Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .... хот .... дүүрэг, .... дугаар хороо, ..... .... гудамж, ....  тоотод оршин суух хаягтай, .... . ургийн овогт ........... (РД:..........) нэхэмжлэлтэй,

Хамтран нэхэмжлэгч:  ...... аймгийн ........ сумын ...... баг, ........ тоотод оршин суух ........ овогт ........ (РД:............) нэхэмжлэлтэй                                                  

            Хариуцагч: ...... аймаг ...... сум .... дүгээр баг ......... тоотод оршин суух хаягтай, ........ ургийн овогт ............. (РД:............) холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэгт тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах,

 хамтран нэхэмжлэгчийн Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгө 15,999,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

............сөрөг нэхэмжлэлтэй ....... холбогдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 60,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч .........., хариуцагч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......... нар оролцов.            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч .......... холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэгт тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

Миний бие ........ овогтой .......... нь .......... 2007 онд танилцаж 2008 оноос хамтран амьдарч, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин ......... төрүүлсэн.

.......... нь маш их хартай, дуртай үедээ хэл амаар доромжилдог, дуртай үедээ цохиж авна, хувцсыг маань хайчлаад хаячихдаг байсан. Ямар ч халамж байхгүй өөрийгөө л халамжлуулахыг мэддэг, эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэлгүй, ухамсаргүй. Амьдрах хугацаандаа би гаргаж байсан увайгүй байдлыг нь гэр бүл болон нэр хүндээ бодож маш их тэсэж тэвчиж ирсэн. Мөн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Сүүлд хамт ажилладаг байсан эмэгтэйтэй согтуу ирж хаалга нүдэж, нөгөө эмэгтэй нь хөөе хаалгаа тайл оръё гэхэд тэвчээр барагдаж цагдаагийн байгууллагад хандсан Урьд нь энэ хүүхэнтэйгээ сургалтад яваад ирнэ гэж худлаа ярьж амралтад явж ирсэн үе ч байдаг. Хүний тэвчээрт бас хязгаар байх тул ............ цаашид хамт амьдрах боломжгүй болсон.

Миний бие ....... аймгийн .......... суманд охин ........... хамт байр хөлслөн амьдарч байгаад хүүхдийн хичээл амрахад ............ хот руу нүүсэн. Байр хөлсөлж амьдарч байх хугацаанд өөрийн эрхэлж буй ажлыг тайван хийх ямар ч боломжгүй, утсаар залгаж янз бүрийн мессеж бичиж, тайван байлгахгүй байсаар байсан.

Дундын эд хөрөнгө болох 2 өрөө байрыг 2008 онд худалдаж авсан. Иймд энэхүү байрнаас охин .......... болон өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.....” гэж,

Хамтран нэхэмжлэгч .............холбогдуулан 15,999,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ:

 Засгийн газраас олгосон хүүхдийн мөнгө, хадгаламжийн мөнгө  хүүгийн хамт нэхэмжилнэ гэж тус тус тодорхойлов.

............  ............д холбогдох 60,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

... Өөрийн эзэмшлийн газрыг .......... шилжүүлснээр ........... тээврийн хэрэгсэл худалдан авсан тул 48,000,000 төгрөг,

...35 га үр тарианы газрын өөрт ногдох хэсгийн үнэ 10,500,000 төгрөг,

... хашааны газрын төлбөр болон хаягжилтын төлбөрт өөрөөсөө гаргасан 2,200,000 төгрөг нийт 60,700,000 төгрөгийг ......... нэхэмжилнэ гэж  тодорхойлов.

Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэхгүй  гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ......... хариу тайлбартаа: Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, эвлэрлийн гэрээ байгуулсан  гэв.

  Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

  Иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага:

 “... “А тал”(............) нь ........ аймгийн .......... сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ............. холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Засгийн газраас олгосон хүүхдийн мөнгө гаргуулах” үндсэн нэхэмжлэлийг гаргасан.

 “Б тал” (............)  нь ............ “60,700,000 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

  Гурав. Талуудын тохиролцооны агуулга, нөхцөл

            Талууд нь иргэний хэргийн нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж, үндсэн нэхэмжлэлийн хүрээнд дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж маргааныг дуусгавар болгохоор тохирч, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхээр харилцан тохиролцов. Үүнд:

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “Б” тал хүлээн зөвшөөрч шүүхээр гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр сар бүр төлнө.

  Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Б” тал нь 20,000,000 төгрөгийг “А” талд төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь “Б” талд үлдэхээр харилцан тохиролцов.

 Хүүхдийн мөнгийг хүүгийн хамт нийт 15,999,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 5,999,000 төгрөгийг багасгаж “Б” тал нь 10,000,000 төгрөгийг  “А” талд төлнө.

 Энэхүү гэрээний 3.1.2 болон 3.1.3-д заасан нийт 30,000,000 төгрөгийг “Б” тал нь эвлэрлийг баталгаажуулан гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд 2 хувааж буюу 2026 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2027 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцов.

         “Б” тал нь ............. хүүхдийн мөнгийг цаашид “А” тал өөрийн дансаар авахыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

          Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд нь үндсэн нэхэмжлэлийн хүрээнд дээрх байдлаар эвлэрч шийдвэрлэж байгаа тул хариуцагч буюу “Б” тал нь “60,700,000 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлээсээ татгалзана. Энэ талаар шүүхэд бичгээр гаргаж өгөх ба эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг болно.

Талууд нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцэж маргааныг эвийн журмаар шийдвэрлэж байгаа тул хамтран нэхэмжлэгчээр оролцогч ............ хамтран нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсан татгалзлыг шүүхэд бичгээр гаргаж өгнө.

 Гэрээний үүргийн баталгаа, хариуцлага: Талууд нь энэхүү эвлэрч буй гэрээний агуулгаар тодорхойлсон эрх, үүргийг гэрээний зорилго болон агуулгад нийцүүлэн зохих ёсоор, шударгаар биелүүлэх бөгөөд ийнхүү үүргээ тохиролцсон ёсоор биелүүлээгүй, биелүүлэхээс аливаа байдлаар зайлсхийсэн, гэрээг байгуулах үед бодит байдлыг нууж хуурсан, төөрөгдөлд оруулсан зэргээс нөгөө талд хохирол учирсан бол түүний үр дагавар, хариуцлага, хохирол хор уршгийг бүхэлд нь бүрэн хариуцан төлнө...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: ............ шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ........... иргэний үнэмлэхний лавлагаа, ........., .......... нарын №........... тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ............ №......... тоот төрсний гэрчилгээний хуулбар, ........ аймгийн ......... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЗШ/27 тоот шийтгэвэр, ............. аймгийн ........... сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн №............ тоот “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл”, 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, №............ дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ....... банк, . ...........банкны харилцах дансны хуулга, ........... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн  нэхэмжлэл, ........... аймгийн ........... сумын сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ............ тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

Хариуцагч талаас гаргаж өгсөн: ......... сөрөг нэхэмжлэл, итгэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтыг уншиж сонсгон, шинжлэн судлав.

                                                          ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч .......... нь ............ холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай ,

хамтран нэхэмжлэгч ............. холбогдуулан  хүүхдийн  мөнгө болох 15,999,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

........... сөрөг нэхэмжлэлтэй .............. холбогдуулан 60,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

             Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            ...............  нар нь  2008 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр гэр бүл болж гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. (х.х-ийн 6-р хуудас),

Тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин .......... төрсөн нь түүний ........... регистрийн дугаартай №............. тоот төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 6-р хуудас)

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн ............ тоот “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр гэрлэгсэд эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.(х.х-ийн 136-137-рт)

Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.                       

            Хариуцагч ............... нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, хоёр хүүхдийн хадгаламжийн мөнгө болох 15,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

             Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 13-д зааснаас бусад тохиолдолд гэрлэгсдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний эсхүл иргэний эрхзүйн бүрэн чадамжгүй,  гэж тооцогдсон эхнэр нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ...” гэж зааснаар ............. шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт  “...Гэрлэгсэд эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална...” гэж заасныг баримтлан гэрлэгчдийн хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүх   ........... гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.5-д “...Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно...” гэж,       

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсгүүдэд эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх, эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болох, харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.” гэж  тус тус заажээ.

Эцэг ..........., эх  ............. нар хүүхдээ тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, хүүхдийн асрамжийг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон  тул хүүхдийн асрамж, тэтгэлгийг шүүх тогтоосон болно.

 Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 06 дугаар 23-ний өдөр төрсөн охин ........... эх ............ асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 14 настай охин ..........  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан 16 нас  (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл эцэг ........... тэжээн тэтгүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

............ нар нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар  хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж мөн хуулийн 26.5 дахь хэсэгт “ Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно” гэж заасныг баримтлан  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг  эцэг ..........., эх .............а нар нь охин   .............  өмнө харилцан тэнцүү хүлээлгэхээр шүүх тогтоолоо.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй болохыг эцэцг ............, эх .  анхааруула........... нь зүйтэй.

            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар  тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх .......... даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг ........... эх .......... нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ......... хот .............. дүүрэг, ......... дугаар хорооны Засаг дарга, тус  хорооны хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Засгийн газраас хүүхдэд сар бүр олгож байгаа 100,000 төгрөгийг хүүхдийн асрамж тогтоосон эх ...... шилжүүлэхийг  ........... даалгаж,  тухайн дансанд өөрчлөлт оруулахыг хүүхдийн мөнгө олгох эрх бүхий банканд даалгаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга,  хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага  хяналт тавихыг мэдэгдэж үүрэг болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар:

Шүүх хуралдаан дээр гэрлэгсэд хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.

Зохигч хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар .......... нь 20,000,000 төгрөгийг  ............ төлж 2 өрөө орон сууцыг .......... үлдээхээр,

 ............ төрөөс сар бүр олгож байгаа хүүхдийн мөнгө, хадгаламжийн мөнгө, хүүгийн хамт нэхэмжилсэн 15,999,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 10,000,000 төгрөгийг ........... ........ төлөхөөр,

........... төлөх дээрх 30,000,000 төгрөгийг эвлэрлийг баталгаажуулан гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд 2 хувааж буюу 2026 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2027 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж,

........... 60,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ........... улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........... олгож,

            Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь гэрлэлт цуцлахтай холбоотой нэхэмжлэлтэй холбогдон гарсан тул .......... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 237,935 төгрөг, ............. сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 461,450 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж ............. нарт олгож шийдвэрлэв.

                                                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар .......овогт ..... ....., .... овогт ....... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 06 дугаар 23-ний өдөр төрсөн охин ..... эх ......асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 14 настай охин ......  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан 16 нас  (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл эцэг ....... тэжээн  тэтгүүлсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар  тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ...... даалгасугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг ...... үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг эх ......даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт  зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг ....., эх ........... тэнцүү  хүлээлгэхээр тогтоосугай .

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг .......... эх ..... нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ......... хот ........ дүүрэг, ......... дугаар хорооны Засаг дарга, тус  хорооны хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.

8.Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Засгийн газраас  хүүхдэд сар бүр олгож байгаа 100,000 төгрөгийг авах эрхийг хүүхдийн асрамж тогтоосон эх ............ шилжүүлэхийг ............, тухайн дансанд өөрчлөлт оруулахыг хүүхдийн мөнгө олгох эрх бүхий банканд тус тус даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ............ нь 20,000,000 төгрөгийг  ............ төлж 2 өрөө орон сууцыг ................ үлдээхээр,

 ............ төрөөс сар бүр олгож байгаа хүүхдийн мөнгө, хадгаламж түүний  хүүгийн хамт нэхэмжилсэн 15,999,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 10,000,000 төгрөгийг .......... ......... төлөхөөр,

 .......... төлөх дээрх 30,000,000 төгрөгийг эвлэрлийг баталгаажуулан гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд 2 хувааж буюу 2026 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2027 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж,

............... 60,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............  олгосугай.

            11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.1-д зааснаар .......... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 237,935 төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж ............. сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 461,450 төгрөгийг улсын орлогоос  буцаан гаргуулж  ...........  тус тус олгосугай.

            12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА