| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03275/И |
| Дугаар | 191/ШШ2025/02198 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02198
| 2025 03 18 | 191/ШШ2025/02198 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй
Хариуцагч: А холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 854562485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, хариуцагч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А" ХХК нь Ө Ө Ө Ө, Атэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр №27/05/21-07/001 TOOT "Систем хөгжүүлэх ашиглалтын гэрээ", нэмэлт гэрээнүүдийг харилцан тохиролцож байгуулсан.
"А" ХХК нь 2020 оны 12 дугаар сараас Ковид-19 цар тахлын үеэр тандалт, шинжилгээний ЭрүүлМН" системийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлсэн.
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс "Ө Ө Ө Ө" болон А"-тэй "Систем хөгжүүлэлт ашиглалтын гэрээг" байгуулан ажиллаж 2022 оны 03 дугаар 31-ий өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгох 09/742 дугаартай албан бичиг "Ө Ө Ө Ө"-аас ирсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. Харин Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг "ЭМЯ" хариуцахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. "ЭМЯ"-ны сайд С.Ө бидэнд хандан дараах үүрэг өгсөн Ковид-19 цар тахал гарсаар байгаа ба дараагийн хариуцах байгууллага болон төлбөрийг "А"-ний зүгээс шийдвэрлэж өгөх тул системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг үүрэг болгосон. Уг чиглэлийн дагуу бид системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар 2022 оны 04 дүгээр 1-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажилсан.
Систем ашиглалтын төлбөр дээрх хугацаанд 311,161,450 төгрөгийн өр үүссэн. Дээрх хугацаан дахь систем ашиглалтын төлбөрөөс зарим улсын эмнэлгүүд систем ашиглалтын төлбөр 22,856,850 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл төлбөр 288,304,600 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй.
Гэрээг 2022 оны 08-р сарын 19-ны өдөр дүгнэж акт үйлдсэн болно. "А" ХХК нь "Эрүүл.мн" системийг нь 2022.04.01-2022.08.31-ныг хүртэл ажиллуулан 2022 оны 08-р сарын 20-ны өдөр цаашид удирдан ажиллуулах Үндэсний т эрхийг нь шилжүүлэн өгсөн болно. Гэрээ дүгнэх хооронд үүссэн "ЭрүүлМН" систем нь 2022.04.01-2022.08.31-ыг хүртэлх төлбөрийн үлдэгдэл болох 288,304,600 төгрөгийг төлөхийг гэрээний талууд болох Ө Ө Ө Ө, Ад хандан шаардаж, Ө Ө,А зэрэгт албан бичгээр удаа дараа шаардаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд хариуцагч нараас 288,304,600 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулан нэхэмжлэгч А" ХХК-нд олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч А шүүхэд болон шүүх хуралдаанд гхаргасан тайлбартаа:
"А" ХХК-ийн нэхэмжлэлтэй 288,304,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. "А" ХХК нь Ө Ө Ө Ө, Атэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 27/05/21-07/001 дугаартай Систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээг байгуулж, гэрээг дүгнэж, дуусгавар болгосон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. А нь дээрх байдлаар "А" ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, гэрээ байгуулан гэрээний тал болж, эрх эдэлж, үүрэг хүлээлгэсэн үйл баримт байхгүй.
Өнөөдрийн хуралдаанд нэхэмжлэгч нь 288,304,600 төгрөгийг гурван хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"А" ХХК-иас А, А, Ө Ө Ө Өт холбогдуулан нийт 288,304,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Аийн зүгээс А" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2021 оны 4 сарын 1-ний өдөр Ө Ө Ө Ө, А" ХХК, Аийн хооронд 3 талт 27/05/21-07/001 дугаартай систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээнд "А" ХХК -ийг гүйцэтгэгч", Ө Ө Ө газрыг "захиалагч, Аийг хэрэглэгч гэж тус тус тусгасан ба гэрээний хугацааг талууд мөн гэрээний 3.1 дэх хэсэгт 2021 оны 9 сарын 30-ний өдөр хүртэл хүчинтэй гэж тохиролцсон.
Тус гэрээний үнийн дүн, төлбөрийн хэмжээг талууд тохиролцохдоо уг гэрээний 1.2, 3.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч А" ХХК нь ЭрүүлМН системийг үнэ төлбөргүй хөгжүүлж нэвтрүүлэх, мөн шинжилгээний сорьц бүрт 500 төгрөг байхаар тусгасан байдаг. Гэрээний дагуу тооцогдсон төлбөрийг уг гэрээний 2.4-т зааснаар захиалагч буюу Ө Ө Ө Ө нь уг гэрээний 2.6-т заасны дагуу "Холбогдох дээд байгууллагын шийдвэрээр" санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл "хэрэглэгч" А нь гэрээгээр ямар нэг төлбөр төлөх үүрэг анхнаасаа огт хүлээгээгүй. Харин О-аас 2022 оны 3 сарын 31-ний өдөр 9/742 дугаартай албан бичгийг "А" ХХК-д явуулж, 3 талт гэрээг цуцалж, гэрээний үүргийг дуусгавар болгосон байх ба Б нь холбогдох төлбөр тооцоог тооцоо нийлсэн актын дагуу төлж барагдуулсан байна. А нь халдварт өвчний хяналт, урьдчилсан сэргийлэлт, тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.
Тус байгууллага нь 3 талт гэрээгээр ямар нэг төлбөр төлөх үүрэг анхнаасаа хүлээгээгүй тул "А" ХХК-аас У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэмж хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байхаар хуульчилсан атал тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч Ө Ө Ө Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед "ЭРҮҮЛМН ПОС" төслийн хүрээнд үүрэн холбооны операторуудаар дамжуулан Коронавируст халдварын цар тахлын тандалт, Полимеразийн гинжин урвал /ПГУ/ буюу PCR шинжилгээ болон вакцины мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх ажлыг "А" ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 27/25/21-07/001 тоот гэрээ байгуулан хэрэгжилтийг ханган ажилласан.
Tyc 27/25/21-07/001 тоот гэрээг, Б, У-ын Нэгдсэн шуурхай штаб, У, У, А ХХК-ний төлөөллийг байлцуулан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн. Гэрээ дүгнэсэн акт үйлдсэний дараа "А" ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 31, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2 удаа 240,731,000 төгрөгийг тус компанид төлөхөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулах акт үйлдсэн. Дээрх тооцооны үлдэгдэл болох 240,731,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "А" ХХК-ний А 404242371 тоот дансанд шилжүүлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бүхий л арга хэмжээг А хариуцахаар болж, үүний дагуу эрүүл мэндийн сайдаас системийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажиллуулах чиглэл өгсөн хугацааны буюу 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 2022 оны 8 дугаар сарын 25-ны хүртэлх төлбөр гэх 288,304,600 төгрөгийг Ө Ө Ө газраас гаргах үндэслэлгүй байна.
Иймд Ө Ө Ө Ө нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 27/25/21-07/001 тоот гэрээний нэг тал болж эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр, тооцоо дууссан тул хэргийн хариуцагчаас Ө Ө Ө газрыг чөлөөлж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар Ад 2024 оны 04 сарын 08-ний өдрийн гаргасан хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А ХХК-ийн дүрэм, систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээ, нэмэлт гэрээ, А ХХК-тай хамтран коронавируст цар тахлын шинжилгээний бүртгэлийг цахимжуулах хөгжүүлэлтийн гэрээ дүгнэсэн акт, хурлын протокол, 2023 оны 11 сарын 07-ний өдрийн хүсэлт, гэрээний хугацаа дуусгавар болгох тухай, 2022 оны 06 сарын 16-ний өдрийн хүсэлт, 2022 оны 08 сарын 17-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2022 оны 08 сарын 17-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2022 оны 06 сарын 16-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2022 оны 06 сарын 16-ний өдрийн хүсэлт, 2022 оны 05 сарын 26-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2022 оны 04 сарын 18-ний өдрийн хүсэлт, 2022 оны 08 сарын 25-ний өдрийн мэдээлэл хүргэсэн баримт, 2022 оны 08 сарын 25-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2022 оны 08 сарын 25-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, 2023 оны 04 сарын 17-ний өдрийн хүсэлт хүргүүлэх тухай, 2022 оны 03 сарын 15-ний өдрийн баримт хүсэх тухай, 2022 оны 06 сарын 07-ний өдрийн хариу хүргүүлэх тухай, 2022 оны 03 сарын 31-ний өдрийн гэрээний хугацаа дуусгавар болгох тухай, 2024 оны 01 сарын 11-ний өдрийн хариу хүргүүлэх тухай, 2024 оны 04 сарын 15-ний өдрийн хүсэлт, Ковид-19 коронавирусийн шинжилгээний бүртгэлийн ЭРҮҮЛМН систем ашиглагч байгууллагууд, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн системийг ашиглах гэрээ, 2022 оны 09 сарын 23-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2022 оны 11 сарын 04-ний өдрийн систем ашиглалтын гэрээ, 2022 оны 11 сарын 03-ний өдрийн систем ашиглалтын гэрээ, 2022 оны 10 сарын 01-ний өдөр систем ашиглалтын гэрээ, 2022 оны 09 сарын 26-ний өдрийн систем ашиглалтын гэрээ, 2021 оны 01 сарын 05-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаал Молекул биологийн лаборатори байгуулах тухай, 2022 оны 09 сарын 16-ний өдрийн систем ашиглалтын гэрээ, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн систем ашиглалтын гэрээ, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн систем ашиглалтын гэрээ
6. Хариуцагч Ө Ө Ө газраас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа №5, төлбөрийн хүсэлт №882, 2022 оны 03 сарын 15-ний өдрийн хүсэлт, 2022 оны 04 сарын 11-ний өдрийн мэдээлэл хүргэсэн бичиг, А ХХК-тай хамтран коронавируст цар тахлын шинжилгээний бүртгэлийг цахимжуулах, хөгжүүлэлтийн гэрээ дүгнэсэн акт,
7. Хариуцагч Анаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 03 сарын 12-ний өдрийн хүсэлт
8. Хариуцагч Аөөс нотлох баримтаар: хариу тайлбар, итгэмжлэл,
9. Шүүхээс нотлох баримтаар: 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 181/Ш32024/20152 дугаартай хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамж,А 2024 оны 10 сарын 25-ний өдрийн 5159 дугаартай албан бичиг, 2022 оны 03 сарын 17-ний өдрийн Улсын Ө А зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ө Ө Ө газраас 96,101,533 төгрөг, Аөөс 96,101,533 төгрөг, Анаас 96,101,533 төгрөг, нийт 288,304,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Ө Ө Ө Ө нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ө1 тоот гэрээний нэг тал болж эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр, тооцоо дууссан, дахин гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,
- Хариуцагч А нь 2021 оны 4 сарын 1-ний өдөр Ө Ө Ө Ө, А" ХХК, Аийн хооронд 3 талт 27/05/21-07/001 дугаартай систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээ байгуулагдсан. Гэрээнд "А" ХХК -ийг гүйцэтгэгч", Ө Ө Ө газрыг "захиалагч, Аийг хэрэглэгч гэж тус тус тусгасан. Өөрөөр хэлбэл "хэрэглэгч" А нь гэрээгээр ямар нэг төлбөр төлөх үүрэг анхнаасаа огт хүлээгээгүй гэж,
-Хариуцагч А нь "А" ХХК нь Ө Ө Ө Ө, Атэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 27/05/21-07/001 дугаартай Систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээг байгуулж, гэрээг дүгнэж, дуусгавар болгосон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. А нь дээрх байдлаар "А" ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, гэрээ байгуулан гэрээний тал болж, эрх эдэлж, үүрэг хүлээлгэсэн үйл баримт байхгүй гэж тус тус маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. А" ХХК нь Ө Ө Ө Ө, Атэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр №27/05/21-07/001 дугаартай "Систем хөгжүүлэх ашиглалтын гэрээ"-г байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. /х.х-ийн 14-22 хуу/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.
4. Талууд гэрээнд Ө Ө Ө Ө нь захиалагч, А ХХК нь гүйцэтгэгч, Ө төв нь хэрэглэгч байхаар тохиролцсон байна.
4.1. Гэрээний зорилго нь Монгол улсад тархаад буй короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын өвчлөлийг зогсоохын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд технологийн дэвшлийг нэвтрүүлэн гүйцэтгэгч нь Эрүүл МН платформыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэхтэй холбоотой талуудын хоорондын харилцааг зохицуулахад оршино. гэжээ.
4.2. Гэрээний 2.1-д Гүйцэтгэгч нь хэрэглэгчийн шаардсан системийн хөгжүүлэлтийг Эрүүл МН системд үнэ төлбөргүй хийх бөгөөд 2021 оны 04 сарын 01-ны өдрөөс 1.2.1-д заасан шинжилгээний сориц бүрт 500 төгрөг байна. Энэ төлбөр нь энэ системтэй холбоотой бүх төлбөрийг шийднэ.
4.3. Гэрээний 2.6-д гэрээний төлбөрийг холбогдох дээд байгууллагын шийдвэрээр санхүүжүүлнэ.
4.4. Гэрээ нь 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болслн өдрөөс 2021 оны 09 сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхааар тохиролцсон байна.
5. Ө Ө Ө Ө А ХХК-ийн хоронд 2021 лны 04 сарын 15-ний өдөр 44 дугаартай нэмэль гэрээг байгуулан гэрээний 1-д Үндсэн гэрээний 9.6-д заасны дагуу захиалагч системийн үйлчилгээний төлбөр 109,276,500 төгрөг, мессежний төлбөр 47,058,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон байна.
А ХХК-тай хамтран короновируст цар тахлын шинжилгээний бүртгэлийг цахимжуулах хөгжүүлэлтийн гэрээ дүгнэсэн актыг 2022 оны 03 сарын 31-ний өдөр үйлдэж, тооцооны үлдэгдлийн баталгаа №5 баримтыг үйлдэж А ХХК, Ө Ө Ө газрын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулан, 2022 оны 09 сарын 08-ний өдрийн төлбөрийн хүсэлт 882 дугаартай баримтаар хүлээн авагч А ХХК-ний ӨӨ дансанд 240,731,000 төгрөгийг шилжүүлсэн энэ талаар нэхэмжлэгч маргаагүй./х.х-ийн 79-81 хуу/
6. А ХХК, Ө Ө Ө Ө, А нарын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ӨӨӨ дугаартай "Систем хөгжүүлэх ашиглалтын гэрээ"-ний төлбөрийг төлж гэрээний харилцаа дуусгавар болсон.
Хариуцагч Ө Ө Ө Ө нь дуусгавар болсон гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж, А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй гэж, А нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсээгүй тул шаардах эрх үүсэхгүй гэж тус тус маргасан.
7. Монгол Ө 2022 оны 10 сарын 13-ний өдөр 1а/4629 дугаартай Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт болон харьяа байгууллагын дарга өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нарт Чиглэл хүргүүлэх тухай албан бичигтээ Монгол улсад короновируст халдвар /Ковид 19/ цар тахлын өвчлөлийн тархалт хянах зорилгоор Эрүүл МН программыг Ө Ө Ө газрын захиалгаар А ХХК хөгжүүлэн эрүүл мэндийн салбар хэрэглэгч болон ашиглаж байна. Гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 31-ний өдөр дуусаж Ө Ө Ө Ө систем ашиглалтын төлбөр болох нэг сорьцын 500 төгрөгийг төлөх боломжгүйг мэдэгдсэн. Цаашид систем хөгжүүлэх байгууллагатай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулж ажиллана уу. гэсэн албан бичгийг хүргүүлж байжээ./х.х-ийн 38 хуу ар тал/
Дээрхи албан бичгийн дагуу зарим Аймаг нийслэлийн эрүүл мэндийн Ө болон өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүд нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 22,856,850 төгрөгийг А ХХК-д төлсөн болох нь санхүүгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон./ х.х-ийн 64 хуу/
8. АХХК-ний захирал Д.Ө нь А, Ө Ө Ө Өт удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч А нь гэрээний оролцогч биш тул энэхүү харилцаанд оролцох үндэслэлгүй. гэсэн хариу албан бичиг, Ө Ө Ө шазар нь танай байгууллаатай байгуулсан гэрээг 2022 оны 03 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна. гэсэн албан бичгүүд өгч байсан зэргээс дүгнэхэд хариуцагч нартай 2022 оны 04 сараас 09 сар хүртэл хугацаанд гэрээний харилцаанд орсон эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч А ХХК-ийн 288,304,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө Ө Ө газраас 96,101,533 төгрөг, Аөөс 96,101,533 төгрөг, А 96,101,533 төгрөг, нийт 288,304,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,473 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө