Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/05551

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05 197/ШШ2025/05551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

*******,*******,*******,*******,*******,*******, ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.001.339 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01194 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ням-Эрдэнийг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч О......ад холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 1.001.339 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Ц.О..........нь ...... ББСБ-тай 2019 оны 04 сарын 01-ний өдөр цахим зээлийн эрх нээх 361712 дугаартай гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээний хүчинтэй хугацаанд цахимаар хүсэлт илгээж, хэрэглээний зориулалтаар 2024 оны 05 сарын 13-ны өдөр 5049 дугаартай 180.000 төгрөгийн зээл, 2024 оны 03 сарын 27-ны өдөр 5047 дугаартай 180.000 төгрөгийн зээл, мөн өдрийн 5048 дугаартай 135.000 төгрөгийн зээл, 5046 дугаартай 270.000 төгрөгийн зээл, нийт 765.000 төгрөгийн зээлийг цахимаар авсан бөгөөд эдгээр зээлүүдийг хүү, шимтгэлийн хамт сарын хугацаанд төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тиймээс хариуцагч О.....аас үндсэн зээл 765.000 төгрөг, зээлийг ашигласан хугацаанд тооцогдох хүү 236.339 төгрөг, нийт 1.001.339 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

2. Хариуцагч О.....ад шүүх энэ өдрийн 11:30 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хариуцагч нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авах үедээ тэмдэглүүлсэн 91115517 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон 2025 оны 05 сарын 01, 02-ны өдрүүдэд тус тус мэдэгдэхэд ойлголоо, Замын-Үүдээс яг одоо гарч байна, хурлаас өмнө очоод эвлэрэх хүсэлтэй байна гэж мэдэгдсэн хэдий ч шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Түүнчлэн хариуцагч О.....ад шүүх ............ ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 сарын 15-ний өдөр гардуулан өгч, улмаар нөлөөллийн мэдүүлэг, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг зэргийг тус тус тайлбарлан танилцуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 заасан ...зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, ирүүлээгүй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дэх зүйлийн 751.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт /Долдугаар1 бүлэг/ өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэж хуульчлан тогтоосон бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилж зохицуулсан байна.

 

4. Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 01-ний өдөр цахим зээлийн эрх нээх 361712 дугаартай гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгч буюу хариуцагч О..... нь цахимаар хүсэлт илгээж, хэрэглээний зориулалтаар 2024 оны 05 сарын 13-ны өдөр 5049 дугаартай 180.000 төгрөгийн зээл, 2024 оны 03 сарын 27-ны өдөр 5047 дугаартай 180.000 төгрөгийн зээл, мөн өдрийн 5048 дугаартай 135.000 төгрөгийн зээл, 5046 дугаартай 270.000 төгрөгийн зээл, нийт 765.000 төгрөгийн зээлийг цахимаар авсан, 5049 дугаартай 180.000 төгрөгийн зээл болон шимтгэлийн 45.104 төгрөг, 5047 дугаартай 180.000 төгрөгийн зээл, шимтгэлийн 59.110 төгрөг, 5048 дугаартай 135.000 төгрөгийн зээл, шимтгэл 44.875 төгрөг, 5046 дугаартай 270.000 төгрөгийн зээл, шимтгэл 87.250 төгрөг, нийт зээл 765.000 төгрөг, зээлийн шимтгэл 236.339 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

 

4.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

4.3. Иймээс нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн гаргасан зээлдэгч О.....аас цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 765.000 төгрөг, зээлийг ашигласан хугацаанд тооцогдох хүү 236.339 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн шаардлагын үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул ...... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О..... нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнээс 1.001.339 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.710 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.....аас 1.001.339 төгрөг /нэг сая нэг мянга гурван зуун гучин ес/ гаргуулж, нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.....аас улсын тэмдэгтийн хураамжид 28.710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД