Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 150/ШШ2025/00115

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * * байр * оффис * давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,820,816.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...93001-78896 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 93001-79828 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр. Зээлдэгч * нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-78896 дугаартай зээл 355 хоног, 93001-79828 дугаартай зээл 326 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал

1 93001-78896 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл 3,854,260.28 төгрөг Зээлийн хүү: 1,583,309.28 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55,618.08 төгрөг, нийт 5,493, 187.64 төгрөг,

93001-79828 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл: 934,138.07 төгрөг,

Зээлийн хүү: 350,417.40 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 11,573.77 төгрөг, нийт 1,296,129.24 төгрөг, тус тус төлөхөөр байна.

* ХХК-ийн зүгээс зээлдэгч *д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан Зээлдэгч * нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4- т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-417829 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-78896 дугаар Цахим зээлийн гэрээ, 93001-79828 дугаар Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,788,398.35 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,933,726.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 67,191.85 төгрөг, нотариатын зардалд 31,500.00 төгрөг, бүгд 6,820,816.88 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * *-н нэхэмжилсэн 6,820,816.88 төгрөгийг 2025 оны 05 сарын 20-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   /хавтаст хэргийн 51-р хуудас/

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“*” ХХК нь иргэн *д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн 5 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 52-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 6,820,816.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * *-н нэхэмжилсэн 6,820,816.88 төгрөгийг 2025 оны 05 сарын 20-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь “...“*” ХХК нь иргэн *д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн 5 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 6,820,816.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,083.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 62,042 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 62,042 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 6,820,816.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,083.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 62,042 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 62,042 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН