2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/02771

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 02

191/ШШ2025/02771

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө

Хариуцагч: Н холбогдох

 

Ц.У болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, "У" ХХК болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, "Б" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, "У" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн Б дугаартай, У дүүрэг, 4 хороо, 18101, Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах, 4.536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилгын өмчлөгчөөр "У" ХХК- ийг тогтоолгох, У дүүрэг, 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7.752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг иргэн Ц.У эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Ө ХХК нь15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч Бинд төолөх үүрэгтэй болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа Татан импекс ХХК-ийн өмчлөлийн машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер техник хэрэгсэл, бараа материалыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө, Ц.Уын төлөөлөгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө хариуцагч ХХБ-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У ХХК болон Ц.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Ө" ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 15-ний өдөр "Б"-тай ЗГ/33 тоот "Зээлийн гэрээ" болон 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/33- 01 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ний өдөр 35/33/2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ", 2013 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр ЗБ/33/2-01 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ" 2012 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн ЗБ/33/4 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаны гэрээ"-г тус тус байгуулж 5,0 сая ам.долларын зээлийг сарын 1.1 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч "Ө" ХХК нь зээлийн гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээл, хүүний төлбөрийг төлж ирсэн бөгөөд тодорхой шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаагүй тул "Б" ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ний өдөр У дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Ө" ХХК-наас 5,300,855,548 /Таван тэрбум гурван зуун сая найман зуун тавин таван мянга таван зуун дөчин найман/ төгрөг гаргуулах болон Ө" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000226586 тоот гэрчилгээтэй, У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга, иргэн Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0310517 дугаартай, У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг У дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч улмаар тус шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар "...Ө" ХХК-ийн өмчлөлийн:

1. Улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000226586 тоот гэрчилгээтэй, У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга;

2. Иргэн Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0310517 дугаартай, У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар" шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжын дагуу барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулж "Ө" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад "Б" ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг ноцтой зөрчиж 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр иргэн Ц.Утай mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулах замаар:

1. Иргэн Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0310517 дугаартай, У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг,

2. 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр "Ө" ХХК-тай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулах замаар "Ө" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000226586 тоот гэрчилгээтэй, У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилгыг тус тус өөрийн банкны нэр дээр хууль бусаар шилжүүлж авсан.

"Б" ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга болон 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдөр SPA-027/2015 дугаартай гэрээгээр 15,591,600,525.66 /Арван таван тэрбум таван зуун ерэн нэгэн сая зургаан зуун мянга таван зуун хорин таван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгөөр "Ө" ХХК-д худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл "Б" ХХК нь "Ө" ХХК-ийн өмчлөлийн 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга болон 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг үндэслэлгүйгээр, хууль зөрчин, шударга бусаар олж аван ийнхүү эд хөрөнгийг бусдад шилжүүлэх замаар (15,591,600,525.66-5,300,855,548-10,290,744,977.66) 10,290,744,977.66 /Арван тэрбум хоёр зуун ерэн сая долоон зуун дөчин дөрвөн мянга есэн зуун далан долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн орлого, ашгийг хууль бусаар олсон байна. Ө" ХХК-ний зүгээс өөрийн өмчлөлийн 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга болон 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг хууль бусаар, үндэслэлгүйгээр "Б" ХХК-д хураалгасан, улмаар банк нь өөрийн охин компани болох "Ө" ХХК-д шилжүүлсэн байгааг мэдэгдэж өөрийн хөрөнгийг буцаан шилжүүлэн авахаар шаардсан боловч "Ө" ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгийг олж авсан гэдгээ мэдэж байгаа хэрнээ хууль ёсны өмчлөгч болох "Ө" ХХК болон иргэн Ц.Уад өнөөдрийг хүртэл хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхгүй өмчлөх эрхэд саад учруулсаар байна.

"Б" ХХК болон "Ө" ХХК хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсоноор "Ө" ХХК-ний эд хөрөнгийн өмчлөл бодитой бий болох, үл хөдлөх эд хөрөнгөө шударгаар эзэмших, өмчлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцөл байдал бий болох төдийгүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.8 дахь хэсэгт заасан эрхийн хамгаалалт бий болно гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 175.2, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу:

1. Иргэн Ц.У болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах;

2. "Ө" ХХК болон Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хоронгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах;

3. "Б" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах;

4. "Ө" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах;

5. Эрхийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн, У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилгын өмчлөгчөөр Танан- Импекс" ХХК-ийг тогтоолгох;

6. У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг иргэн Ц.У эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн.

Нэг. Иргэн Ц.У болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний едрийн 102/ШШ2015/01466 дугаартай шүүгчийн захирамжийн Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0310517 дугаартай У дүүрэг, 4 хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7.752 мкв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах/ биелэлтийг хангуулах,

Хоёр. "У" ХХК болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний Өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай шүүгчийн захирамжийн "У" ХХК-н өмчлөлийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэлтэй У дүүрэг, 4 хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 хаягт байрлах 4.356 мкв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах/ биелэлтийг хангуулах,

Гурав. "Б" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Улсын бүртгэлийн Б дугаар гэрчилгээтэй, У дүүргийн 4 хороо, Толгойт, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот /4,536 мкв талбай бүхий оффисын зориулалттай барилгын өмчлөгчөөр У" ХХК- г тогтоолгох, Улсын бүртгэлийн Ө дугаар гэрчилгээтэй. У дүүргийн 4 хороо, Толгойт, 181017. Хүнсчдийн гудамжны 108/1 тоот /2.304, мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр "У" ХХК-г тогтоолгох, Улсын бүртгэлийн Ү-2201031070 дугаартай бүхий гэрчилгээтэй, У дүүргийн 4 хороо, Толгойт /18101/ Хүнсчдийн гудамжны 108/4 тоот /1.008.0 мкв бухий талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр "У" ХХК-г тогтоолгох. Улсын бүртгэлийн Ү-2201032876 дугаар бүхий гэрчилгээтэй, У дүүргийн 4 хороо, Толгойт /18101/ Хүнсчдийн гудамжны Г-108/3 тоот гражийн зориулалттай барилгыг өмчлөгчөөр "У" ХХК-г тогтоолгох, Улсын бүргэлийн Ү-2201013676 дугаар бүхий гэрчилгээтэй, У дүүрэг 18 хороо, Энхтайваны өргөн чөлөө, 171 тоот /720,0 мкв талбай тай контор үйлдвэрлэлийн зориулалттай хоёр ширхэг барилгын өмчлөгчөөр "У" ХХК-г тогтоолгох,

Дөрөв. "У" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, "Ө" ХХК нь "Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоож өгнө үү. Тав. У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 мкв талбайтай контор үйлдвэрлэлийн зориуллаттай газрыг иргэн Ц.У эзэмших эрхтэй болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа болно

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн:

1. У дүүрэг, 4-р хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах, 2304 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ө дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

У дүүрэг, 4-р хороо, 18101, Хүнсчдийн гудамжны Г-108/4 тоот хаягт байрлах, 1,008 м.кв талбайтай, агуулахын зориулалттай, Ү-2201031070 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

У дүүрэг, 4-р хороо, 18101, Хүнсчдийн гудамжны Г-108/3 тоот хаягт байрлах, 4,608 м.кв талбайтай, гаражийн зориулалттай, Ү-2201031069 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

У дүүргийн 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 171 тоот, 720 м.кв талбайтай Контор, үйлдвэрлэлийн зориулалттай хоёр ширхэг, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201013676 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Ө ХХК болохыг тогтоолгох

2. Ө ХХК нь 15.591.600.525.66 /арван таван тэрбум, таван зуун ерэн нэгэн сая, зургаан зуун сая, таван зуун хорин таван төгрөг, жаран зургаан мөнгө/ төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч ХХБ-нд төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох

Нэхэмжлэгч "Ө" ХХК нь Б ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 /таван сая/ ам.долларыг зээлсэн. Уг зээлийн үлдэгдлийг төлүүлэх зорилгоор Б ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарч, Захирамжлах хэсгийн 1-д: "нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжилсэн 5.300.855.548 /таван тэрбум гурван зуун сая, найман зуун тавин таван мянга, таван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулах, төлөөгүй тохиолдолд хариуцагч "У" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэлтэй, У дүүрэг, 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 хаягт байрлах, 4,356 м.кв талбайтай, оффисын зориулалттай барилга, Ц.Уын эзэмшлийн 7,752 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай газрын хамт тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тухайн шаардлагыг хариуцагч Ө" ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Ингээд нэхэмжлэгч Ө ХХК-ийн Бтай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/210 дугаар Зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үлдсэн. Гэвч "Ө ХХК нь дээрх 2 зээл болон барьцааны гэрээнүүдэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэн авах зорилго агуулж, түүнийгээ халхавчилж 2015.10.30-ны өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", 2015.10.30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус байгуулах саналыг гаргасан. Уг саналыг гаргахдаа "... эхлээд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өөрийн өмчлөлд бүртгүүлэн, дараа нь өөрийн хамаарал бүхий Ө ХХК-д шилжүүлэх зорилгоор түүнтэй Худалдах худалдан авах гэрээг байгуулж, тус худалдах, худалдан авах гэрээний дүнгээр танай компанитай нэр төдий Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, танай компанид дахин эргэлтийн зээл олгох байдлаар дэмжлэг үзүүлэн барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг буцаан олгох боломжтой" гэх нөхцөлийг тавьсан.

Бид Монгол Улсын системийн нөлөө бүхий банк болох Быг бидэнд үнэн санаанаас бус, хуурмаг санал тавьсан гэж тооцололгүйгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээ шилжүүлсэн. Ингээд тэдний зохиосон схемийн дагуу Ө ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Энэ нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байхад, нэмж санхүүгийн түрээсийн гэрээнд заасан зохиомол өндөр дүнгээр зээл олгосон байдлаар гэрээлж, түүнийхээ хүүг нэхэх замаар нэхэмжлэгчийг гэрээний үүргийн зөрчил гаргасан нөхцөл байдлыг санаатай бий болгож, түүний хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авах гэсэн үйл ажиллагаа юм.

Иймд 2015.10.30-ны өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", 2015.10.30-ны өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2015.12.18-ны SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байхаас гадна дээр дурьдсаны дагуу биднийг хэлцэл хийхдээ төөрөгдүүлж, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийхэд зориуд хүргэсэн тул Иргэний хуулийн 58.2 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь хэсгүүдэд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл болно. Дээрх хэлцэлүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь дээр дурьдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Y-2201028696 4536 м.кв үл хөдлөх Y-2201031070 1008 м.кв үл хөдлөх Y-2201032876 4608 м.кв граж Y-2201013676 720 м.кв 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр У ХХК-ийг, 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмшигч Ц.У болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэж заасны дагуу бид Зээлийн гэрээний дагуу Бинд төлвөл зохих зээлийн төлбөрийг шүүхээр тогтоолгож, улмаар өөрсдийн хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох бүрэн эрхтэй юм. Б нь 2015.12.18-ны SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж манай компанийн барьцаанд байршуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ө ХХК-руу шилжүүлснээр бидний хооронд байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/210-н тоот Зээлийн гэрээний үүрэгт төлөх гэрээг цуцласан бөгөөд уг гэрээний дагуу төлөх төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дуусгавар болно. Б нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ манай компанийн тэдэнд төлвөл зохих 2 зээлийн гэрээ буюу 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээний нийт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн, торгууль, алданги зэрэг болон өөрт учирсан хохирлоо тооцож, нийт 15.591.600.525.66 /арван таван тэрбум, таван зуун ерэн нэгэн сая, зургаан зуун сая, таван зуун хорин таван төгрөгөөр Ө ХХК-д худалдсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэж заасны дагуу бид дээрх манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлүүдээр шилжүүлсэн дүн болох 15.591.600.525.66 /арван таван тэрбум, таван зуун ерэн нэгэн сая, зургаан зуун сая, таван зуун хорин таван төгрөг/-ийг Бинд төлснөөр хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагавар арилах бүрэн боломжтой. Ө ХХК нь 15.591.600.525.66 /арван таван тэрбум, таван зуун ерэн нэгэн сая, зургаан зуун сая, таван зуун хорин таван төгрөг, жаран зургаан мөнгө/ төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч ХХБ-нд төлөх үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү.

Мөн тус шүүхэд хянагдаж буй "У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Б" ХХК болон "Ө" ХХК нарт холбогдох, "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ", "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшилд байгаа, "У" ХХК-ийн өмчлөлийн

1. Машин тоног төхөөрөмж.

2. Тээврийн хэрэгсэл.

3. Тавилга, эд хогшил.

4. Компьютер, техник хэрэгсэл, программ хангамж.

5. Бараа, материал гэсэн таван төрлийн хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч У" ХХК- д буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн билээ.

Эдгээр таван төрлийн хөдлөх эд хөрөнгөд хамаарах хөрөнгө нэг бүрийн нэр төрөл, марк загвар, тоо хэмжээг доорх хүснэгтэд дэлгэрэнгүйгээр тусгасан жагсаалт /хавсралт/-ыг хүргүүлж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

 

3. Хариуцагч Б ХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч У ХХК болон Ц.У (эрх залгамжлагч С.Мөнгөнцэцэг) нар нь Ө, Ө ХХК-д холбогдуулан иргэн Ц.У болон Ө ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн tdbm/390/2015 дугаартай Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Уын эзэмшлийн У дүүрэг 4-р хороонд байрлах, 43/0170 нэгж талбарын дугаартай, Контор үйлдвэрлэлийн зориулалттай, 7752 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, У ХХК-ийн өмчлөлийн У дүүрэг, 4-р хороо, 18101 Хүнсчдийн гудамжны, 108/1 тоот хаягт байрлах, Б дугаартай барилга, Оффисын зориулалттай, 4536 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Ө болон Ө ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн SPA-027/2015 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 5 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр У ХХК-ийн тогтоолгох, У ХХК болон Ө ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн FLA 027/2015 дугаартай Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ө ХХК нь "Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан. Мөн 2023 оны 12 дугаар сард 15,591,600,525.66 (арван таван тэрбум таван зуун ерөн нэгэн сая зургаан зуун мянга таван зуун хорин таван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер, техник хэрэгсэл, програм хангамж, бараа материал зэрэг 4,666 хөдлөх хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байна. Ө хувьд нэхэмжлэгчийн гаргаж буй дээрх шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг дэлгэрэнгүй байдлаар гаргаж байна.

Нэг. Иргэн Ц.У, У ХХК болон Ө ХХК нарын хооронд байгуулсан зээлийн өр төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлсэн хэлцэл нь хуульд нийцсэн болох тухайд: Ө нь дараах зээлийн өр төлбөрт тооцож, шүүхэд маргаантай хөрөнгийг авсан байна. Үүнд:

 

1.У ХХК нь тус банктай 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №3Г/33 тоот дугаартай Зээлийн гэрээ болон 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 31/33-1 зээлийн гэрээг тус тус байгуулж, 5,000,000.00 ам.долларын зээлийг сарын 1.1 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, техникүүд худалдаж авах, оффисын барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар зээл авсан. Улмаар эдгээр зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №3Б/33 тоот дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №3Б/33-1 тоот дугаартай Зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №3Б/33/1 тоот дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ЗБ/33/2 тоот дугаартай Ул хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №ЗБ/33/2-01 тоот дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №ЗБ/33/2-02 тоот дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ЗБ/33/3 тоот дугаартайҮл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ЗБ/33/4 тоот дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №Ф/33 тоот дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэр /Фидуци/, Ц.У, Ц.Ө нар нь 2012.03.15-ны өдрийн ЗХБД/33, ЗХБД/33/01 дугаартай Зээлийн хувийн батлан даалтын гэрээнүүдийг байгуулсан.

 

У ХХК нь зээлийг зохих ёсоор төлөөгүй байсан тул хариуцагч банкны нэхэмжлэлээр Дүүргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай захирамжаар нийт 2,723,653.19 ам.доллар буюу 5,300,855,548.00 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд баталгаа болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, уг шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг У ХХК нь төлөх үүрэг хүлээсэн ба үүнээс зээлийн өр төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 4,951,971,485.43 төгрөг үлдсэн.

 

2. Мөн У ХХК нь тус банктай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/210 тоот Зээлийн гэрээг байгуулж, 3,000,000.00 ам.долларын зээлийг сарын 1.1 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээл авч, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/210-01 тоот Зээлийн нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд зээлийг 4,384,983.15 ам.доллар болгон нэмэгдүүлэн, 1.1 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай зээлийг дахин авсан байдаг. Эдгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35/210 Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 35/210-01 Барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35/210/01 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35/210/02 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35/210/03 Зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 35/210/03-01 Зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗБ/210/04 Зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 08 дугаар Сарын 20-ны өдрийн 35/210/05 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 36/210/07 Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй сарын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 35/210/04 Зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗХБД/210 Зээлийн хувийн батлан даалтын гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ф/210 Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ф/210/01 Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээг тус тус байгуулсан.

Гэтэл, У ХХК нь мөн адил уг Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,384,983.15 ам.доллар (Дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун наян гурван ам.доллар, арван таван цент) төлөх өр төлбөрийн үүрэг үүссэн. Уг зээлийн гэрээний үүргийг сунгуулахаар талууд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/210-02 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хүүний төлбөрт 118,930.37 ам.доллар төлөх үүрэгтэй байсан бөгөөд нийт 4,384,983.15 ам.доллар + 118,930.37 ам.доллар = 4,503,913.52 ам.долларын зээлийн өр төлбөрийн үүрэг үүссэн. Үүнээс 4,384,983.15 ам.долларын зээлийн өр төлбөрт тооцож доор дурдсан хөрөнгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 118,930.37 ам.долларын өр төлбөртэй хэвээр байна. Уг зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал, У ХХК- ийн барьцаанд байгаа хөрөнгөө дахин олж авах боломж зэрэг хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн барьцаанд байсан нийт 5 үл хөдлөх хөрөнгө, 4 ширхэг газрын өмчлөл, газар эзэмших эрхийг шилжүүлэх замаар зээлийн өр төлбөрт тооцон зээлийн төлбөрүүдийг дараах дүнгээр барагдуулсан байдаг. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан

Хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ

Зээлийн өр төлбөрийн үндэслэл

Зээлийн өр төлбөрийн үндэслэл

Зээлийн өр төлбөрийн оронд шилжүүлсэн хөрөнгийн жагсаалт

> 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх гэрээ; шилжүүлэх

> 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан tdbm/344/2015

дугаартай Банкны зээлийн өр төлбөрт тооцон эзэмших газар эрх шилжүүлэх гэрээ;

> 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан

tdbm/390/2015 дугаартай Банкны зээлийн өр төлбөрт тооцон эзэмших газар эрх

шилжүүлэх гэрээ; > 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Банкны

 

зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ

Иргэний

 

хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ201 5/01466 дугаартай захирамж 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/210 тоот дугаартай Зээлийн

 

гэрээ

4,503,971,485.43

(Дөрвөн тэрбум таван зуун гурван сая есөн зуун далан нэгэн мянга дөрвөн зуун наян таван дөчин төгрөг гурван мөнгө) 4,384,983.15

 

(дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун наян гурван ам.доллар, арван таван цент)

 

448,000,000 (Дөрвөн зуун дөчин найман сая)

> СХД, 4-р хороо, 18101 Хүнсчдийн гудамжны, 108/1 тоот хаягт байрлах, Б дугаартай барилга, Оффисын зориулалттай, 4536 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө;

> СХД, 4-р хороо, Толгойт /18101/ Хүнсчдийн гудамж, 108/1 тоот хаягт байрлах, Ө дугаартай барилга, үйлдвэрийн зориулалттай, 2304 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

СХД, 4-р хороо, Толгойт /18101/ Хүнсчдийн гудамжны, Г-108/4 тоот хаягт байрлах, Y-2201031070 дугаартай, агуулахын зориулалттай, 1008 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө; үйлдвэрлэлийн зориулалттай, 7752 м.кв талбай бүхий газар эзэмших эрх;

> СХД, 4-р хороо байрлах, 43/0111 нэгж талбарын дугаартай, үйлчилгээний зориулалттай, 13,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх;

> СХД, 4-р хороо, Гахайн зовудын урд гудамж 18634310571300 хаягт нэгж байрлах, талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 13,249 м.кв талбай бүхий газар эзэмших эрх;

> СХД, 18-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 171 тоот хаягт байрлах, Ү-2201013676 дугаартай Контор, үйлдвэр зориулалттай, 2 ширхэг 720 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө

 

Нэхэмжлэгчээс гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь заалтуудад заасан хууль зөрчсөн хэлцэл хэмээсэн байна. Уг үндэслэлээ дэмжихдээ Ө зээлийн өр төлбөрт тооцож, хөрөнгө шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, хуулийг ноцтой зөрчсөн" тул дээрх хууль зөрчсөн хэлцэлд хамаарна гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заатад заасан "хууль зөрчсөн хэлцэл" гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцэл хамаарах ба энэхүү зөрчсөн нөхцөл нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байдаг. Тус нөхцөл, агуулгаар гэрээ байгуулахыг хуулиар хориглосон байхад түүнийг зөрчиж гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болох эрх зүйн үр дагавар үүсдэг бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолд тайлбарласан байдаг.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн;" гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлд 50.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч шилжүүлэн авсан, эсхүл түүнийг дуудлага худалдаагаар худалдсан бол барьцаалагч нь барьцааны зүйлийг шилжүүлсэн тухай баримт бичгийг улсын бүртгэлд бүртгүүлэх ...." гэж, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй." гэж тус тус заасныг үндэслэл болгосон ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан аливаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, тус банкны барьцаанд байсан хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлэх талуудын харилцан тохиролцоо нь хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээнд хамаарч байхад хууль зөрчсөн хэлцэл хэмээн байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хэдийгээр банк нь тухайн хөрөнгийн өмчлөл, газар эзэмших эрхийг олж авсан хэдий ч тухайн хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн хувьд чөлөөтэй эзэмшиж, ашиглан үйл ажиллагаагаа 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэвийн явуулж ирсэн байдаг. Хэрэв албадан дуудлага худалдааны журмаар хөрөнгийг худалдан борлуулсан бол тухайн хөрөнгийг дахин олж авах боломжгүй болох, 2015 оноос 2021 он хүртэл нийт 6 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулах орон байргүй болох зэрэг компанийн үйл ажиллагаа бүрэн зогсох байлаа. Харин ч хариуцагч банк нэхэмжлэгчид тухайн хөрөнгийг буцаан авах боломжийг Ө ХХК-иар дамжуулан лизинг хэлбэрээр авах эрхийг нээснээс гадна хөрөнгийн эзэмшил, ашиглалтын төлбөр авалгүйгээр ашиглуулсан нь харилцан ашигтай хэлцэл болсныг илтгэн харуулж байна.

Нөгөөтэйгүүр, У ХХК нь зээлийн өр төлбөрийг хэсэгчлэн төлөх замаар хөрөнгүүдийг буцаан авах хүсэлт, Өнаас зээл нэмж олгох байдлаар зээлийн өр төлбөрийг хаах боломжгүй нөхцөл байдалд тохируулан Ө ХХК-иар дамжуулан Санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах хэлцэл хийгдсэн үйл баримттай. Нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэрээнүүд дуусгавар болж хэрэгжсэн, хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, улмаар санхүүгийн түрээсээр авах хэлцэл хийгдсэн зэрэг нэхэмжлэгчээс нийт 4 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах боломжгүй юм.

Хоёр. Ө ХХК-иас Ө ХХК-д хөрөнгө худалдсан гэрээ, Ө ХХК-иас У ХХК нарын байгуулсан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ хууль зүйн үндэслэлтэй тухайд:

Дээр дурдсанаар У ХХК нь хөрөнгийг ашиглаж байх хугацаанд тухайн хөрөнгүүдийг өөрийн өмчлөлдөө буцаан авах хүсэлтүүдийг тус банканд гаргаж байсан. Ингэхдээ, төлбөрийг хэсэгчлэн төлөх буюу хуваарьт хугацаанд төлөх байдлаар өмчлөлийг шилжүүлж авах хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд Ө нь нэмж зээл олгох байдлаар зээл төлүүлэх, Ахин зээл олгох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Ө ХХК-иар дамжуулан Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.2 дахь хэсгүүд, Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах боломжийг бүрдүүлж өгсөн.

Улмаар, Ө нь Ө ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн SPAА 027/2015 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, маргаан бүхий дээр дурдсан 5 үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийг зээлийн өр төлбөр, татвар, холбогдох бусад зардал, хохирлын дүнгээр оруулан нийт 15,591,600,525.66 (Арван таван тэрбум таван зуун ерөн нэгэн сая зургаан зуун мянга таван зуун хорин таван төгрөг, жаран зургаан мөнгө) төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг Ө ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд У ХХК-иас энэ хэлцлийг дэмжиж, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хөрөнгүүдийг буцаан авах нөхцөлийг таатайгаар хүлээн авсан байдаг. Энэ үндэслэлээр тус банкнаас өөрийн өмчлөлийн хөрөнгийг худалдах байдлаар У ХХК-д хөрөнгийг санхүүгийн түрээсийн журмаар буцаан авах боломж олгосон хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.10 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл болохгүй. Харин ч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хөрөнгийг олж авах боломжийг олгосон, өмнөх зээлийн өр төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хүлээн авч, тодорхой алдагдал хүлээсэн байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх гэрээний үндсэн дээр У ХХК нь санхүүгийн түрээсийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Ө ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г байгуулж, санхүүгийн түрээсийн эрх олж авсан бөгөөд гэрээний хавсралтын заасан тодорхой хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн тус лизингийн гэрээний үүрэгт Ө нь баталгааны дээд лимитийн хүрээнд буюу нийт 11,706,825,16 ам дрллорын төлбөрийн баталгааны үүргийг хүлээж, талууд 2016 оны 01 сарын 20-ний өдөр БГ/СС 160115007-16/01/01 дугаартай гурван талтай гэрээ байгуулсан. Энэ баталгаагаар У ХХК санхүүгийн түрээсийн гэрээний биелүүлээгүй, санхүүгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Өийн шаардлагаар тус банк түүний өмнөөс санхүүгийн түрээсийн төлбөрийг үл маргах журмаар өөрийн мөнгөн хөрөнгөөр шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Улмаар, уг баталгааны дагуу У ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/СС160115007-16/01 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээгээр баталгааны гэрээ, ЗГ/СС160115007-16/01 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, тус банкны баталгааны төлбөрийг Ө ХХК-д төлсөн тохиолдолд зээл үүсэж, төлөхөөр тохиролцсон. Эдгээр гэрээний үүрэгт ЗБ/СС160115007-16/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 орон сууцыг, ЗБ/СС160115007-16/01/01 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр 22 ширхэг орон сууцыг, ЗБ/СС160115007-16/01/02 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр 10 өрмийн машин, ирээдүйд борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага, бараа материалыг, ТЗБ/СС160115007-16/01 Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээгээр 15034X, 15035X хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалуулж, мөн БГ/СC160115007-16/01 дугаартай Баталгааны гэрээгээр Ц.У нь баталгаа гаргаж, Ф/СС160115007-3-16 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-гээр 15 төрлийн тээврийн хэрэгсэл, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн өмчлөлийг шилжүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан байдаг.

Мөн дээр дурдсан гэрээнүүдэд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б/СС160115007-16/01-1 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээ, ЗГ/СС160115007-16/01-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗБ/СС160115007-16/01/02- 01 дугаартай Зээлийн барьцааны нэмэлт гэрээг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/СС160115007- 16/01-02 Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээг, ЗГ/СС160115007-16/01-02 дугаартай Зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан нэмэлт, өөрчлөлт оруулж, баталгааны дүнг 12,294,852.16 ам.доллар болж нэмэгдсэн. Хэрэв У ХХК нь баталгааны шимтгэл төлөх, санхүүгийн түрээсийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

У ХХК нь Ө ХХК-тай байгуулсан Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу санхүүгийн түрээсийн төлбөрийг хуваарьт хугацаандаа нэг ч удаа төлж байгаагүй тул хариуцагч банкнаас 2017 оны 05 дугаар сараас эхлэн 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 6,530,949.58 ам.долларын баталгааны төлбөр төлсөн. Уг баталгаагаар үүссэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг маргаан бүхий хөрөнгүүдийг чөлөөлүүлж авсан өдрөөр буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн хүүг зогсоосон байгаа ба дараах зээлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд нийт 35,308,492,248,33 төгрөг

Зээлдэгч

Валют

Анх олгосон зээл

Үлдэгдэл зээл /usdMБанк албан ханш 2024/04/16:3,376.11 MNT

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү /үндсэн хүү+нэмэгдүүлсэн хүү/-ийн үлдэгдэл

нийт

1

У ХХК

USD

4,932,000,00

4,919,142.68

3,136,251.02

8,055,393.70

2

У ХХК

USD

58,186.24

23,020.20

0

23,020,20

3

У ХХК

USD

261,060.28

261,060.28

152,280.39

413,340.67

4

У ХХК

USD

259,353.72

259,353.72

147,341.72

406,695.44

5

У ХХК

USD

257,647.17

257,647.17

257,647.17

400,186.06

6

У ХХК

USD

255,940.61

255,940.61

255,940.61

393,370.17

7

У ХХК

USD

254,234.06

254,234.06

254,234.06

387,132.29

8

У ХХК

USD

252,527.50

252,527.50

252,527.50

379,178.66

Нийт зээл

USD

 

10,458,317.19

Нийт зээл

MNT

 

35,308,429,248.33

 

Үүнээс гадна, Ө ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/СС181219003-3-1 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, баталгааны нийт дүнгийн үлдэгдэл дүнгээр буюу 5,757,500.95 ам.долларын зээл олгож, ЗБ/СС181219003-3-2 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Уг зээлээр Ө ХХК нь У ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэгт зарцуулж, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон байдаг.

Гэвч нэхэмжлэгч нь банкнаас гаргасан баталгаатай холбоотой баталгааны шимтгэл, баталгааны төлбөр төлснөөс үүссэн зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй зэрэг гэрээний үүргийн зөрчлийг удаа дараа гаргасан, зөрчлөө арилгаагүй өнөөдрийг хүрсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Тодруулбал, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар баталгаагаар үүссэн үндсэн зээл 6,530,949.58 ам.доллар + зээлийн хүү 3,927,367.61 ам.доллар нийт 10,458,317.19 ам.долларын зээлийн өр төлбөртэй, 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар эх үүсвэргүй баталгааны төлөгдөөгүй эрсдэлийн шимтгэл болон алданги нийт 311,814.015 (гурван зуун арван нэгэн мянга найман зуун арван дөрөв ам.доллар 15 цент) ам.долларын зээлийн өр төлбөртэй боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа ба дээрх баталгааны төлбөрийн дагуу үүссэн зээл, үлдэгдэл баталгааны шимтгэлийн төлбөрийг төлүүлэхээр шаардах, уг үүргийн гүйцэтгэлд 26 ширхэг орон сууц, 10 ширхэг өрмийн машин, 15 төрлийн тээврийн хэрэгсэл, уул уурхайн машин тоног төхөөрөмж, 15034Х, 15035X хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эргэлтийн хөрөнгийн бараа материал, ирээдүйд орж ирэх орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг Ө эдэлж байна.

Ө болон Ө ХХК-иас 2017 оноос хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа шаардаж, боломжит хугацаа олгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс үүргийн зөрчлийг арилгаагүй, Ө ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд чанар байдлаа алдах, хөрөнгө муудах нөхцөл байдал бодитоор үүссэн байсан тул банктай хамтран Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г эцэслэн цуцалж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн У ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан хөрөнгүүдийг чөлөөлүүлж, өөрийн эзэмшилдээ авсан. Улмаар хөрөнгүүд нь Ө ХХК-ийн зээлийн өр төлбөрт тооцогдон банканд шилжиж ирсэн тул Ө хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг хариуцаж байна.

Гурав. Хариуцагчаас хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй Ө ХХК-иас Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г эцэслэн цуцалж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 5 объект бүхий хөрөнгийг газрын хамт өөрсдийн бодит эзэмшилдээ авсан билээ. Уг маргаан бүхий хөрөнгүүдийг тус банк нь Ө ХХК-ийн зээлийн үүргийн оронд шүүхийн шийдвэр болон зээлийн гэрээний үндсэн дээр тооцон авч, Ө өмчлөлд 2022 оны 11 дүгээр сар гэхэд бүхэлд нь шилжүулсэн байдаг. Хэдийгээр, хариуцагч нар У ХХК-иас өөрийн өмчлөлийн хөрөнгийн ашиглалтыг чөлөөлсөн боловч хөрөнийг битүүмжлэх, хамгаалалтын байгууллагад харуул, хамгаалалтын хариуцуулж байгаа билээ. Нэг ёсондоо, өөрийн өмчлөлийн хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлсэнээс бусад хөрөнгийн байршил, тоо хэмжэ, чанарын байдлыг нэг ч удаа хөнд болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин хариуцагч нар үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэхдээ, нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж буй машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер, техник хэрэгсэл, програм хангамж, бараа материал зэрэг 4,666 хөдлөх хөрөнгийг хүлээж авч байгаагүй. Учир нь нэхэмжлэгч энэхүү хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн аудитлагдсан тайланг өгсөн ба үүнээс хойш даруй 9 сарын дараа хариуцагч нар өөрийн хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг чөлөөлүүлсэн.

Тус олон төрлийн хөрөнгө дотроос У ХХК-ийн 2012 онд авсан хоёр зээл, 2016 онд гаргуулсан эх үүсвэргүй баталгааны хүрээнд барьцаа хөрөнгө болгож өгсөн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл давхардсан байдлаар явж байгаа бөгөөд төлөгдөөгүй үлдсэн зээлийн өр төлбөрт хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм. Нөгөө талаар, У ХХК нь банкны объектэд байгаа зарим хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бараа материал хэлбэрээр барьцаалсан ба уг хөрөнгүүдээс тус банк үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Гэтэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 106.1-д зааснаар тодорхойлж байна. Уг заалтын урьдчилсан нөхцөлөөр 1) нэхэмжлэгч өмчлөлөө бусдын эзэмшлээс шаардахад нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх, 2) хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл тогтоогдох учиртай байхад санхүүгийн аудитлагдсан тайлан гарснаас хойш 9 сарын дараа болсон үйл явдлыг өмнөх тайланд тусгагсан байдлаар хөдлөх эд хөрөнгийг гаргуулах, банкны зээлийн барьцаа, өмчлөлд байгаа хөрөнгийг У ХХК-ийн хөрөнгө мэтээр шүүхэд итгүүлж гаргуулна гэж тус тус маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн нэр заан дурдаж буй хөдлөх хөрөнгүүд банкны объектуудад байгаа эсэх нь тодорхойгүй, тухайн объектүүдэд байгаа гэх У ХХК-ийн хөдлөх хөрөнгүүдэд үзлэг хийж баталгаажуулсан зүйл байхгүй болохыг нэмж дурдаж байна. Тус банк нь Танан - Импекс ХХК-иас барьцаанд авсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн жагсаалт, объектуудад байгаа банкны барьцаа, өмчлөлийн хөрөнгийн зургийг хавсралтаар хүргүүлж байна.

Дөрөв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй тухайд: У ХХК нь нийт 5 үл хөдлөх эд хөрөнгө, 4 газарт холбогдуулан хөрөнгө шилжүүлсэн нийт 4 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хөрөнгө худалдсан, санхүүгийн түрээс олгосон гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, нийт 8 гэрээнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг шаардлагуудаа нэмэгдүүлэн 15,591,600,525.66 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоолгох, 4,666 хөдлөх хөрөнгийг гаргуулахаар шаардсан боловч эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 10,000,000.00 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөх санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаан болох хүртлээ хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр;" гэж зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:" гээд, тус хэсгийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал." гэж зааснаар хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч талийгаач Ц.У нь У ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ажилтай байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сард нас барсан болох нь лавлагаагаар тогтоогдсон билээ. Улмаар, тус компанийн хувьцааг түүний эхнэр С.Мөнгөнцэцэг нь өвлөх журмаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан улсын бүртгэлд бүртгэн 100 хувийн хувьцааг хүлээн авсан ба одоогоор тус компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нь юм. Харин Ц.У гэх хүний хөрөнгийг өвлөн авсан эсэх нь тодорхой бус буюу баримтыг шүүхэд өгөөгүй байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. гэж, 515.2-д "Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ." гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно." гэж заасны дагуу С.Мөнгөнцэцэг нь Ц.Уыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нийт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалтад заасны дагуу У ХХК болон Ц.У нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ти Би Ди лизинг ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг тайлбартаа:

Ө ХХК нь У ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр СТБГ 027/2015 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, ХХБ болон арилжааны банкууд дахь Барьцаалуулагчийн дансны орлого, авлага, борлуулалтын орлого, бараа, материалын үлдэгдэл, VDX-CSD-3000-1, 2 COR маркын өрмийн машиныг барьцаалуулсан бөгөөд мөн У ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ц.Утай 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ДГ 027 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, батлан даалт гаргуулсан.

Түүнчлэн, Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Б, У ХХК болон Ө ХХК нар нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр БГ/СС160115007-16/01/01 дугаартай Гурван талт баталгааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ө нь Ө ХХК-ийн өмнө нийт 11,706,825.16 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээсэн болно.

Гэтэл, нэхэмжлэгч У ХХК-иас санхүүгийн түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй буюу гэрээ байгуулсан цагаас хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар, Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргасан баталгааг шаардаж, нийт 5,951,766.09 ам.долларын төлбөрийг Өнаас төлүүлсэн.

Цаашид У ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох нь тодорхой байсан тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэ болон "Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-ний 14 дүгээр зүйлийн 14.2.6 дахь хэсэгт "Түрээслэгч бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл Санхүүгийн түрээсийн хяналтын явцад төлөвлөгдөж байсан орлогын эх үүсвэргүй болсон, түрээслэгчийн ..... санхүү, төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгийн чанар нь эрс муудаж байгаа гэж Түрээслүүлэгч үзсэн;" гэж заасны дагуу Ө ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 469/2018 дугаартай албан бичгээр гэрээг цуцалсан болно.

Учир нь У ХХК-ийн 2018 оны 2-р улирлын санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө 7,534,289,000.00 төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 8,548,139,000.00 төгрөг, нийт өр төлбөр 32,952,467,000.00 төгрөг байх ба эдгээрээс өөрийн хөрөнгө нь 16,870,039,000.00 төгрөг байсан бөгөөд У ХХК нь цаашид санхүүгийн төлбөр төлөх эх үүсвэргүй болсон буюу төлбөрийн чадвар нь эрс муудсан байсан. Улмаар, 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 349/2021 дугаартай албан бичгээр түрээсийн зүйлийг У ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсэн байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2 дахь хэсэгт гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тохиолдолд гэрээний нийт үнийг төлж дуусах журмыг гэрээнд заана гэснийг үндэслэн Санхүүгийн түрээсийн гэрээний 14.4.1 дэх заалтад заасны дагуу Түрээслүүлэгч нь Түрээсийн зүйл болон түрээсийн хөрөнгийг түрээслэгчээс буцааж авсан бөгөөд Гурван талт баталагааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад Түрээслэгч нь түрээсийн төлбөр, туунийс теманы 4 л төлбөр гүйцэтгэсэн тохиолдолд түрээсийн зүйлээс Баталгаа гаргагчийн гүйцэтгэсэн төлбөрийг түрээсийн нийт дүнд эзлэх хувьд ноогдох хөрөнгийг Баталгаа гаргагчийн өмчлөлд шилжүүлэхийг Түрээслүүлэгчээс шаардах эрхтэй." гэж зааснаар төлсөн баталгааны төлбөр болон тус банктай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/СС181219003-3-1 тоот Зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрт тооцон маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ө өмчлөлд шилжүүлэн өгсөн өнөөдрийн байдлаар Ө ХХК-ийн нэр дээр өгөх хөрөнгө байхгүй байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлэн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугар зуйрох 115.2.3 дэх хэсэгт зааснаар У ХХК болон Ц.У нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2012.03.15 №ЗГ/33 зээлийн гэрээ, 2012.03.15 №ЗБ/33/2 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013.01.15 №ЗБ/33/2-01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.03.15 №ЗБ/33/4 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2010.08.17 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.03.04 102/ШШ2015/01466 дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн захирамж , 2015.10.30 банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2015.10.30 банкны өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, FLA 027/2015 өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ, 2020.12.15 мэдэгдэл хүргүүлэх нь, 2021.08.11 мэдэгдэл хүргүүлэх тухай, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2015.12.18 үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд, шүүхэд гаргасан хүсэлтүүд, 2022.03.10 181/ШЗ2022/02970 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 2021.12.23 181/ШЗ2022/00043 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баримт бичиг, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, гаалийн ерөнхий газрын баримт бичиг, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, дансны хуулга, 2022.04.22 шүүгчийн захирамжид гомдол гаргах тухай, 2022.04.12 181/ШЗ2022/04921 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 2022.05.12 181/ШТ2022/00227 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, 2022.06.13 шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай, баталгаа хөрөнгийн жагсаалт, У ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас, 2022.11.07 өвлөх эрхийн гэрчилгээ, гэрлэсний улсын бүртгэлийн лавлагаа, 2022.12.17 №ЗГ/210 зээлийн гэрээ, 2013.08.20 №ЗГ/210-01 зээлийн нэмэлт гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2010.08.17 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Омни дриллинг ХХК-ийн хүсэлт, Омни дриллинг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Би энд юу майн ХК-ийн хүсэлтүүд болон хавсаргасан зураг, бичиг баримтууд, 2022.11.08 дугаар790 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас, тайлбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, авто тээврийн үндэсний төвийн Авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа QR код болон хуулбар үнэн-16 дардсаар баталгаажсан 13 хуудас (Х3-231-244), гаалийн ерөнхий газрын Статистик дүн шинжилгээний хэлтэс, архивын цахим, системээс олгосон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг-үүд: 66 хуудас (Х3-245-Х4-63), улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа , Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа: 29 хуудас (4Х-64-93), Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны архиваас олгосон, Нийслэлийн засаг даргын Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай, Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжууд , хавсралтын хуулбар 24 хуудас (4Х-93-117), 2022.09.12 баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эвлэрэх санал, У ХХК-ийн 2020.12.31-ээр дуусгавар болсон санхүүгийн тайлангийн тухай 1 хавтас бүхий баримт.

5. Хариуцагч Б ХК-иас нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, гомдлууд, хүсэлтүүд, хариу тайлбарууд, 2012.12.17 №ЗГ/210 зээлийн гэрээ, 2013.08.20 №ЗГ/210-01 зээлийн нэмэлт гэрээ, 2017.04.17 №ЗГ/210-02 зээлийн нэмэлт гэрээ, 2012.12.17 №ЗБ/210 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.01.15 №ЗБ/210-01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.12.17 №ЗБ/210/01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013.08.20 №Ф/210/01 эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2012.12.17 №ЗБ/210/02 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.12.17 №ЗБ/210/03 зээлийн барьцааны гэрээ, 2013.08.20 №ЗБ/210/03-01 зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.12.17 №ЗБ/210/04 зээлийн барьцааны гэрээ, 2013.08.20 №ЗБ/210/05 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013.08.20 №ЗБ/210/07 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.08.20 №ЗБ/210/08 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013.08.20 №ЗБ/210/09 зээлийн барьцааны гэрээ, 2012.12.17 №ЗХБД/210 зээлийн хувийн батлан даалтын гэрээ, 2012.12.17 №Ф/210 эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2013.08.20 №Ф/210/01 эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2016.01.20 №ЗГ/CC160115007-16/01 зээлийн гэрээ, 2017.04.17 №ЗГ/CC160115007-16/01-1 зээлийн нэмэлт гэрээ, 2017.10.23 №ЗГ/CC160115007-16/01-2 зээлийн нэмэлт гэрээ, 2016.01.20 №БГ/CC160115007-16/01 баталгааны гэрээ, 2016.01.20 №ЗБ/CC160115007-16/01/02 зээлийн барьцааны гэрээ, 2017.08.12 №ЗБ/CC160115007-16/01/02-01 барьцааны нэмэлт гэрээ, 2016.01.20 №Б/CC160115007-16/01 эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ, 2017.04.17 №Б/CC160115007-16/01-1 эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээ, 2017.10.23 №Б/CC160115007-16/01-2 эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээ, 2016.01.20 №БГ/CC160115007-16/01/01 гурван талт баталгааны гэрээ, 2012.03.15 №ЗГ/33 зээлийн гэрээ, 2012.09.24 №ЗГ/33-1 зээлийн нэмэлт гэрээ, 2012.03.15 №ЗБ/33 зээлийн барьцааны гэрээ, 2012.07.03 №ЗБ/33-1 зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.03.15 №ЗБ/33/1 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.03.15 №ЗБ/33/2 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.01.15 №ЗБ/33/2-01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013.02.18 №ЗБ/33/2-02 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.03.15 №ЗБ/33/3 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.03.15 №ЗБ/33/4 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.07.03 №Ф/33 эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2012.08.27 №ЗБ/313/7 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.11.26 №ЗБ/313/8 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, гомдлууд, 2013.08.20-ний өдрийн ЗГ/210-01, ЗГ/210-02 зээлийн нэмэлт гэрээнүүд, 2013.01.15 ЗБ/210-01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.03.15 ЗХБД/33, ЗХБД/33/01 зээлийн хувийн батлан даалтын гэрээ, ЗБ/CC160115007-16/01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016.01.21 ЗБ/CC160115007-16/01/01 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016.01.20 ТЗБ/CC160115007-16/01 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ, Ф/CC160115007-3-16 эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2015.10.30 банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2015.10.30 банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2015.10.30 TDBM/344/2015 банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015.10.30 TDBM/390/2015 банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015.12.18 SPA-027/2015 үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017.02.14 SPA-027/2017 газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015.09.28 01/285 дугаартай албан бичиг, 2015.12.18 01/373 албан бичиг, 2016.03.23 5/1613 дугаартай албан бичиг, 2017.01.31 02/36 албан бичиг, 2017.08.11 6/494/1456 албан бичиг, 2017.12.20 6/494/2128 албан бичиг, 2018.03.02 5/936 албан бичиг, 2018.03.07 02/26 албан бичиг, 2018.10.11 02/264 албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, газар эзэмших эрхий гэрчилгээнүүд, гэрээнүүд, кадастрын зургууд, 15034X хайгуулын тусгай зөвшөөрөл болон түүний хавсралт, 15035X хайгуулын тусгай зөвшөөрөл болон түүний хавсралт, Ө ХХК-ийн 494013600 дансны хуулга тооцоолол, У ХХК-ийн 494017833,494020029, 494020184, 494020274, 494020409, 494020590,494020778, 494021135 тоот данснуудын тооцоолол, У ХХК-ийн баталгааны шимтгэлийн 494016476 дансны тооцоолол, У ХХК-ийн 494008978, 4974014144, 494008356 тоот данснуудын тооцоолол, У ХХК-ийн 494017833, 494020029, 494020184, 494020274, 494020409, 494020590, 494020778, 494021135 дансны хуулга, У ХХК-ийн 494008978, 4974014144, 494008356 данснуудын хуулга, НШШГГын 2022.08.25 өдрийн 4-225/15631, 4-225/15630 дугаартай албан бичгүүд, 2018.12.19 ЗГ/CC181219003-3-1 зээлийн гэрээ, ЗГ/CC181219003-3-1-1, ЗГ/CC181219003-3-1-2, ЗГ/CC181219003-3-1-3, ЗГ/CC181219003-3-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүд, 2018.12.19 ЗБ/CC181219003-3-2 хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.11 181/ШШ2022/01283 захирамж болон албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, 2022.10.09 ХБГХ/469/2022 өр төлбөрт тооцож үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, Ө ХХК-ийн хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэсэн бүртгэлийн гүйлгээний баримт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 210/МА2025/00111, У ХХК-ийн дансны хуулганууд, ХХБ-наас 2015.02.06-ний өдрийн 5/915 дугаартай итгэмжлэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2-р шүүхийн хэргийн оролцогчдод хэргийн баримт танилцуулсан баримт, ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтохын 2015.03.03-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан баримт, У ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллууд, 2012.03.15 №ЗГ/33 Зээлийн гэрээ-ний барьцаа болон баталгааны мэдээлэл, ЗГ/210 зээлийн гэрээний барьцаа болон батлан даалтын мэдээлэл, ЗГ/CC160115007-16/01 зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болон баталгааны мэдээлэл, нэмэлт хариу тайлбар, У дүүргийн 4-р хороо, Хүнсчдийн гудамж У ХХК-ны байранд байгаа Бны хөрөнгийн жагсаалт

6. Хариуцагч Ө ХХК-иас нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, итгэмжлэлүүд, FLA 027/2015 өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ, 2016.02.08 №FLA 027/2015-01 нэмэлт гэрээ, 2015.12.24 №СТБГ 027/2015 барьцааны гэрээ, 2015.12.24 №СТБДГ 027 батлан даалтын гэрээ, 2016.06.02 төлбөрийн баталгаа, 2018.12.19 гэрээ цуцлах тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай, гомдлууд, 2017.01.15 03/2017 дугаартай, 2017.03.21 14/2017 дугаартай, 2018.05.23 145/2018 дугаартай, 2018.06.22 208/2018 дугаартай, 2018.07.25 266/2018 дугаартай, 2018.08.23 312/2018 дугаартай, 2018.10.15 391/2018 дугаартай, 2018.11.02 416/2018 дугаартай, 2018.12.10 453/2018 дугаартай, 2018.12.19 469/2018 дугаартай, 2020.11.10 502/2020 дугаартай, 2020.12.15 529/2020 дугаартай, 2021.08.11 349/2021 дугаартай, 2021.11.19 613/2021 дугаартай, 2022.03.18 182/2022 дугаартай, 2022.08.03 537/2022 дугаартай албан бичгүүд, 2018.07.20 30/2018 дугаартай эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Ө ХХК-ийн 499221494 дансны хуулга, Ө ХХК-ийн нэхэмжлэх, 2013.09.23 №ЗЭГ/198 зээлийн эрх нээх гэрээ болон түүний нэмэлт гэрээ, У ХХК-ийн дансны хуулга, тооцоолол, У ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Ө ХХК-аас төлсөн баримууд, хуудас, У ХХК-ийн Ө ХХК-аас санхүүгийн түрээсээр авсан маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн 2018.10 дугаар сараас 2021.08 сар хүртэлх албан татвар төлсөн баримтууд, Ө ХХК-аас У ХХК-ийн 2016-2021 он хүртэл хугацаан дахь Нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагчийн албан татвар, газрын төлбөр, Ц.Өын нэр дээр хөрөнгийн барьцааны эрх, барьцаалбарын бүртгэлийн шимтгэл, хураамж, санхүүгийн түрээстэй холбоотой бусад зардал, даатгалын хураамж, шатахууны төлбөр зэрэг баримт бичгүүд, Ө ХХК-аас хийгдсэн төлбөрийн жагсаалт, Ө ХХК-аас төлбөр хийгдсэн татварын жагсаалт, Ө ХХК-аас У ХХК-руу шивсэн ибаримтын жагсаалт,

7. Шүүхээс талуудын хүсэлтээр: нас барсны бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.04.21 өдрийн №9/3739 дугаартай У ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон холбогдох баримт нийт 24 хуудас (2Х-116-140), үзлэг хийсэн тэмдэглэл, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.01.05 өдрийн №3/176 дугаартай Б ХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон холбогдох баримт нийт 5 хуудас бичгийн баримтыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч У ХХК нь Ц.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХК, хариуцагч Ө ХХК-д холбогдох

 

-Ц.У "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээг,

-"У" ХХК болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг,

-"Б" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г,

-"У" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

-Эрхийн улсын бүртгэлийн Б дугаартай, У дүүрэг, 4 хороо, 18101, Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах, 4.536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга

- У дүүрэг, 4-р хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах, 2304 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ө дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

-У дүүрэг, 4-р хороо, 18101, Хүнсчдийн гудамжны Г-108/4 тоот хаягт байрлах, 1,008 м.кв талбайтай, агуулахын зориулалттай, Ү-2201031070 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

-У дүүрэг, 4-р хороо, 18101, Хүнсчдийн гудамжны Г-108/3 тоот хаягт байрлах, 4,608 м.кв талбайтай, гаражийн зориулалттай, Ү-2201032876 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

-У дүүргийн 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 171 тоот, 720 м.кв талбайтай Контор, үйлдвэрлэлийн зориулалттай хоёр ширхэг, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201013676 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Ө ХХК болохыг тогтоолгох

-У дүүрэг, 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7.752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг иргэн Ц.У эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

-У ХХК нь15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч Бинд төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох,

-хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа У ХХК-ийн өмчлөлийн машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер техник хэрэгсэл, бараа материалыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

2. Хариуцагч Б ХК нь нэхэмжлэлийн шаардлаыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн;" гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлд 50.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч шилжүүлэн авсан, эсхүл түүнийг дуудлага худалдаагаар худалдсан бол барьцаалагч нь барьцааны зүйлийг шилжүүлсэн тухай баримт бичгийг улсын бүртгэлд бүртгүүлэх ...." гэж, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй." гэж заасныг үндэслэл болгосон ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан аливаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй гэж маргасан.

3. Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, Ө ХХК нь У ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, У ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ц.Утай Батлан даалт-ын гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Б, У ХХК болон Ө ХХК нарын хооронд Гурван талт баталгааны гэрээг байгуулснаар Ө нь Ө ХХК-ийн өмнө нийт 11,706,825.16 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээсэн болно. У ХХК-иас санхүүгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргасан баталгааг шаардаж, нийт 5,951,766.09 ам.долларын төлбөрийг Өнаас төлүүлсэн. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэг болон "Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-ний 14 дүгээр зүйлийн 14.2.6 дахь хэсэгт "Түрээслэгч бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл Санхүүгийн түрээсийн хяналтын явцад төлөвлөгдөж байсан орлогын эх үүсвэргүй болсон, түрээслэгчийн ..... санхүү, төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгийн чанар нь эрс муудаж байгаа гэж Түрээслүүлэгч үзсэн;" гэж заасны дагуу Ө ХХК нь гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг У ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсэн гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

4. У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цогийн У нь 2011 оны 09 сарын 16-ний өдөр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн боловч 2022 оны 07 сарын 08-ний өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн гэрчилгээ болон нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /1 хав 172,189 хуу/

4.1. Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлийг үндэслэн нас барагч Ц.Уын эхнэр Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг нь 2022 оны 11 сарын 07-ний өдөр 0082 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авч, У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Мөнгөнцэцэг 2022 оны 12 сарын 02-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн, 2023 оны 03 сарын 16-ний өдөр Ц.Өад У ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй итгэмжлэл олгосон байна. /1хав 186-190, 202 хуу/

 

4.2. С.Мөнгөнцэцэг нь 2024 оны 04 сарын 12-ний өдөр А.Уртнасанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 3 жилийн хугацаатай итгэмжлэн олгосон.

4.3. А.Уртнасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Уын эрх залгамжлагчаар С.Мөнгөнцэцэгийг оролцуулах хүсэлтийг гаргаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 10177 захирамжаар С.Мөнгөнцэцэгийг Ц.Уын /талийгаач/ эрх залгамжлагчаар оролцуулсанаар хариуцагч Бны тайлбар үгүйсгэгдэнэ./ 5хав 48, 90-93 хуу/

5. У ХХК болон Б нарын хооронд 2012 оны 03 сарын 15-ний өдөр ЗГ/33 дугаартай зээлийн гэрээ байгуулагдан, 5,000,000 ам долларыг сарын 1,05%-ийн хүүтэй, сарын 0,21%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, техникүүд худалдаж авах, оффисын барилгын ажлыг санхүүжүүлэх, зориулалаар ашиглахаар тохиролцон гэрээ байгуулсан.

5.1. Мөн 2012 оны 03 сарын 15-ний өдөр ЗБ/33/2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан, Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо нэгж талбарын 43/0027 дугаар бүхий 5482 мкв талбай бүхий конторын зориулалтай газар, Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо 21-р хороолол, /18082/ ХД-40-р байр орон сууцны зориулалтай дуусаагүй барилга, Баянзүрх дүүрэг 18-р хороо, 13-р хороолол 84-р сургуулийн зүүн урд талд баригдаж буй Эрдэм цогцолборын 2-р 96 айлын А блок 75А байр 16 тоот орон сууц, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 4,536 мкв талбайтай оффисын зориулалтай 90% гүйцэтгэлтэй барилга, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 4608 мкв талбайтай засварын газрын барилга, 2304 мкв талбайтай гаражийн барилгын хамт барьцаалсан байна.

5.2. Б болон У ХХК нарын хооронд 2013 оны 01 сарын 15-ний өдөр №ЗБ/33/2-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 4,536 мкв талбайтай оффисын зориулалтай Б улсын бүртгэлтэй барилгыг барьцаалан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт барьцаалбарыг бүртгүүлсэн байна. /1хав 16 хуу/

5.3. Дээрхи зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу 5,000,000 ам долларын зээлийг У ХХК авсан эсэхэд маргаагүй бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1466 дугаартай захирамжаар У ХХК-иас 5,300,855,548 төгрөг гаргуулан, Бинд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд У ХХК-ийн өмчлөлийн Б дугаарт бүртгэлтэй Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 4,536 мкв талбайтай оффисын зориулалттай барилга, Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0310517 дугаартай У дүүрэг 4-р хороо нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 мкв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хариуцагч зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. /1хав 10-29 хуу/

5.4. ХХБ нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд У ХХК нь үндсэн зээлээс 2,543,022 ам доллар, хүүгийн төлбөрт 1,058,8130 ам доллар төлсөн гэж 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1466 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурьджээ.

5.5. ХХБ нь шүүгчийн захирамжийн дагуу дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй нь Иргэний хуулийн 159 дүгээр зүлйин 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана. 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.гэх заалтыг зөрчсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт шууд худалдах аргыг хэрэглэхэд барьцаалагч барьцаалуулагч нарын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоноор худалдах худалдан авах гэрээ байгуулсан байхыг шаардана. Нэхэмжлэгч нь энэ гэрээг харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлснээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

6. У ХХК болон ХХБ нарын хооронд 2012 оны 12 сарын 17-ний өдөр №ЗГ210 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдан 3,000,000 ам долларыг, сарын 1,1%-ийн хүүтэй, 0,22%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй, 23 сарын хугацаатай байхаар тохиролцсон байна. Энэ зээлийн гэрээний дагуу 2,800,000 ам долларыг У ХХК хүлээн авсан үлдэх 200,000 ам долларыг аваагүй гэж тайлбарласан боловч хариуцагч ХХБ нь нотлох баримтаар үгүйсгээгүй.

6.1. Мөн талуудын хооронд 2013 оны 8 сарын 20-ний өдөр №ЗГ210-01 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ байгуулагдан 4,384,983.15 ам долларыг, 47 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон боловч зээл бодитоор нэхэмжлэгчид олгогдоогүй бөгөөд зээлийг зээлээр хааж, удаа дараагийн зээлийн гэрээнүүд байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд доорхи гэрээнүүд байгуулагдсан байна.

7. Иргэн Ц.У болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-гээр,

2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1466 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу үндсэн зээлийн болон хуримтлагдсан хүүгийн төлбөр болон 2012 оны 12 сарын 17-ний өдрийн №ЗГ/210 тоот зээлийн гэрээг үндэслэн

- Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0310517 дугаартай Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7752 мкв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газар,

- Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0315078 дугаартай Сонгино хайрхан дүүргийн 4-р хороо нэгж талбарын 43/0111 дугаар бүхий 13,000 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газар,

- Ц.Уын эзэмшлийн гэрчилгээний 0309701 дугаартай Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо нэгж талбарын 18634310571300 дугаар бүхий 13,249 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газруудыг банкинд шилжүүлэн өгөх банк нь тус газруудыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах, төлбөр төлөгчийн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байна. /1хав 33-35 хуу/

8. "Ө" ХХК болон Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-гээр

- У ХХК ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 4,536 мкв талбайтай оффиссын зориулалттай барилга,

- У ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ө дугаарт бүртгэгдсэн Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 2,304 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга,

- У ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201031070 дугаарт бүртгэгдсэн Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж Г-108/4 тоот хаягт байрлах 1,008 мкв талбайтай агуулахын зориулалттай барилга,

- У ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201031069 дугаарт бүртгэгдсэн Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж Г-108/3 тоот хаягт байрлах 4,608 мкв талбайтай гаражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкинд шилжүүлэн өгөх банк нь тус хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, төлбөр төлөгчийн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах харилцааг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино гэжээ. /1хав 30-32 хуу/

9. "Б" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-гээр

- Улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн, 000442734 дугаар гэрчилгээтэй, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 4,536 мкв талбайтай оффиссын зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ө дугаарт бүртгэгдсэн, 000442736 дугаар гэрчилгээтэй, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 2,304 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2201031070 дугаарт бүртгэгдсэн, 000442735 дугаар гэрчилгээтэй, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 1,008 мкв талбайтай агуулахын зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2201032876 дугаарт бүртгэгдсэн, 000442737 дугаар гэрчилгээтэй, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 4,608 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2201013676 дугаарт бүртгэгдсэн, 000442938 дугаар гэрчилгээтэй, Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах 720 мкв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилга, зэргийг худалдан авагч Ө ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн, худалдан авагч нь гэрээний 2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрт нийт 15,591,600,525.66 төгрөгийг 2015 оны 12 сарын 31-ний өдрийн дотор худалдагчийн ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн худалдан авагч банкны 400000017 тоот төгрөгийн дансанд төлнө гэж тохиролцсон байна. /1хав 58-61 хуу/

10. Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-нүүдийг үндэслэн өмчлөгчөөр Б ХХК-ийг бүртгэж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г Ө ХХК-тай байгуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

11. Улмаар "Ө" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г байгуулан,

- Гэрээний зорилго нь түрээслэгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор...Хавсралт 1-д заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг...түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу түрээсийн төлбөр төлөх, түрээслэгч түрээсийн төлбөрийг бүрэн төлж дуусахад түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

- Түрээсийн зүйл нь биет байдлын болон эрхийн доголдолгүй чанарын баталгаатай стандартын шаардлагад нийцсэн, иж бүрдэл бүрэн хангагдсан Хавсралт 1-д заасан үл хөдлөх хөрөнгүүд байна.

- Түрээсийн зүйл гэж энэхүү гэрээний дагуу түрээслүүлэгчээс түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлж байгаа Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасан шаардлага хангасан гэрээний Хавсралт 2 заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг

- Түрээсийн үндсэн төлбөр 10,163,376.08 ам доллар, эхний түрээсийн үндсэн төлбөр 9,208,989.86 ам доллар болон капиталжуулсан зардал 954,386.22 ам доллар багтсан.

- Түрээслэгч уг гэрээнд заасан түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах шаардлага хангаагүй эсвэл түрээслүүлэгчийн санаачлагаар уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол түрээслүүлэгч нь тухайн түрээсийн зүйлийг худалдан борлуулах, гуравдагч этгээдэд дахин түрээслэх зэргээр захиран зарцуулах эрхтэй.

- Барьцааны гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран түрээслүүлэгч түрээслэгчийн 9.3.1, 9.3.2, 9.3.3, 9.3.4, 9.3.5, 9.3.6 заасан хөрөнгүүдийг барьцаалжээ. / 1 хав 36-54 хуу/

12. Дээрхи "Ө" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-гээр нэхэмжлэгчийг зээлийг төлөх боломжгүйг мэдсээр байж дахин санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар хавтас хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдсон.

13. Нэхэмжлэгч нь дээрхи үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, Олон улсын зах зээл дээр ХХБ нь 2016 оны эхэнд 500 сая төгрөгийн Бонд босгоход банкны активыг цэвэр байлгах үүднээс дээрхи гэрээнүүдийг хийсэн гэж тайлбарласан. Мөн гэрч Т.Ө нь У ХХК-ийн зээлийг би хариуцаж ажиллаж байсан. Хэд хэдэн хүн дамжиж ажиллаад хамгийн сүүлд би ХӨӨӨХБ-нд ажлаа өгөх хүртэл Танангийн зээлийг хариуцан ажиллаж байсан. Бонд босгох нь тухайн банкны актив цэвэр байх ёстой. Ө дээр тийм асуудал байсан. гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /5 хав 41-47 хуу/

Талууд хэн аль нь хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлж хэлцлийг хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нөгөөтэйгүүр нэг цаг хугацаанд "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулснаас үзвэл анхнаасаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байх тул сайн дурын үндсэн дээр хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 171.1.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна. гэж хуульд заасан хориглолтыг зөрчсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно. гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах арга замыг тодорхойлохдоо хууль болон гэрээгээр зохицуулах замаар шууд эсхүл дуудлага худалдааны аргын аль нэгийг хэрэглэхээр түүнчлэн газрын хувьд шүүхээс гадуур худалдахыг хориглохоор мөн хуулийн 44.4, 44.4.1-д тус тус заажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлинй 44.4.1-д газраас үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус аргаар хангуулахыг хуулиар хориглосон тул талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүлйин 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байхыг ойлгоно.

Дээрхи 2 гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул тухйан гэрээг үндэслэн хийгдсэн Б болон Ти Би Ди лизинг ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, "Ө" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл-д хамаарна.

Дээрхи үндэслэлээр У ХХК болон ХХБ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", У ХХК болон ХХБ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" , Б болон Ти Би Ди лизинг ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, "Ө" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ" болон эдгээрийн нэмэлт гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

Үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлагын тухайд:

14. У ХХК болон ХХБ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", У ХХК болон ХХБ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-нүүдийг үндэслэн У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Уын эзэмших эрх болон Эрхийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн, У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилгын өмчлөх эрх нь Бинд бүртгэгдсэн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлинй 56.1.1, 56.1.2,56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй тул У дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 43/0170 дугаар бүхий 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Уын эзэмшилд, У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилгыг У ХХК өмчлөлд шилжүүлэхийг Бинд даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У ХХК-ийг, газрын эзэмшигчээр Ц.Уыг тогтоов .

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

15. Нэхэмжлэгч У ХХК нь Б ХХК болон Ө ХХК-д холбогдуулан Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Өмчлөх эрх шилжүүлэх санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүрэгт барьцаалагдаагүй, огт хамааралгүй манай компианийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан хөдлөх эд хөрөнгүүд болох 143 нэр төрлийн 5,843,438 төгрөгийн машин тоног төхөөрөмж, 109 нэ төрлийн 3,456,880 төгрөгийн тээврийн хэрэгсэл, 2829 нэр төрлийн 1,041,707 төгрөгийн тавилга эд хогшил, 341 нэр төрлийн 257,220,200 төгрөгийн компьютер техник хэрэгсэл, бараа материал нийт 6,696,880,400 төгрөгийн үнэ бүхий хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч У ХХК-д буцаан олгохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

16. Хариуцагч Б ХХК нь нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй, өөрийн компианий хөрөнгийг аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тухайн хөрөнгийг газар дээр нь тулгаж шалгасан эсэх талаар аудитын тайланд тусгагдаагүй, чанар байдал нь тодорхойгүй хөрөнгийг бусдаас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

17. Хариуцагч Ө ХХК нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй манай компианд хамааралгүй гэж маргасан.

18. Хариуцагч Бны өмчлөл эзэмшилд байгаа У дүүрэг 4 дүгээр хороо, 18101, Хүнсчдийн гудамжны 108/1 тоот хаягт байрлах 4,536 м.кв талбай бүхий оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилгад тус шүүх талуудыг оролцуулан 2024 оны 02 сарын 26-ний өдрийн Үзлэгээр: Бны хамгаалалтын албаны хамгаалалтанд байгаа оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилга тус бүрт үзлэг хийхэд ширээ, сандал, тавилга, компьютер, авто засварын багаж төхөөрөмж, тээврийн хэрэгслүүд байсныг фото зургаар бэхжүүлэн хэрэг хавсаргасан. /3хав 92-209 хуу/

Нэхэмжлэгчийн оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилгад байрлах машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер техник хэрэгслийг хариуцагч нар нь гэрээний үүргийн төлбөрт барьцаалаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Мөн Ирмүүн хантайшир аудит ХХК-ийн хараат бус аудитын тайлангийн дүгнэлтэд: Санхүүгийн тайлангуудыг бүх материаллаг зүйлсийн хувьд Жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу У ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаархи санхүүгийн байдал, жилийн эцсийн дуусгавар болсон тухайн жилийн дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланг үнэн зөв толилуулаагүй гэж үзэх зүйл бидний анхааралд өртөөгүй болно. гэжээ. /гялгар хавтастай тайлан/

Авто тээврийн хэрэгсэл, эзэмших өмчлөх эрхийн лавлагаа болон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хараат бус аудитын тайлан шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, бараа материалын үлдэгдэл, компаний эргэлтийн хөрөнгийн жагсаалт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилга дотор байрлах хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Бны хууль бус эзэмшлээс чөлөөлж, У ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна. /3хав 232-250 хуу, 4 хав 1-63 хуу/

19. Нэхэмжлэгч У ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварт хариуцагч Бинд төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

20. Хариуцагч ХХБ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, У ХХК нь зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 35,308,429,248 төгрөг төлөх ёстой гэж маргасан.

21. У ХХК болон Б нарын хооронд 2012 оны 03 сарын 15-ний өдөр ЗГ/33 дугаартай зээлийн гэрээ байгуулагдан, 5,000,000 ам долларын зээл авсан эсэхэд нэхэмжлэгч маргаагүй, Мөн У ХХК болон Б нарын хооронд 2012 оны 12 сарын 17-ний өдөр №ЗГ210 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдан 3,000,000 ам долларын зээлийн гэрээ байгуулагдсан боловч 2,800,000 ам доллар авсан гэж маргасан.

Б тайлбартаа У ХХК нь 8 удаагийн долларын зээлийг авч одоо манай банкинд 35,308,429,248 төгрөгийг өртэй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь 2 удаагийн зээлийг бодитоор авсан бусад зээлийн гэрээнүүд нь зээлийг зээлээр хаасан, бодитоор зээл аваагүй болох нь тогтоогдсон.

22. Б нь У ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ тус компианий төлвөл зохих дээрхи 2 зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, өөрт учирсан хохирлоо тооцож нийт 15,591,600,525 төгрөгөөр Ө ХХК-д үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг худалдсан байна.

Ө ХХК нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг нийт 15,591,600,525 төгрөгөөр худалдан авсан үнийн дүнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1466 дугаартай захирамжаар Бинд төлөх 5,300,855,548 төгрөг багтсан болохыг дурдах нь зүйтэй байна.

23. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлинй 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч У ХХК-иас 15,591,600,525 төгрөг гаргуулан Бинд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд

24. Нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,794,963 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 100,794,963 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.4 дэх хэсэгт зааснаар

"У" ХХК болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн "Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн ӨӨӨ дугаартай захирамжаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах,

 

Ц.У болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 дугаартай "Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г,

 

"Б" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г,

 

"У" ХХК болон "Ө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA 027/2015 дугаартай "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Б бүртгэлтэй оффисын зориулалттай барилга,

Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж 108/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ө бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай барилга,

Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж Г108/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031070 бүртгэлтэй агуулахын зориулалттай барилга,

Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо 18101 Хүнсчдийн гудамж Г108/3 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201032876 бүртгэлтэй гаражийн зориулалттай барилга,

У дүүргийн 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 171 тоот, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай хоёр ширхэг, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр У ХХК тогтоож,

Сонгино хайрхан дүүргийн 4-р хороо нэгж талбарын 43/0111 дугаар бүхий 13,000 мкв талбайтай эзэмшлийн 0315078 дугаар гэрчилгээтэй,

Сонгино хайрхан дүүргийн 4-р хороо нэгж талбарын 18634310571300 дугаар бүхий 7752 мкв талбайтай эзэмшлийн 0309701 дугаар гэрчилгээтэй газруудыг /талийгаач/ Ц.У эзэмших эрхтэй болохыг ту тус тогтоож, эрх залгамжлагчид буцаан шилжүүлэхийг хариуцагч Б ХХК, Ө ХХК-д даалгасугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар У ХХК болон Ө ХХК нарын хооронд байгуулсан Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-гээр шилжүүлсэн гэрээний хавсралтад заасан 36 нэр төрлийн эд хөрөнгийг У ХХК-ийн өмчлөлд шилжүүлсүгэй. /шийдвэрийн хавсралт-1/

4.Иргэний хуулийн 493 дугаар үзүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй хөдлөх эд хөрөнгө болох 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2788 ширхэг тавилга эд хогшил, 383 ширхэг компьютер техник хэрэгсэл, 634 ширхэг бараа материал зэрэг эд хөрөнгийг У ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б ХК-д даалгасугай. /шийдвэрийн хавсралт-2/

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар У ХХК-иас 15,591,600,625 төгрөг гаргуулан Б ХК-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүлйин 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,794,963 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 100,794,963 төгрөгийг хувь тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 07-ний өдрийн 11651 дугаартай захирамж, 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 21499 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ө