Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            улсын яллагч П.Нархажид,

            хохирогч Б.Баатарцогт, Б.Сүхбат,

            гэрч Д.Гансүлд, Ч.Нарандэмбэрэл, Г.Бямбажав,

            шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

            шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Г.Нямхүү,

            шүүгдэгч Ж.А, Ц.Давааням, И:О, тэдгээрийн өмгөөлөгч С.Даваасүрэн, Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:        

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Ж.А, Ц.Днарт 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар,

            шүүгдэгч Т.Оюунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013 0102 0092 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын         8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч: БЭ.     

 

            2. Шүүгдэгч: ЖА.

            3. Шүүгдэгч: ЦД.

 

            4.  Шүүгдэгч: Т О.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

 

            1. Шүүгдэгч Б.Э нь Ж.А, Э нартай бүлэглэж 2012 сарын 2 сард “Сүнжинграндын” урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ж.А, У.Днартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ж.А, У.Днартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            И:О, Ж.А нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Өргөө” хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай “Гранд марк-2” маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            И:О, Ж.А, У.Днартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн А.Энь иргэн Т.Мөнхтөмөрөөс “20-40 УНВ” улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн бичиг баримт худалдан авч, хохирогч Б.Баатарцогтын эзэмшлийн автомашины арлын дугаарыг сольж, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Лхагвадоржид 20.000.000 төгрөгөөр зарж залилан мэхэлсэн гэмт хэргийг,

            Иргэн Ч.Нарандэмбэрэлээс “33-25 УНЦ” автомашиныг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг худалдан авч хохирогч Б.Сүхбатын эзэмшлийн “00-82 УНБ” улсын дугаартай Ланд крузейр-80 машиныг арлын дугаарыг сольж, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Бямбасүрэнд 16.900.000 төгрөгөөр зарж залилан мэхэлсэн гэмт хэргийг,

            Иргэн Н.Цогтбаатараас “48-79 УНО” улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг худалдан авч, уг бичиг баримтыг ашиглан хохирогч Б.Оргилбатын эзэмшлийн “02-20 УНА” улсын дугаартай Тоёота гранд марк 2 автомашины арлын дугаарыг сольж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Л.Лхагвадоржид 9.300.000 төгрөгөөр зарж залилан мэхэлсэн гэмт хэргийг, 

            Иргэн Л.Батсайханаас тээврийн хэрэгслийн бичиг баримт худалдан авч арлын дугаарыг сольж хохирогч Т.Ганзоригийн “17-88 УНЗ” улсын дугаартай Ланд Крузейр-80 маркын автомашины арлын дугаарыг сольж, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөлдөлд оруулж иргэн Д.Лхагвадоржид 25.000.000 төгрөгөөр зарж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн гэмт хэргийг, 

 

            2. Шүүгдэгч Ж.А нь Б.Э, Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 сарын 2 сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд. Круйзер-80” маркийн автомашиныг бичиг баримт ашиглан, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг Б.Э, Ц.Днартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан авч 22.600.000 төгрөгийн хохирло учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн урд талын 14а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтийн эзэмшлийн Ланд Крузейр 80 маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг Б.Э, Ц.Днартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн “02-20 УНА” улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг Б.Э, Т.О нартай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан авч, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн Ланд Круйзер-80 маркийн “45-67 ДГО” улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Б.Э, Т.О, Ц.Д нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Мөн Ж.А нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, хохирогч Т.Ганзоригтын Ланд Крузейр 80 маркийн 17-88 УНЗ улсын дугаартай машиныг 11-83 УНЧ улсын дугаартай болгон хуурамч баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Лхагвадоржид зарж залилан мэхэлж 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            3. Шүүгдэгч У.Днь Б.Э, Ж.А нартай бүлэглэж 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг Б.Э, Ж.А нартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Б.Э, Ж.А, И:Рнартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 6, 7 сарын орчимд иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машиныг техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын Ланд Крузейр 80 маркийн 00-82 УНБ улсын дугаартай машиныг техникийн баримт бичиг, арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон хуурамч баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ховд аймгийн иргэн Б.Бямбасүрэнд зарж залилан мэхэлж 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, 

 

            4. Шүүгдэгч И:О нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг Б.Э, Ж.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Б.Э, Ж.А, Ц.Д нартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “….Би 2012 оны 2 дугаар сараас эхлэн энэ гэмт хэргийг үйлдэж эхэлсэн бөгөөд 2013 олны 1 сард анх баригдаж анхны мэдүүлгээ өгсөн. Гэм буруугийн хувьд би маргахгүй. Харин яллах дүгнэлт дээр миний хохирлын мөнгөний хувьд буруу бичигдсэн байна. Би 5.500.000 төгрөгийг хохирогч Бямбасүрэнд өгсөн. Энэ нь баримтаараа байгаа. Бусад хохирлыг шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой болохоор би төлнө. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Ж.Аийн өгсөн: “…Энэ хэргийг цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Б.Э нь 2013 оны 1 сараас эхлэн мэдүүлгээ өгөхдөө хэргийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Мэдүүлэгтээ бид гурвыг яагаад хамааралтай гэж мэдүүлэг өгөөд байгаа юм бэ гэхээр Б.Эыг гурван ах нь ирээд хохирлоос төлөлц гэж хэлсэн. Бид гурвын хувьд хохирлыг төлж чадахгүй гэсэн учраас өдий хүртэл энэ хэрэг татагдаад явж байна. Мөн Б.Эын худлаа мэдүүлэг өгч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоор нь нотлогдож байгаа. Мөн хэрэгт огт байхгүй Эрдэнэбилэг гэдэг хүнийг гаргаж ирж яриад байна. Бид нарын хувьд Эрдэнэбилэг гэдэг хүнийг огт танихгүй. Би бол Б.Эоос машин худалдаж авсан, авсан машинаа буцаагаад зарсан. Б.Эой нийлж гэмт хэрэг хийсэн зүйл надад байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Т.Оын өгсөн: “…Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөөчээ гэж шүүгчээс хүсч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Ц.Дын өгсөн: “….Гэрч Ч.Нарандэмбэрэлийн мэдүүлгийг шалгуулъя гэж олон удаа хүсэлт гаргаж байсан. Энэ гэрчийн андуурсан, зөрүүтэй мэдүүлгээс болоод миний хувьд гэм буруутай болж харагдаад өдий хүртэл яваад байна. Гэрч Ч.Нарандэмбэрэлийн мэдүүлгийг шалгаад тогтоочихвол бүх зүйл тодорхой болно гэж бодож байна. Миний хувьд Б.Этой хамтарч гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй.” гэв.

 

 Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Б.Баатарцогтын өгсөн: “…2012 оны 2 дугаар сарын 3-ны орой 23 цагийн үед өөрийн тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд” зочид буудлын зүүн талд байрлах “Баян констракшн” ХХК-ийн байр буюу өөрийн гэрийн гаднаас алдсан. Энэ хэрэгтээ холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгч нотлох баримтаа гаргаж өгсөн. Анх шинжилгээний байгууллагаар тогтоосон 6.500.000 төгрөгийг анх нэхэмжилжсэн. Яг бодит байдал дээр тээврийн хэрэгслээ өөрийнхөө гар дээр аваад, засуулаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хэвийн байдалд нь буцааж оруулахад шинжилгээний байгууллагаас тогтоосноос гадна надад бодитой эд хөрөнгийн хохирол учирсан. Энэ баримтуудаа би нотлох баримт болгон хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Хуулинд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх нөхөн төлүүлэх хүсэлт гаргаж болно гэж заасан байгаа. Үүний дагуу би хүсэлтээ гаргасан. Шинжилгээний байгууллагаас тогтоосон зардал дээр нэмээд 4.397.000 төгрөг нэхэмжилж байна.  Доод анги 3.850.000 төгрөгөөр, турбо 60.000 төгрөг, грсуп 80.000 төгрөг гэх мэтчилэн ихэвчлэн явах эд ангитай холбоотой зардал байгаа. Би эд хөрөнгийн бус хохирол нэхэмжлээгүй. Яг бодит эд хөрөнгийн хохирлоо нэхэмжилж байгаа. Учирсан хохирлоосоо 2.500.000 төгрөгийг одоогийн байдлаар авсан байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Б.Сүхбатын өгсөн: “…2012 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө тээврийн хэрэгслээ алдсан. Тээврийн хэрэгслээ алга болсон гэдгийг өглөө 6 цагт ажилдаа явах гэж байхдаа мэдсэн. 2013 оны хэдэн сард билээ сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс “ирээд уулз” гэж залгасан. Очоод уулзтал “таны тээврийн хэрэгсэл олдлоо” гэж надад хэлсэн. Тэрний дагуу Ховд аймаг руу явж машинаа авсан. Би машины эвдрэл гэмтлийн мөнгө нэхээгүй. Машины доод эд анги бол муудсан байсан. Энэ зардлыг би нэхэхгүй. Харин Ховд аймаг руу цагдаагийн албан хаагчтай хоёулаа онгоцоор явж ирсэн. Энэ зардлаа нэхэмжилж байна. Энэ зардлаа Б.Эоос нэхэмжилж байна. Мөнгө авбал надад өөр гомдол санал байхгүй.” гэв.

 

            Шүүхийн хэлэцүүлэгт гэрч Д.Гансүлдын өгсөн: “…Шүүгдэгч нарын хамгийн цаана зогсож байгаа залуу буюу Б.Э, түүний хажууд зогсож байгаа Ж.Ахоёрыг харж байсан. Би Б.Эоос 7.200.000 төгрөгөөр машин худалдаж авсан. Тэгээд Энхсайхан гэдэг хүнд 8.400.000 төгрөгөөр цаашаа зарсан. Би тухайн үед машин авна гэж зар тавьсан байсан. Машин зарна гэж эд над руу өөрсдөө залгаад ирж уулзсан.” гэв.

 

            Шүүхийн хэлэцүүлэгт гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “…Би 2002 онд автомашины сэлбэгийн дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Тухайн үед нэг хүн машины бичиг баримт зараад өгөөрэй гэж гуйсан байсан. Ланд крузейр 80 автомашины бичиг баримт авна гэж утсаар ярьсан. Ц.Дминий утасны дугаарыг ямар хүнээс авсан талаар мэдэхгүй. Мөрдөн байцаалтад би эхлээд өндөр залуу байсан шиг санаад андуураад өөр хүн заасан байсан. Дараа нь таньж олуулах ажиллагаа хийх үед энэ залуу байсан.  Тухайн үед бичиг баримтыг 600.000 төгрөгөөр зараад мөнгийг хүнд нь өгсөн. Би өндөр туранхай залуу байсан болохоор энэ хүнийг л гэж бодож байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэцүүлэгт гэрч Г.Бямбажавын өгсөн: “…Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхт 28 дугаар гудамжны 535 тоотод 30 жил болж байна. Б.Э гэдэг хүн машины сэлбэг авах гэж 2 залуутай ирж байсан. Б.Эыг таньж байна. 6-7 жил өнгөрсөн учраас нөгөө хэд нь танигдахгүй байна.” гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан хохирогч Ц.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-30/, хохирогч Т.Ганзоригтын өгсөн мэдүүлэг /1хх-67/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-55/, хохирогч Б.Оргилбатын өгсөн мэдүүлэг /1хх-134, 137/, хохирлын баримтууд /1хх-117-121/, хохирогч Б.Баатарцогтын өгсөн мэдүүлэг /1хх-221-222/, хохирогч Х.Лхагвадоржийн өгсөн мэдүүлэг /2хх-15-16/, хохирогч Б.Сүхбатын өгсөн мэдүүлэг /2хх-36-37/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-63-106/, хохирогч Б.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-48-50/, хохирогч Л.Даваадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-173-174/, хохирогч Д.Лхагвадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-109/, гэрч Д.Жамъяншаравын өгсөн мэдүүлэг /2хх-21/, Б.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-125-126, 133-134, 137/, Б.Эын Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /2хх-157/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /2хх-201, 231, 3хх-1/, Т.Оюунболдын хувийн байдлын тухай баримтууд /2хх-202-209/,  гэрч Т.Мөнхтөмөрийн өгсөн мэдүүлэг /3хх-85-86/, гэрч Б.Мэргэнбилгүүний өгсөн мэдүүлэг /3хх-87-88/, гэрч М.Идэрмөнхийн өгсөн мэдүүлэг /3хх-89/, гэрч Л.Батсайханы өгсөн мэдүүлэг /3хх-94-95/, шүүгдэгч Ц.Даваанямын хувийн байдлын тухай баримтууд /4хх-56-98/, таньж олуулах ажиллагааны зураг /4хх-166/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /4хх-167-168/, гэрч Н.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг /4хх-172/, гэрч У.Оюу-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /4хх-174/, гэрч Т.Хосбаярын өгсөн мэдүүлэг /4хх-175/, гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /4хх-171/, гэрч П.Доржсэнгийн өгсөн мэдүүлэг /5хх-222-223, 224-225/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-17-34/, Б.Эын давж заалдах шатын шүүхэд гаргасан гомдол /7хх-72-74/, Б.Эын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол /7хх-183-184/, гэрч Т.Очирдарийн өгсөн мэдүүлэг /8хх-5-6/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүгдэгч Б.Э, Ж.А, Ц.Днарт 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар, шүүгдэгч Т.Оюунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

            Шүүгдэгч Ж.Аийг “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, хохирогч Т.Ганзоригтын Ланд Крузейр 80 маркийн 17-88 УНЗ улсын дугаартай машиныг 11-83 УНЧ улсын дугаартай болгон хуурамч баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Лхагвадоржид зарж залилан мэхэлж 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж,

 

            шүүгдэгч Ц.Дыг 2012 оны 6, 7 сарын орчимд иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машиныг техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын Ланд Крузейр 80 маркийн 00-82 УНБ улсын дугаартай машиныг техникийн баримт бичиг, арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон хуурамч баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ховд аймгийн иргэн Б.Бямбасүрэнд зарж залилан мэхэлж 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллахаар прокурорын дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь 2015 онд шинэчилэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д залилах гэмт хэргийг “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол гэж хуульчилж өгсөн ба мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл “Гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийн 3 дахь хэсэгт “ноцтой хохирол” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсаныг ойлгоно”, 4 дэх хэсгийн 4.1 “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заажээ.   

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.А, Ц.Днарын залилах гэмт хэргийн хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.А, Ц.Днарт холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж дүгнэв.

            Харин шүүгдэгч Б.Э нь Ж.А, Эрдэнэбилэгтэй нартай бүлэглэж 2012 сарын 2 сард “Сүнжинграндын” урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Ж.А, У.Днартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Ж.А, У.Днартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            И:О, Ж.А нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Өргөө” хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай “Гранд марк-2” маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            И:О, Ж.А, У.Днартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Мөн А.Энь иргэн Т.Мөнхтөмөрөөс “20-40 УНВ” улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн бичиг баримт худалдан авч, хохирогч Б.Баатарцогтын эзэмшлийн автомашины арлын дугаарыг сольж, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Лхагвадоржид 20.000.000 төгрөгөөр зарж залилан мэхэлсэн гэмт хэргийг,

 

            Иргэн Ч.Нарандэмбэрэлээс “33-25 УНЦ” автомашиныг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг худалдан авч хохирогч Б.Сүхбатын эзэмшлийн “00-82 УНБ” улсын дугаартай Ланд крузейр-80 машиныг арлын дугаарыг сольж, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Бямбасүрэнд 16.900.000 төгрөгөөр зарж залилан мэхэлсэн гэмт хэргийг,

 

            Иргэн Н.Цогтбаатараас “48-79 УНО” улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг худалдан авч, уг бичиг баримтыг ашиглан хохирогч Б.Оргилбатын эзэмшлийн “02-20 УНА” улсын дугаартай Тоёота гранд марк 2 автомашины арлын дугаарыг сольж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Л.Лхагвадоржид 9.300.000 төгрөгөөр зарж залилан мэхэлсэн гэмт хэргийг, 

            Иргэн Л.Батсайханаас тээврийн хэрэгслйин бичиг баримт худалдан авч арлын дугаарыг сольж хохирогч Т.Ганзоригийн “17-88 УНЗ” улсын дугаартай Ланд Крузейр-80 маркын автомашины арлын дугаарыг сольж, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөлдөлд оруулж иргэн Д.Лхагвадоржид 25.000.000 төгрөгөөр зарж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн гэмт хэргийг, 

 

            2. Шүүгдэгч Ж.А нь Б.Э, Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 сарын 2 сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд. Круйзер-80” маркийн автомашиныг бичиг баримт ашиглан, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг Б.Э, Ц.Днартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан авч 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн урд талын 14а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтийн эзэмшлийн Ланд Крузейр 80 маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг Б.Э, Ц.Днартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн “02-20 УНА” улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг Б.Э, И:Рнартай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, машин ашиглаж хулгайлан авч, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн Ланд Круйзер-80 маркийн “45-67 ДГО” улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Б.Э, Т.Оюунболд, Ц.Днартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Мөн Ж.А нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, хохирогч Т.Ганзоригтын Ланд Крузейр 80 маркийн 17-88 УНЗ улсын дугаартай машиныг 11-83 УНЧ улсын дугаартай болгон хуурамч баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Лхагвадоржид зарж залилан мэхэлж 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

            3. Шүүгдэгч У.Днь Б.Э, Ж.А нартай бүлэглэж 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг Б.Э, Ж.А нартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Б.Э, Ж.А, И:Рнартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 6, 7 сарын орчимд иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машиныг техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын Ланд Крузейр 80 маркийн 00-82 УНБ улсын дугаартай машиныг техникийн баримт бичиг, арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон хуурамч баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ховд аймгийн иргэн Б.Бямбасүрэнд зарж залилан мэхэлж 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, 

 

            4. Шүүгдэгч И:О нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг Б.Э, Ж.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

            2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Б.Э, Ж.А, Ц.Днартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж машин ашиглаж хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Энхбаатарын өгсөн: “Би хулгайд алдсан өөрийн эзэшлийн 45-67 ДГО улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн тээврийн хэрэгслээ одоогоос нэг жилийн өмнө худалдаж авсан байсан. Тэгээд ... машинаа хулгайд алдаад 10 гаруй хоногийн дараа олж авсан. Тэгэхэд миний машины улсын дугаарыг сольж өөр дугаар тавьсан байсан ба өөр ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан. Арлын дугаарыг нь өөрчилж засаагүй байсан. Машинд учирсан эвдрэл гэмтэл ч байхгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-30/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Ганзоригтын өгсөн: “Би өөрийн эзэмшлийн Ланд 80 маркийн 17-88 УНЗ дугаарын машиныг өөрийн компанид шинээр ажилд орсон Мэргэнбилэгийн Соёлд компаний ажпаар Өмнөговь аймгийн Гашуун Сухайт боомт Цагаан хад гэдэг газар ажлаар явуулахаар болж 2012 оны 04 дүгээр сарын 23, 24-ний үед өгсөн. Манай ажилчин Соёл уг машины засвар үйлчилгээ хийлгэх, мөн ажил хөөцөлдөж унаж байгаад 2012 оны 05 сарын 01-нд өглөө 12 цагийн үед Соёл “та машин аваагүй биз, машин байхгүй болчихлоо гэсэн, би машин аваагүй чи өөрөө хайж ол” гэж хэлсэн… Соёл тэр машиныг циркийн баруун талд 14 дүгээр байрны гаднаас 2012 оны 04 сарын 31-нээс 05 сарын 01-нд шилжих шөнө алдсан гэж байсан. Тэгээд бид нар машинаа хайсан, одоо болтол олдоогүй байна. Би энэ алдсан машинаа 18 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1хх-67/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Оргилбатын өгсөн: “2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Зүүн салаанд өөрийнхөө аавыг айлд хүргэж өгчихөөд Баянхошуунаас зурагтаараа яваад цэцэг төвийн ойролцоо явж байхад манай найз Нямбаатар над уруу залгаад “Шинэ Монгол” сургуулийн ойролцоо хүрээд ир гэхээр нь зүүн 4 замаас урагшаа уулзвараар эргээд яваад очсон. Тэр үед 21 цаг өнгөрч байсан, манай найз машинаа тавьчихсан байгаа нэг газар орох уу гээд байсан боловч манай эхнэр Нямхүү миний утас уруу залгаад “би аавтай харих гэж байна харъя” гээд байхаар нь Нямбаатарыг нэг найзтай нь хамт гадаад харилцааны яамны үүдэнд буулгачихаад төв замаараа яваад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Өргөө” хотхоны 79 дүгээр байрны зүүн талд өөрийн эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн машинаа тавьсан. Тэр үед 22 цаг 30 минут болж байсан байхаа. Намайг машинаас буух үед хадам аав, манай эхнэр 2 тааралдаад бид 3 хамтдаа гэрлүүгээ орцгоосон. Үүнээс хойш гарч машинаа хараагүй, гадагшаа гараагүй. Маргааш өглөө нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны 8 цаг 20 минутын үед гэрээсээ гарч ирэхэд орой тавьсан газраа миний машин байгаагүй, оронд нь хар хөх өнгийн “Ниссан санни” маркийн автомашин тавьсан байсан. Би машины урд цонхон дээр наачихсан байсан утасны дугаарлуу нь залгаж “хэдэн цагт ирсэн бэ” гэж асуутал “04 цагийн үед ирсэн” гэж хэлсэн. Би одоо машины дугаар болон машин дээр наачихсан байсан утасны дугаарыг санахгүй байна. Тэгээд 102-т дуудлага өгтөл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө бичиж өг гэж хэлсэн, тэгээд өргөдөл гаргаж хандсан...Машин алдагдах үед стандарт обудтай 4 улирлын шинэ дугуйтай байсан нь солигдож хуучин дугуйтай болсон байсан. Иймд би мөн гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ. 15-тай хар өнгийн хайлшин обуд байсан ба тэдгээр дугуй, обуд нь намайг худалдан авахад машины хамт ирсэн. Иймд одоо дээрхи 4 ширхэг дугуй, обуднуудыг нийтэд нь 500.000 төгрөгөөр үнэлнэ. Машинд мөн зөв талын хойд хаалга хонхойсон байсан. Түүнийг одоогийн байдлаар засуулж амжаагүй байгаа. Засуулж янзлуулах үнийн дүн нь үнэлгээгээр тогтоогдох байх. Тэр үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Мөн урд карлан хонхойж сэвтсэн байсныг 150.000 төгрөгөөр засуулсаныг мөн нэхэмжилнэ. Уг засварыг хувийн машин засдаг Вьетнам засварын газарт засуулсан тул баримт үйлдүүлж авч чадаагүй. Машин дотор гар утсыг худалдаж авсан үнээрээ буюу 65.000 төгрөгөөр, пүүзийг худалдаж авсан үнээрээ буюу 260.000 төгрөгөөр, 3 ширхэг срочкон цамц, 1 ширхэг жинсэн өмд зэрэг хувцаснуудыг нийтэд нь 150.000 төгрөг, “Винден” брендийн нарны эрэгтэй загварын нүдний шилийг 2011 онд 100.000 төгрөгөөр худалдаж авсан тул дээрхи 100.000 төгрөгөөр, энгийн хар өнгийн нарны 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан эрэгтэй нүдний шилийг худалдаж авсан үнээрээ буюу 30.000 төгрөгөөр нь, жолооны үнэмлэхийг 15.000 төгрөгөөр дахин гаргуулсан тул 15.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-134-137/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Баатарцогтын өгсөн: “2012 оны 2 дугаар сарын 3-ны орой 23 цаг өнгөрч байхад өөрийн 35-35 УНГ улсын дугаартай хар өнгийн “Тоёота ланд круйзер” маркийн автомашинаа цоожлоод өөрийн байрныхаа ар талд буюу цонхон талдаа тавиад гэртээ ороод маргааш өдөр 16 цагт гараад машин дээрээ ирсэн чинь байхгүй байсан. ...Миний машин хулгайд алдагдаад Говь-Алтай аймагт зарагдсан байсныг цагдаагийн байгууллага хураан авсан байсан. ...би Г.Баярсайхан гэдэг хүнтэй тохиролцож байгаад өөрийн автомашинаа тээвэрлүүлэн Улаанбаатар хотод авчирсан. Түүнтэй 300.000 төгрөгөөр тохиролцож машинаа ачуулан авсан, мөнгө хүлээлгэн өгсөн баримт надад байгаа... 112.000 төгрөгийн тос хийсэн дээрх мөнгийг нэхэмжилнэ... Мөн машинаа алдахад 4 шинэ дугуй хийлгэсэн байсан ба машинаа хүлээн авахад дугуйнууд нь өөрчлөгдөн хуучин дугуй сольж хийсэн байсан. “Бриджстоны 234x75х216 0694” загварын 4 улирлын шинэ дугуйг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдаж авч тавьж байсан. Нэг дугуй нь 300.000 төгрөгний үнэтэй буюу 4 дугуй нь нийт 1.200.000 төгрөгний үнэлгээтэй, би дээрхи мөнгийг мөн нэхэмжилнэ. Алдагдахдаа дээрээ ориг ачаа, ардаа гишгүүртэй байсан. Одоо тэр ачаа, гишгүүр нь солигдож хуучин муу ачаа, гишгүүртэй байна, би одоо дээрхи ачаа, төмөр гишгүүрийн үнэлгээг тогтоолгон нэхэмжилнэ. Мөн хэрэглэж байсан обудтай, өвлийн запас дугуй алдагдсан байна. Энэ дугуйг би одоо обудны хамтаар 200.000 тегрөгөөр үнэлнэ. Мөн машинд байсан миний өөрийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэрэг баримтууд алдагдсан ба жолооны үнэмлэхийг дахин 15.000 төгрөгөөр гаргуулан авсаныг нэхэмжилнэ. Мөн машины будаг нь сэв үүсч, турбо нь ажиллахгүй байна. Эдгээр нь үнэлгээгээрээ тогтоогдох байх...” гэх мэдүүлэг /1хх-221-222/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Сүхбатын өгсөн: “Би 2012 оны 4 дүгээр сарын 26-нд орой 23 өнгөрч байхад эхнэр Батчимэгийн хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн юм. Ингээд өөрийн эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд круйзер-80” маркийн автомашинаа өөрийн амьдардаг байр болох Баянзүрх дүүрэг 18-р хороо 38 дугаар байрны гадаа цонхон доороо тавиад гэртээ орж амарсан. Тэгээд өглөө үүрээр 06 цаг өнгөрч байхад гэрийнхээ цонхоор хартал миний машин алга байхаар нь эхнэртээ миний машин алга болсон байна гэж хэлэхэд арай үгүй биз дээ гэж хэлээд эхнэр бид хоёр байрныхаа гадаа хартал алга болсон байсан... Би хулгайд алдсан 00-82 УНБ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-80” маркийн автомашинаа 2012 оны 1 дүгээр сард 19.000.000 төгрөгөөр худалдаж авч унаж ашиглаж байгаад 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хулгайд алдсан. Уг тээврийн хэрэгслээ тухайн үед худалдаж авсан үнээрээ буюу 19.000.000 төгрөгөөрөө үнэлнэ. Тэгээд машин маань Ховд аймагт зарагдсан байсныг цагдаагийн байгууллага хураан авсан тул би мөрдөн байцаагчийн хамт Ховд аймагт очиж машинаа авч ирсэн. Ховд аймаг руу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Мөнхдалайгийн зардлыг дааж онгоцоор явсан. Онгоц нэг хүний зардал нь 278.000 төгрөг буюу 2 хүний зардал нь 556.000 төгрөгийг төлж Ховд аймаг явсан. Дээрх онгоцны билет надад эх хувиараа хадгалагдаж байгаа. Мөн Ховд аймгаас машиндаа өөрийн зардлаар түлш хийж Улаанбаатар хотод авч ирсэн ба 540.000 төгрөгөөр түлш хийсэн. Түлш хийсэн баримт авагдаагүй. Тухайн үед миний машин нь өөрөө дээрээ ачааны төмөртэй, ард нь дээшээ гарсан шаттай байсан. Машинаа авахад ачаа, шат нь алга болсон байсан. Иймд 400.000 төгрөгөөр үнэлэн ачаа, шатаа үнэлж нэхэмжилнэ. Машины ард байсан обудтай 4 улирлын запас дугуй алдагдсан. “285х75х16” хэмжээтэй, явж байсан дугуй байсан ба түүнийг одоо 180.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрхи эд зүйлсийг би одоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2хх-36-37/,

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч Д.Лхагвадоржийн өгсөн: “... 25-47 АРХ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашин бол миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Би уг машины бичиг баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр байгаа. Би энэ машинаа 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Да Хүрээ” зах дээрээс Зоригтбаатар гэдэг хүнээс 25.000.000 төгрөгөөр худалдан авсан. Намайг энэ машиныг авахад машин   улсын дугаартай байсан. Машинаа худалдан аваад Архангай аймаг уруу явсан. Тэнд байж байгаад цагдаа нар утсаар яриад хулгайн машин байна гэхээр нь аваад хүрээд ирлээ. Энд ирээд учир байдлыг ойлгож мэдлээ. Би машин худалдан авахдаа машины гэрчилгээний дугаар дээр бичигдсэн аралын дугаарыг машины өөрийн аралын дугаартай тулгаж үзээгүй юм” гэх мэдүүлэг /1хх-109, 8хх-245-246/,

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржийн өгсөн: “Би өөртөө автомашин авч унах хэрэглэх гээд “Хас Банк”-наас хашаа байшингаа барьцаалж байгаад цалингийн зээл 10,000,000 төгрөг аваад уг мөнгөөрөө 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да Хүрээ” зах дээрээс тухайн үед нэрийг нь мэдэхгүй, танихгүй автомашин зардаг ченж залуугаас 48-79 УНО улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Гранд марк-2” маркийн автомашиныг 9.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Би автомашин авахдаа автомашины гадна өнгө үзэмжийг нь харж байгаад худалдан авсан. Тэгэхдээ автомашины арлын дугаарыг нь үзэж хараагүй. Автомашины бол зүүн урд талын кардан хэсэг нь зураасан сэвтэй, шил цонх нь тод ногоон өнгийн тентэй содон шинж тэмдэгтэй байсан. Автомашин зарсан хүн надад хэлэхдээ би автомашинаа зараад зөрүүнд нь энэ машиныг авсан тэгээд энэ машиныг зарж байгаа юм гэж хэлсэн. Би автомашин авахдаа ганцаараа явж байсан. Харин автомашин зарж байгаа хүн бас өөр нэгэн танихгүй туслах бололтой залуутай хамт байж байгаад автомашинаа надад зарсан. Маргааш нь би нөгөө залуутай автомашин худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тэгэхэд тэр залуугийн нэрийг Эрдэнэбаатар гэдэг талаар мэдсэн. Ингээд гэрээ хийснээр 48-79 УНО улсын дугаартай автомашины эзэмшигч нь би болсон. Үүнээс хойш автомашинаа өөрийн эзэмшилд унаж хэрэглэж байгаад банкны зээлийн хүү нэхэгдээд байхаар нь автомашинаа зарахаар болсон. Тэгээд би хадам аав Аюурзанад автомашинаа зарах гэж байна таньд машин зараад өгөхөөр таньж мэдэх хүн байна уу гэж асуухад хадам аав Аюурзана миний таньдаг Эрдэнээ гэдэг хүн “Да Хүрээ” зах дээр машины наймаа хийдэг гээд хадам аав тэр хүнтэйгээ утсаар ярьсан. Үүний дараа 2012 оны 12 дугаар 01-ны өдөр хадам аав бид 2 Эрдэнээ гэх хүнд автомашинаа зараад өгөөчээ гээд Баянбүрдийн тэнд аваачиж өгсөн. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа Эрдэнээ над уруу утсаар яриад энэ автомашин чинь хулгайн машин байна. Эзэн нь ирээд машинаа түлхүүрээрээ онгойлгоод асааж үзэж байна. Чи хурдан ир гэж надад хэлсэн. Би зах дээр яваад очиход үнэхээр машин нь түлхүүрээрээ таарч байсан. Ингээд би цагдаа дээр ирээд хулгайн автомашин худалдаж авсан гэдгээ мэдсэн. ...Гэтэл тэр автомашин нь хулгайн автомашин болж таараад байна. Би одоогоор ажпаасаа гарчихсан ажпаа хийхгүй байгаа болохоор надад мөнгө төгрөг олдохгүй байна. Банкнаас мөнгө нэхэгдээд байгаа, урд сарын банкны зээлийн хүүг найз нөхөд хамаатан садангуудаасаа мөнгө зээлээд өгчихсөн чинь тэр хүмүүс нь давхар мөнгөө нэхээд байна. Тийм учраас би автомашинаа эргүүлж авах юм уу эсвэл тэр автомашиныг надад зарсан Эрдэнэбаатараас эсвэл автомашин хулгайлсан Эрболат болон бусад хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нь автомашины мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг /1хх-173-174/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжпэгч Х.Лхагвадоржийн өгсөн: “2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би “Да Хүрээ” зах дээрээс автомашин сонирхож явж байгаад ногоон өнгийн 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер- 80” маркийн авто машиныг Батбаяр гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэж авахдаа мөнгө төгрөгөө бэлэн өгөөд бичиг баримтуудыг нь ном журмынх нь дагуу өөрийнхөө дүү Хорлоожав овогтой Баянмөнхийн нэр дээр болгуулж авсан юм. Учир нь хөдөөний бичиг баримттай хүнд Улаанбаатар хотын номертэй авто машин өгөхгүй гэхээр нь дүүгийнхээ нэр дээр болгуулсан юм. Ингээд би Говь Алтай аймгийн Шарга суманд авчраад одоог хүртэл уг авто машинаа унаж байна. Анх уг авто машиныг худалдаж авахдаа урд талын жижиг толь 50.000 төгрөг, Орос дотуур хаймер 5 ширхэгийг, нэг ширхэгийг нь 35.000 төгрөгөөр, масло солиулахад 75.000 төгрөг, тосолыг 80.000 төгрөгөөр солиулсан, 4 дугуйны накладыг 200.000 төгрөгөөр суолиулсан, Термистат-60.000 төгрөгөөр, агааржуулагч солиулахад 30.000 төгрөг, наашаа ирэхэд 200 литр дизель түлш хийж авчирсан юм. Одоо миний авто машин явж байгаа... Энэ асуудалтай холбоотой нэмж ярих зүйл гэвэл, би энэ авто машиныг хулгайнх гэж огт мэдээгүй, дээр нь ном журмынхаа дагуу авсан иргэн миний авто машиныг битүүмжлэх нь намайг хохироож байгаа зүйл болж байна. Би өөрийнхөө мөнгөөр хохироод дээр нь ах дүүс, найз нөхдүүд минь намайг бараг хулгай хийгээд авто машин авчирсан мэтээр хэлж яриад байна. Би мөнгөөрөө хохирмооргүй байна, би энэ авто машиныг битүүмжлэнэ гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлмээр байна...” гэх мэдүүлэг /2хх-15-16/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжпэгч Б.Бямбасүрэнгийн өгсөн: “2012 оны 07 дугаар сарын 03-ны манай ээж над уруу утсаар яриад аймгийн төв рүү хурдан ороод ир, машин үзээдэх гэхээр нь би тухайн үед Ховд аймгийн төвөөс 8 км зайтай орших Дөрвийт гэх газраас аймгийн төв рүү ороход манай ээжийн ногоо худалдаалдаг хүнсний захын хашаан дотор 33-25 УНЦ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд круйзер-80” маркийн машин байсныг ээж надад үзүүлээд энэ машиныг 19.000.000 төгрөг гэж байна авах уу? гэсэн. Би хүргэн ах болох Баттулга, Цэдэн-Иш нарыг дуудаж үзүүлсэн. Тэр машины эзэд гэх 3 залуу байсан ба тэдний нэгийг Эрболот гэдэг казак залуу байсан. Бид машиныг худалдан авахаар тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ хийж Өнөр гэдэг наториатчаар батлуулан аймгийн Тээврийн Хэрэгслийн Оношлогоо Хяналтын Зохицуулалтын газарт очиж шилжүүлэг хийлгэх гэхэд шинэ дугаар ирээгүй гэсэн тул хуучин дугаараар нь гэрээ хийж худалдан авсан. ...Бид машины үнийг тухайн үед 1.670.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь миний нэр дээр машиныг шилжүүлсний дараа өгнө гэсэн. Тэр залуу маргааш нь утсаар мөнгөө нэхэж залгаад, хэрэлдээд бид мөнгө өгөөгүй ба Эрболот нь Улаанбаатар хот руу яваад өгсөн. Бид наадмын дараа очиж Ховдын серитэй дугаар авахад 28-42 ХОҮ улсын дугаар олгосон. Би худалдан авсан автомашины үнэ болох 16.500.000 төгрөг болон 3 удаа засвар хийсэн 600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-48-50, 8хх-248-249/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон фото зургууд /1хх-63-106/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч М.Соёлын өгсөн: “Би компаний ажлаар Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хад гэдэг газар гаалийн хяналтын талбай барих ажлаар явах болж компаний захирлын Ланд 80 маркийн ногоон саарал өнгийн 17-88 УНЗ улсын дугаартай машиныг 2012 оны 04 дүгээр сарын 23, 24-ний үед авсан... 04 дүгээр сарын 30-ний өдөр16 цагийн үед би уг машиныг гэр өөрийн хадмын СБД-ийн 3-р хороо 14-А байрны урд машины зогсоол дээр тавьсан. Тэнд усанд орчихоод машинаа уг байрны гадаа үлдээгээд явган гарч хувиараа хүнтэй уулзах гэж явсан. Тэгээд хадмындаа 19 цагт ирсэн. Тэгэхэд машин гадаа зүгээр л байсан. Тэгээд орой 23 цагийн үед гарч машинаа шалгахад машин бүрэн бүтэн хэвийн байсан. Тэгээд өглөө ажилдаа явах гээд 09 цагт гэрээсээ гарахад зогсоол дээр гаднаа байсан машин алга болсон байсан. Тэгээд гадаа зам засварын ажил явагдаж байсан болохоор зам чөлөөлөх гээд ачаад холдуулсан байх гээд ойр хавиар хайсан. Мөн захирал Ганзоригт запас түлхүүртэй хүрч ирээд авч явсан байх гээд захирал Ганзоригт руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 10 цаг өнгөрөөд захиралтай утсаар холбогдоход машин авч яваагүй гэж хэлсэн. Тэгээд машин хулгайд алдсан байна гэж цагдаад өргөдөл гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-73/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ю.Нямдаваагийн өгсөн: “... 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Буянтогтох нь надаас 63-66 УНУ улсын дугаартай “Патрол” маркийн машин авъя гээд 02-20 УНА улсын дугаартай “Тоёота гранд марк-2” маркийн машин дээрээ 15 сая төгрөг өгсөн юм. 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Оргилбат миний утас уруу залгаад “машинаа зарчихлаа машин авмаар байна” гэхээр нь би “машинаа зараад “Гранд марк-2” наймааны зөрүүнд авчихлаа” гэхэд үзье гэсэн. Би 2012 оны 07 дугаар сарын 06-ны үеэр хотод ирчихээд машинаа үзүүлэхэд таалагдаж байна авъя гээд наадмын өмнө буюу 2012 оны 07 дугаар сарын 09 байсан уу 10 байсан уу тэр үеэр нь 9.7 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Надад 6.2 сая төгрөг бэлнээр өгсөн. Би Оргилбатад өмнө нь 500.000 төгрөгний өглөгтэй байсан, нэр дээрээ шилжүүлж авахын өмнө 500.000 төгрөг өгсөн юмаа. Одоо 2.5 сая төгрөг дутуу байгаа. 9 сард өгнө гэж тохирсон шиг санагдаж байна. Одоо болтол өгөөгүй л байна...” гэх мэдүүлэг /1хх-138/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Даваажаргалын өгсөн: “... Намайг Говь-Алтайд очоод 7 хоноод байж байхад манай нөхөр эмээгийн утас уруу залгаад “машин алга болчихлоо гэж надад хэлсэн ба орой гэрийнхээ хажууд авчирч тавьчихаад маргааш өдрийнх нь 4 цагт гараад очсон чинь байхгүй байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-228/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Баянмөнхийн өгсөн: “... 20-40 УНВ улсын дугаартай, хар хөх өнгийн “Ланд круйзер-80” маркийн автомашины миний нэр дээр байдаг боловч манай ах Лхагвадоржийн эзэмшилд байдаг. Би 2012 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да Хүрээ” текникийн зах дээрээс 20.000.000 төгрөгөөр өөрийн төрсөн ах Хорлоожав овогтой Лхагвадоржийн хамт 35-37 насны танихгүй эрэгтэй хүнээс 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг худалдан авч худалдах худалдан авах гэрээ хийж худалдан авсан. Автомашиныг авахдаа гадна талаас нь үзэмжийг нь харж байгаад авсан. Ингээд уг машиныг худалдан аваад манай ах Х.Лхагвадорж 2012 оны 11 дүгээр сарын 20-р машиныг авснаасаа хойш 3 хоногийн дараа Говь Алтай аймаг руу авч явсан. Одоо уг машиныг манай ах Х.Лхагвадорж Говь Алтай аймгийн төвд унаж эзэмшиж байгаа... Энэ автомашиныг худалдан авахдаа аралын дугаарыг нь хараагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний машин худалдан авсан хүний нэр дээр нь байсан. Машины улсын дугаар нь гэрчилгээтэйгээ таарч байсан. Машин зарсан залуу надад ямар учиртай машин зарж байгаагаа тайлбарлахдаа машиныг машины зөрүүнд авсан юм гэж тайлбарлаж хэлсэн. Машин зарсан хүн тухайн үед ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /2хх-17/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Батбаярын өгсөн: “2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг “Да Хүрээ” зах дээр автомашин зараад байж байхад миний танил /япон машины сэлбэг зардаг/ Амраа гэдэг залуу надтай уулзсан. Амраа надад “Ланд круйзер-80” маркийн автомашин худалдан авах уу? гэж хэлсэн. Би хэдэн оны тэрэг бэ? Ямар өнгөтэй юм бэ? Хэдээр зарах бэ? гэж асуусан. Тэгэхэд надад Амраа надад уг машины талаар 1994 оных 2008 онд Монголд орж ирсэн, ногоон өнгөтэй 16.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Ингээд би уг машиныг сонирхоод үзэж харахаар болоход Амраа автомашин энд “Да Хүрээ” захад авчирсан байгаа гээд намайг дагуулаад “Да Хүрээ” захаас гарахад ахын баруун хойд талын хашаан дотор баруун хойд тал хойшоо харсан байдалтай 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн хар ногоон өнгөтэй автомашин байсан. Тэр машин дээр Амраа бид 2-г яваад очиход уг машины гадна тадна 25-30 орчим насны 165-170 орчим өндөр нуруутай, бүлтгэр алаг нүдтэй, Казак үндэстэн бололтой шар царайтай залуу машины гадна талд машины хажууд нь зогсож байсан. Би уг машин дээр ирээд гадна талаас нь ажиглаж хараад машин дотор суугаад машиныг асааж үзэхэд машины мотор их сул муу, дуу муутай байсан. Апартур паар хүлэмж муутай машин байсан. Би машиныг үзчихээд Амраад авахгүй муу машин байна, авахаа болилоо гэж хэлэхэд хажуунаас нөгөө Казак залуу орж ирээд “та тэгээд хэдэд авах юм бэ?” гэж асуусан. Би бодож байгаад 15.000.000 төгрөгөөр авбал авна гэж хэлсэн. Тэгсэн чинь Амраа нөгөө Казак залуу 2 надаас холдоод хоорондоо юм ярьж байгаад буцаж ирээд Казак залуу “За 15.000.000 төгрөгөөр ав” гэж хэлсэн. Ингээд тэд нар надад үнийн санал хэлэхэд нь би хүлээн зөвшөөрч машиныг 15.000.000 төгрөгөөр авахаар болоод машины бичиг баримтыг үзэх гэхэд Казак залуу “машин автоламбарданд тавигдсан байгаа машины бичиг баримт тэнд байгаа хэдүүлээ ломбарданд очоод та авах мөнгөнөөсөө надад өгөөд би ломбардны өрийг дараад машинаа чөлөөлөөд авна. Тэгээд тэндээ машины гэрчилгээгээ авна гэж хэлсэн. Ингээд Казак залуу бид 2 “Ланд круйзер” машинтай автоломбард руу нь явсан. Амараа зах дээр үлдсэн. Би замаараа хаан банкаар дайрч 15.000.000 төгрөг авсан. Тэгээд бид нар 16-р хороо Цайз 16-ийн тэнд “Хан-Агт” гэх авто ломбарданд ирсэн. Тэр ломбарданд Казак залуу машины хүү мөнгө төгрөгөө бодуулаад ломбардны тооцоогоо хийсэн. Надаас 15.000.000 төгрөг аваад тэр мөнгөнөөсөө хүү болон банкны мөнгөө төлсөн. Чухам хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй. Миний ажигласанаар тэр ломбардны хүмүүсийг тэр казак залуу таньдаг бололтой байсан. Чи кино урлагийн дээд сургуульд сурдаг билүү энэ тэр гээд ойр дотны зүйл ярьж байсан. Би бодохдоо энэ залуу байнга үүгээр үйлчлүүлдэг юм байна гэж ойгосон. Харин ломбарданд ирээд машиныг шилжүүлж авах болоход түүний нэрийг Э гэдгийг мэдсэн. Бичиг баримтаар нь мэдсэн. Уг 20-40 УНВ улсын дугаартай авто машин нь Эрболотын нэр дээр байсан. Ингээд Эрболот ломбардтай машины тооцоо хийчихээд ломбарднаас машины бичиг баримт гэрчилгээг аваад надад гэрчилгээг өгсөн. Би гэрчилгээг нь үзэж хараад гадагшаа гараад арлын дугаарыг нь гэрчилгээний дугаартай тохируулж харахад дугаарууд нь хоорондоо таарч байсан. Энэ үед ломбарданд Э бид нар дээр Амраа ирсэн. Мөн Эын найз нар гэх 22-27 насны бололтой 2 залуу ирчихсэн байсан. Эрболот тэд нар хоорондоо уулзаад машинаа зарсан мөнгө авах гэж байгаагаа хоорондоо ярьж байсан. Тэгээд ломбардны гаднаас би машины бичиг баримтыг аваад Э, Амраа нартай өгсөн авсандаа өлзийтэй байг гээд гар бариад салсан. Би машинаа жолоодоод тэндээс явсан. Э, Амраа болон найз нар нь тэндээ үлдсэн. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй. Ингээд би машинаа аваад зах дээрээ ирсэн. Маргааш нь “хөсөг трейд” дээр очиж 20-40 УНВ улсын дугаартай машиныг Эын эзэмшлээс өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Энэ үед Этой уулзаагүй шилжүүлсэн. Автомашиныг авто ломбарднаас авахад Этоос миний нэр дээр шилжүүлж болно гэсэн албан бланк бөглөсөн байсан юм. Үүний дараа би машинд засвар үйлчилгээ апаратур паар хүлэмж, түлк резин 4 амортизатор зэргийг хийсэн. Харин будаг замаск хийгээгүй. Үүний дараа машиныг 2012 оны 11 дүгээр сарын 10-наас хойш “Да Хүрээ” зах дээр зарах зорилгоор гаргасан. Машиныг хүмүүс их сонирхож байсан боловч машин зарагдаагүй 20-оод хоносон. Харин 2012 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр өдрийг сайн санахгүй байна нэг өдөр намайг зах дээр 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн авто машиныг зарах гээд байж байхад Эрболат ирээд ах машинаа зараагүй байгаа юм уу гээд машин дотор суугаад машин асааж үзчихээд “та сайхан зассан байна” гэж хэлсэн… “Мөн ах цэмцэгэр 80 байна та авах уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “би авахгүй чиний өгсөн эхний машиныг зарж чадаагүй байна" гэж хэлсэн. Тэгээд Э яваад өгсөн. Үүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарын 28-нд, Говь Алтай аймгийн харъяат ах дүү 2 хүн ирээд 20-40 УНВ “Ланд круйзер-80” маркийн машиныг үзээд надаас 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Бид нар худалдах худалдан авах гэрээ хийж машинаа тэр хүмүүст зарсан” гэх мэдүүлэг /2хх-19-20/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Жамъяншаравын өгсөн: “2012 оны 2 дугаар сард өнгөрсөн жилийн цагаан сараар манай хүүхэд Алтангэрэл өөрийнхөө найз Эрболот гэх найзтайгаа хамт ирж эцэг эх бидэн дээр ирж золгосон. Тэгэж ирэхдээ Алтангэрэл, Эрболат нар 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн автомашин унаж ирсэн. Эрболот нь уг машиныг “зарна гэж байгаа, манай ахын машин байгаа юмаа, байрны зөрүүнд авсан, 17.000.000 төгрөгөөр авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод энэ машиныг чинь авбал авъя чи доош нь хэдэд өгөх юм бэ? гэхэд манай ах 17.000.000 төгрөгнөөс битгий буулгаарай гэж хэлсэн. Харин Алтангэрэлийн машиныг оролцуулаад зарж болно гэсэн. Тэгэхээр нь за тэгье гээд бид нар хоорондоо ярилцаад 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн автомашиныг худалдан авахаар болсон. Тохиролцоо нь Ад манай хүүхэд машин худалдан авахдаа 6.500.000 төгрөгийг Эрболотод өгсөн. А, Э 2 Улаанбаатар хот руу явахдаа машинаа үлдээгээд явсан. Энэ машиныг би 2012 оны 08 сар хүртэл хугацаанд унаж эдэлсэн. Тэгээд машинаа Улаанбаатар хот руу заруулахаар Аптангэрэлд өгч явуулсан. 2012 оны 11 дүгээр сард машинаа зарсан гээд Алтангэрэл надад 17.000.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /2хх-21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганхуягийн өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 25-ны 13 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад зурагтын эцэс дээр өөрийнхөө эзэмшлийн “Тоёото пропокс” маркийн 60-18 УНС дугаартай цагаан өнгийн машинтайгаа явж байсан чинь 30 орчим насны залуу гараа өргөхөөр нь зогсоод суулгасан чинь Халдварт орно гэхээр нь яваад Халдвартын урд талын замаар яваад автомашины ломбардны гадаа очсон чинь 20 гаран насны залуу гарч ирээд наадах чинь такси юу тэгвэл эндээс багаж аваад явъя гээд буцаж ороод машины хайрцагтай багаж, данхрат авч гарч ирээд суугаад 107.5-тай байрны хойд талын төмөр хашаатай таван давхар байрны хамгийн урд талын орцны үүдэнд зогсоод нөгөө багажаа оруулж тавьчихаад буцаж гарч ирээд нөгөө ломбард дээрээ ирээд сүүлд суусан 20 гаран насны залуу нь ломбард руу ороод гадна нь би машин дотроо нөгөө 30 орчим насны залуутай хамт сууж байсан чинь Баянзүрх дүүргийн цагдаа гээд нэг залуу ирээд бид нарыг Баянзүрх дүүргийн цагдаа дээр авчирсан...” гэх мэдүүлэг /2хх-114/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч NGUYEN НОМG НАNH-ны өгсөн: “Би Монгол улсад 2007 онд ирж иргэн Отгонжаргалын машин засварын газар ажилд орсон. Би машины кузов засварын ажил хийдэг бөгөөд 2012 оны 09 сард би хамт ажилладаг Вьетнам улсын иргэн ТROUNG VAN КНАNН-ны хамт хоёулаа ажлаа хийж байхад “Ланд-80” маркийн машинтай 2 залуу ирээд машины урд дугуйны доор байх рам уруу заагаад “үүнийг будаад замаск хийгээд өг” гэж дохиогоор харьцаж ойлгуулсан. Тухайн үед тэнд Монгол ажилчид байгаагүй ба дохиогоор харьцаж ойлголцсон тул тэр ажлыг 40.000 төгрөгөөр тохирч хийсэн. Тэр машины рамны урд хэсэгт хоорондоо 20 орчим сантиметр зайтай босоо гагнасан байдалтай 2 гагнаас байсны сэвийг дарахын тулд точилдож дараа нь замаск хийгээд хар өнгийн будгаар будсан. Энэ ажлыг TRUONG VAN KHANH хийсэн бөгөөд би тэр хүмүүстэй дохиогоор харьцаж үнэ хөлсийг тохирсон. Би яг тэр ажлыг хийхэд нь оролцоогүй” гэх мэдүүлэг /3хх-36-37/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч А.Отгонжаргалын өгсөн: “... Би энэ хүмүүсийг танихгүй, харин ажилчдаасаа энэ хүмүүсийн талаар асуухад 2012 оны 10 сард “Ланд круйзер-80” маркийн машины аралын дугаарыг янзуулсан гэж хэлсэн. Энэ засварын ажлыг ТROUNG VAN КНАNН болон NHUYEN НОAN НАNH нар засварын ажлыг хийсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-38/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Сайнжаргалын өгсөн: “Миний бие Баянзүрх дүүргийн 19-р хороо, Сотын 10а-1 тоотод байх хашаанд нийтийн байр түрээслүүлэн амьдардаг. Сүүлийн 3 жилийн турш уг байрыг ажиллуулж байна. Гэтэл 2014 оны 04-р сард уг нийтийн байрны 1 өрөөг Эрболат гэх казак залуу 2 сар түрээслэн амьдарсан. Э нь анх гэрээ байгуулахдаа найзын хамт 2-лаа уг өрөөнд амьдарна гэж хэлж байсан. Түүнтэй цуг амьдарч байсан найз нь Билгээ гэж нэрээр дуудаж байсан Эрболотын үеийн насны, туранхай биетэй залуу байсан. Тэд сонинд өгсөн зарын дагуу надтай утсаар холбогдон ирж уулзаж байсан. Тухайн үед Эрболот нь сурдаг гэж хэлж байсан ба кино урлагийн дээд сургуульд сурдаг гэж байсан. Харин Билгээ гэгч нь кузов засварын газарт ажилладаг гэж хэлж байсан. Эрболот дээр маш олон залуучууд ирж орж гарцгаадаг байсан. Тэдгээр найз нөхдийг нь би танихгүй... Эдгээр зургаас харахад энэ залуу ирж байсан байх /гэрч нь И:Оын гэрэл зургийг заав/. Энэ залуу өндөр нуруутай, дандаа бэлтгэлийн хувцас өмсчихсөн явж байдаг залуу мөн байх шиг байна” гэх мэдүүлэг /3хх-79/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гантулгын өгсөн: “Би сүүлийн 10 гаруй жил бусдаас хуучин засвартай автомашин худалдан авч засаж сэлбээд зарж борлуулах ажил эрхэлж байгаа юм. Одоо ч энэ ажлаа хувиараа эрхэлсээр байгаа... Иймд уг автомашиныг 2009 оны үеэс эхлэн задалж эд ангиудыг нь сэлбэгэнд зарж эхэлсэн. Тэгээд автомашины эд ангиуд ерөнхийдөө сэлбэгэнд зарагдаж дууссан. Харин сүүлд рам, кабин, бичиг баримт зэрэг зүйлс л үлдээд байсан юм... Тэгтэл 2012 онд манай эхнэр Мөнхчимэгийн төрсөн дүү Түмэн-Өлзий овогтой Мөнхтөмөр гэгч над уруу утсаар ярьж “таны үлдээсэн “Ланд круйзер-80” маркийн машины рам, бичиг баримттай нь хүн авъя гэж байна. Та хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэж асуухаар нь би түүнд 1.500.000 төгрөгөөр зарчих гэж хэлсэний дагуу зарсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-83-84/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Мөнхтөмөрийн өгсөн: “Манай ах Гантулгын автомашины граж Сонгинохайрхан дүүргийн Их наранд байрладаг ба уг гражид автомашин засварын газарт би ажилладаг байсан юм. Тэр засварын газарт олон хүмүүс орж гардаг байсан юм. Гэтэл миний 96717070 дугаарын утас руу үл таних эрэгтэй хүн 2012 оны өвөл залгаж “танай засварын газарт “Ланд круйзер-80” машины бичиг баримт байхгүй биз. Орж ирсэн “Ланд круйзер-80” машинд хийх гэсэн юм” гэж асуусан. Тэгэхээр нь би ах Гантулгын задалж зарсан “Ланд круйзер-80” маркийн автомашины бичиг баримт, арлын дугаарыг тэр залууд ахаасаа зөвшөөрөл авсаны дараа үнэ тохирч 1.400.000 орчим төгрөгөөр зарсан юм. Надтай утсаар ярьсан залуу нь 22-25 орчим насны казак юм шиг төрхтэй залуу байсан. Тэрээр бичиг баримт, аралын дугаарыг авахдаа ганцаараа ирсэн юм. Би урьд нь тэр залууг харж байсан ба гражид л машин засварын газарт харж байсан байх гэж бодож байна. Тэгээд тэр залуу надад тохирсон ёсоор мөнгөө өгч “Ланд круйзер-80” маркийн машины 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаар зэргийг нь аваад явсан. Бичиг баримтыг нь худалдах, худалдан авах гэрээг наториатын газарт очиж хийлгээд явсан юм. Харин дараа нь өнөөх казак мэт царайтай залуу хажуудаа мөн нэг өөрийн үеийн насны залуугийн хамт манай гражид ирээд “зарчихаар машины бичиг баримт байхгүй биз” гэж асуусан. Тэгэхээр манайд зарах бичиг баримт байхгүй байсан тул байхгүй гэж хэлээд явуулсан. Өөрөөр тэр залуутай харьцаж байгаагүй” гэх мэдүүлэг /3хх-85-86/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Алтанхуягийн өгсөн: “... одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө байх, үл таних 20-21 орчим насны шар царайтай, туранхай залуу ганцаараа ирж “юм гагнуулъя” гэж” хэлсэн. Юуг нь асуухад “унаж ирсэн “Ланд круйзер-80” машиныхаа аралын дугаарыг нь зүсээд авчихсан, өөрөө барьж ирсэн аралын дугаарыг гагнуулъя” гэж байсан. Тэгээд би түүнээс ямар учиртайг нь асуухад “машинаа хөдөө унагачихаад машиныхаа рамыг сольсон юм. Гэтэл арлын дугаарыг нь солихгүй бол болохгүй гээд байна гэж гуйсан. Тэгээд би барьж ирсэн арлын дугаарыг нь раманд нь гагнаж өгөөд явуулсан. “... Надаар арлын дугаар гагнуулах гэж ирсэн залуу ганцаараа явж байсан. Уг залуугийн биеийн өндөр 170 орчим өндөр нуруутай туранхайвтар, жижиг халимагдуу үстэй, шардуу царайтай 20-21 орчим насны залуу байсан... Урд нь надад гэрэл зураг харуулахад би таньж зааж өгч байсан шүү дээ” гэх мэдүүлэг /3хх-92-93/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Батсайханы өгсөн: “Би онхолдсон 11-11 БРА улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг танилаасаа авч задалж зарсан. Гэтэл манай сервисээр тухайн үед орж гараад “Ланд круйзер-80” маркийн машины сэлбэг асуугаад яваад байдаг 20-22 орчим насны үл таних залуу уг машиныг харчихаад бичиг баримтыг нь зарчих гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би уг залууг 11-11 БРА машины эзэнтэй нь холбож өгөөд тэд гэрээ байгуулж нэрээ шилжүүлсэн... Энэ Ж.А гэгчийн зураг мөн байна” гэх мэдүүлэг /3хх-94-95/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: /хх.4.166-169/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гансүлдийн өгсөн: “... Би 2012 оны намар сар өдрийг сайн санахгүй байна. 48-79 УНО дугаартай Гранд марк 2 автомашиныг нэг казак залуугаас худалдаж авсан... Намайг худалдаж авах үед тэр машин казак залуугийн өөрийнхөө нэр дээр итгэмжпэх хийлгээд авсан байсан. Яг эзэн нь Цогтбаатар гэх хүн байсан. ...би эзэнтэй нь итгэмжпэх хийлгэх хэрэгтэй байна гэсэн... нөгөө казак залуу мөн өөрийнхөө үеийн нэг залуугийн хамт зарах гэж байгаа машинтай 100 айлын замын баруун талын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар байранд очоод Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд 100 айлын тэнд нотариатаар батлуулж итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд цааш зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан... казак залуу бол казак төрхтэй, нөгөө залуу нь туранхай шар залуу байсан... харвал танина” гэх мэдүүлэг /4хх-170/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “Миний ажиллаж байгаа “АNGА” ХХК нь япон машины сэлбэгийг Японоос оруулж ирж зарж борлуулдаг. Би энэ компанид 2011 оноос өнөөг хүртэл худалдагч хийж байна... Намайг 2012 онд сар өдрийг санахгүй байна дэлгүүр дээрээ сууж байхад үл таних залуу орж ирээд Ланд крузейр-80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг зарж борлуулах гэсэн юм гээд надад гар утасны дугаараа өгсөн. /Гар утасны дугаарын нь одоо санахгүй байна/ Тэгээд байж байхад удалгүй нэг өндөр залуу орж ирээд Ланд Круйзер-80 маркийн автомашины бичиг баримт байна уу гэхээр нь би нөгөө залуугийн утасны дугаарыг өгсөн. Тэгтэл нөгөө залуу над руу залгаад та нөгөө бичиг баримтаа дэлгүүр дээрээ аваад байж байгаач би очоод авчихъя гэхээр нь нөгөө бичиг баримт зарна гэсэн залуу руу утсаар яриад хэлтэл над дээр бичиг баримтаа авчирч өгсөн. Удалгүй бичиг баримт авна гэсэн залуу ирээд надад 600.000 төгрөг өгөөд тэр бичиг баримтыг аваад явсан. Надаас бичиг баримт авдаг залуу нилээд хэд хоногийн дараа дахин орж ирээд таньд өөр бичиг баримт байна уу гэж ирсэн... Манай ажил дээр 2-3 удаа ганцаараа орж ирж байсан. 25 орчим насны, 170 орчим см өндөр нуруутай, эрэгтэй байса”н гэх мэдүүлэг /4хх-171/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Бямбажавын өгсөн: “... Манайх энэ хаяган дээр 30 жил амьдарч байна. ...манай хүргэн Цогтбаатар 2012 онд байх /сар өдрийг санахгүй байна/ над руу яриад хүмүүс очиж машины рам авах байх гэж ярьсны дараа өмнө харж байгаагүй 3 хүн ирээд танд тог уртасгагч байна уу гэж асуусан. Би гэрээсээ уртасгагч гаргаж өгөөд нөгөө 3 залуу тасдагч ажиллуулаад машины рамны урд хэсгээс нь жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг тасдаж аваад явсан. Зургийг нь харвал танина” гэх мэдүүлэг /4хх-173/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч П.Доржсэнгийн өгсөн: “... Жавхлантөгстэй нэг орой Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд гэр хорооллын нэг хашаанд байдаг айлд очиход хашаан дотор Киа Спектор гэх мөнгөлөг саарал өнгийн улсын номер дугааргүй суудлын автомашин байхыг хараад энэ хэний машин юм бэ, яасан явахгүй байгаа юм уу, зарж борлуулах юм бол уу гэж асуухад манай ахын машин гэж хэлж байсан. Тэгээд зарж борлуулах бол хэлээрэй гэхэд хэлье гэж байсан. Тэгээд ...манай найз Жавхлантөгс нь нөгөө машинаа зарахаар болсон чи авах юм уу гэхээр нь асаагаад хүрээд ир үзье гэж хэлсэн... Жавхалантөгс унаж ирээд үзүүлж харуулчихаад дараа нь Алтангэрэл өөрөө Эрболот гэх залуугийн хамт ирж үзүүлсэн, орой би эхнэртээ үзүүлье гээд явуулсан, орой Алтангэрэл, Эрболот 2 машинтайгаа ирэхээр нь эхнэртээ үзүүлээд авахаар болсон. Тэр машины улсын дугаар нь 71-70 УНР дугаартай тээврийн хэрэгслийн дугаар нь Даваацэцэг гэх хүний эзэмшлийн нэртэй байхад нь хэд хоног унаж байгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2012 оны 2 дугаар сарын эх буюу хаврын улирал эхэлж байх үед худалдаж авсан. Уг машиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан... мөнгийг нь 2 тасалж эхлээд 3.500.000 төгрөг Алтангэрэлд өгсөн, үлдэгдэл мөнгийг 3, 4 хоногийн дараа өгсөн” гэх мэдүүлэг /5хх-222-225/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Р.Батхүүгийн өгсөн: “... Одоо он сар өдрийг сайн санахгүй байна... 3, 4 жилийн өмнө байхаа ... улсын дугаарыг нь санахгүй байна, хар хүрэн өнгөтэй Ланд Круйзер 80 маркийн автомашины жолоочийн хойд хэсэгт аралын дугаар гагнаж байсан... Эрболот гээд байгаа залуугийн нүдийг хараад нүдээр нь таньсан. Над дээр ирэхдээ гарандаа гавтай байсан, цагдаагийн хамт ирсэн. ...рамны дугаар гануулсан залуу болохоор энэ залуугаас өндөрдүү 170-175 см орчим өндөр нуруутай, нүүр царай нь их цэвэрхэн цайвардуу царайтай, саравчтай малгай өмсчихсөн ирж байсан. Хоёулаа хамт зогсож байгаад өндөрдүү нуруутай залуу нь миний машин уначихсан тэгээд засуулсан чинь арлын дугаарыг солих болсон та энэ дугаарыг гагнаад өгчих, та хэдэн төгрөгөөр гагнаж өгөх вэ гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. Одоо зургаар нь ч биеэр нь ч харвал танина” гэх мэдүүлэг /6хх-57-58/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Жавхлантөгсийн өгсөн: “... Он сарыг сайн санахгүй байна. Хонхны баяр дөхөж байсан үе санагдаж байна тэгэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн хойд талын манай ээжийн дүү Цогтбаатарынд П.Доржсэнгэтэй нэг удаа очсон. Алтангэрэл аав ээжтэйгээ явж байгаад авсан гэх Солонгос мөнгөлөг саарал өнгөтөй машин тэр хашаанд байсан. ...Би П.Доржсэнгэд машин зарахаар болсон, машин дээрээ зарна гээд бичиг наасан байна лээ гэж хэлсэн. Машиныг унаж очиход Доржсэнгэ нь тухайн үед үзэж харж байсан. Би уг машиныг хэнд зарсныг мэдэхгүй, харин дараа нь Доржсэнгэ авсныг Доржсэнгэтэй уулзах үедээ мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-60-61/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “Би болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Харин би урд өгсөн байцаалтанд өөрийн хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар ярьж байгаагүй. Учир нь энэ хэргийг ганцаараа даачихъя олон хүүхдүүдийн амьдрал хэцүүднэ гэж бодож байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам би энэ хэргийг яг үнэнээр нь шийдүүлэх хэрэгтэй байна. Бодит амьдрал дээр үнэн байх ёстой. Хамгийн анх 2012 сарын 2 сарын эхний долоо хоногт “Сүнжингранд”-ын урд байрны зогсоол дээр байсан 35-35 УНГ “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг Жамъяншаравын Алтангэрэл, овгийг сайн мэдэхгүй байна Эрдэнэбилэг нарын хамт хулгайлсан бөгөөд тэр машиныг хулгайлахад тэр 2 Идэрмөнх гэдэг найзынхаа 94-44 УНЗ гэсэн дугаартай цагаан өнгийн эксель машинтай явж байсан. Автомашиныг Эрдэнэбилэг барьж явсан. 2012 оны 04 дүгаар сарын 28-нд Баязүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг Жамъяншаравын Алтангэрэл, Цогтгэрэлийн Давааням нарын хамт хулгайлсан. 51-67 УБЗ улсын дугаартай “Аксент” маркийн автомашинтай очиж хулгайлсан. Энэ машиныг би барьж явсан. 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын    1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг Ж.А, У.Днарын хамт хулгайлсан. Машиныг би унаж явсан. 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Өргөө” хотхоны зүүн талын зогсоол дээр байсан 02-20 УНА улсын дугаартай “Гранд марк-2” маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг И:О, Ж.А нарын хамт хулгайлсан. Машиныг би жолоодож явсан. 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан “Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Круйзер” маркийн машиныг И:О, Ж.А, У.Днарын хамт хулгайлсан. Уг машиныг хулгайлахдаа бид нар 35-37 улсын дугаартай машинтай очиж хулгайлсан юм...” гэх мэдүүлэг /2хх-125-126/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “Манай найз Оюунболд бол бөө хүн юм. Энэ хэрэгт Оюунболд оролцох болсон учир нь 2012 оны 5 дугаар сарын 1-ны өдөр Аптангэрэл, Давааням бид 3 хамт байж байгаад Давааням, Аптангэрэл бид 2-оос салаад явсан ба Даваанямыг байхгүй байх хугацаанд Аптангэрэл бид хоёр 17-88 унз улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин хулгайлсан юмаа. Энэ хэргийнхээ талаар Алтангэрэл бид 2 Даваанямд хэлсэн. Ингээд Даваанямтай бид нар уулзах болоход Давааням бид 2 той уулзах гэж байгаад өөрийнхөө автомашинтай явж байгаад автомашинтай мөргөлдсөн асуудал гаргасан юм. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад бид нар хулгай хийгээд байгаа болохоор ингээд байгаа юм байхаадаа гэж ярилцаад ингээд Алтангэрэл, Давааням бид нар Оюунболд дээр очиж бөөлүүлсэн юм. Тэгэхэд Оюунболдын бөөгийн өвөг эцэг нь та нар юу хийчихсэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар машин хулгайлдаг талаар хэлсэн. Түүнээс хойш Оюунболд энэ хэргийг мэдээд Давааням, Алтангэрэл нарын дэмжлэгээр дараагийн удаагийн автомашин хулгайлахад оролцох болсон. 2012 оны 9 дүгээр сарын 6-нд шилжих шөнө Оюунболд, Алтангэрэл бид 3 хамтран 20-40 УНВ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашинтайгаа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зогсоол дээр автомашин дотроо хонох зорилгоор очсон юм. Тэгэхэд тэр зогсооол дээр 02-20 УНА улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин зогсоол дээр байсан ба уг автомашины жолооч талын хойд талын хаалга нь дутуу хаагдсан байсан. Түүнийг бид нар анзаарч хараад Алтангэрэл машинаас буугаад нөгөө 02-20 улсын дугаартай автомашин дээр очоод арын хаалгыг нь татаж үзэхэд машины хаалга өөрөө онгойгдсон. Алтангэрэл автомашинд орж үзчихээд буцаад бид нар дээр хүрээд ирсэн. Аптангэрэл ирээд машины түлхүүр дотроо байна гээд надад машины түлхүүрийг өгсөн. Тэгээд би Алтангэрэлээс машины түлхүүрийг нь аваад машин дээр очоод уг 02-20 улсын дугаартай Гранд марк 2 маркийн автомашиныг асаагаад зогсоол дээрээс хөдлөөд явсан. Тэндээс намайг хөдлөхөд араас А, О 2 Ланд крузер маркийн 20-40 УНВ улсын дугаартай автомашинтай дагаад явсан. Би хулгайлсан машинаа унаад Алтан-Өлгийн Зүүн гэх газар луу явсан ба уг газар ирээд гэр хорооллын гудамжны дунд оруулаад машинаа тавьчихаад О, А бид 3 Ланд крузер маркийн автомашинтайгаа Кино үйлдвэрийн чиглэлд яваад тэнд зогсоол дээр ирээд машин дотроо унтсан. Маргааш нь интернэт зарын дагуу Марк 2 маркийн машин задлаж зарна гэсэн зарын дагуу Цогтоо гэх хүнтэй утсаар ярьсан. Ингээд Цогтоо гэх хүнтэй уулзаад түүнээс А, О бид нар 49-78 УНО улсын дугаартай гранд Марк 2 маркийн машины бичиг баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, улсын дугаарыг нь 800.000 төгрөгөөр худалдан авсан. Дараа нь машины аралын дугаарыг нь авахаар болсон. Маргааш нь машины арлын дугаарыг нь тасдаж авсан. Үүний дараа 5 шарын Токио засварын газрын Вьетнам засварын газар Алтангэрэл Оюунболд бид 3 марк 2 маркийн машинтайгаа очоод вьтнамчуудаар аралын дугаарыг тасдуулан худалдаж авсан машины аралын дугаарыг солиулсан. Вьетнамчуудад 240.000 төгрөгийг засварын хөлсөнд нь өгсөн. Тэгээд уг машиныг Улаанбаатар хот дотор хэд хоног унаж байгаад Гансүлдэд 7.100.000 төгрөгөөр зарсан. Зарах үед А надтай хамт явж байсан.          2012 оны 12 дугаар сарын 22-нд А, Д, О бид 3 шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 21 дүгээр байр 219 тоотоос хамт хулгай хийхээр гадагшаа гарцгаасан. Энэ үед 35-37 УБВ улсын дугаартай Марк 2 маркийн автомашинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явсан ингэж явахад 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр 45-67 ДГО улсын дугаартай Ланд крузер 80 маркийн ногоон өнгөтэй машин байсан. Тэгээд уг машины хажууд бид нар очиж зогсоод уг машиныг хулгайлах талаар ярилцаад энэ машиныг хулгайлъя гэж тохиролцсон. Би машинаас буугаад машин дээр очоод хаалганд нь түлхүүрээ тааруулан онгойлгоод машинд орж суугаад машиныг асаагаад зогсоол дээрээс хөдөлсөн. Миний араас Д А О нар машинтайгаа дагаад явсан. Би тэр газраас гэр хорооллын дундах замаар яваад Офицеруудын ордны хойд талд байх хуучин Сүүний үйлдвэрийн байрнуудын урд талд хашаа дагуулан тавьсан. Автомашинд 75-63 улсын дугаарыг тавиад орхисон. Машины дугаар нь надад хуучин байсан юм. Үүний дараа 3 хоногийн дараа би цагдаа нарт саатуулагдсан байгаа. Гансүлдтэй би техникийн зах дээр явж байгаад танилцсан. Гансүлд маркийг задлаж зарна гэсэн зарыг надад өгсөн юм. Гансүлдэд би машинаа зарсан. Тэгэхэд худалдах худалдан авах гэрээ хийхэд нэр шилжүүлэхэд Гансүлд надтай хамт явсан юм. Гансүлд бас надтай хамт аралын дугаар тасдаж авахад байгаагүй. Гансүлд аралын дугаар сольсонг мэдэж байсан. Харин Галбадрахын Амарбаяр гэх хүнтэй би 2005 онд танилцсан. Энэ хүн техникийн зах дээр ажилладаг би энэ хүнтэй хамтран зах дээр сэлбэгийн газарт нь ажиллаж байса. Энэ утгаараа танина. 20-40 УНВ улсын дугаартай машины мотор муу байсан болохоор машинаа зарах зорилгоор ченж Амараа ахад хандсан. Амараа ах манай машиныг ченжид зуучлуулан зарж өгсөн юм. Аралын дугаарыг би О, А нарын хамт очиж авсан. Нэр дээр шилжүүлэхэд Гансүлд хамт явсан. Харин Гансүлд Гранд марк 2 маркийн машины бичиг баримт зарна гэж байна гэж надад хэлсэн мөн машиныг нь худалдан авна гэж хэлсэн. Гранд марк 2-н машин хулгайлах санаа сэдлийг өгсөн юм. Үүний дагуу бид нар Гранд марк 2 машиныг хулгайлсан” гэх мэдүүлэг /2хх-136-138/,

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “2012            оны 11 сарын дундуур 11-11 БРА улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн машины бичиг баримтыг худалдаж авахыг Аптангэрэл зохион байгуулсан. Тухайн үед А, Д бид нар Улсын циркийн орчмоос 17-88 УНЗ улсын дугаартай машиныг хулгайлан авахад би 95-44 УНЗ дугаартай эксель маркийн машинтай явсан ба хулгайн машиныг би унаад явахад А араас дагаж явсан. Давааням бид хоёр дээр ирэх гэж байгаад УИД-ын өмнө машинаа араасаа мөргүүлсэн. Энэ машинд бичиг баримт хэрэгтэй болсон тул Аптангэрэл 2012 оны 11 сарын дундуур яриад “би машины бичиг баримт олчихлоо, би яриад тохирсон” гэсний дагуу намайг хичээл дээр байхад дуудаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн шинэ автобусны буудлын урд талын Татах хүч авто сервис нэртэй газар очиж Алтангэрэл ороод “2.200.000 төгрөг өгөөд авчихлаа” гээд 11-11 БРА машины бичиг баримт аваад гараад ирсэн. Тэр бичгийг аваад машины эзэмшигч гэх 30-35 орчим насны нэрийг нь сайн санахгүй байна, хүүхний хамтаар 16-ын автобусны буудлын үйлчилгээний төвийн нотариатад очиж миний нэр дээр шилжүүлсэн. Тэр хүүхэн саарал өнгийн, 08-08 БРА Марк-х машинтай явсан санагдаж байна. Энэ хүн Алтангэрэл надтай хамт явсныг гэрчилнэ. Мөн 20-40 УНВ улсын дугаартай машины бичиг баримтыг Аптагэрэл бид хоёр хамт явж СХД-ийн Их нарангийн хуучин эцсийн замын хажуугийн авто ломбарднаас аваад хашаанд нь байсан машинаас 20-40 УНВ машины арлын дугаарыг тасдагчаар тасдаж авсан. Ингээд Саппорогийн үйлчилгээний төвийн ломбард руу очиж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг бичиг баримтыг авахын тулд 96659993 дугаарын утсаар холбогдож очсон. Аптангэрэл Оюунболд бид гурав 2012 оны 9 сард хулгайлсан 02-20 УНА дугаартай, Грандмарк 2 машиныг Яармагийн хуучин эцэс рүү явж Цогтбаатар /Утас:99071379/ гэдэг хүнээс 48-79 УНО улсын дугаар болон арлын дугаарыг авахад хамтдаа явсан. 20-40 УНВ машиныг техникийн зах дээр нэг ченжид зараад 16-р хороололд байх Уртын тавиалан ХХК-д унадаг зээлэнд тавьсан байсны өр болох 4.200.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10.500.000 төгрөгнөөс 3.800.000 төгрөгийг Оюунболд авч БЗД 18 хороо, 13 хороололын 21 байрны 7-219 тоотыг 2012 оны 10 сарын 26-ны өдөр Баянзүрх захын үйлчилгээний төвийн ард гэрээ хийж түрээслэн суусан. Аптангэрэл Улиастайн хангамжийн автобусны буудлын хойд талд “гагнуур хийнэ” гэсэн хаягтай хашаанд очиж 17-88 УНЗ дугаартай машины арлын дугаарыг 11-11 БРА улсын дугаартай машины арлын дугаараар солиулж гануупсан. Энэ үед ганцаараа явсан ба энэ талаараа надад хэлсэн. Аптангэрэл нь Токио засварын газар 20-40 УНВ машины арлын дугаар солиулахад мөн байсан. Эрдэнэбилэг гэдэг залуу хамт явсан. Сайнбилэг овогтой Эрдэнэбилэгтэй би таксинд явж байгаад 2009 онд танилцсан. С.Эрдэнэбилэг нь 35-35 УНГ улсын дугаартай машиныг хулгайлах үед А бид хоёрын хамт явж машинд нь түлхүүр тааруулж асаагаад унаж Өгөөмөр захын тэнд хүргэж өгсөн. Энэ машины арлын дугаар солиход мөн хамт явсан. Эрдэнэбилэг энэ машиныг зарсан мөнгөнөөс миний хамтаар явж зарын дагуу цагаан өнгийн Соната-2 маркийн машиныг өөрөө бичиг баримтгүй тул миний нэр дээр нотариатаар баталгаажуулан 3.500.000 төгрөгөөр аваад унаж байгаад 2.800.000 төгрөгөөр зараад А 1.100.000 төгрөг өгсөн. Энэ хэрэгт Эрдэнэбилэгийн оролцоо ийм юм. Даваанямын 51-67 УБЗ дугаартай Аксент машиныг Уртын тавилан ХХК-ний унадаг зээлэнд 1.500.000 төгрөгөнд тавьж уг мөнгөөр Хоум плазагийн замын эсрэг талын авто сэлбэг зардаг саарал өнгийн дэлгүүрээс 33-25 дугаартай машины дугаар болон арлын дугаарыг авсан. Энэ машиныг 13 хороололоос хулгайлсан бөгөөд ДАлтангэрэл нар 51-67 УБЦ машинтай хамт дагаж явсан. Уг машины арлын дугаарыг Яармагийн хуучин эцэст очиж арлын дугаарыг солиулсан ба Оюунболд бид хоёр хамт явж солиулсан. Ингээд 5 шарын Вьетнам авто засварын газар очиж будаг замаск хийлгэсэн. Би хулгайлж авсан машиныхаа улсын дугаар, арлын дугааруудыг тасдаж аваад жижиглээд тараагаад хаясан. О уг машиныг хулгайн гэдгийг мэдэж байсан ба арлын дугаар солиулахад хамт явсан. Энэ талаар Яармагт арлын дугаар гагнаж өгсөн хүмүүс гэрчилнэ. Уг хүмүүст арлын дугаар гагнуулахдаа “арай он залуу машины дугаараар сольж байна”, эсвэл “рам сольсон чинь дугаар нь зөрчихлөө” гэж хэлдэг байсан. Анх 2012 оны 01 сарын сүүлээр А өөрийн эзэмшлийн 71-70 УНР Киа спектор машиныг 6.500.000 төгрөгөөр зараад анх хулгайлсан машины бичиг баримтыг худалдаж авах эх үүсвэрийг тавьсан. Мөн анх хулгай хийх санаачлагыг гаргаж машины түлхүүрийг авч ирж байсан юм. Ингээд анх хулгайлсан 35-35 УНГ машиныг Архангай аймагт Аийн аав Жамьяншарав гэдэг хүнд зарсан. Ингээд үлдсэн мөнгөөр цаашид хулгайлаад зарах машины бичиг баримт авахаар тохирсон. Нэмж ярихад би хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж урьд яриагүй байсан үйлдлээ болон оролцсон хүмүүсийн талаар мэдүүлсэн. Иймд энэ хэрэгт оролцсон хүмүүсийн оролцоог зөв тогтоох хэрэгтэй…” гэх мэдүүлэг /2хх-140-142/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Би 2012 оны 2 сарын эхний 7 хоног шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүнжинграндын ертөнцийн зүгээр урд талын байрны зогсоол дээрээс түлхүүр тааруулан Тоёото Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан. Уг гэмт хэргийг би А, Эрдэнэбилэг нартай бүлэглэн үйлдсэн. Тухайн үед би гэртээ буюу Нарантуул захын зүүн талын шар байранд хажуу өрөө хөлслөн амьдардаг байхад А, Эрдэнэбилэг нар намайг гараад ир гэж утсаар дуудсан. Тэгээд гэрээсээ гарахад байрны гадаа Алтангэрзл, Эрдэнэбилэг нар цагаан өнгийн Эксель машин уначихсан ирсэн байсан. Ирэхдээ тэд архи, соггууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Тэгээд надад А Ланд-80 маркийн машины түлхүүр үзүүлж Ланд-80 маркийн машин хулгайлъя” гэж хэлсэн. Уг машиныг хулгайлж зарж мөнгө олох зорилгоор дээрхи гэмт хэргийг үйлдсэн юм. Алтангэрэл нь манай дээд сургуулийн ангийн хүүхэд юм. Бид кино урлагийн дээд сургуулийн операторын ангид 2010 оны 9 дүгээр сараас хойш цуг сурч байгаа юм. Эрдэнэбилэгийг хувийн тээврийн хэрэгслээрээ таксинд явдаг гэдэг утгаар нь таньдаг байсан юм. Цагаан өнгийн аксентаар явдаг байсан юм. Би тэр хоёроос дээрхи гэмт хэргийг үйлдэж болох юм болов уу гэж асуухад болно гэхээр нь “за за” гээд цуг явсан юм. Тэгээд хулгайлах Ланд круйзер-80 маркийн машин хайгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллоор шөнийн 01 цагаас 02 цаг хүртэл тэнэж явсаар 02 цаг өнгөрч байх үед “Сүнжингранд” зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн урд талын 5 давхар улбар шар өнгийн орон сууцны голын зогсоол ертөнцийн зүгээр баруун тийш харуулан зогсоосон ногоон өнгийн, дээрээ ачаатай, цэмцгэр Ланд круйзер маркийн 35-35 УНГ улсын дугаартай машин байгааг олсон. Уг машин хучлагагүй байсан. Тэгээд Эрдэнэбилэг машинаас бууж уг Ланд круйзер машин дээр очоод түлхүүр тааруулсан. Аль хаалганд нь түлхүүр тааруулсаныг нь мэдэхгүй байна, А бид хоёр байшингийн булангаас машиндаа суугаад хараад сууж байсан юм. Удалгүй Эрдэнэбилэг бидэн хүрч ирсэнээ “Хаалга нь онгойчихлоо” гэж хэлсэн ба Эрдэнэбилэг буцаж яваад уг Ланд круйзер машиныг асаагаад хөдөлсөн ба Алтангэрэл бид хоёр Экселээрээ араас нь дагаад явсан. Бид “Нарантуул” захын урдуур явсаар “Өгөөмөр” захын хажуу талын ахмадын хороолол гэх шар байрнуудын дундуур орж грашнуудын ард Ланд круйзер-80 маркийн машинаа байрлуулан тавьсан. Түүнээс 2-3 хоногийн дараа зар мэдээ сонин дээрээс автомашин задалж зарна гэсэн зарын дагуу скайтелийн гар утас руу би залгаж яриад задалж зарах Ланд-80 машины чинь бичиг баримт байгаа юм уу гэж асууж байгаа гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн автоломбарданд очиж 30 гаруй насны эрэгтэй хүнтэй уулзсан. Тэгээд уг хүнээс 20-40 УНУ улсын дугаартай ланд круйзер машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар, арлын дугаарыг нь А, Эрдэнэбилэг бид гурав очиж 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Түүнд авсан бичиг баримт, арлын дугаар зэргийг хулгайлсан тээврийн хэрэгсэлд залгана гэдгийг хэлээгүй ба арлын дугаарыг нь 1 бичиг баримтын хамт өгнө биз дээ гэхэд тийм гэсэн тул худалдаж авсан юм. Би дээрхи автоломбардын газрыг одоо зааж өгч чадах ба дээрхи надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг эд зүйлсийг зарсан хүнийг хараад танина. Ингээд худалдаж авсан 20-40 УНУ улсын дугаарыг хулгайлсан 35-35 УНГ машинд тавьж 35-35 УНГ улсын хойд, урд хоёр дугаарыг тэр хавьд нь А, Эрдэнэбилэг бид гурав гараараа жижиг жижиг хэмжээгээр нугалан хугалж хаясан. Тэгээд мөн гоёлын наалт болон бусад зарим нэг жижиг эд зүйлсийг нь өөрчилсөн. Тэгээд Баянбүрдийн тойргийн усан сангийн гэр хороололд байх авто засварын газарт 25-30 орчим насны эрэгтэй хүнтэй уулзан 20.000 /хорин мянга/ төгрөг өгч машины арлын дугаарыг нь тасдагчаар тасдуулан худалдаж авсан 20-40 УНУ улсын дугаартай Ланд круйзер машины арлын дугаарыг гагнуулсан юм. Энэ гагнуурчинд мөн хулгайн автомашин гэж хэлээгүй ба түүнд рам сольсон чинь арлын дугаар нь зөрөөд байгаа юм гэж хэлээд гагнуулсан Энэ гагнуурчныг одоо хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Тэр хашаанд нэлээн олон хүн байсан юм. Ингэж гагнуулахаар очихдоо А, Эрдэнэбилзг бид гурав бүгд очсон. Тэндээсээ шууд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 5 шарын автобусны буудлын зүүн талд уулзвараараа гарахгүйгээр Драгон худалдааны төвийн замын эсрэг талын “Токио” зочид буудлын хажуу талын “Вьетнам” авто засварын газарт очсон. Тэнд очоод 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр гагнасан арлын дугаарыг нь замаскдуулж будуулсан. Дээрхи мөнгөнүүдийг Аийн машиныг зарсан мөнгөөр хийсэн юм. Аийн 71-70 УНР улсын дугаартай Киа спектер машиныг хулгай хийсэн өдрийн маргааш нь 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр зарсан юм. Тэгээд “Өгөөмөр” захын орчимд машинаа байрлуулан хэсэг байж байгаад 2012 оны 02 сарын 15-ны өдөр Алтангэрэл бид хоёр уг Ланд-80 машиныг Алтангзрлийн аав, ээжид нь худлаа хэлж зарахаар авч явсан юм. Алтангэрэл бид хоёр очихоосоо өмнө хуйвалдаж, хулгайлсан гэдгээ түүний эцэг, эхэд хэлээгүй юм. Тэгээд машиныг Аийн аавд 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдсан. Ингээд би ганцаараа буцаж Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд мөнгийг нь Эрдэнэбилэг, Ал бид гурав үрж дуусгасан. Энэ мэтээр дээрхи гэмт хэргүүдийг Эрдэнэбилэг, Алтангэрэл, Оюунболд, Давааням бид нар бүлэглэн үйлдсэн ба үйлдсэн хэргүүдийн талаар би дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар ч мөн заасан байдаг. Эрдэнэбилэгийн овогийг сайн мэдэхгүй байна Түүний гэр хаана байдгийг мэдэхгүй байна, өөреө хэлэхдээ Дамбад байдаг гэж ярьж байхыг нь сонссон. Тэрээр одоо 22-23 орчим насны залуу ба түрээсээр машин хөлслөн халтууранд явдаг байсан. Одоо түүнийг хаана байгааг мэдэхгүй байна. 2012 оны 5 сараас хойш би түүнтэй уулзалдаагүй. Эрдэнэбилэгийг дээрхи гэмт хэргийг үйлдэхэд оролцсон талаар би байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарт удаа дараа хэлж, мэдүүлж байсан. Эрдэнэбилэгийг Д, О, А нар танина. Эрдэнэбилэг хамгийн анх машин хулгайлахад буюу дээр мэдүүлсэн үйлдлийг хийхэд тэрээр машины хаалгыг өөрөө онгойлгож, машиныг асаан унаж явсаар аваачих газраа байрлуулсан” гэх мэдүүлэг /2хх-143-144/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Тэдгээр хүмүүстэй зар мэдээ сонинд нийтлэгдсэн зарын дагуу утсаар холбогдож байсан юм. Тэр хүмүүст машины он залуужуулах зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон арлын дугаарыг ашиглах гэж байгаа гэж хэлж байсан. Циркийн хажуугийн байрнаас хулгайлсан 17-88 УНЗ улсын дугаартай ланд круйзер маркийн машиныг хулгайлаад арлын дугаар, бичиг баримтыг нь Эрдэнэ толгойн замын урд талын “Татах хүч” гэх авто засварын газраас 35-40 орчим насны эрэгтэй худалдагчаас худалдаж авсан. Уг худалдан авах ажиллагааг А зохион байгуулсан ба би тухайн үед цуг явж байсан. Түүнээс 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд арлын дугаарыг нь Алтангэрэл явж тасдуулан гагнуулж ирсэн. Хаана, хэрхэн гагнуулсан талаар би сайн мэдэхгүй байна, Улиастайн хангамжийн автобусны буудлын орчимд гэж өөрөөс нь сонссон. Сэвийг нь Маахуур толгойн Вьетнам засварын газарт засуулж янзлуулаад техникийн зах дээр машиныг аваачиж 18.700.000 /арван найман сая долоон зуун мянга/ төгрөгөөр ченжид зарсан. Би энэ гэмт хэрэгт урьд нь зааж өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тээврийн хэрэгсэл хулгайлсан газрыг зааж өгсөн. Одоо би “Татах хүч” авто засварын газрыг зааж өгч чадна. Бидэнд арлын дугаар зарсан худалдагч залууг би одоо хараад танихгүй. Би тэр худалдагчтай харьцаагүй болохоор танихгүй байх. Машин дотроосоо л тухайн үед хальт харсан юм. Харин сэвийг нь арилгуулсан маахуур толгой дахь Вьетнам засварын газрыг урьд нь мэдүүлгийг газар дээр нь шалгаж ажиллагаагаар зааж өгч байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Сүнжин гранд” зочид буудлын орчимд байх байрны гаднаас хулгайлсан 35-35 УНГ улсын дугаартай Ланд круйзер машиныг хулгайлаад Зар мэдээ сонингоос авсан зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн гэр хорооллоос очиж автоломбардаас 35 орчим насны эрэгтэй худалдагчаас 20-40 УНВ улсын дугаартай машины арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдаж авсан. Түүнийг А, Эрэнэбилэг нартай цуг очиж 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан ба арлын дугаарыг нь Баянбүрдийн тойргийн усан сангийн урд талын гэр хороололын автозасварын газарт аваачин арлын дугаарыг нь тасдуулан гагнуулсан. Засварчин нь 30 орчим насны махлаг Монгол залуу байсан. Сэвийг нь Сонгинохайрхан дүүргийн драгоны урд талын Токио зочид буудлын хажуугийн Вьетнам засварын газарт аваачиж засуулсан. Надад 20-40 УНВ улсын дугаартай бичиг баримт, арлын дугаар зарсан ломбардыг зааж өгч чадах ба худалдагчийг нь харвал танина. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоноос хулгайлсан гранд марк-2 машинд тавьсан арлын дугаар, бичиг баримтыг авсан газар, хүнийг зааж өгсөн. Уг машины арлын дугаарыг тасдсан газар нь таван шарын токио зочид буудлын хажуугийн вьетнам засварын газар юм. Бидний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар очиход засвар хийсэн ажилчид нь байхгүй, шал өөр вьетнам улсын иргэд ажиллаж байсан. 13 дугаар хорооллын 38 дугаар байрны гаднаас хулгайлсан 00-82 УНБ улсын дугаартай машиныг хулгайлаад түүнд тавьсан 33-25 УНЦ улсын дугаарыг 805 дугаар цэргийн ангийн урд талын автозасварын газарт хүнээс худалдаж авсан. Арлын дугаарыг нь яармагт тасдуулж сэвийг нь Токио зочид буудлын хажуугийн автозасварын газарт засуулсан. Эрдэнэбилэгийг сайн танихгүй байна. Сайнбилэгийн Эрдэнэбилэг гэдэг 22-23 орчим насны залуу байдаг. Түүний гэр нь 7 буудпалд л байдаг гэсэн. 43- 51 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн машиныг одоогоос 2 жилийн өмнө унадаг байсан. Эрдэнэбилэг нь Д, О, А нарыг надаар дамжуулан таних болсон. Эрдэнэбилэг бидэнтэй цуг нэг удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Машинаас гарсан эд зүйлс, улсын дугаар зэргийг Баянзүрхийн товчоогоор цаашаа гараад эмийн ургамлын вагон замын урд талд аваачиж шатаасан. Ийнхүү шатаахад суудлын бүрээс, машинуудын улсын дугаар, жижиг сажиг эд зүйлсийг шатаасан. Арлын дугааруудыг энд тэнд хаяж үрэгдүүлэн устгасан. Энэ газраа одоо зааж өгч чадах ба ийнхүү шатааж утсгахаар явахад А, О, Д бид нар 4-лээ явсан” гэх мэдүүлэг /2хх-145-147/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Би энэ хэрэг дээр 3 жил шалгагдаж байна. Анхнаасаа худлаа ярьсан зүйл байхгүй хэргийг үнэн зөвөөр бодит байдлаар нь хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэйгээ хамт шийдвэрлүүлэх ёстой гэсний үүднээс үнэн зөвөөр мэдүүлсэн. Түүнээс А, Д, О нарыг гүтгэж хэлмэгдүүлсэн мөн хохирол хуваах гэсэн асуудал байхгүй, өөрсдийнхөө хийсэн хэргээ шударгаар зөв шийдүүлэх гэсэн явдал юмаа. Би энэ асуудлыг зөндөө хуулийн байгууллагын шат болгонд ярьж байна. Шүүх дээр хүртэл энэ гуравтай яаж, яаж машин хулгайлсан үйлдлээ ярьсан байгаа шүү дээ. Хэрэв дахиад яриулах гээд байгаа бол өгье. Үүнд:

 

            1. Анх бол машин хулгай хийх асуудлыг А Ланд крузер-80 маркийн автомашины түлхүүрүүд хоорондоо таардаг, тэгээд ч эцэг эх хоёроосоо 2011 оны 09 дүгээр сар худалдан авахуулсан автомашиныг буцаан зарах гэтэл авсан үнээ барихгүй болчихсон тэгээд ар гэрийнхэн машинаа засуулж мөнгөө өг гээд байдаг асуудал гарсанаас болж анхны хулгайг хийсэн. Аэй хулгайн хэрэг нийт 5 удаагийн хулгайн үйлдэл хийхдээ хамгийн анхны үйлдэл бол 2012 оны 02 сарын эхний 7 хоногт БЗД-ийн 12- р хороо Сүнжингранд зочид буудлын зүүн талын байрны автомашины зогсоол дээрээс 35-35-УНГ улсын дугаартай Ланд крузер 80 маркийн автомашиныг хулгайлан бичиг баримтыг зарын дагуу ярьж Толгойтын Их наранд байрлах авто ламборднаас 1.500.000 төгрөгөөр худалдан авч арлын дугаар бичиг баримтыг үйлдсэн ба энэ үйлдлийг одоо энэ хэргээс тусгааралсан Эрдэнэбилэг гэх залуу хамт явсан байгаа. А бид хоёр хүн хараад Эрдэнэбилэг уг машины хаалгыг онгойлгон асаагаад авч явсан.

            2. 2012 оны 4 дүгээр сарын 25-наас хойш БЗД-ийн нутаг дэвсгэр 13-р хороололын 38 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун урд талын авто машины зогсоолоос 00-82 /серийг нь санахгүй байна/ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг А, Д нартай хулгайлсан. Энэ үйлдэл дээр Давааням нь өөрийн эзэмшилийн 51-67 УБЗ улсын дугаартай Аксент маркийн машинтай очсон. А гадна хүн харж би хаалгыг онгойлгон орж асаагаад барьж явсан.

            3. 2012 оны 5 дугаар сарын 1-2-ныг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн урд талд байрлах 14-А байрны автомашины зогсоол дээрээс 17-88-УНР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг хулгайлсан. Энэ үйлдэл дээр Алтангэрэл, Давааням бид 3 байсан. Алтангэрэл, Давааням хоёр хүн харж байсан.

            4. 2012 оны 09 дүгээр сарын эхний 7 хоногт БЗД-ийн нутаг дэвсгэр Технологийн их сургуулийн урд талын 5-н давхар саарал байшингийн зүүн талын авто машины зогсоол дээр байсан 02-20-УНА улсын дугаартай Гранд марк-2 авто машиныг хулгайлсан үйлдлийг О, А хамт байсан. Энэ үйлдэл дээр Аптангэрэл эхлээд хаалганд түлхүүр хийж онгойлгоод машиныг асааж би жолоодож явсан. О болохоор хүн харж байсан.

            5. 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны авто машины зогсоолоос 45-67 ДГО улсын дугаартай Ланд крузер-80 маркийн авто машин хулгайлсан, энэ үйлдлийг О, А, Д бид 4 хийсэн. Би машиныг онгойлгон асааж авч явсан. Энэ гурав болохоор хүн харж байсан.

            Хамгийн эхний удаа хулгайлсан 35-35-УНГ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн авто машины бичиг баримт болон арлын дугаарыг солиулах үйлдэлд А, Эрдэнэбилэг бид 3 зарын дагуу 96659993 дугаар луу залгаад би яриад уг машины бичиг баримт байна уу гэж асуухад байна гэхээр очиж авахад Аптангэрэл, Эрдэнэбилэг хоёр хамт байсан тэгээд буцаагад уг машиныг Алтангэрэлийн эцэг эх хоёртоо зарах санааг өөрөө гарган зарсаныг Алтангэрэл мэдэж байгаа шүү дээ. Мөн 11-11-БРА улсын дугаар арлын дугаарыг, бичиг баримтыг хамт худалдан авчирч 2012 оны 11 дүгээр сард Циркийн урд талд байрлах 14-А байрны автомашины зогсоол дээрээс 17-88-УНР улсын дугаартай Ланд грузер-80 маркийн автомашиныг өөрөө жолоодон авч яваад арлын дугаарыг солиулан гагнуулан авчирсан. Мөн адил 2012 оны 09 дүгээр сарын эхний 7 хоногт БЗД-ийн нутаг дэвсгэр Технологийн их сургуулийн урд талын 5-н давхар саарал байшингийн зүүн талын авто машины зогсоол дээр байсан 02-20-УНА улсын дугаартай Гранд марк-2 авто машины арлын дугаар бичиг баримтыг солих бичиг баримтыг худалдан авахад Яармаг руу цуг явж арлын дугаарыг нь солиход, зарахад хамт байсан. Энэ үйлдэл дээр О мөн хамт байсан.

            -О бас Ховд аймаг руу зарагдсан 00-82- серийг санахгүй байна Ланд грузер-80 маркийн авто машины бичиг баримт арлын дугаарыг солиулахад цуг хамт байж солиулсан.

            -Д болохоор 00-82 улсын дугаартай Ланд грузер-80 маркийн солилсон 33-25-УНЦ улсын дугаарын бичиг баримт арлын дугаарыг өөрөө явж худалдан авчирч надад өгсөн. Энэ мөнгийг Давааням гаргаж авсан.

            Мөнгө санхүүжилтын хувьд анх Аптангэрэлийн 71-70-УНР улсын дугаартай Киа маркийн автомашиныг “Өгөөмөр” захын дугуй худалддаг залууд зарж санхүүжилт анх эхэлсэн түүхтэй. Тэгээд эндээс бүх мөнгөний үүсвэр гарч залгаж эхэлсэн.

            Д, А, Онар надад хэлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүх хурал эхлэхийн өмнө өмгөөлөгч Туулын өрөөнд Д, А, Онар миний хөгшөөн чи нэгэнт хэргээ хүлээчихсэн тул ганцаараа хэргээ даагаад явчих хохиролын асуудлыг бид 3 хариуцах болно гараад ирэхэд чинь амьдрал байнаа гэж хэлж байсан. Уг үгийг өмнө ч гэсэн зөндөө хэлж байсан. Хэрэв нотолгоо шаардлагатай гэж үзвэл Туул өмгөөлөгчийн өрөөнд Д нь бид 4 энэ хэргийг хамтран үйлдчихсэн, одоо Э хэргээ даагаад явчихвал О, А бид гурав энэ хэргээс салгах арга байна уу гэж хэлэхэд миний Өмгөөлөгч Туул 2 жил гаран би та нарын хийсэн хэргийг тогтоолгох гэж шалгуулж явлаа, одоо эцсийн шатанд шүүх дээр ирээд хийсэн ажлаа нурааж чадахгүй та нараас хамгийн бага ял авах магадалтай хүн нь О юм шиг харагдаж байна, өөрөөр хэлэх юм алга гэж бид 4 хамт байхад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх.5.123-124/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2015 оны 05 сарын 04-ны өдөр өгсөн: “Энэ автомашины хулгайн хэрэгт У.ДИ:О, Х.А нар нь бүгд хамтран оролцсон. У.Д3 автомашин хулгайлах гэмт хэрэгт оролцсон. Үүнийг тодруулж хэлвэл:

            1. 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад оролцсон.

            2. 2014 оны 04 дүгээр сарын 30-ны одор мөн СБД-н нутаг дэвсгэрээс 17-88 УНЗ лсын дугаартай Ланд Крузер маркийн авт машин хулгайлахад оролцсон.

            3. 2012 оны 04 дүгээр сарын 26-ны одөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад оролцсон.

            45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн авто машин хулгайлахад автомашины хаалганд Алтангэрэл бид 2-ын нэг нь түлхүүр тааруулсан. Би сайн санахгүй байна. Харин У.Дхүн харж байсан. Энэ машины арлын ругаар зэргийг нь өөрчилж амжаагүй.

            17-88 УНЗ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад Давааням тухайн үед унаж байсан 51-67 УБЗ улсын дугаартай Аксент маркийн автоташинтайгаа очиж хүн харж байсан. Уг автомашины арлын дугаарыг өөрчлөхөд Давааням оролцоогүй. Хүнээс бичиг баримт худалдаж авахад оролцоогүй. 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад Давааням оролцож автомашинд түлхүүр тааруулж байхад хүн харж байсан. Анга япон авто сэлбэгийн дэлгүүрээс 2012 оны 06 дугаар сард 33-25 УНЦ дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээг еөрийн биер очиж худалдан авч байсан. Энэ гэрчилгээг худалдаж авах мөнгийг Д аавынхаа нэр дээр байсан 51-67 УБЗ улсын дугаартай автомашин барьцаанд тавьж олж байсан. Энэ барьцаанд тавьсан газар нь 16 дугаар хороололын 18 дугаар байрны 01 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Гуртын тавилан” гэх барьцаалан зээлдүүлэх газар байгаа. У.Дүүнийг ч гэсэн үгүйсгэдэг юм. Гэрчилгээ худалдаж авсан хүний гар утасны дугаар нь 99188090 гэсэн дугаартай хүн байгаа. Нэрийг нь мэдэхгүй. Одоо энэ АНГА газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа.

Эдгээр хулгайлсан автомашиныг Давааням 1-2 удаа унаж байсан байх. Тэрнээс байнгын ашиглаж байсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд хулгайлсан 45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашиныг зарж борлуулж амжаагүй хураагдсан. 17-88 УНЗ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашиныг техникийн зах дээр 18,500,000 мянган төгрөгөөр зарсан. Авто машин зарахад И:О А бид 3 байсан. У.Дбайгаагүй. Энэ машин зарсан мөнгөноос 17.000.000 сая төгрөгийг Аийн аав Жамьяаншаравт өгсөн. 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер маркийн авто машиныг Ховд аймгийн төвд байдаг Бямбасүрэн гэх хүнд 16.500.000 мянган төгрөгөнд зарсан. Энэ мөнгийг Баямбасүрэнгээс увуулж цувуулж бага байгаар миний дансаар шилжүүлж аваад бид нар бүгд үрээд дуусгасан. Энэ үед Ц.Д Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны орчим байдаг хашаа зээлийн барьцаанд байсан болохоор зээлийг нь төлнө гэж 3 сая орчим төгрөг Ц.Д бэлнээр өгсөн. Энэ хашаа нь зэжийнх нь бил үү аавынх нь нэр дээр байсан юм. Энэ мөнгө өгсөн асуудал нь 2012 оны 07 дугаар сарын үед болсон асуудал.

            И:О 2 авто машин хулгайлахад оролцсон. Үүнийг тодруулвал:

            1. 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн авто машин хулгайлахад оролцсон.

            2. 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 02-20 УНА улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн авто машин хулгайлахад оролцсон.

            И:О Ховд аймаг руу зарж борлуулсан 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер-80 маркийн авто машины арлын дугаарыг Яармагт байх гагнуурын газарт очиж тасдуулан өөрчлүүлэхэд хамт явсан. И:О үүнийг худлаа гээд үгүйсгээд байдаг юм. Яармагт байдаг гануурын хүнийг Оюунболд бид 2-ын хэн нь ч танихгүй. Үнэ хөлсөө тохиролцоод л гагнуулсан юм. Мөн О нь авто машин хулгайлах зарж борлуулж байхад надтай хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсэрт байр түрээслэн хамт амьдарч байсан. Үүнийг бас худлаа гээд байгаа юм. Тухайн үед бид нарын хамт түрээслэж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололын 21 дүгээр байрны 7 дугаар орцны 219 тоотыг түрээслэн суух гэрээг О өөрийн гараар хийж байсан. Энэ түрээсийн гэрээг Баянзүрх захын хойд талд үйл ажиллагаа явуулж байсан нотариатын газраар 2012 оны 10 дугаар сарын 26-ны орчим батлуулсан юм. Энэ гэрээг хийхэд Алтангэрэл хамт явсан. Мөн Баянзүрх дүүргийн Сүнжин Гранд зочид буудлын хойд талын байрны дундаас хулгайлсан 35-35 улсын дугаартай Ланд Крузер автомашины номерыг 20-40 УНБ болгон өөрчлөхөд Эрдэнэбилэг Алтангэрэл нар надтай хамт явсан. Харин зарахад И:О оролцож хамт зарсан. Мөн Ховд аймаг руу надтай Оюунболд явж 00-82 авто машиныг зарсан юм. Мөн И:О 17-88 УНЗ улсын дугаартай Ланд Крузер маркийн автошиныг хулгайлаад зарахад оролцсон. Хулгайлсан автомашиныг хэн ажилтай байна тэр нь унаад л явдаг байсан. Яг тэгж тэгж ашиглаж байсан талаар санахгүй байна. Авто машинуудыг хэн хэнд хэдэн төгрөгөөр зарсан талаар өмнө өгсөн байцаалтандаа бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Авто машин хулгайлаад олсон нгөө хэнд нь мөнгө хэрэгтэй байнга тэр нь л авдаг байсан. Үлдсэн мөнгийг нь бүгдээрээ л хувааж ууж идээд дуусдаг байсан. И:О тэгж их мөнгө төгрөг тусад нь авсан асуудал байхгүй.

            Ж.А бол энэ бүх автомашин дээр буюу 5 автомашин хулгайлсан хэрэгт бүгдэд нь хамтран оролцсон. Эдгээр авто машин хулгайлсан үйлдэлүүдэд оролцохдоо дандаа санаачилагч байсан. Анх Ланд маркийн автомашин хулгайлъя гэж хэлээд түлхүүр авч ирж байсан. Бид нар анх хулгай хийсэн автомашины арлын дугаарыг өөрчлөх болон зэврийн хэрэгслийн гэрчилгээ худалдан авах мөнгөгүй байсан болохоор Аийн эзэмшилийн автомашин болох 71-70 УНР улсын дугаартай Киа спектор маркийн авто машиныг Өгөөмөр зах дээр дугуй зардаг байсан үл таних залууд 6.500.000 төгрөгөөр зарж мөнгөтэй болж байсан. Энэ машин нь Аийн нэр дээр байгаагүй түүний хамаатан Хишигдорж овогтой Даваацэцэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Ингэж бид нар хулгайн замаар олсон автомашиндаа гэрчилгээ авч арлын дугаарыг янзлуулах мөнгөтэй болж байсан юм. 95-44 унз улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн авто машин рол Идэрмөнх гэх хүний нэр дээр байсан авто машин. Энэ машиныг Идэрмөнхөөс Алтангэрэл гуйж аваад халтууранд явна гэж хэлээд авдаг байсан. Идэрмөнхийн энэ машинаар явж хулгайн хэрэг хийдэг байсан талаар бол Идэрмөнх мэдэхгүй. Энэ талаараа ирж байцаалт өгсөн. Одоо энэ машин нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Зарагдсан байх. 51-67 УБЗ улсын дугаартай Аксент маркийн цагаан өнгийн автомашин бол Даваанямын төрсөн эцэг Цогтгэрэлийн нэр дээр байсан автомашин. Одоо энэ машин хаана байгааг мэдэхгүй зарагдсан гэсэн. 35-37 УБВ улсын дугаартай Марк 2 маркийн авто машины эзэмшигчийг нь би санахгүй байна. Би энэ машиныг 2012 оны 12 дугаар сарын 07-08-ний үед 5.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдаж авахдаа нөгөө хүнээс нэр дээрээ шилжүүлж авалгүйгээр нотариатаар худалдах худалдан авах гэрээ хийгээд л шууд авсан. Энэ машин намайг баригдсанаас хойш 4 сар орчим цагдан хоригдож байгаад гарч ирэхэд Алтангэрэлийн эгчийн хашаанд байсан. Тэгээд Батзул байцаагчид энэ машиныг яах вэ гэхэд наад машиныг чинь хурааж авч болохгүй юм байна гэхээр нь техникийн зах дээр танихгүй хүнд 1.370.000 мянган төгрөгөөр зарсан. Энэ машины мотор нь цохьсон байсан болохоор хямд зарсан юм. Хулгай хийж зарсан автомашинуудын мөнгийг ихэвчлэн бэлэн мөнгөөр авдаг байсан. Харин Ховд аймагт зарсан машины мөнгө миний ХААН банкны 9094835 гэсэн дансаар шилжин орж ирж байсан. Ж.А, Ц.Д, И:О нарын дансаар мөнгө шилжүүлж авч байгаагүй. Би эдгээр хүмүүстэй гэмт хэрэг үйлдсэн талаараа тогтвортой мэдүүлж байсан. Би энэ хэргийг үнэн зөвөөр нь хурдан шийдэгдээсэй л гэж хүсэж байна. Би эдгээр хүмүүсийг татан оролцуулах ямар нэг гол санаа байхгүй. Харин хамгийн анх өгсөн мэдүүлэгтээ би эдгээр хэргийг ганцаараа үйлдсэн талаар мэдүүлсэн. Бид нар баригдаагүй байхдаа энэ бүх хэргийг би ганцаараа дааж гаръя гэж тохирсон байсан. Харин сүүлд нь үнэн зөвөөр нь мэдүүлээд шийдүүлье гэж бодоод үнэн зөвөөр нь мэдүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх.4.176-179/,

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2016 оны 2 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв бүх хэргээ үнэн зөвөөр мэдүүүлж хүлээсэн байгаа болно. Надад нэмж ярихад тухайн үед анх хулгайн гэмт хэргийг үйлдэхэд санхүүжилсан асуудал бол хамт хэрэг үйлдсэн гээд байгаа Ж.Аийн Киа маркийн 71-70 УНР улсын дугаартай суудлын саарал өнгөтэй авто машиныг Өгөөмөр гэх техникийн зах.дээр дугуйны ченж хийдэг залууд 6,000,000 төгрөгөөр Алтангэрэл бид 2 явж зараад тэгээд энэ мөнгөнөөс анх машин хулгайлах санхүүжилт эхлэж хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн. Тэгээд миний яриад байгаа зүйл бол Алтангэрэлийн худлаа яриад байгааг нотлохын тулд дээрх машиныг худалдан авсан гэх хүнээс хэзээ яаж хэдэн төгрөгөөр хэнээс худалдан авсан талаар асуулгаж байцаалт авахуулмаар байна. Уг машин хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэхээс өмнө зарж борлуулсан болохоор энэ талаар тодруулах хэрэгтэй байгаа юм. Мөн Алтангэрэлийн эцэг Жамяаншарав гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүү Аийн өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа, ямар зөрүүтэй гэвэл тухайн үед А нь өөрийнхөө дээрх машиныг аль өмнө дугуйны ченж залууд зараад Алтангэрэлийн аавд зарсан гэх 20-40 УНВ улсын дугаартай Ланд крузер-80 автомашины аралын дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг номерыг худалдан авахад зарцуулчихсан. Тэгээд Алтангэрэл бид 2 Архангайн Батцэнгэл сум орж Жамяаншарав гуайтай уулзахдаа би манай ах 17.000.000 төгрөгөөр зар, буулгаж болохгүй гэж хэлээд Алтангэрэлийн 71-70 УНР улсын дугаартай Киа Спектор машиныг зөрүүнд нь бодоод 6.500.000 төгрөгийг бэлэн өгчих гэж хэлээд тэгээд уг мөнгийг Жамяаншаравын дүү Хишигдоржийн гэрээс Улаанбаатар хотод ирээд авсан. Энэ бүх асуудлыг Алтангэрэл бид үгсэн тохиролцоод Алтангэрэлийн аав Жамъяаншаравд хэлж машинаа зарсан. Тэгээд Алтангэрэлийн аав Жамяаншарав нь надаас авсан гэх Ланд крузер-80 маркийн 20-40 УНВ улсын дугаартай машинаа буцаагаад заруулахаар хүү Алтангэрэлд 2012 оны 08 дугаар сард өгч явуулсан байсныг А, О бид 3 нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг машиныг 15.000.000 төгрөгөөр зараад энэ мөнгийг О, А, Д бид хуваагаад үрээд байр түрээсэлсэн. Тэгээд СБД-ийн нутаг дэвсгэр “Цирк”-ийн баруун талаас 17-88 УНЗ улсын дугаартай хулгайлсан Ланд крузер-80 маркийн автомашиныг 11-83 УНР улсын дугаартай болгон өөрчилж 18.500.000 төгрөгөөр зараад 17 сая төгрөгийг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын дундуур Жамяаншаравд хүү А нь хүргэж өгсөн байгаа тул Алтангэрэл нь худлаа яриад байгаа нь харагдаж байгаа юм. Хэрэв тэгвэл А аавынхаа өгсөн машиныг хаана хэнд зарсан байхав, энэ их мөнгийг яаж олох юм бэ. Хамт хулгайлсан машинаа зараад л мөнгийг буцааж аавдаа өгсөн шүү дээ. Харин энэ асуудалд Алтангэрэл нь Эт уг машиныг зарчихаад мөнгийг нь хэрэглэж байгаад өгье гээд 11 дүгээр сард аавд өгсөн гэж мэдүүлээд байгаа нь ор үндэсгүй худал юмаа. Мөн Алтангэрэл өөрөө машинаа 9 сая төгрөгийн зөрүүгээр өгсөн гэж мэдүүлчихээд байхад аав Жамяаншарав нь 10.500.000 мянган төгрөгний зөрүүг үнэлж уг Ланд крузер-80 машиныг авсан гэж мэдүүлээд байгаа тул Аийн худлаа ярьж байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Иймээс Аийн өөрийнх нь Киагийн машиныг хэзээ яаж зарсан талаар дугуйны ченж залуу мэдэж байгаа болно. Эрдэнэбилэгийг одоо хаана байгаа эсэхийг мэдэхгүй ор сураггүй байгаа. Би хоригдсоноос хойш бол уулзаагүй. Тухайн үед БЗД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр Эрүүгийн төлөөлөгч Танант, мөрдөн байцаагч Ганбаатар хоёр намайг баригдсаны дараа Д, О, А, Алтанбек, Од, Эрдэнэбилэг нарыг бүгдийг барьж цагдаа дээр авчирж байсан. Эрдэнэбилэгийг бол дээрх хүмүүс бүгд мэднэ. Мөн Идэрмөнх гэх нэртэй хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө Эрдэнэбилэг, А бид 3-ын талаар тодорхой мэдүүлэг өгчихсөн байгаа шүү дээ. Содон шинж тэмдэг 170 см өндөр нуруутай, туранхайвтар шар царайтай, шаймий эрүүтэй, халимаг үстэй. Овгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /5хх-227-229/,

 

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “Авто тээврийн осолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гаргасан нь үнэн тэгэхдээ осол гаргах үед бол Давааням тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан юм. Алтангэрэлийг жолооны үнэмлэхтэй учраас жолоодож яваад осолд өртсөн гэж хэлүүлсэн болно. Тэр шөнө Циркийн тэндээс Ланд крузер машиныг хулгайлчихаад би хулгайлсан машинаа жолоодож, Алтангэрэл болохоор 95-44 УНЗ улсын дугаартай Эксель маркийн автомашиныг жолоодон явсан. Мөн Д 51-67 УБЗ улсын дугаартай авто машиныг жолоодон араас явж байгаад Алтангэрэл руу утасдаад Улсын Их дэлгүүрийн хажууд “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газрын үүдэнд уулзацгаая гээд дундаас явчихсан байсныг мэдээгүй яваад хулгайлсан Ланд крузер автомашинаа БЗД-ийн нутаг дэвсгэр 72 хотхоны урд талд жижиг цахилгаан станцын хажууд тавьчихаад Аийн жолоодож явсан машинд суугаад Их дэлгүүрийн хажууд Шөлөндөөгийн үүдэнд ирээд зогсож байтал Д ертөнцийн зүгээр баруун талаасаа ирж яваад үргэлжилсэн цагаан шугамыг давах гэж зогстол араас тэр М.бенз маркийн авто машин мөргөөд зугатахаар нь Аптангэрэл бид хоёр араас нь хөөж явсаар байгаад нөгөө машин хулгайлсан байрныхаа хажууд очсон чинь тэр мөргөсөн машин байхаар би өөрийнхөө 88073328 гэсэн дугаараас 124 гэх замын цагдаагийн утас руу залгаж дуудлага өгсөн. Иймээс энэ А, Дхоёр сайн мэдэж байгаа шүү дээ. Хэрэв би худлаа яриад байгаа юм бол мөргөсөн машиных нь содон шинж тэмдэгийг нь хэлье, уг машин хар бараандуу хоёр хаалгатай М.бенз-SLS2300 маркийн автомашин байсан. Циркийн тэндээс Ланд крузер автомашиныг хулгайлсан цаг авто осол гарсан шөнийхөө 01 цагаас 02 цаг 20 минут орчим үед болсон үйл явдал. Харин авто осол бол шөнийн 03 цагаас 04 цагийн хооронд болсон шиг санаж байна. Машинаа хулгайчихаад тавьчихаад авто осол гарахыг Алтангэрэл бид хоёр өөрсдөө нүдээрээ хараад зогсож байсан шүү дээ. Би өөрөө осол гарсаны дараа Алтангэрэл, Давааням нартай байнга хамт яваад маргааш өглөө нь машинаа өдрийн 14 цаг өнгөрч байхад үнэлүүлээд дуусан. Тэгээд бүгд салаад гэр гэрлүүгээ явцгаасан. Давааням Аптангэрэл бид гурав 2012 оны 04 дүгээр сарын 30-наас 05 сарын 01-ныг шилжих шөнийн 01-02 цаг 20 минутын орчимд Ланд крузер машиныг хулгайлаад тэгээд 05 дугаар сарын 01-ны үүрээр 3-04 цагийн үед авто осол гарсан болно. Циркийн хажууд 14-А байрны гаднаас 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлахад Д, А бид гурав байсан. Д болохоор өөрийнхөө эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай Аксент цагаан өнгийн авто машинтай байсан ба Даваанямын машин Ланд крузер автомашин хулгайлах газраас өртөнцийн зүгээр зүүн хойд талд 100 метр орчим зайтай байрны зогсоолд зогсчихсон байсан. Аптангэрэл бид хоёр болохоор Апттангэрэлийн жолоодож явсан 95-44 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Эксель автомашиныг хулгайлах гэж байгаа автомашинаас 30-40 метрийн зайтай 14-А байрлуу ордог туслах зам дээр тавиад хулгайлсан машин руугаа алхаж очоод би хаалгыг онгойлгоод асаагаад тэгээд А буцаж очиж өөрийнхөө машиныг асаагаад араас дагаж яваад Нарны зам руу ороод тэр чигээрээ 72 дугаар хотхоны урд талд цахилгаан жижиг станцын хажууд ирсэн. Д ерөнхийдөө хүн хараад байж байсан. Авто осол гарах үед А бид хоёр Их дэлгүүрийн хажууд ертөнцийн зүгээр баруун талд Шөлөндөө нэртэй оолны газар гадаа авто машины зогсоол дээр зогсож байсан. Тэгтэл Д ирээд зогстол араас нь Бенз авто машин мөргөсөн. Замын цагдаад өөрийнхөө 88073328 гэсэн дугаараас 124 гэх замын цагдаагийн утас руу залгаж дуудлага өгсөн. А 99939203, Д 88748978 гэсэн дугаарын утаснуудтай байсан” гэх мэдүүлэг /6хх-9-10/,

 

            -Эд зүйлийн үнэлгээ /1хх-76, 4хх-161/,

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ /1хх-112/,

            -Гэрч Г.Батбаярыг байцаасан тэмдэглэл /2хх-19-20/,

            -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-55/,

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол /1хх-56/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан хүсэлт /3хх-248/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-249/,

            -Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай тогтоол /3хх-76/,

            -Эд зүйл хураан авах тогтоол /1хх-100/,

            -Иргэний хариуцагч С.Зоригтбаатарын оршин суух хорооны тодорхойлолт /1хх-111/,

            -Шүүх хуралдааны тэмдэглэл /4хх-116/,

            -Иргэний хариуцагчаар татах тухай захирамж /4хх-3/,

            -Иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнг байцаасан тэмдэглэл /2хх-46/,

            -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2хх-31/,

            -Хөрөнгө битүүмжилсэн тогтоол /2хх-32/,

            -Хохирогч Б.Сүхбатыг байцаасан тэмдэглэл /2хх-35/,

            -Гэрч Т.Өнөрийг байцаасан тэмдэглэл /2хх-51/,

            -Тээврийн хэрэгсэлийн лавлагаа /машинаар/ /2хх-23-25/,

            -Хохирогч Т.Ганзоригийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-57-62/,

            -Хохирогч Т.Ганзоригийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Н.Ганбаатарт гаргасан хүсэлт /1хх-93/,

            -Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх санал /1хх-95/,

            -Яллагдагч Ж.Аийг байцаасан тэмдэглэл /3хх-203-204/,

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-74/,

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны фото зураг / 2хх-85-86/,

            -Гэрч А.Алтанбекийг байцаасан тэмдэглэл /5хх-219-221/,

            -Гэрч Ч.Нарандэмбэрэлийг дахин байцаасан тэмдэглэл /6хх-7/,

            -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /6хх-16/,

            -Замын цагдаагийн газраас Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /6хх-18/,

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-1/,

            -Шүүгдэгч Ж.Аийн иргэний үнэмлэхийн лавалгаа /3хх-2-5/,

            -Шүүгдэгч Ж.Аийн сургуулийн тодорхойлолт /3хх-3/,

            -Баянзүрх дүүргийн 5-р хорооны оршин суугчийн тодорхойлолт /хх.3.4/,

            -Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх.3.25/,

            -Гэрч Г.Батбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл /3хх-80-81/,

            -Гэрч Н.Цогтбаатарыг гэрчээр байцаасан тэмдэглэл /3хх-82/,

            -Гэрч Т.Мөнхтөмөрийг байцаасан тэмдэглэл /3хх-85/,

            -Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /4хх-168/,

            -Гэрч Т.Жавхлантөгсийг байцаасан тэмдэглэл /6хх-60/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-115-116/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн Баянзүрх дүүргийн цагдаагийн

хэлтэст гаргасан хүсэлт /1хх-118/,

            -Өмгөөлөгч Г.Нацагдоржийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /1хх-119/,

            -Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1хх-120/,

            -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-121/,

            -Гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол /1хх-122/,

            -Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-123/,

            -Б.Оргилбатаас авсан тайлбар /1хх-124/,

            -Г.Доржготовоос авсан тайлбар /1хх-125/,

            -Зарлагын мэдүүлэг, эмнэлэгийн магадлагаа /1хх-117/,

            -Шүүгдэгч Б.Эын бичгээр гаргасан хүсэлт /2хх-157/,

            -Шүүгдэгч И:Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-201/,

            -Шүүгдэгч И:Оын хувийн байдал тогтоосон баримтууд /2хх-202, 209, 4хх-50-56/,

            -Шүүгдэгч Ц.Даваанямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-231/,

            -Шүүгдэгч Ц.Даваанямын хувийн байдал тогтоосон баримтууд /4хх-56-98/,

            -У.Оюу-Эрдэнийг гэрчээр байцаасан тэмдэглэл /4хх-174/,

            -Т.Хосбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл /4хх-175/,

            -Эрүүгийн хэргийн төв архивын 675 дугаар албан бичиг /6хх-15/,

            -201224000383 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол уг хэрэгт холбогдох материалууд /6хх-16-34/,

            -Б.Мэргэнбилгүүнийг гэрчээр байцаасан тэмдэглэл /3хх-87-88/,

            -М.Идэрмөнхийг гэрчээр байцаасан тэмдэглэл /3хх-89/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн бүрдэл хангагджээ.

Шүүгдэгч Ж.А, Ц.Д, И:О нар нь эдгээр гэмт хэрэгт хамтран оролцоогүй, өөрсдийг нь гэм буруутай талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, автомашины бичиг баримт худалдан авах, арлын дугаар гагнуулах зэргийг хийгээгүй, эхний үйлдэлд оролцсон гэх Эрдэнэбилэг гэгчийг огт танихгүй, зөвхөн шүүгдэгч Б.Эын мэдүүлгээр яллаж байна гэх боловч тэдгээр шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэн няцааж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт үйлдэл бүрт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, оролцооны талаар мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын удаа дараа тогтвортой бөгөөд тодорхой, илүү үнэмшилтэй, эх сурвалжаа зааж өгсөн мэдүүлгүүд нь дор дурдсан бусад нотлох баримтаар батлагдаж байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Агийн өгсөн: “... одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө байх, үл таних 20-21 орчим насны шар царайтай, туранхай залуу ганцаараа ирж “юм гагнуулъя” гэж” хэлсэн. Юуг нь гэж асуухад “унаж ирсэн “Ланд круйзер-80” машиныхаа аралын дугаарыг нь зүсээд авчихсан, өөрөө барьж ирсэн аралын дугаарыг гагнуулъя” гэж байсан. Тэгээд би түүнээс ямар учиртайг нь асуухад “машинаа хөдөө унагачихаад машиныхаа рамыг сольсон юм. Гэтэл арлын дугаарыг нь солихгүй бол болохгүй гээд байна гэж гуйсан. Тэгээд би барьж ирсэн арлын дугаарыг нь раманд нь гагнаж өгөөд явуулсан. “... Надаар арлын дугаар гагнуулах гэж ирсэн залуу ганцаараа явж байсан. Уг залуугийн биеийн өндөр 170 орчим өндөр нуруутай туранхайвтар, жижиг халимагдуу үстэй, шардуу царайтай 20-21 орчим насны залуу байсан... Урд нь надад гэрэл зураг харуулахад би таньж зааж өгч байсан шүү дээ” гэх мэдүүлэг /3хх-92-93/,

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Батсайханы өгсөн: “Би онхолдсон 11-11 БРА улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг танилаасаа авч задалж зарсан. Гэтэл манай сервисээр тухайн үед орж гараад “Ланд круйзер-80” маркийн машины сэлбэг асуугаад яваад байдаг 20-22 орчим насны үл таних залуу уг машиныг харчихаад бичиг баримтыг нь зарчих гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би уг залууг 11-11 БРА машины эзэнтэй нь холбож өгөөд тэд гэрээ байгуулж нэрээ шилжүүлсэн... Энэ Ж.А гэгчийн зураг мөн байна” гэх мэдүүлэг /3хх-94-95/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гансүлдийн өгсөн: “... Би 2012 оны намар сар өдрийг сайн санахгүй байна. 48-79 УНО дугаартай Гранд марк 2 автомашиныг нэг казак залуугаас худалдаж авсан... Намайг худалдаж авах үед тэр машин казак залуугийн өөрийнхөө нэр дээр итгэмжпэх хийлгээд авсан байсан. Яг эзэн нь Цогтбаатар гэх хүн байсан. ...би эзэнтэй нь итгэмжпэх хийлгэх хэрэгтэй байна гэсэн... нөгөө казак залуу мөн өөрийнхөө үеийн нэг залуугийн хамт зарах гэж байгаа машинтай 100 айлын замын баруун талын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар байранд очоод Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд 100 айлын тэнд нотариатаар батлуулж итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд цааш зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан... казак залуу бол казак төрхтэй, нөгөө залуу нь туранхай шар залуу байсан... харвал танина” гэх мэдүүлэг /4хх-170/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “Миний ажиллаж байгаа “АNGА” ХХК нь япон машины сэлбэгийг Японоос оруулж ирж зарж борлуулдаг. Би энэ компанид 2011 оноос өнөөг хүртэл худалдагч хийж байна... Намайг 2012 онд сар өдрийг санахгүй байна дэлгүүр дээрээ сууж байхад үл таних залуу орж ирээд Ланд крузейр-80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг зарж борлуулах гэсэн юм гээд надад гар утасны дугаараа өгсөн. /Гар утасны дугаарын нь одоо санахгүй байна/ Тэгээд байж байхад удалгүй нэг өндөр залуу орж ирээд Ланд Круйзер-80 маркийн автомашины бичиг баримт байна уу гэхээр нь би нөгөө залуугийн утасны дугаарыг өгсөн. Тэгтэл нөгөө залуу над руу залгаад та нөгөө бичиг баримтаа дэлгүүр дээрээ аваад байж байгаач би очоод авчихъя гэхээр нь нөгөө бичиг баримт зарна гэсэн залуу руу утсаар яриад хэлтэл над дээр бичиг баримтаа авчирч өгсөн. Удалгүй бичиг баримт авна гэсэн залуу ирээд надад 600.000 төгрөг өгөөд тэр бичиг баримтыг аваад явсан. Надаас бичиг баримт авдаг залуу нилээд хэд хоногийн дараа дахин орж ирээд таньд өөр бичиг баримт байна уу гэж ирсэн... Манай ажил дээр 2-3 удаа ганцаараа орж ирж байсан. 25 орчим насны, 170 орчим см өндөр нуруутай, эрэгтэй байсан” гэх мэдүүлэг /4хх-171/,

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Бямбажавын өгсөн: “... Манайх энэ хаяган дээр 30 жил амьдарч байна. ...манай хүргэн Цогтбаатар 2012 онд байх /сар өдрийг санахгүй байна/ над руу яриад хүмүүс очиж машины рам авах байх гэж ярьсны дараа өмнө харж байгаагүй 3 хүн ирээд танд тог уртасгагч байна уу гэж асуусан. Би гэрээсээ уртасгагч гаргаж өгөөд нөгөө 3 залуу тасдагч ажиллуулаад машины рамны урд хэсгээс нь жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг тасдаж аваад явсан. Зургийг нь харвал танина” гэх мэдүүлэг /4хх-173/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Р.Батхүүгийн өгсөн: “... Одоо он сар өдрийг сайн санахгүй байна... 3, 4 жилийн өмнө байхаа ... улсын дугаарыг нь санахгүй байна, хар хүрэн өнгөтэй Ланд Круйзер 80 маркийн автомашины жолоочийн хойд хэсэгт аралын дугаар гагнаж байсан... Эрболот гээд байгаа залуугийн нүдийг хараад нүдээр нь таньсан. Над дээр ирэхдээ гарандаа гавтай байсан, цагдаагийн хамт ирсэн. ...рамны дугаар гануулсан залуу болохоор энэ залуугаас өндөрдүү 170-175 см орчим өндөр нуруутай, нүүр царай нь их цэвэрхэн цайвардуу царайтай, саравчтай малгай өмсчихсөн ирж байсан. Хоёулаа хамт зогсож байгаад өндөрдүү нуруутай залуу нь миний машин уначихсан тэгээд засуулсан чинь арлын дугаарыг солих болсон та энэ дугаарыг гагнаад өгчих, та хэдэн төгрөгөөр гагнаж өгөх вэ гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. Одоо зургаар нь ч биеэр нь ч харвал танина” гэх мэдүүлэг /6хх-57-58/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч П.Доржсэнгийн өгсөн: “... Жавхлантөгстэй нэг орой Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд гэр хорооллын нэг хашаанд байдаг айлд очиход хашаан дотор Киа Спектор гэх мөнгөлөг саарал өнгийн улсын номер дугааргүй суудлын автомашин байхыг хараад энэ хэний машин юм бэ, яасан явахгүй байгаа юм уу, зарж борлуулах юм бол уу гэж асуухад манай ахын машин гэж хэлж байсан. Тэгээд зарж борлуулах бол хэлээрэй гэхэд хэлье гэж байсан. Тэгээд ... манай найз Жавхлантөгс нь нөгөө машинаа зарахаар болсон чи авах юм уу гэхээр нь асаагаад хүрээд ир үзье гэж хэлсэн... Жавхалантөгс унаж ирээд үзүүлж харуулчихаад дараа нь Алтангэрэл өөрөө Эрболот гэх залуугийн хамт ирж үзүүлсэн, орой би эхнэртээ үзүүлье гээд явуулсан, орой Алтангэрэл, Эрболот 2 машинтайгаа ирэхээр нь эхнэртээ үзүүлээд авахаар болсон. Тэр машины улсын дугаар нь 71-70 УНР дугаартай тээврийн хэрэгслийн дугаар нь Даваацэцэг гэх хүний эзэмшлийн нэртэй байхад нь хэд хоног унаж байгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2012 оны 2 дугаар сарын эх буюу хаврын улирал эхэлж байх үед худалдаж авсан. Уг машиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан... мөнгийг нь 2 тасалж эхлээд 3.500.000 төгрөг Алтангэрэлд өгсөн, үлдэгдэл мөнгийг 3, 4 хоногийн дараа өгсөн” гэх мэдүүлэг /5хх-222-225/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Жавхлантөгсийн өгсөн:” ... Он сарыг сайн санахгүй байна. Хонхны баяр дөхөж байсан үе санагдаж байна тэгэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн хойд талын манай ээжийн дүү Цогтбаатарынд П.Доржсэнгэтэй нэг удаа очсон. Алтангэрэл аав ээжтэйгээ явж байгаад авсан гэх Солонгос мөнгөлөг саарал өнгөтөй машин тэр хашаанд байсан... Би П.Доржсэнгэд машин зарахаар болсон, машин дээрээ зарна гээд бичиг наасан байна лээ гэж хэлсэн. Машиныг унаж очиход Доржсэнгэ нь тухайн үед үзэж харж байсан. Би уг машиныг хэнд зарсныг мэдэхгүй, харин дараа нь Доржсэнгэ авсныг Доржсэнгэтэй уулзах үедээ мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д: “…Манай үйлчлүүлэгч нарыг энэ хэрэгт холбогдуулаад байгаа гол баримтуудын нэг нь бол Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан, үзлэг хийсэн баримтыг хэлээд байна. Б.Э хулгай хийсэн юм чинь тэрийгээ заагаад явалгүй л явах дээ. Үүгээр нотлогдож байна гээд миний 3 үйлчлүүлэгчийн давхар холбогдуулаад буруутгаж болохгүй байх. Анх шүүх хурал болоход би хэлж байсан. Б.Эын мэдүүлгийг хавтаст хэргээс хасчих, тэгээд хавтаст хэргийг уншаад харьцуулаад үзээчээ гэж. Ж.А, Ц.Д, Т.О нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байдаггүй. Энэ байдалтай л 5 жилийн нүүрийг үзлээ. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч, прокурор маань 5 хулгайн хэргийг энэ гурван хүнийг үйлдсэн гэдгийг яаж тогтоосон юм бэ, 5 жилийн өмнөөс л Ж.Агэдэг хүний нэр үндсэндээ байхгүй болоод 5 машины хулгай, Ц.Давааням гэдэг нэр байхгүй 3 машины хулгай, Т.О 2 машины хулгай гэдэг болсон. 5 жилийн хугацаанд хэрэг янз бүрийн байдлаар шалгагдаж байхад энэ нь яагаад өөрчлөгдөхгүй яваад байдаг юм. Энэ хэргийн хувьд өнгөрсөн жил анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хурал болоод давж заалдах шатын шүүх тодорхой хэмжээнд нотлох баримтыг харьцуулж үзээд, прокурорын буруутгаад байгаа нотлох баримтуудаар энэ, энэ үйлдэл дээр нь буруутай байж болзошгүй юм байна гэж үзээд хэргийг шийдсэн. Хэрэг шалгагдсан хугацаанд бусад нотлох баримт цагаатгах нотлох баримтуудыг харьцуулж үзэхгүйгээр яваад байдаг. 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-ний шилжих шөнө болсон асуудлын хувьд бодитой факт үүсчихсэн. Авто осол гарчихаад байхад цаг нь зөрөөд байгаа юм аа гээд яллаад суугаад байдаг. Тэгж болохгүй. Б.Эын мэдүүлэг дээр байгаа энэ гурван хүнтэй тухайн цаг хугацаанд найзладаг байсан. Ах дүү төрөл садан нь юу хийдэг талаар мэддэг байсан учраас ганц хүн жүжиг тоглоод байна шүү дээ. Та нар үүнийг тодорхой шалгаад өгөөчээ гэж хүсэлт тавиад л байдаг. Хэргийн бодит байдал ерөөсөө тогтоогдоогүй, нотлох баримтын эх сурвалжийг шалгаагүй. Нотлох баримтын эх сурвалж шалгаагүй гэдэг дээр би юу ярих гээд байна вэ гэхээр Нарандэмбэрэл гэдэг гэрч байгаа. Энэ гэрч хэзээ, хэний бичиг баримтыг зарснаа мэдэхгүй байж, зөрүүлж зөрүүлж зааж байснаа би энэ хүнд зарсан байхаа гэсэн зүйл яриад зогсож байдаг. Гэрч Нарандэмбэрэлийн мэдүүлгийнх нь эх сурвалж нь зарсан бичиг баримт нь ш дээ. Одоо тэр бичиг баримт нь Мөнхөө гэж хүнээс Эрболотод итгэмжлэл олгоод Эрболот бусдад зараад шилжүүлсэн байхад үүнд нь Даваанямыг буруутгаад яваад байх юм. 1хх-55 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэл байгаа. Энэ итгэмжлэлийг прокурорын огт харахгүй. Үйлдэл болгон дээр харьцуулж нягтлаж цагаатгах талын нотлох баримтыг ойшоохгүй яваад байна. Ингэж шалгаад яваад байгаа болохоор хэрэг маань зөв шалгагдаж явахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үйлдэл болгон дээр фактын үзлээ. Хамгийн эхний үйлдэл 2012 оны 2 дугаар сард Баатарцогтийн Ланд крузер 80 маркийн машиныг Эрдэнэбилэгтэй хамт хулгайлсан гэдэг. Эрдэнэбилэг гэдэг хүний зөвхөн Эрболот хэлээд байдаг. Энэ хүн байдаг ч юм уу, байдаггүй ч юм уу гэтэл хэргийг тусгаарлаад явчихсан. Эрдэнэбилэгтэй хулгайлсан байхад хохирлыг мөн хуваагаад байдаг. Мөнхтөмөрөөс Эрболот нь Алтангэрэл, Эрдэнэбилэг нартай хамт очиж машины бичиг баримт авсан гэдэг гэтэл Эрболотыг ганцаараа ирсэн гэж хэлдэг. Идэрмөнхийн машиныг унаж ашигласан гэдэг гэтэл Идэрмөнх машинаа өгөөгүй гэдэг. Гэрч Жамъяншаравын мэдүүлэгт манай хүү Эрболоттой хамт ирээд машиныг ингэж үнэ тохирч зарсан гэдэг. Эдгээр гэрчүүд байгаад байхад яагаад ганц Нарандэмбэрэл, Бямбажав гэсэн хүмүүсийн эргэлзээтэй мэдүүлгээр гэм буруутай байна гэж үзээд байдаг юм. 2 дахь үйлдэл 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 00-82 УНБ дугаартай Ланд 80 маркийн машины хувьд Нарандэмбэрэлээс бичиг баримт авсан гэсэн асуудал яригддаг. Бичиг баримт яаж шилжисэн талаар би түрүүнд ярьсан. Яг ялаад буруутгах гэхээр Нарандэмбэрэл энэ хүн мөн байхаа гэж заадаг. Эх сурвалж нь байхгүй. Гэрчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй бол нотлох чанараа алдана. 3 дахь үйлдлийн хувьд 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний шилжих шөнө  авто осол гарсан тэрийг нь шалгасан том факт байсаар байхад үүнээс өөр юугаар нотлох юм бэ, мөрдөн байцаагч, прокурор хүсэлт тавиад гүйцээгээд шалгах ёстой байтал би өөрөө хөөцөлдөж байж шалгуулсан. Хэргийг ингэж шалгаж болохгүй. Энэ цаг хугацаанд хулгай хийгээгүй хаана байсныг нь та нар яаж нотлох юм бэ гэдэг. Олон жил өнгөрчихөөд байхад тэр үед юу хийж байсан талаараа нотлоход энэ хүмүүст хэцүү шүү дээ. Бодитой баримтыг үнэлэхгүй байгаа хүмүүс тэрийг шалгаж тогтоохыг хүсэх үү гэдэг нь маш их эргэлзээтэй. Батсайханаас бичиг баримт асуусан үйлдэл яригддаг. Энэ ямар учраас бичиг баримт асуусан. Алтанхуягаар ямар учраас гагнуулсан гэдгийг Э мэдүүлдэг. Батсайхан хэний бичиг баримтыг байгаа талаар, хэнтэй холбож өгсөн, ямар дугаартай бичиг баримт шилжисэн, цаад эзэнийг нь асуусан зүйл байхгүй. Бичиг баримт яаж шилжисэн талаар хавтаст хэрэгт байдаггүй. 4 дэх үйлдэл 9 дүгээр сарын 06-ны Гранд марк 2 автомашин байгаа. Цогтбаатар гэдэг хүнээс Эрболот Алтангэрэл Оюунболдтой хамт очиж бичиг баримт авсан гэж мэдүүлдэг боловч Цогтбаатар нь ганцаараа ирсэн гэж мэдүүлдэг. Энэ талаар нь тодорхой асуухаар би өмнө нь шүүх хурал дээр мэдүүлчихсэн ш дээ гээд хариулахгүй байна. Хамгийн сүүлийн 5 дахь үйлдэл хувьд Эрболот надад тулгасан гэж ярьж байх шиг байна. Энэ талаар тодорхой ярьсангүй. Энэ машины хувьд хувирч өөрчлөгдөж янз бүрийн болсон зүйл байхгүй, хохирогч доо очсон байгаа. Ийм байдалтай хэрэг шалгагдаад өнөөдрийг хүртэл явж ирсэн. Би яагаад нэг бүрчлэн яриад байна вэ гэхээр манай үйлчлүүлэгч нар 5 жилийн хугацаанд гэм буруугийн хувьд маргадаг. Манай үйлчлүүлэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдээгүй.” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал: “…Өнөөдөр хоёр гэрчийн мэдүүлэг чухал. Эрболотын мэдүүлгээс гадна хөндлөнгийн мэдүүлэг чухал гэж үзэж байгаа. Ашиг сонирхлын зөрчилгүй гэрчүүдийн мэдүүлэг гэж үзье. Гэтэл өнөөдөр шууд хэллээ. Би Эрболотоос бусдыг нь танихгүй шүү гэж байна. Гэрчид хоёр удаа таниулах ажиллагаа явуулсан. Таниулах үйл ажиллагааны хувьд мөрдөн байцаагчаас тодорхой хэмжээний дарамт шахалт үзүүлж таниулсан байна. 4 хүний зураг байрлуулаад таниж олуулсан байна. Яагаад 8 хүний зураг байж болоогүй юм. Сэжиглэгдэж байгаа 4 залуу дээрээ нэг хөгшин хүний зураг нэмчихээд, хэрвээ би энэ дөрвийн дунд орвол би халзан толгойтой юм чинь надаас бусдыг нь бүгдийг нь танин ш дээ. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хоёр гэрчийн мэдүүлгээр миний 3 үйлчлүүлэгчийг оролцоогүй гэдгийг хангалттай нотлоод өгсөн. Улсын яллагч, шүүгдэгч Эрболотын өмгөөлөгч нар ярьж байна. Даваасүрэн өмгөөлөгч, Баяржаргал өмгөөлөгч Эрболоттой очиж уулзсан гэж байна. Бид хоёр очиж уулзсан. Хүнийхээ төлөө Эрболоттой очиж уулзсан. Эрболот өнөөдөр хэлж байна. Бид нар хоёр хоёроороо зэргэлдээ өрөөнд хоригдож байсан гэж хэлж байна. Би Эрболотыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж итгэхгүйгээр давж заалдах шатны шүүх дээр нэг удаа үйлдлүүдийг онолоор хооронд нь хувааж үзсэн. Прокурорын байгууллага тэр чигт нь нийтээр хэргийг дүгнээд яваад байдаг. Тэгээд хохирлыг хувь тэнцүүлж хуваана гээд байдаг. Уучлаарай Ховд аймагт зарсан машины хувьд Эын дансанд хэдэн төгрөг нь ороод ирсэн юм. 2.000.000 төгрөгнөөс хэдэн төгрөгийн О идсэн юм. Онгоцны тасалбар авсан гэж хоёр тал хоёулаа хэлээд байна шүү дээ. Онгоцны тасалбарын үнийн хасаад бусдын Эоос гаргуулал даа. Эхний машин зарсан нөгөө алга болсон хүнд 3.500.000 төгрөгөөр машин авч өгсөн гэдэг. Үлдсэн 1.100.000 төгрөгийг нь Алтангэрэл авсан гээд байдаг. Мөнгийг сайн ярих юм бол Эын мэдүүлгээр хуваалт нь гараад ирж байгаа ш дээ. Ингээд бодох байтал залхуурлаа гэх юм уу хувь тэнцүүлнэ гээд байдаг. Ийм байж болохгүй. Хохирлын хэмжээг нарийн тодорхойлоогүй байж хүнд ял халдаана гэж байж болохгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор чи тэр өдөр хаана байснаа нотол гэсэн харамсалтай зүйл яриад байна. Чадахгүй байгаа хүмүүс нь та нар шүү дээ. Прокуророын байгууллагаас даалгавар бичээд тэдэн сарын тэдний өдөр хэн хаана байсан бэ гэдгийг шалгаад нэг удаа арын гэрийнх нь хүмүүсээс мэдүүлэг аваагүй шүү дээ. Найз охидуудаас нь мэдүүлэг аваагүй ш дээ. Эдгээр залуучууд урлагын сургуульд сурдаг бие хаа сайтай, царай зүс сайтай залуучууд. Нэг ч тийм ажиллагаа хийгээгүй байж өнөөдөр энэ хүмүүсийг тавлаж байгаа юм шиг ингэж асууж болохгүй. Авто осол болсон өдөр бид нар ганцхан юм санаж байна. Тэр өдөр онцгой зүйл болсон гэдэг нь авто осолд орсон тэр үед бид нар хулгай хийгээгүй, ганц л нотлох зүйл энэ байна гэж хэлж байна. Тэгэхээр прокурор цаг нь зөрүүтэй байна гэж байна. Энэ бүх автомашиынг хулгайлаад Даа хүрээ зах руу аваачиж нуудаг. Машин хулгайлчихаад 1 цагийн дараа автомашин хулгайлсан газраа очоод баригдана гэж логик утгаараа байхгүй. Хулгай хийсэн хулгай ул мөрөө баллана. Нуугддаг, олон тийшээ тарж зугтдаг энгийн логик сэтгэлгээрээр, тийм байхад хулгай хийсэн газраа буцаж очоод л осолд ороод байж байдаг. Үүнийг улсын яллагч цаг зөрчихлөө гэж яриад байдаг. Улсын яллагч гэдэг маань улсын цагаатгагч байх бас нэг үүрэгтэй. Зарим зүйл дээр цагаатгах талын нотлох баримтыг харахгүй, яллах талын байр сууринаас оролцоно гээд бүх зүйлийг хамаад дайраад байж болохгүй. Яг энэ 3 залуу Эрболоттой нийлж автомашин хулгайлсан, хулгайлсан эд хөрөнгөнөөс олсон ашгаас хувааж ашиглаж идэж уусан гэдэг нь тогтоогдохгүй байна. Ер нь бүх зүйлийг шалаглаа, бүгдийг нь тодорхойлолоо энэ байдлаас хэнд ашигтайгаар шийдвэрлэх ёстой бэ гэхээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчим байгаа. Тогтоогдохгүй, нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудал дээр гэм буруугүйд тооцож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулинд тодорхой заасан байгаа. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү:  Ж.Алтангэрэлийг улсын яллагч 5 үйлдэл дээр гэм буруутай гэж ялладаг. Юу нь дээр тулгуурлаж улсын яллагч яллаад байгаа юм бэ гэхээр Б.Эын мэдүүлэгт тулгуурлаж яллаад байдаг. Бичиг баримтыг очиж асуусан Батсайхан, Алтанхуягийн мэдүүлгийг хэлдэг. Хамтарч хулгайлсан гэдгийг Б.Э л хэлдэг. Эрдэнэбилэг гэдэг хүн байдаг ч юм уу, байдаггүй ч юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Харин машины бичиг баримтыг хөөцөлдөх асуудал дээр бол ямар учир байсан бэ гэхээр 20-40 гэсэн дугаар аваад Ж.Алтангэрэлийн аавд нь зарсан байдаг. Тэрийг нь унаж байгаад аав нь танай найзын зарсан машин эвдрэлтэй гэмтэлтэй байна гэж хэлээд буцаасан. Буцаагаад машиныг Б.Эод авчирч өгсөн. Цаашаа энэ машинаа зараад ээж, аавд мөнгийг нь өгөөрэй гэсэн. Мөнгө нэхсэн чинь машиныг зараагүй, машиныг ломбарданд тавьчихсан байсан. Чиний машин яагаад зарагдахгүй байгаа юм бэ гэтэл чи машины бичиг баримт асуугаад өгчих он залуу болвол хурдан зарагдана гэсэн тэрний дагуу асууж яваад Батсайхан гэдэг хүнтэй уулзсан байдаг. Анх дугаарыг шилжүүлж авахдаа Б.Эыг очиж авсан гэдгийг хэлсэн байгаа. Б.Э тухайн үед ажилтай байсан болохоор би ингэсэн гэдгээ манай хүн шударгаар хүлээдэг. Субъектив санаа зорилгыг хамгийн гол нь харгах хэрэгтэй. Хэрэгт ач холбогдолгүй хөндлөнгийн хүмүүсийг байлгана гэсэн байгаа. Тэгтэл дөрвөн залууг нэг хөгшин хүнтэй байлгаад таньж олуулах ажиллагаа хийсэн гээд байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Тэгэхээр энэ нь нотлох баримт болохгүй. Хуулинд хэрэг эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заагаад өгсөн байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэлийн гэм буруу эргэлзээтэй байна. Тийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус тайлбарлаж байх боловч Б.Э, Ж.А, Ц.Д, И:О нар нь бүлэглэн тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, хэргийн бүрдэл хангагдсан, С.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг тусгаарласан /хх.3.139/, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

          Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Э, Ж.А, Ц.Д, И:Рнарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зүйл хэрэглэж, машин ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Эыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, шүүгдэгч Ж.А, Ц.Днарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Гэвч шүүгдэгч Б.Э, Ж.А, Ц.Д, И:Рнарын үйлдсэн гэмт хэргүүд нь 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Шүүх хохирлын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд: Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн хохирогч Б.Баатарцогтын нэхэмжилсэн 6.990.500 төгрөг, хохирогч Б.Сүхбатын нэхэмжилсэн 1.676.000 төгрөгийг тус тус Б.Эоос гаргуулах, хохирогч Б.Оргилбатын 267.500 төгрөгийг Б.Э, Ж.А, И:Рнараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, хохирогч Д.Лхагвадоржийн нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийг Б.Э, Ж.А, Ц.Днараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, хохирогч Л.Даваадоржийн нэхэмжилсэн 9.300.000 төгрөгийг Б.Э, Ж.А, И:Рнараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, хохирогч Д.Лхагвадоржийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг Б.Э, Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, хохирогч Б.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн 16.500.000 төгрөгөөс А.Энь 5.500.000 /9хх-51/ төгрөг төлсөн бөгөөд үлдэх 11.00.000 төгрөгийг Ж.А, Ц.Днараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баатарцогт нь 4.397.000 төгрөг /8хх-188-190/ нэмж нэхэмжилсэн баримт бүрдүүлсэн боловч үнэлгээгээр тогтоогдсон 6.990.500 төгрөгөөс тусдаа эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Эын тушаасан Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг хохирогч нарын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.А, Ц.Днарт 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэнийг өөрчилж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Секель овогт Бны Эт, ЖА, Д, Т О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зүйл хэрэглэж, машин ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Эыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

шүүгдэгч Ж.А, Ц.Днарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Эод холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Ж.А, Ц.Днарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Т. холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг машины түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Эоос 6.990.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баатарцогтод олгохоор, Б.Эоос 1.676.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сүхбатад олгохоор, Б.Э, Ж.А, И:Рнараас 267.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Оргилбатад олгохоор, Б.Э, Ж.А, Ц.Днараас 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид олгохоор,  Б.Э, Ж.А, И:Рнараас 9.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Даваадоржид олгохоор, Б.Э, Ж.А нараас 20.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид олгохоор,   Ж.А, Ц.Днараас 11.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Бямбасүрэнд тус тус олгосугай.

 

            6. Хохирогч Б.Баатарцогтын нэхэмжилсэн 4.397.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

 7. Хохирогч Б.Баатарцогт нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. Б.Эын тушаасан Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

              9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эод урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, Ж.А, Ц.Д, И:Рнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

           10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС