| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/01003/И |
| Дугаар | 191/ШШ2025/03147 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/03147
| 2025 04 15 | 191/ШШ2025/03147 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө холбогдох
456 тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шийдвэр гүйцэтгэгч А.Ө нь Ө шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5694 дүгээр шийдвэрээр "А ХХК, Т.Ө нараас 562,221,086 төгрөгийг гаргуулжА" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч А.Ө нь Т.Өын өмчлөлийн эрхийн бүртгэлтэй Ө дугаарт бүртгэлтэй, Ө тоотод байрлах, 111,75 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаан оруулах тухай тогтоол мэдэгдэлийг төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй мэдэгдэлгүй анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нарт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдэлийг 2024.01.05-ний өдөр Т.Ө надад өгсөнөөр анхны албадан дуудлага худалдааг явуулсныг мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 13/6 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хангаж шийдвэрлээгүй. ШШГТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Уын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 13/6 дугаартай "Анхны албадан дуудлага худалдаан оруулах тухай тогтоол"-ыг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:
Ө шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/05694 дүгээр захирамжаар төлбөр төлөгч А ХХК, Ө овогтой Ө нараас 562,221,086.90 төгрөгийг гаргуулж "Ук ХХК-д олгох, төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т.Өын өмчлөлийн улсын бүртгэлийн Ө дугаартай,Ө, Кристал таун, Ө дүгээр байр, Ө тоот хаягт байрлалтай 111,75 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч "А" ХХК, Т.Ө нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ө дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/6 дугаартай мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгч Т.Өын Ө3 утсаар мэдэгдэж баталгаат Ө-гаар хүргүүлж шуудангийн тэмдэг дарж баталгаажуулсан нь хувийн хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1 дугаартай тогтоолын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэх хуудсыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т.Ундрахад нэг хувийг хүлээлгэн өгч баталгаажуулсан. Иймд Ө ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлүүд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол,
4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн баримтуудыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэв.
2. Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч Нийслэлийн Ө газарт холбогдуулан 12 дугаар сарын 05-нийӨ дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
3. Хариуцагч Нийслэлийн Ө газар нь Ө ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
4. Ө шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/05694 дугаартай захирамжаар төлбөр төлөгч А ХХК, Т.Ө нараас 562,221,086.90 төгрөгийг гаргуулж "Ук ХХК-д олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т.Өын өмчлөлийн улсын бүртгэлийн Ө дугаартай,Ө, Кристал таун, Ө дүгээр байр, Ө тоот хаягт байрлалтай 111,75 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ. /1хав 4-6 хуу/
Төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2021 оны 8 дугаар сарын 16-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
5. Дээрхи гүйцэтгэх хуудасны дагуу 2021 оны 10 сарын 05-ний өдөр 21280916 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг Төлбөр төлөгч Ө ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсүгэй. гэжээ. /1хав 43 хуу/
5.1. 2022 оны 03 сарын 16-ний өдөр 154/07 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор улсын бүртгэлийн Ө дугаартай,Ө, Кристал таун, Ө дүгээр байр, Ө тоот хаягт байрлалтай 111,75 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, байлцсан О.Ө гарын үсэг зурсан. /1хав 49,50 хуу/
5.2. 2023 оны 09 сарын 14-ний өдөр 21280916/15 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, Т.Өд танилцуулан гарын үсэг зуруулсан байна. /1хав 59,60 хуу/
6. Нэхэмжлэгч Т.Ө нь А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тогтоол Т.Өын нэр дээр гараагүй, нэхэмжлэгч нь 456 тухай тогтоолыг мэдээгүй хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, түүнд мэдэгдсэнээр мэдсэн гэх тайлбар үндэслэлтэй болох нь доорхи баримтуудаар тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Т.Ө нь Уын ахлах шийдвэр гүйцгэгчид гомдол гаргаснаар Уын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 20-ний өдрийн 7/77 дугаартай тогтоолоор Төлбөр төлөгч А ХХК, Т.Ө нарын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ө дугаартай...4 өрөө орон сууцыг 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 2Ө16/15 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан байх боловч хөндлөнгийн гэрч оролцуулаагүй талуудаас үнийн санал аваагүй нь Ө тухай хуулийн 55, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3-т заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 271 дүгээр зүлйин 271.2.1, 271.2.2 дахь заалтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн Эд хөрөнгө хураах тухай 2023 лны 09 сарын 14-ний өдрийн 21280916/15 дугаар тогтоол уг тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгосугай. гэж шийдвэрлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин үргэлжилсэн./1хав 86 хуу/
8. Өмнөх эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болж, 2023 оны 11 сарын 10-ний өдөр 21280916/18 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, хөндлөнгийн гэрчүүд болон Т.Өд танилцуулан гарын үсэг зуруулсан. /1хав 89,90 хуу/
9. Т.Ө, А ХХК нь 2023 оны 11 сарын 10-ний өдөр улсын бүртгэлийн Ө дугаартай,Ө, Кристал таун, Ө дүгээр байр, Ө тоот хаягт байрлалтай 111,75 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн байна. / 1хав 94,95 хуу/
10. 2023 оны 12 сарын 05-ний өдрийн 13/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор талуудын тохиролцсон үнэ болох нь 550,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 385,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2023 оны 12 сарын 22-ний өдрийн 10:00 минутад анхны албадан дуудлага худалдаа явуулахаар тогтжээ. /1хав 110 хуу/
Ө тухай хуулийн 14 дүгээр зүлйин 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. 70 дугаар зүлйин 70.1-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. гэж тус тус хуульчилсан.
11. Хариуцагч нь Анхны анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг Т.Өын гэрийн хаягаар Ө ХХК-иар хүргүүлсэн төлбөр төлөгч хаягандаа байгаагүй тул дугтуйтай бичиг буцаж ирснийг ажиллагааны материалд үдсэн гэж тайлбарласан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэрэгт хадгалагдсан дугтуйтай бичиг /задлаагүй/-т шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийв.
11.1. Үзлэгээр: 2023 оны 12 сарын 22-ний өдрийн огноотой дугтуйг задлахад 2023 оны 12 сарын 05-ний өдрийн 13/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 4-154/25554 дугаартай мэдэгдэл гэх 2 хуудас баримт байсныг тэмдэглэл хөтлөн бэхжүүлэв.
Хариуцагч Ө газар нь төлбөр төлөгч Т.Өд 2023 оны 12 сарын 05-ний өдрийн 13/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 4-154/25554 дугаартай мэдэгдэл зэргийг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүй, хуульд зааснаар хүргүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Иймд нэхэмжлэгч Т.Өын нэхэмжлэлтэй Өт холбогдох улсын бүртгэлийн Ө дугаартай,Ө, Кристал таун, Ө дүгээр байр, Ө тоот хаягт байрлалтай 111,75 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2023 оны 12 сарын 05-ний өдрийн 13/6 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Т.Өын нэхэмжлэлтэй Өт холбогдох улсын бүртгэлийн Ө дугаартай,Ө, Кристал таун, Ө дүгээр байр, Ө тоот хаягт байрлалтай Ө м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2023 оны 12 сарын .....-ний өдрийн Ө дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7ӨӨӨ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө