай, улсын бүртгэлийн 911136074 тоот гэрчилгээтэй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хөрөнгийг хураасан,
6.3. 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22280103/153-05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор Уе ХХК-ийн эзэмшлийн Өнэгж талбарын дугаар бүхийУ аймгийн У сумын 1-р баг уурхайн зориулалттай 3555616 мкв талбайтай газрыг хураан шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх мэдэгдэлийг өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан байна. /3 хав 91-98 хуу/
7.У аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах Уе ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын Ө ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 344,70 гектар талбайтай, улсын бүртгэлийн Ө тоот гэрчилгээтэй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, уурхайн зориулалттай газар болонУ аймгийн У сумын Өэй газарт орших 20,000 тонн орчим нүүрсийг үнэлүүлэхээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилж, дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгаж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулжээ.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Бын 2022 оны 04 сарын 19-ны өдрийн 4/101 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Уе ХХК-ний эзэмшлийн МҮ-011281 дугаартайУ аймгийн У сумын Далан нэртэй газарт орших 344,70 гектар талбайтай, ашигт малтмалын ашиглалтын МҮ-011281 тоот тусгай зөвшөөрөлтэй чулуун нүүрсний орд газрын өнөөгийн үнийг 5,192,884,237 төгрөгөөр, /2хав 19-96 хуу/
7.2. Бын 2022 оны 04 сарын 19-ны өдрийн 4/15 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Уе ХХК-нийУ аймгийн У сумын Далан нэртэй газарт орших 20,000 тонн орчим нүүрсний үнэлгээг 2022 оны 05 сарын 06-ний байдлаар тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн нийт үнийг 448,095,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1 хав 69-250 хуу, 2 хав 1-116 хуу/
8. Шүүх хуралдаанд шинжээч мэдүүлэхдээ техник эдийн засгийн үндэслэл болон эрдэс баялгийн дүгнэлт, ашигт малтмалтай холбоотой материалуудыг ашигт малтмал газрын тосны газар геологийн албанаас авч, нотлох баримтуудын хүрээнд үндэслэл болгон үнэлгээг гаргасан. Орлогын хандлага арга нь хамгийн зөв сонгодог арга байдаг. Орлогын хандлагаар 5,192,884,237 төгрөг гарсан. Орлогын хандлагыг яаж хийгээд байна вэ, гэхээр орлогын хандалт хандлагаар прогноз гаргаж байгаад 15 жил ашиглахад орлогод тооцогдох үнэлгээний үнэ цэнийг тооцсон. Үүнийг тооцохдоо ТЭЗҮ-дээ тусгаж өгсөн байсан тэр мэдээллийг үндэслэж тооцоолон гаргасан. Уг уурхай дээр ил гарган овоолсон 20,000 тонн нүүрсний үнэ нь 326,791, 944 төгрөг байсан. Үнэлгээг зах зээлийн хөрөнгийн үнэлгээгээр мөн орлогын хандлагын аргаар хийсэн. Зах зээлийн хандлагыг бол тухайн зах зээл дээр ямар ханштай байгаа гэдгийг тооцож гаргасан тэр нь 326,791, 944 төгрөг байсан. Орлогын хандлагаар 448,495,000 төгрөг гарсан. гэв.
Сэлэнгэ Эстимэйт ХХК нь үнэлгээний тайланд ...төлбөр төлөгч Уе ХХК-нийУ аймгийн У сумын Далан нэртэй газарт орших 20,000 тонн орчим нүүрсийг 448,495,000 төгрөгөөр, Уе ХХК-ний эзэмшлийн МҮ-011281 дугаартайУ аймгийн У сумын Далан нэртэй газарт орших 344,70 гектар талбайтай, ашигт малтмалын ашиглалтын МҮ-011281 тоот тусгай зөвшөөрөлтэй чулуун нүүрсний орд газрын үнийг 5,192,884,237 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй .
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Баас битүүмжлэн, хураагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй хариуцагч нь хуульд заасан ажиллагааг хийсэн байна.
10. Иймд дээр дурдсан үндэслэлээр ...Уе ХХК-нийУ аймгийн У сумын Далан нэртэй газарт орших 20,000 тонн орчим нүүрсийг 448,495,000 төгрөгөөр, Уе ХХК-ний эзэмшлийн МҮ-011281 дугаартайУ аймгийн У сумын Далан нэртэй газарт орших 344,70 гектар талбайтай, ашигь малтмалын ашиглалтын МҮ-011281 тоот тусгай зөвшөөрөлтэй чулуун нүүрсний орд газрын үнийг 5,192,884,237 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
11. 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22280103/153-01 дугаартай, 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22280103/153-02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-уудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь зөвшөөрөхгүй, хуулинд заасан ажиллагаа хийсэн гэж маргасан.
Хариуцагч нь 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22280103/153-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-оорУ аймгийн У сумын Далан нэртэй газарт байрлах төлбөр төлөгч Уе ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын МҮ-011281 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 344,70 гектар талбайтай, улсын бүртгэлийн 911136074 тоот гэрчилгээтэй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөтэй чулуун нүүрсний орд газар, 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22280103/153-05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор Уе ХХК-ийн эзэмшлийн 4413005020 нэгж талбарын дугаар бүхийУ аймгийн У сумын 1-р баг уурхайн зориулалттай 3555616 мкв талбайтай газрыг эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хураасан байна.
Дээрхи эд хөрөнгө хураах тогтоолуудыг 2 хөндлөнгийн гэрчийг оролцуулан, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн, Б.Өт тогтоолыг, төлбөрөө төлөх мэдэгдлийн хамт хүлээлгэн өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлин 122.5 дахь хэсэгт зааснаар Өт холбогдох
Уе ХХК-ийнУ аймгийн У сумын ДӨ нэртэй газарт байрлах 344.7 гектар талбай бүхий Ө дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг уурхайг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох,
2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22Өдугаартай, 2022 оны 04 сарын 08-ний өдрийн 22Ө дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-уудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ц.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11-р сарын 22-ны өдрийн 16197 дугаартай захирамжаар авсан ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан эсхүл шууданд хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б