Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00417

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00417

Улаанбаатар хот

 

 

 



2025 05 14 103/ШШ2025/00417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.Цогзолмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цогзолмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч Б.Цогзолмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* Цогзолмаа миний бие 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд лаборантаар анх ажилд орсон. 1991 онд ******* аймагт Монгол бичгийн багш бэлтгэх дамжаанд суралцан төгсч тус сургуульдаа монгол бичиг, уран зохиолын багшаар 1995 оныг дуустал ажиллаж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаарх бичилт хийгдсэн боловч ажлаас гарсан тушаал бичигдээгүй. ******* аймгийн архив болон Үндэсний төв архиваас шүүлгэхэд баримт материал гарч ирэхгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, нийгмийн даатгалын дэвтэрт шилжсэн талаарх бичилт хийгдсэн, нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01, 02 сарыг огт бөглөөгүй орхисон байсан. Би 1 сард төрөхийн өмнөх, 2 сард төрсний дараах амралттай байсан. 1995 он дуустал ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Гэтэл ажлаас халагдсан тушаал нь бас олдохгүй байна. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал лаборантаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс монгол бичиг, уран зохиолын багшаар 1994 оныг дуустал ажиллаж байсныг, 1995 оны 01, 02 саруудад төрөхийн өмнөх, төрсний дараах амралтаа эдэлж байсныг, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаасаа халагдсан нь үнэн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагч Б.Цогзолмаа нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээсэн 371057 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 037173 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын газрын тодорхойлолт, ******* аймгийн архивын тасгийн тодорхойлолтын хуулбар, ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалын хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Б.Цогзолмаа нь 1970 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Б.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаарх бичилт хийгдсэн боловч ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд эх хувиараа архив болон холбогдох байгууллагаас гарч ирээгүй, нийгмийн даатгалын дэвтэр дутуу бөглөгдсөн болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Б.Цогзолмаад үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Б.Цогзолмаа нь ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал лаборантаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал монгол бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байсан, 1995 оны 01, 02 саруудад төрөхийн өмнөх, төрсний дараах амралтаа эдэлж байсан, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс монгол бичиг, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 382 дугаартай тодорхойлолтод: ******* аймгийн ******* сумын Сургууль байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Бүтэмж овогтой Цогзолмаад холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэжээ. / хх-ийн 10 дугаар тал/

б./******* аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 429 дугаартай тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт ******* сумын санхүүгийн болон 1990 оноос өмнөх удирдлагын баримт шилжиж ирээгүй бөгөөд 1996 оны удирдлагын баримтад Б.Цогзолмаад холбогдох баримт гараагүй болно гэжээ. /хх-ийн 11 дүгээр тал/

в./******* аймгийн Цэнхэрмадал сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай тушаалаар Б.Цогзолмааг багшийн ажилд шилжүүлсэн,

1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар Цогзолмаад 22 хоногийн ээлжийн амралт олгосон, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай тушаалаар багш нарын цалинг шинэчлэн тогтоосон байх ба багш Цогзолмаа цалин 1000 төгрөг, 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаартай тушаалаар нийт багш ажиллагсдын цалинг 1993 оны 1 дүгээр сараас шинэчлэн тогтоосон байх ба багш Цогзолмаа цалин 1380 төгрөг, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаартай тушаалаар нийт багш ажиллагсдын цалинг 1994 оны 1 дүгээр сараас шинэчлэн тогтоосон байх ба багш Цогзолмаа цалин 7480 төгрөг, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай тушаалаар нийт багш ажиллагсдын цалинг 1995 оны 1 дүгээр сараас шинэчлэн тогтоосон байх ба багш Цогзолмаа цалин 8800 төгрөг гэсэн байна. /хх-ийн 14-21 дүгээр тал /

г./******* сумын 8 жилийн дунд сургуулийн Эрдмийн гэрэл цацруулсан 80 жил гэх номын 35 дугаар хуудасны 92-рт Цогзолмаа гэж, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ойд зориулан гаргасан Сэнгүр горхины Эрдмийн өргөө гэх номын 35 дугаар хуудсанд хамтран ажиллаж байсан багш....Б.Цогзолмаа гэж тус тус тэмдэглэгджээ. /хх-ийн 22-26 дугаар тал/

д./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Бүтэмж, нэр Цогзолмаа, төрсөн газар ******* аймаг ******* сум, төрсөн он сар өдөр 1970.06.03, регистрийн дугаар /СУ70060367/, ажилладаг байгууллага 8 жилийн сургууль ажилд орсон он 1988 он, эрхэлдэг ажил лаборант, оршин суудаг газар ******* гэж бүртгэгджээ. /хх-ийн 39 дүгээр тал/

е/.Гэрч Б.*******ийн шүүхэд өгсөн: Миний бие 1989-1993 он хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Цогзолмаа нь 1992-1993 онуудад манай ангид монгол хэл, уран зохиолын хичээл орж байсан. Манай ангийн багш байсан болохоор уг хугацаанд ажиллаж байсныг мэдэж байна. Би 1993 онд 6 дугаар ангиа төгсөөд өөр газар луу шилжсэн Намайг шилжээд явахад сургуульдаа багшлаад л үлдсэн. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37 дугаар тал/

ё/.Гэрч Л.*******гийн шүүхэд өгсөн: Би 1969-1970 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Цогзолмаа 1988 оноос ******* аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд лаборантаар ажилд орж байсан санагдаж байна. 1991 он хүртэл лаборантаар ажиллаж байгаад, ардчилал эхэлж байсан үе буюу 1991 оны өвөл монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн, 1995 он хүртэл багшаар ажилласан, тухайн үедээ анги дааж авч байсан, нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Б.******* эгчийг Мөнхтөр гэдэг байсан, бас л манай *******ын сургуульд тухайн үед багшаар ажилладаг байсан. Тухайн 1980 оны сүүлээр багш мэргэжилтэй хүн их ховор 10-р анги төгссөн сурлага сайтай, багш болох сонирхолтой хүүхдүүдийг багшаар авч ажиллуулж байсан, Б.Цогзолмаа өөрөө их сурлага сайтай хүүхэд байсан, лаборант хийх 3 жилийн хугацаанд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллах шалгуур шаардлага хангаж байсан учраас багш болгосон. Би Б.Цогцолмааг 1988 оноос 1995 оныг дуустал ******* аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд лаборант, монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсныг гэрчилж байна, өнгөрсөн жил сумын сургуулийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн болсон тэр арга хэмжээг 33-р төгсөлт зохион байгуулсан, тухайн 33-р төгсөлтийн дунд анги төгсгөсөн багш нь Б.Цогзолмаа, бага анги төгсгөсөн багш нь би болж таараад хамтдаа арга хэмжээнд оролцсон.. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар тал/

ж/.Төрсний бүртгэлийн лавлагаанд: Хүүхдийн нэр Энхбатын Сүхбат, эцэг Загдаагийн Энхбат, эх ******* Цогзолмаа, 1995.02.10-ны өдөр төрсөн гэжээ.

з/.1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-т Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс өмнө 45 хоног, төрүүлснээс хойш 56 хоногийн амралт олгоно гэж хуульчилсан. Б.Цогзолмаа нь 1995 оны 02 дугаар сарын 10-нд төрж хүү Э.******* төрүүлсэн байх ба тэрээр хуульд заасан амралтыг эдэлсэн, ажил олгогч амралт олгосон тушаал эрхийн акт гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн талаарх бичилтийг хийгээгүйгээс түүний ажилласан жил 2 сараар тасрахад хүрсэн байна.

и/.1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 037173 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн хөлснөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх бичилтийг хийсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаагүй байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн Б.******* шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д заасныг үндэслэж ******* овогт ******* Цогзолмааг ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал лаборантаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал монгол бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байсан болохыг, 1995 оны 01, 02 дугаар саруудад хуульд заасан төрөхийн өмнөх, төрсний дараах амралтаа эдэлсэн нь үнэн болохыг, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол бичиг, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ