Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2025/00117

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух * овогт *ын * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* овогтой * миний хадам ээж болох * нь өөрийн нэр дээрх *тоот өмчлөлийн газрын 2023.05.12-нд * 2,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийн 1,500,000 төгрөгийг авч 2023.05.30-ны дотор үлдсэн мөнгө болох 500,000 төгрөгийг авахаар тохиролцон гэрээ хийсэн боловч одоог хүртэл үлдсэн мөнгөө төлөхгүй удаа дараа шаардуулсан болно. * нь уг газар дээр банзаар хашаа хатган гэр барин амьдарч байгаа. Худалдах худалдан авах гэрээний 5.1, 5.2-д зааснаар төлбөрөө төлөөгүй тул 2023.05.12-нд байгуулсан гэрээг цуцалж уг газрыг * өөртөө үлдээн байшин барьж амьдрах хүсэлтэй байгаа тул *ыг нүүлгэн газраа чөлөөлүүлсний дараа 2023.05.12-нд өгсөн мөнгө болох 1,500,000 төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь *аас 1,500,000 төгрөгийг аваад дараа нь газраа шилжүүлж өгнө...” гэжээ. /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь *ын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 1,500,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 01-ний дотор шилжүүлнэ. 2025.05.10-ны дотор газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “...нэхэмжлэгч *аас 1,500,000 төгрөгийг аваад дараа нь газраа шилжүүлж өгнө...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь *ын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 1,500,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 01-ний дотор шилжүүлнэ. 2025.05.10-ны дотор газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна...” гэж хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *ы нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,100 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ы нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,100 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН