| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03724/И |
| Дугаар | 191/ШШ2025/03365 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03365
| 2025 04 22 | 191/ШШ2025/03365 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч ө даргалж, шүүгч ө, өт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө холбогдох,
гэм хорын хохирол 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, хариуцагч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ө тоотод төрсөн дүү П.Өын цээж, хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч суганы хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ад 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Аийн хохирогч П.Өт учруулсан "цээжний хөндийд нэвтэрч суганы хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалт" бүхий хүнд гэмтлийн улмаас хохирогч П.Ө нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна.
Үүнд: Ө ойрын дуудлага 45,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ө 10,068,910 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэс засал Ө- 2022 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ нийт 100,800 төгрөг, нийт 456 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Ө төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Ө тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Ө төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ө төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1248 дугаартай албан бичгээр тус Ө газарт хандан "... гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.
Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.
Ад Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 456 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь Ө дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон бичгээр гаргасан тайлбартаа:
Миний бие А нь өөрийн дүү болох Өыг гэмтээж эмнэлгийн байгууллагаар үзлэг оношилгоо хийлгэсэн эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Би өөрөө ходоодны хорт хавдрын 3-р шатанд орж ходоодоо бүрэн авахуулж хөдөлмөрийн чадвараа алдсан. Биеийн байдал сайнгүй эмчийн хяналтанд байдаг, эм тарианы хамааралтай болсон. Дахиад хагалгааны заалттай байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, итгэмжлэл, хуулийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлт, Аын 2024 оны 04 сарын 03-ний өдрийн Ө тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ний өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын баримтууд,
5. Хариуцагчаас нотлох баримтаар: бичгээр гаргасан тайлбар, нийгмийн дааталын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбарөмгөөлөгч авах хүсэлт зэрэг баримтуудыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Аын хариуцагч Аөөс төрд учруулсан хохирол 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Д.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир би өөрөө ходоодны хорт хавдарын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2024 оны 04 сарын 03-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ө газарт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллага үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлнэ., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 Ө, төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25,26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу манай байгууллагыг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гарган төрд учирсан хохирлыг барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү гэсэн бичгийн хүсэлт гаргасан байна.
Дээрхи хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Аын 2024 оны 04 сарын 03-ний өдрийн 03 дугаартай Хүсэлт хүлээн авах тухай тогтоол гарчээ.
4. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Ө нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллага үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлнэ., Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй. гэж зааснаар хариуцагч Аөөс төрд учруулсан хохирол 456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5. А нь хохирогч П.Өтой маргалдан улмаар түүний биед халдаж, хутгаар цээж хэвлий тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ний өдрийн Ө9 дугаартай шийтгэх тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа.
Тодруулбал, хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорын үр дагаврыг арилгуулах үүргийн харилцаа юм.
6. Хохирогч П.Өт 2022 оны 01 сарын 26-ний өдрөөс 2022 оны 02 сарын 25-ний өдрийн хороонд Ө, Ө, Ө зэрэг эмнэлэгүүдээр үзлэг, оношилгоо, мэс засал хийлгэх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэлээр тогтоогдож байна.
7. Иймд хариуцагч Аөөс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох /10,068,910+45,000+14,000+10,000+9,800+7,000+53,000+7,000=456/ 456 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь Ө дугаартай дансанд оруулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан болно.
8. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Хариуцагч Аөөс 178,385 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Аөөс 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө дансанд оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүлйин 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Аөөс 178,385 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ө
ШҮҮГЧИД ө
өТ