| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2023/07541/И |
| Дугаар | 191/ШШ2025/02521 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02521
| 202Б 03 26 | 191/ШШ202Б/02Б21 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө холбогдох
4Б6,Б68,689,Б64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.
1.Өмгөөлөгч Ө нь намайг өмгөөлөгчөөр авахаар эргэж холбогдоогүй гэсэн бичгийн хүсэлт ирүүлсэн, хариуцагч Ө шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.у би Г.өтой 2023 оны 0Б сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэг Б-р хороо Б-р байр Б тоотод байрлах 60-70 мкв талбайр сарын 3,Б00,000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Түрээсийн гэрээний 1.7-д энэхүүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол талууд 1 сарын өмнө бичгээр нөгөө талдаа урьдчилан мэдэгдэнэ гэж заасан байтал гэрээгээ зөрчсөн. 4.4-т зааснаар үйл ажиллагааг зогсоосон нөхцөлд 1 сарын түрээсийн төлбөрийг нөхөж төлөх ёстой зэрэг зөрчил гаргасан.
Түрээслэгч Г.өыг үйл ажиллагаагаа 3 жил тогтвортой явуулна гэж бодож бүрэн засвар хийж, ахуйн газ компианы зөвлөснөөр орон сууцны цонхны гадна талд 2 ширхэг сендвич хийж тогтоосон. 2023 оны 0Б сарын 10-ний өдөр түрээслэхээр тохирч 100,000 төгрөг авсан 6 сарын 16-ний өдөр түрээсийн төлбөр төлөгдөөгүй байгааг хэлэхэд ажиллахаа больсон гарахаар шийдсэн гээд Б хоног илүү ажиллаж үүний төлбөр Б80,000 төгрөг төлнө гэсэн төлөөгүй.
Иймд гэрээний дагуу 6 сарын 1Б-ний өдрөөс 07 сарын 1Б-ний өдөр хүртэл түрээс болох 3,Б00,000 төгрөг, илүү Б хоног ажилласан Б80,000 төгрөг, тог, цахилгаан усны төлбөр 2Б0,000 төгрөг, 2 газны сендвич хайрцагны үнэ 2Б,000 төгрөг нийт 4,Б6Б,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлд гэрээ зөрчсөний 1 сарын түрээс буюу 2023.06.1Б-наас 2023.06.23-ны өдрийг хүртэл ажилласан Б80,000 төгрөг нийт 42 хоногийн тог цахилгааны төлбөр 2Б0,000 төгрөг, хоёр газийн сэндвич хайрцаг 2Б,000 төгрөг, нийт 4,Б6Б,000 төгрөг нэхэмжилнэ гэснийг зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Гэрээ зөрчсөний 1 сарын түрээс буюу 2023.06.1Б-наас 2023.07.1Б-ныг хүртэлх 1 сарын түрээс 3,Б00,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Бидний хооронд 2023 оны 0Б-р сарын 11-ны түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээ байгуулаад 1 сарын түрээс 3,Б00,000 төгрөг, барьцаа 1,800,000 төгрөгийг О.уын хаан банкны дансанд шилжүүлсэн нэг ч төгрөг буцааж өгөөгүй авч үлдсэн болно. Ажлын байрны шаардлага хангахгүй байсан учраас дор дурьдсан засвар хийж мөнгө зарцуулсан.
Тухайлбал: Төв шитнээс нь гал тогооны өрөөрүү нь цахилгааныг монтажыг шинээр кабель татаж хийлгэсэн. Үүнийг тус байрыг хариуцсан ОСК-н цахилгаанчин У гэдэг хүн хийж өгсөн. Ажлын хөлс нь 2Б0,000 төгрөг болсон. Гаднаас орж ирсэн халуун хүйтэн усны шугам ажиллахгүй байсан тул халуун хүйтэн усны хоолой 10м-ийг авч нойлын өрөөнөөс гал тогооны өрөөрүү татахдаа орон суунцны конторт дуудлага өгч улмаар гурван ажилтан ирж холболт хийж өгсөн. Материалд 161,Б00 төгрөг зарцуулсан.
Нойлын өрөөний хананы хаалт ялзраад хэмхэрч унасан байсныг хоёр ширхэг лампир, зам гэх мэт зүйлээр хааж засварлахад ажлын хөлстэйгөө 88,000 төгрөг зарцуулсан болно.
Гал тогооны өрөөний битүү хаалтыг задлан дотор талд нь хулдаасан хуулга нааж тавиурууд хийж засварласан нийт 80,000 төгрөгийн зардал гарсан.
Ажилчдын хувцасны өрөө, агуулахын өрөөг засч шаланд нь хулдаас дэвсэж өнгө үзэмжийг сайжруулахад Б,000 төгрөг зарцуулсан. Эдгээр засварыг 2023.0Б.11-2023.0Б.19-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж цайны газраа 2023.0Б.19-ны өдрөөс эхлэн ажиллуулахад өдөрт 100,000-210,000 төгрөг олж байсан бөгөөд сарынхаа түрээс, ажилчдын цалин, бараа материал авах гэдэг нь боломжгүй болсон тул долоо хоноод О.уыг, нөхөр Содоогийн хамтаар дуудан уулзаж ингэж алдагдалтай ажиллах юм бол маш их хохиролтой байна. Түрээсийн төлбөрөө багасгаж өгөөч, эсвэл бид нар 1 сар ажиллаад гарахаас өөр аргагүй байна гэж хэлсэн. Тэр үед бид түрээсээ багасгах боломжгүй бидэнд ямар ч ашиггүй гээд зөвшөөрөхгүй байсан учраас 1 сар ажиллах хугацаандаа 7 хоноод, 14 хоноод хоёр дахь удаа хэлсэн юм. Уг яриа тохиролцоог тогооч Ш.У, угаагч Д.У, касс Г.У нар сонсож байсан тул гэрчилнэ.
1 сар ажиллаад бүх тоног төхөөрөмж эд зүйлээ авч нүүх гэж байгаагаа хэлэхэд О.у нь нөхөр Ө хамтаар ирж байраа тойрч хараад хаалганы цоожны голыг сугалж авч явахдаа Б хоног илүү ажилласан мөнгөө өгөөд гар хэмээн О.уыг хэлэхэд тогооч Ш.У чи ямар шуналтай юм бэ? танайд орохдоо зөндөө засвар хийсэн тэр бүгд танайд үлдэж байгаа тэгээд ч барьцааны 1,800,000 төгргөг авчихаад өгөөгүй биздээ гэснээс үүдэн хэрэлдсэн. Ингээд тэр өдөр өрөөг нь хоослоод явахад хаалганы голыг авч явсан учраас Англи барааны худалдагч нарт гол байхгүй байна гэж хэлээд явсан.
Бидний байр сулласны дараа ажлын байраа түрээслэнэ гэсэн хаяг утасныхаа дугаартай хулдаасан зар тавьсан байсан. Тэгээд хүнд түрээслээд одоо өөр түрээслэгч нар ажиллаж байгаа болно. Иймд түрээслээд 7, 14 хоногт хэлж тохиролцсоны дагуу 2023.06.16-ны өдөр гарсан.
2023.06.16-наас 2023.07.1Б-ны өдрийг хүртэлх ажлаагүй сарын түрээс болох 3,Б00,000 төгрөг нэхэмжилсныг зөвшөөрөхгүй. Байрны цахилгааны зардлын төлбөрт 2Б0,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Цахилгааны тоолуур харуулаагүй, хэдэн квт байсныг хэд болсон гэж нэхэмжилж буйг ойлгохгүй байна. Илүү ажилласан Б хоногийн Б80,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, байранд засвар хийгээд үйл ажиллагааг 2023.0Б.19-нөөс эхлээд 2023.06.16-нд гарсан илүү ажилласан хоног байхгүй. Хоёр газ орох сэндвич хайрцагны мөнгө гэж 2Б,000 төгрөг нэхэмжилж буйг ойлгохгүй. Өөрсдөө байрныхаа гадна талд хийсэн. Бид нэг ч ашиглаагүй одоо ч хүртэл байрных нь гадна байгаа иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 100,000 төгрөг төлсөн баримт, төлбөрийн нэхэмжлэхүүд, 2023 оны 0Б сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ, фото зургууд
Б. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: бичгээр гаргасан тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, шилжин ирсэн тодорхойлолт зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.у нь хариуцагч Г.өод холбогдуулан Түрээсийн төлбөр 3,Б00,000 төгрөг, илүү Б хоног ажилласан Б80,000 төгрөг, 42 хоногийн цахилгаан, усны төлбөр 2Б0,000 төгрөг, газны сэндвичин хайрцагны үнэ 2Б,000 төгрөг, нийт 4,Б6Б,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Г.ө нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, түрээсийн 1 сарын төлбөр 3,Б00,000 төгрөг, барьцаа 1,800,000 төгрөг өгсөн, цахилгааны монтажийг шинээр татаж хийлгэхэд 2Б0,000 төгрөг, халуун хүйтэн усны хоолой 10 метрийг авч нойлын өрөөнөөс гал тогооны өрөө рүү татахад 161,Б00 төгрөг зарцуулсан, хувцасны өрөө агуулахын өрөөг засаж хулдаас дэвсэхэд Б,000 төгрөг, гал тогооны өрөөний хаалтыг задлан дотор талд нь хулдаасан хуулга нааж тавиур хийж засварлахад 80,000 төгрөг зарцуулан засан сайжруулсан бүх зүйл эдний байранд үлдсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. О.у Г.ө нарын хооронд 2023 оны 0Б сарын 11-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулагдан, гэрээгээр түрээслүүлэгч энэхүү гэрээнд заасан эд хөрөнгийг ашиглуулах, түрээслэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 16-19 хуу/
3.1. Гэрээний 1-д түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг Б-р хороо Б дугаар байр 2Б тоот орон сууц, үйлчилгээний зориулалтай 60-70 мкв талбай бүхий байрыг 2023 оны 0Б сарын 11-ний өдрөөс 2026 оны 0Б сарын 11-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэгчид түрээсээр ашиглуулна.
1.1-д түрээслэгч анхны төлбөр хийхдээ нэг сарын түрээсийн төлбөрийн Б0% болох 1,800,000 төгрөгийн барьцааг түрээслэгчид төлнө.
1.Б-д Түрээслэн авагч түрээсэлсэн талбайг гэрээнд заасан тохиролцсон хугацаанд ашиглах ба энэ хугацаанаас өмнө түрээслэн авагчаас шалтгаалан Хил гааль хаах, бараа нь тасрах орлого олохгүй байх, гэнэтийн гадаад руу аялах хамиран ажиллагсад хоорондоо маргалдах гэх мэт гэрээг цуцалсан тохиолдолд барьцааг буцаан олгох боломжнүй болно.
4.4-т түрээслэн авагч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар түрээслэгчид урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөрийг нөхөн төлнө. гэж гэрээгээр талууд тохиролцсон байна.
4. Иргэний хуулийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж тус тус хуульчилсан.
Б. Хариуцагч нь дээрхи гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, харин 2023 оны 0Б дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллуулахад 100,000-210,000 төгрөгийн орлого олж байсан тул н. у түүний нөхөр Содоо нарыг дуудан уулзаж 1 сар ажиллаад гарахаас өөр аргагүй байна гэж хэлэхэд түрээсээ багасгах боломжгүй гэсэн тул 2023 оны 06 сарын 16-ний өдөр байрыг суллаж гарсан. Бид орохдоо 1 сарын түрээс 3,Б00,000 төгрөг, барьцаа 1,800,000 төгрөг төлсөн мөн цахилгааны монтажийг шинээр татаж хийлгэхэд 2Б0,000 төгрөг, халуун хүйтэн усны хоолой 10 метрийг авч нойлын өрөөнөөс гал тогооны өрөө рүү татахад 161,Б00 төгрөг зарцуулсан, хувцасны өрөө агуулахын өрөөг засаж хулдаас дэвсэхэд Б,000 төгрөг, гал тогооны өрөөний хаалтыг задлан дотор талд нь хулдаасан хуулга нааж тавиур хийж засварлахад 80,000 төгрөгийн зардлыг гаргасан гэж тайлбарласан.
6. Нэхэмжлэгч О.у нь 2023 оны 06 сарын 16-ний өдрөөс 2023 оны 07 сарын 1Б-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 3,Б00,000 төгрөг шаардах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир у болон түүний Содоо нарт орлого бага байна 1 сар ажиллаад гарна гэдгээ мэдэгдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон. Цахилгаан болон усны төлбөрт 2Б0,000 төгрөг, Б хоног илүү ажилласан Б80,000 төгрөг, 2 газны сендвичний үнэ 2Б,000 төгрөг шаардсан боловч түүнийгээ баримтаар нотлоогүй уг сендвичин хайрцаг болон хариуцагч Г.өын засвар хийж засан сайжруулсан эд хөрөнгө нь нэхэмжлэгч О.уын байранд үлдсэн болох нь түүний тайлбар болон фото зургаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэв.
Мөн нэхэмжлэгч О.у нь барьцааны мөнгө болох 1,800,000 төгрөгнөөс өөрт учирсан хохирол болох тог цахилгаан, усны төлбөрийг нөхөн төлөх боломжтой байна.
Нэхэмжлэгч О.у нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2Б дугаар зүйлийн 2Б.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Б6 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11Б дугаар зүйлийн 11Б.1, 11Б.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.өоос 4,Б6Б,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч О.уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Б6 дугаар зүйлийн Б6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.уын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө