Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 150/ШШ2025/00116

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Хүсэлт гаргагч: * аймаг * сум *-р баг * хаягт оршин суух * овогт *ийн (РД:*) хүсэлттэй улсад ажилласан жил тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хот дахь барилга материалын үйлдвэрийн засварын төрөлжсөн ангид 1986.7.1-ээс 1989.10.1-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсныг тогтоох зарим тушаал, овгийн үсгийн зөрүү болон халагдсан тушаал байхгүй байгаа тухай. Миний бие * нь 1967 онд төрсөн. 1986.7.1-нд Б.М.Ү-н засварын төрөлжсөн ангид т.т засварчнаар ажилд орж 1989.11.11-нд төрсөн. 1986.7.1-нд ажилд орсон тушаал байгаа ч халагдсан тушаал байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Хөтөлийн барилга материалын үйлдвэрийн засварын төрөлжсөн ангид засварчнаар ажиллаж байсан үеийн бичиг баримтууд хагас дутуу овгийн үсгийн алдаатай байна. Хөтөлийн барилга материалын үйлдвэрийн засварын төрөлжсөн ангид засварчнаар ажиллаж байсан 1986 оноос 1989 он хүртэл 3 жилийн ажиллаж байсныг мөн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр хамтад нь тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие иргэн * нь тус шүүхэд ажилласан жил тогтоолгох гэж шүүхэд өргөдөл гаргасан. Ажилласан тушаал баримтуудаа олсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ. /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь улсад ажилласан жил тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд “...Миний бие иргэн * нь тус шүүхэд ажилласан жил тогтоолгох гэж шүүхэд өргөдөл гаргасан. Ажилласан тушаал баримтуудаа олсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд *гийн улсад ажилласан жил тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *гийн улсад ажилласан жил тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          

 

 

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН