| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0375/Э |
| Дугаар | 429 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бод холбогдох 1806 00381 0360 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 19 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 208 дугаар байрны 34 тоот гэртээ эхнэр Е.Өнергүльтэй маргалдан улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Е.Өнергүлийн өгсөн: “Би Б.Б гэгчтэй хамт амьдраад 9 жил болж байна. Энэ хугацаанд бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би 15 цагийн үед гэрээсээ гараад ажил амжуулж байгаад 19 цагийн үед найз Ариунцэцэг, Өнөрсүх гэдэг найзтайгаа уулзаад байж байтал нөхэр маань завсар зайгүй мессеж бичээд байсан. Тэгээд бид нар нэг шил вино хувааж уусан, караокед сууж байгаад 01:30 минутын үед гарсан, дуудлагын жолооч дуудаад гэртээ хүргүүпэхэд 02:30 минут болж байсан. Манайх 12 давхарт байдаг, би гэрээ онгойлгох гэсэн чинь дотроосоо түгжсэн байсан. Тэгээд би буцаад лифтэнд суух гээд кнопыг нь дараад байж байтал лифт ирсэн, суусан чинь нөхөр маань хойноос гарч ирээд шууд заамдаж аваад чирээд гэр лүү оруулсан.Тэгээд нүүрний эрүү хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод авсан, тэгтэл архи үнэртэж байсан. Тэгтэл охины өрөөний хаалгыг нь эвдэж ороод унтаж байсан Анар гэдэг 15 настай охиныг маань /дагавар охин/ сэрээгээд би чамайг яасан юм гээд орилж айлгаад байхаар нь би чи яагаад хүүхдийг айлгаад хүчирхийлээд байгаа юм гэж хэлсэн чинь буруу ойлгоод би охиныг чинь хүчиндээгүй гээд чи шалгуулж болно гээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд би нөгөө өрөөнд орсон, хойноос үстэж аваад унагаасан чинь миний хамарнаас цус гарсан. Тэгээд би бага хүүхдийнхээ хажууд ирээд суусан чинь орон дээрээс түлхээд намайг аваад шидсэн би унахдаа ширээний хөлийг толгойгоороо мөргөсөн. Би нөгөө өрөө рүү зугатаасан, миний араас ирээд дахиад намайг буйдан давуулаад шидсэн. Би толгойгоороо унасан, бас зүүн хөлөө эвгүй болгосон, дахиж хоолой боосон, чи өөр хүнтэй унтаж явдаг гэх мэтээр янз бүрээр хэлсэн тэгээд би цагдаад хандаж байна. Урьд өмнө 3-4 жилийн өмнө биеийн жин үздэг юмыг над руу шидээд толгойн хэсэгт оноод Баянгол дүүргийн цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн гэмтэл гараад шалгагдаж байгаад надаас гуйгаад байхаар нь гомдолоо буцаан авч байсан. Хоёр жилийн өмнө согтуугаар нүүр лүү 2 удаа цохисон. Гэмтэл дээр очоод хамраа тэгшлүүлж байсан, бас цагдаад хандаж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээд хүндэвтэр гэмтэл гарч байсан. Надаас бас гуйсаар байгаад би бас өргөдөлөө авч байсан, бас цагдаад хандаагүй 2-3 удаагийн тохиолдол байгаа, тухайн үед гэмтэл бага болохоор хандаж байгаагүй. Манай лифт камертай чирээд гаргасан бичлэг байгаа. Топгой маань хавдартай байна, бас зүүн хөл маань гишгэж чадахгүй байна. Шүүх эмнэгт үзүүлнэ. Ерөнхийдөө архи нэг их уугаад байдаггүй, хааяа уухаараа дээрэнгүй, биеэ барих чадваргүй, маш түргэн ууртай, гарт юм таарвал шууд хаашаа ч хамаагүй шиддэг, хаалга үүдээ цөм цохидог хүн байгаа юм... Б.Б өмнө нь намайг зодож байгаагүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10, 49-51/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 723 дугаартай дүгнэлтэд:
“1.2. Е.Өнергүлийн биед эрүү, баруун шуу, хүзүү, зүүн хөлийн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн өвдөг, шагайнд зулгаралт, доод уруул, баруун бугалга, баруун өгзөгт цус хуралт, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
З. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн баих боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 208 дугаар байрны 34 тоот гэртээ эхнэр Е.Өнергүльтэй маргалдан улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Е.Өнергүлийн өгсөн мэдүүлэг /хх.49-51/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 723 дугаартай дүгнэлт /хх. 8-10, 17/,
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Е.Өнергүль нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бын “хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бод сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Е.Өнергүль нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР