2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 23

У9У/ШШ2025/03392

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А холбогдох,

 

456 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

У.    Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай аав Ө овогтой Ө нь манай ээж Өтай У996 онд гэрлэлтээ батлуулж тэдний дундаас У99У онд хүү Ө овогтой Ө миний бие мэндэлсэн. Аав ээж хоёр маань хамтран амьдарч байгаад 200У оноос тусдаа амьдарч миний бие ээжийн асран хамгаалтанд хамт өссөн. Тэд 20У5 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Тухайн үед хамтран амьдарч байхдаа бид Сүхбаатар дүүрэг У-р хороо, УУ хороолол У байрны У орц У тоотод оршин суудаг байсан. Манай аав 2023 оны 03 дугаар сарын 23-нд нас барсан. Аавыг нас барахаас өмнө миний бие аав дээрээ байнга очдог байсан, машин тэргийг гуйж унадаг гэх аавын тусламж хайрыг нь авдаг байсан. Ингээд 2024 онд хууль ёсны дагуу өв залгамжлалаа нээлгүүлж 2024 оны 06 дугаар сарын У-ны өдөр тус Сүхбаатар дүүрэг У-р хороо, УУ хороолол У байрны У орц У тоот 30м.кв байрны өмчлөгчөөр тогтоогдож Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар 00У23У330 тоот улсын бүртгэлтэй гэрчилгээг хууль ёсны дагуу авсан. Одоо тус байрандаа амьдрах гэтэл Өы Ө гэдэг хүн амьдраад түлхүүр болон байрыг суллаж өгөхгүй өдийг хүрч байна.

Иймд Сүхбаатар дүүрэг У-р хороо, УУ хороолол У байрны У орц У тоот 30м.кв байранд амьдарч байгаа Өы Ө гэх айлыг тус байрнаас албадан чөлөөлж өгнө үү

Талийгаач О.Ө өөр хүнтэй гэр бүл болоогүй бидний дундаас хүү Э.Ө төрсөн, бид түүний эмээ өвөөгийн хамт маргаан бүхий байранд хамт амьдарч байсан. Бид хоёр 20У5 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Байрыг чөлөөлж өгөөч гэж талийгаачийн ах О.Өтой уулзаж байсан боловч зөвшөөрөөгүй. Г.Өын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй эд нар байранд амьдарч байх хугацаанд гарсан өөрсдийн хэрэглэсэн ашиглалтын зардлыг нэхэмжлэх эрхгүй гэв.

2.    Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Ө болон түүний аав О.Ө нар нь надтай ямар нэгэн төрөл садны холбоогүй хүмүүс биш бөгөөд миний аав болох Ө овогтой Ө нь О.Өын ах нь юм.

Миний аав Ө овогтой Ө нь Ө овогтой Өтой садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохоор 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны У0 дугаар сарын 24-ний өдрийн ӨӨӨ2У дугаартай Шийдвэрээр дараах нөхцөл байдлыг тогтоож, садан төрлийн холбоотой болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн.

Ө овогтой Өий нэхэмжлэлдээ дурдсан "... одоо тус байранд амьдрах гэтэл Өы Ө гэдэг хүн амьдраад түлхүүр болон байрыг суллаж өгөхгүй өдий хүрч байна" гэж бичсэн нь миний аав, О.Өын ах болох хүнийг үл тоомсорлосонд маш их гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ө болон түүний аав Ө овогтой Ө нар нь уг орон сууцыг бий болгоход хөлс хүч мөнгө гаргасан зүйл үгүй бөгөөд миний өвөө, эмээ хоёрын ажлыг үнэлж улсаас миний өвөө Д.Ө, эмээ Г.Ө хоёрт У99У онд анх олгосон орон сууц юм.

О.Ө нь О.Өын ах болох нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлэх үед О.Ө нь амьд сэрүүн байсан ба 2024 оны УУ дүгээр сарын У2-ны өдөр нас барсан юм.

Миний аав О.Ө нь О.Өтой садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох болсон шалтгаан нь уг байрны өмчлөгч байсан эцэг Д.Ө болон эх Г.Ө нарын хууль ёсны өв залгамжлагч мөн боловч овог өөр шалтгааны улмаас садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох байсан юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.У дэх хэсэгт зааснаар "Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ." гэж заасан тул хэдийгээр миний аав О.Ө 2024 оны УУ сарын У2-ны өдөр нас барсан боловч өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсэг нь О.Өын төрсөн хүүхдүүдэд шилжинэ.

Шүүхийн дээрх шийдвэрийн У дахь хэсэгт зааснаар "... нэхэмжлэгч О.Ө талийгаач О.Ө нар Д.Ө, Г.Ө нарын хүүхдүүд буюу гэр бүлийн гишүүн болох нь тогтоогдож байна."

Уг шийдвэрийн 9 дүгээр хэсэгт: "Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар талийгаач О.Ө, З.Ө нарын 20У5 оны 0У дугаар сарын 2У-ны өдрийн өргөдлийг үндэслэн гэрлэлт цуцлуулсны бүртгэлд бүртгэж 0000033УУ дугаартай гэрчилгээ олгон, У99У оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ө овогтой Өийг Ө овогтой Ө гэж эцгийн нэрийг өөрчилж бүртгэсэн нь төрснийг бүртгэх анкетаар нотлогдож байна.

Ийнхүү гэрлэлт цуцлуулснаас хойш О.Ө нас барах хүртэл түүний хүү гэх Э.Ө нь огт үзэгдэж харагдаггүй, цагаан сараар ч аавтайгаа ирж золгож байсныг хараагүй, сонсоогүй, нас барахад нь хүртэл ирж ажил явдалд нь оролцоогүй болно.

Тэгсэн атлаа нас барсных нь дараа амьдарч байсан орон сууцных нь цор ганц өвлөгч, өмчлөгч болчихсон байгаад маш их гайхаж байна.Ө овогтой Ө миний бие уг орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд нас барсных нь дараа уг орон сууцны ашиглалтын 3 жилийн хугацаанд төлөгдөөгүй байсан Ө-ийн төлбөрийг төлж барагдуулсан гэв.

3.    Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний аав Ө овогтой Ө нь У960 оны 0У дугаар сарын У6-ны өдөр Ө овогт Ө овогтой Өы цор ганц төрүүлсэн хүү болон мэндэлсэн юм. Миний эмээ Г.Ө нь У9У3 оны У2 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Ө овогтой Өыг У9У4 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үрчлэн авсан байна. Улмаар Ө овогтой Өтой гэр бүл болсноо У9УУ оны 5 дугаар сарын УУ-ний өдөр бүртгүүлсэн байна. Миний өвөө Д.Ө хэвлэлийн комбинатад хэвлэгч, эмээ Г.Ө нь хэвлэлийн комбинатад үсэг засалчаар ажилладаг байсан бөгөөд тэдний ажлын амжилтыг нь үнэлж өвөө, эмээ хоёрт У990 оны 6 сарын У0-нд байгууллагаас нь Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот 30 мкв орон сууцыг шилжүүлж, У99У онд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Орон сууц хувьчлагдах үеэр өвөө Д.Ө миний аав О.Өод хэлэхдээ, энэ байр өвөө, эмээ, өргөмөл дүү О.Ө, аав О.Ө бид дөрвийн нэр дээр байгаа гэж хэлдэг байсан гэсэн. Дараа нь аав О.Ө тухайн байранд хамт амьдарч байгаад эхнэр хүүхэдтэй болж тусдаа гарсан байна. Эмээ, өвөө барсны дараа аав О.Ө маань дүү О.Өоос орон сууцны гэрчилгээг үзүүлэхийг шаардахад О.Ө нь Ахаа санаа зоволтгүй ээ та бид хоёрын нэр гэрчилгээн дээр байгаа, гэрчилгээ банкны барьцаанд банкин дээр байгаа болохоор үзүүлэх боломжгүй, банкны зээлийг төлөөд хоёулаа байрныхаа асуудлыг шийднэ" гэж хэлдэг байсан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд удаан хугацаанд банкны барьцаанд байсан нь үнэн бөгөөд У99У оноос 2022 оны 5 дугаар сар хүртэл нийт У2 удаа, ингэхдээ сүүлийн 5 удаа буюу 20УУ оноос 2022 оны 5 сар хүртэл тасралтгүй орон сууцыг банкны барьцаанд тавьж, гэрчилгээ нь банкинд хураалгаастай байсан байна. Аавын дүү О.Ө ах 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барах хүртлээ Сүхбаатар дүүрэг. УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот 30 мкв орон сууцанд ганцаараа амьдарч байсан ба манай аав О.Ө нь түүний ганц ах тул нас барсных нь дараа уг байранд амьдарч байсан юм. Аавын дүү О.Өыг нас барсны дараа ажил явдалд нь оролцоогүй, хэзээ ч харж байгаагүй, танихгүй, 20У5 онд салсан эхнэрийнх нь хүү Э.Ө гэх залуу гарч ирээд өвлөх эрхийн гэрчилгээ авсан, өмчлөгчөөр тогтоогдсон гэж уг байрнаас аавыг хөөсөн тул өв залгамжлалын асуудлаа хөөцөлдөх зорилгоор "овог өөр тул аав Ө овогтой Ө маань өргөмөл дүү Ө овогтой Өын ах буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохоор амьд сэрүүн байхдаа өөрийн биеэр 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр изхэмжлэл гаргаснаар 2023 оны У0 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар У02/Ш2023/03У2У тоот Шийдвэрээр манай аав Ө овогтой Ө нь О.Өын ах буюу төрөл, садангийн холбоотой болохыг тогтоосон.

Улмаар 2024 оны УУ дүгээр сарын 0У-ны өдөр аав О.Ө маань амьд сэрүүн байхдаа уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны УУ дүгээр сарын У2-ны өдөр нас барсан юм.

Иргэний хуулийн 5У5 дугаар зүйлийн 5У5.У дэх хэсэгт Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө", мөн хуулийн 529 дүгээр зүйлийн 529.У дэх хэсэгт зааснаар "Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ" гэсэн заалтыг үндэслэн аав О.Өын төрсөн хүүхдүүд болох хууль ёсны өвлөгч Г.Ө, Г.Ө, Г.Ө, Г.Ө бидэнд бидэнд өв хүлээн авах хугацааг сунгуулах"-ыг шаардах эрх шилжсэн тул Монгол Улсын Иргэний хуулийн 52У дугаар зүйлийн 52У.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлтийг тус тойргийн шүүхэд 2025 оны 03 сарын 25-ны өдөр гаргасан.

Аавын дүү О.Ө ах уг байрандаа ганцаараа амьдарч байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. О.Ө ах нас барсны дараа түүний амьдарч байсан Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот 30 мкв орон сууцны ашиглалтын конторын төлбөр халуун хүйтэн ус, дулаан, бохир усны төлбөрт 2022 оны 3 сараас 2023 оны 6 сар дуусталх хугацааны өр төлбөрт 495,У9У төгрөг, Ө-ийн төлбөрт 20У9 оны У сараас 2022 оны 2 дугаар сар дуусталх хугацааны өр төлбөрт УУ3,000 төгрөг буюу нийт уг орон сууцны төлбөрийн У,20У,У9У төгрөгийн хуримтлал үүссэн байсныг төлж барагдуулсан. Уг байранд миний аав О.Ө нас барах хүртлээ амьдарч байсан ба өнөөдрийг хүртэл уг байрны ашиглалтын төлбөрийг би төлж хууль ёсоор эзэмшин амьдарч байна.

Иймд манай аавын дүү О.Ө нас барах хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын өр төлбөрт төлсөн У,20У,У9У төгрөгийг Э.Өөөс гаргуулж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нас барсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, эцэг эх тогтоосны лавлагаа, овог эцэг эхийн нэр өөрийн нэр өөрчилсний лавлагаа,

 

5. Хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, баярын бичгүүд, БНМАУ-ын Соёлын яамны харьяа Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэлийн комбинатын У990 оны 04 сарын 2У-ний өдрийн У66 дугаартай даргын тушаал, У9У6 оны У2 сарын УУ-ний өдрийн 409 дугаартай тушаал, У990 оны 06 сарын 0У-ний өдрийн 2У2 дугаартай тушаал, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны У0 сарын 24-ний өдрийн 3У2У дугаартай шийдвэр, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын Соёлын яамны харьяа Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэлийн комбинатын У/230 дугаартай Орон сууц хувиарласан тухай баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ашиглалтын зардал төлсөн баримтууд,

6. Шүүх талуудын хүсэлтээр: шүүх талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь татсан зэрэг баримтыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

У. Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч Г.Өод холбогдуулан Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн шаардлагатай,

орон сууцны ашиглалтын зардал болох У,20У,У9У төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. 

2. Хариуцагч Г.Ө нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, миний эцэг О.Ө болон О.Ө нар нь садан төрөл бөгөөд миний өвөө Д. Ө, эмээ Г.Ө нарт Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот орон сууцыг БНМАУ-ын Соёлын яамны харьяа Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэлийн комбинатаас өгсөн тул Э.Өий нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Э.Ө нь сөрөг нэхэмжлэл болох орон сууцны ашиглалтын зардал У,20У,У9У төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй учир нь уг орон сууцанд амьдрах хугацаандаа өөрсдөө төлбөрөө төлөх үүрэгтэй гэж маргасан.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

4.Ө овогтой Ө нь 2023 оны 03 сарын 22-ний өдөр, Ө овогтой Ө нь 2024 оны УУ сарын У2-ний нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Өын Ө 2025 оны 03 сарын У0-ний өдөр хариуцагчаар оролцох болсон.

Д.Ө Г.Ө нар нь гэр бүл О.Ө, О.Ө нар нь түүний хүүхдүүд бөгөөд Өы Өын дүү Өийн Ө нар нь садан төрлийн холбоотой болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны У0 сарын 24-ний өдрийн 3У2У дугаартай шийдвэр, талуудын тайлбараар тогтоогдсон.

Өийн Ө Зохиолтийн Ө нар гэр бүл болж, тэдний дундаас хүү Өын Ө төрсөн О.Ө, З.Ө нар нь 20У5 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан, Улсын бүртгэлийн 2025 оны 03 сарын 20-ний өдрийн лавлагаар З.Ө өөрийн нэрийг З.Ө болгон өөрчилсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

4.Д.Ө Г.Ө нар нь БНМАУ-ын Соёлын яамны харъяа Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэлийн комбинатад ажиллаж байхад Улаанбаатар хотын АДХГЗ-ний Орон сууц хувиарлах тухай албан бичгээр 2 өрөө сууцыг харуул Д.Өод олгохоор шийдвэрлэж, 90У543 дугаартай гэрчилгээ авсан байна. /х.х-ийн 55, 56 хуу/

4.У. Д.Ө, О.Ө нар нь Ө дугаар бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот хаягт байршилтай 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 2006 оны У0 сарын У2-ний өдөр гэрчилгээ авсан, 200У оны 09 сарын 06-ний өдөр 025 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг О.Ө өвлөн авснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. /х.х-ийн У49-У56 хуу/

4.2. Өвлөх эрхийн 2024 оны 06 сарын 2У-ний өдрийн гэрчилгээгээр О.Ө 2023 оны 03 сарын 22-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 520. 53У дэх заалтыг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн хүү болох Э.Өд өвлүүлэгчийн өмчлөлд байсан Ө дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот хаягт байршилтай 30мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Ө бүртгэгдэж, 2024 оны 06 сарын У-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ. /х.х-ийн 6, 22У, 229 хуу/

5. Дээрхи баримтуудаар хариуцагч Г.Өын О.Ө ахын хүү Ө гэдгийг мэднэ гэхдээ байнга харьцаатай байсныг сайн мэдэхгүй нас барахад нь ажил явдалд нь ч ирээгүй, уг орон сууцыг манай өвөө эмээд өгсөн бид одоо амьдарч байгаа гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

6. Иймд нэхэмжлэгч Э.Өий өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот хаягт байршилтай 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Өын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

У. О.Өыг 2023 оны 03 сарын 22-ний өдөр нас барснаас хойш түүний ах болох О.Өын хүү Г.Ө гэр бүлийн хамт маргаан бүхий орон сууцанд амьдарсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Уг орон сууцанд орж амьдрахад О.Өын амьдарч байх 2022 оны 03 сараас 2023 оны 2 сарыг дуустал хугацааны орон сууц ашиглалтын төлбөр болох ус, дулаан, цахилгаан Орд-УУ9 Ө-ийн төлбөр болох хариуцагч Г.Өын төлсөн У,У04,000 төгрөгийг Э.Өөөс гаргуулан Г.Өт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас У04,У9У төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. /х.х-ийн 69-У6 хуу/

У. Нэхэмжлэгч Г.Өий улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн У0,200 төгрөг, хариуцагч Г.Өын төлсөн 33,564 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас У0,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 3У,046 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн УУ5 дугаар зүйлийн УУ5.У, УУ5.2.2, УУ6, УУ дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

У.Иргэний хуулийн У06 дугаар зүйлийн У06.У дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Өий өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, УУ дүгээр хороолол, У дугаар байрны У тоот хаягт байршилтай Ө мкв талбайтай Ө өрөө орон сууцыг хариуцагч Г.Өын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 49У дүгээр зүйлийн 49У.6 дахь хэсэгт зааснаар Э.Өөөс У,У04,000 төгрөг гаргуулан Г.Өт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас У04,У9У төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.У, 60 дугаар зүйлйин 60.У, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн У дугаар зүйлийн У.У.У дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн У0,200 төгрөг, хариуцагч Г.Өын төлсөн 33,564 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Өаас У0,200 төгрөг, гаргуулан нэхэмжлэгчид, Э.Өөөс 33,046 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн УУ9 дүгээр зүйлийн УУ9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн У20 дугаар зүйлийн У20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш У4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө