Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00130

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот *дүүрэг *-р хороо * гудамж-* цогцолбор хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын*-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 605,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь "*"-тай 2022 оны 09 сарын 27-ны өдөр 140000804072 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн * * дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. * нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 09 сарын 16-ны өдөр 360,000 төгрөгийг сарын 3,2%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

*-ын зүгээс * зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар *гийн үндсэн зээлийн үлдэгдэл 360,000 төгрөг, 2023 оны 09 сарын 16-ны өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 519 хоногийн зээлийн хүү 207,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,445 төгрөг, нийт 605,967 төгрөг байна.

* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 605,967 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * * ХХК-ны нэхэмжилсэн 605,967 төгрөгийг 2025 оны 05 сарын 28-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*" ХХК нь хариуцагч *гаас зээлийн гэрээний үүрэгт 605,967 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 605,967 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 605,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 605,967төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * * ХХК-ны нэхэмжилсэн 605,967 төгрөгийг 2025 оны 05 сарын 28-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь “...*" ХХК нь хариуцагч *гаас зээлийн гэрээний үүрэгт 605,967 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 605,967 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 605,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 9,414.5 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 9,414.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 605,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 9,414.5 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 9,414.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН