2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02520

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26

191/ШШ2025/02520

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө холбогдох

 

Илүү цагийн нэмэгдэл цалин хөлс 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.У нь У ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж хуульчилсан.

 

Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дундажаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, У ХХК 5,802,551 төгрөгийг шаардаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу Ц.Уын илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 09 дүгээр сарын 21,404,559 төгрөг, 10 сарын 7,159,739 төгрөг, 11 сарын 6,803,632 төгрөгний цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 69,077.90 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 5,802,551 төгрөг байна. Иймээс "У" ХХК-иас 5,802,551 төгрөгийг гаргуулж Ц.Уд олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна

 

Ц.У 2022 оны 09 сараас 2022 оны 11 сарын илүү цагийн хөлс 5,802,551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 14,767,537 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 456 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

 

 

Сар

Илүү цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс *1,5

1

2022.09

56

84,102

7,064,568

2

2022.10

56

89,610

7,527,240

3

2022.11

56

71,170

5,978,28

Нийт 456

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:

2023оны 02 сарын 17-ны У ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, гомдлын хариу 2023 оны 03 сарын 01-ний өдөр гомдол буцаах тухай гэж ирсэн, дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр У ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан, гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ний өдөр гомдол буцаах тухай гэж ирсэн, 2023 оны 03 сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан, 2023 оны 04 сарын 21-ний өдөр харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан, ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэсэн.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байгаа гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан. У ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Тодруулга" авахаар хүсэлт гаргасан. Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 "Тодруулгад хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэсэн хариуг ирүүлсэн болно. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг .. Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрхи тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй..." гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан" гэж тайлбарласан байсан. Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна.

 

Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэж дүгнэсэн

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно", 92.3-т "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх..." гэж заасантай үл нийцнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг. Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна. Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан.

 

Гэвч У ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг дээрээ дахин илүү цагийн хөлс гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэлийг бий болгоход хүргэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ..." нэмэгдэл хөлс олгохоор заасан. Дээр дурдсанчлан ажилтан нь хуульд заасны дагуу 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа буюу нэхэмжлэгч нарыг нөхөн амруулсан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагчаас нэхэмжлэгч тус бүрийн илүү нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нарт сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдож байгаа. Түүнчлэн цалин хөлсийг олгохдоо илүү цагийн хөлсийг 1 дахин нэмэгдүүлж тооцон олгосон тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаараа илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцон 456 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу нэгэнт хариуцагчаас олгосон хөлсийг дахин авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж буй нь буруу бөгөөд ийнхүү олгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд У ХХК-ийн "ХН-Г1.1: Цалин хөлсний журам" батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д "Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно" гэж заасан байдаг. 4.2. Түүнчлэн У ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр У ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. У ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.

 

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар: 5.1. Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж заасан.

 

Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч нь 5,802,551 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлий бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үнийн дүн бүхий илүү цагаар ажилласан гэх нэмэгдлийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно. Үүнийг илүү тодорхой болгохын тулд дараах хоёр үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдаж, дагаж мөрдсөний дараа буюу 2022 оны 01 сарын 31-ний өдөр У ХХК-иас нийт ажилтнуудад тэр дундаа нэхэмжлэгчид уртын ээлжийн ажилтны сарын ажлын цаг 168 цаг, 168 цагаас илүү ажилласан цагийг илүү цагт тооцож, цалин хөлс олгох талаар мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан. Нэхэмжлэгч 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч эл асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг. Үүнээс үзвэл дээр дурдсанчлан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийн хувьд 150 хоног хэтрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/I32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч үүнээс хойш буюу мөн оны 06 дугаар сарын 08/09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, тооцоолол илэрхий алдаатай талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд маш тодорхой тусгах ёстой зүйл бол нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой гаргаагүй, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага нь илэрхий алдаатай болсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1,5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, У ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон комисст гаргасан гомдол,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, У ХХК болон У ХХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан Хамтын гэрээ, Ц.Уын 2022 оны 10,11,12 саруудад ажилласан цагийн бүртгэл, Ц.Уын 2022 оны 10,11,12 сарын цалин хөлсний мэдээлэл, Гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их хурлын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлүүд, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам зэргийг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.У нь 2022 оны 9-11 дүгээр сарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 5,802,551 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,767,527 төгрөгөөр нэмэгдүүлэн 456 төгрөг нэхэмжилсэн.

 

2. Хариуцагч У ХХК нь хуульд заасан журмын дагуу цалин олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцогдох үндэслэлгүй, нэхэмжлэлээр олгогдсон цалинг давхардуулан шаардсан, түүнчлэн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Ц.У нь 2022 оны 9-11 дүгээр сар буюу нийт 3 сарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс нийт 456 төгрөг шаардсан. /1хав 1,2 хуу, 2хав 92-95 хуу/

 

4.Хариуцагч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, илүү цагаар ажиллаагүй, түүнчлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг олгосон тул нэмэгдэл хөлсийг 1.5 хувиар тооцож нэхэмжилж байгаа нь нэгэнт олгосон цалинг давхардуулан нэхэмжилсэн, тодруулбал хэрэв шүүх нэмэгдэл хөлс олгох ёстой гэж дүгнэсэн тохиолдолд олгосон цалин дээр нэмж 0.5 хувийн нэмэгдэл хөлс тооцогдох ёстой гэж маргасан.

5. Талууд ажилласан цаг, олгосон цалингийн мөнгөн дүн, хугацааны талаар маргаагүй боловч тэдгээрийн маргааны зүйл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, цаашлаад илүү цагаар ажилласан эсэх, улмаар олгосон цалинг давхардуулан шаардаж байна гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа нь 12 цагаас илүүгүй байх бөгөөд нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуульчилсан. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгогдоогүй тохиолдолд ажилтан гомдол гаргах шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг тогтоожээ.

Талуудын маргааны зүйлээс үзэхэд шүүх нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх асуудлыг эхэлж дүгнэх нь зүйтэй юм. Учир нь хэрэв гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсэх тул илүү цагаар ажилласан эсэх, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох эсэх асуудлыг дүгнэх нь ач холбогдолгүй гэж үзэв.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгох эсэх талаар маргаантай бол өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байснаас хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргахаар хульчилсан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээс эхлэн тоолох учиртай.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаж буй асуудлаар 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэсэн огноотой У ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан гэх баримтыг шүүхэд ирүүлж үүнийгээ нэр томъёог буруу бичсэн гэж тайлбарласан боловч уг гомдлыг бодитоор гаргасан эсэх өөрөөр хэлбэл комисс хүлээн авсан эсэх нь нотлогдохгүй байна./2хав 4 хуу/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой гомдол гаргаж байжээ. /2хав 6 хуу/

Дээрхи гомдлыг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь 2023 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авсан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна. /2 хав 6 хуу/

Эдгээр үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан гэдэг нь баримтаар нотлогдоогүй бөгөөд дахин гомдол гаргасан байдал нь өмнөх гомдлыг гаргасан гэх тайлбарыг үгүйсгэсэн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэв өмнө нь нэгэнт гомдол гаргасан, улмаар комисс хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд хуульд зааснаар дараагийн шатны байгууллагад гомдлоо гаргах боломжтой байжээ.

Иймд маргаж буй асуудлын талаарх гомдлоо Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байна гэж шүүх үзэв.

8. Хариуцагч нь ажилтны цалинг сар бүрийн 9 болон 24-ны өдрөөр тасалбар болгон тооцон олгож байсан болох нь цалингийн хүснэгтийн хамрах хугацаа гэх баримтаар тогтоогдсон.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсанаар илүү цагийн нэмэгдэл хөлс тооцогдоогүй гэдгийг тухайн сар бүрийн 25-ны өдөр мэдэх боломжтой байсан. Улмаар дээрх байдлаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан нь шаардах эрх үүссэнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын хувьд 165 хоног, 10 дугаар сарын хувьд 133 хоног, 11 дүгээр сарын хувьд 105 хоногийн дараа гомдолоо гаргажээ.

9. Иймд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс төлөх үүргээс татгалзах эрх үүссэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-д холбогдох илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 107,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө