Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “***** *****” ХХК /РД:********/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хооронд үүссэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг *******иуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б********, *******иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******** /цахим/, иргэдийн төлөөлөгч Э.Э******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Нэхэмжлэгч “***** *****” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “***** *****” ХХК-ийн ******* аймгийн ******* сумын нутагт орших хайгуулын XV-******** дугаартай лицензийн 7 дах жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын ХV-******** дугаартай лицензийн 7 дахь жилийн сунгалтыг хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Анх ******* аймгийн ******* сумын ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийг “*********” ХХК эзэмшиж байсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ***дугаартай шийдвэрийн дагуу тус тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “***** *****” ХХК шилжүүлж авсан.[1]

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компанийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.[2]

2.3. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг /Маягт К-11/ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.[3]

2.4. Мөн нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд “…2023 оны 03 дугаар сарын 22-нд хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар хүргүүлсэн ... уурхайн зэргэлдээх айлын асуудлыг шийдвэрлэсний дараа баталж өгнө гэсэн учраас газрын төлбөрийг төлж байгаль хамгаалах төлөвлөгөөний хамт хүргүүлж байна” гэжээ.[4]

2.5. Дээрх хүсэлтийн *******иуд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/2206 дугаар албан бичгээр “…XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд баримт бичгийн бүрдүүлбэрийг ханган ирүүлээгүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэх *******иуг өгсөн.[5]

2.6. Нэхэмжлэгчээс дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23/18 дугаар хүсэлтэд “…Буцаасан мэдэгдлийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Сумын Засаг даргаар хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулан холбогдох баримт бичгийн дагуу хүргүүлж байна” гэжээ.[6]

2.7. Тус хүсэлтийн *******иуд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10/3052 дугаар албан бичгээр “…танай компани өөрийн эзэмшиж байсан ашигт малтмал хайгуулын ХВ-******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийн бүрдүүлбэрийг ханган хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэх *******иуг нэхэмжлэгчид өгсөн.[7]

2.8. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23/25 дугаартай “Тусгай зөвшөөрлийн сунгалтын тухай” албан бичгээр[8] дээд шатны захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандахад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/3233 дугаар албан бичгээр[9] “...өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй тул тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй” гэх *******иуг өгсөн.

2.9. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0576 дугаартай шийдвэрийн[10] тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “… нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн.

2.10. Дээрх шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч *******иуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2024/0660 дугаар магадлалын[11] тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “…Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэсэн.

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “...Хариуцагч байгууллага 7 дахь жилийн сунгалтыг хийж өгөөгүйгээс манай компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хохирч байна. Компанийн зүгээс бичиг баримт өгөөгүй, орхигдуулсан, хугацаа алдсан зүйл байхгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй байснаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Захиргааны байгууллагын гаргасан акт бусдын эрх ашгийг хөндөхөөр бол ямар нэг байдлаар сонсох ажиллагаа хийх ёстой. Хугацаа сунгалтын бүрдүүлбэр баримт бичгийг хүлээж аваад *******иуцагч ажиллагаа хийж шалгах буюу  хугацаа дууссаны дараа шийдвэр гаргах ёстой байтал хугацаандаа багтаад дутуу баримтыг өгч байхад хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн хүсэлтэд албан бичгээр *******иу өгсөн учраас эс үйлдэхүй гэж үзэхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүх баримтуудыг хангаж байж хугацаа сунгуулах өргөдөл бүрдэнэ. Дутуу баримт хүлээж авах эрх төрийн захиргааны байгууллагад байхгүй. Захиргааны байгууллага нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудыг хүлээж аваад, хуулийн хугацаанд багтаж хүсэлт гаргаагүй, бүрдүүлбэр хангаагүй тул өргөдлийг хүлээж авах боломжгүй агуулгатай *******иу өгсөн. Төрийн захиргааны байгууллага хууль хэрэгжүүлж ажилласан” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Нэхэмжлэгч компани 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй XV******** дугаартай талбайн сонгон шалгаруулалтад оролцож 525,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш 7 дахь жилдээ хайгуулын үйл ажиллагаа тасралтгүй явуулж, 353 га газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үлдсэн талбайд хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч *******иуцагч байгууллага 7 дахь жилийн сунгалтыг хийж өгөөгүйгээс манай компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хохирч байна.

Манай компани Ашигт малтмал, газрын тосны газарт 04 дүгээр сарын 28-ны өдөр холбогдох баримт бичгийн хамт сунгуулах хүсэлтээ өгсөн боловч 05 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй учраас хүлээн авахаас татгалзлаа гэж *******иу өгсөн. Хүсэлтийг ямар нэг байдлаар шийдвэрлэхгүйгээр хүлээж аваагүй. Гэтэл 7 дахь жилийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байсан. Бид хүсэлтээ 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн буюу хуулийн хугацаанд багтаж өгсөн байтал бидний хүсэлтийг хүлээж авахгүй байгаа нөхцөл байдлыг Ашигт малтмал, газрын тосны газар хуульд зааснаар үйл ажиллагаагаа явуулахгүй байна гэж *******ж байна. Биднийг бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй буюу байгаль орчны төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй үндэслэлээр хүсэлтийг татгалзсан.

Нэхэмжлэгч компанийн хувьд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны төлөвлөгөө батлуулахаар хандсан боловч баталж өгөхгүй хүлээлгэсээр байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасныг биелүүлэхгүй байсан учраас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгээр дахин хандсан. Ингэхдээ хуулийн хугацаанд баталж өгөхгүй бол учирсан хохирлыг нэхэмжилнэ гэдэг агуулгаар хандсан. Гэвч *******иу ирүүлээгүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газарт нөхцөл байдлыг тайлбарлаж, ******* суманд хандсан албан бичгийг хавсаргаж өгсөн. 05 дугаар сарын 30-ны өдөр ******* сумаас байгаль орчны төлөвлөгөө гарсан учраас хугацаа дуусах өдөрт багтааж төлөвлөгөөний нүүр хуудас, бусад бүх холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 06 дугаар сарын 12-ны өдөр танай компанид өмнө *******иу өгсөн, хугацаа хэтрүүлсэн учраас хүлээн авах боломжгүй гэдэг байдлаар *******иу өгсөн. Энэ мэтээр удаа дараа манай компанийн өргөдөл гомдлыг огт хүлээж авахгүйгээр биднийг хохироож байна. Эс үйлдэхүй гэж үзэж байгаа учир нь, *******иуцагч байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд багтаж бичиг баримтаа ирүүлээгүй гэж байгаа боловч хуулийн дээрх заалт нь тусгай зөвшөөрөл хүчингүй болгох, цуцлах зэргээр *******иуцагчид давуу байдал олгосон заалт биш юм. Компанийн зүгээс бичиг баримтаа өгөөгүй, орхигдуулсан, хугацаа алдсан зүйл байхгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй байснаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Захиргааны байгууллагын гаргасан акт бусдын эрх ашгийг хөндөхөөр бол ямар нэг байдлаар сонсох ажиллагаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл бичиг баримтыг хүлээж аваад ажиллагаа хийсний дараа адаглаад хугацаа дууссаны дараа шийдвэр гаргах ёстой байтал хугацаандаа багтаад дутуу баримтыг өгч байхад хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан.

******* сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн 03 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг байгаа эсэх асуудал яригддаг. Шүүхийн үзлэгийн үеэр тодруулахад эх хувийг нь шүүх рүү явуулсан, зүгээр хуулбарлаад авч болохгүй учраас нотариатаар батлуулаад авч үлдсэн гэж тайлбарласан. Тус албан бичиг ******* сумын Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гараад байсан учраас хүргэгдэж очоогүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. 04 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг бүртгэгдсэн хэдий ч ганц хуудас гэж бүртгэсэн байсан. 03 дугаар сарын 22-ны өдрийг бичиг явж байж төлөвлөгөө хавсралтаар очсон байж магадгүй байгаа юм. Хэдийгээр бүртгэлд бүртгэгдээгүй ч төлөвлөгөө зэрэг бүх юмнуудыг ******* сумын Засаг даргаас байхгүй гээд гаргаж өгөхгүй байсан хэр нь шүүх үзлэг хийхэд аймаг руу яваад архивын нэгж болоод хадгалагдсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.   

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Хуульд заасан 30 хоногийн хугацаанаас өмнө ч бай, хойно ч бай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн хүрээнд өргөдлийг бүрдүүлбэр хангасан, хангаагүй хүлээж авах ёстой. Хуульд заасан хугацаанд хянаж шалгаж үзээд нэхэмжлэгч компанийн буруутай үйлдэл мөн эсэх, хөндлөнгийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэхийг тогтоох ёстой байсан. Манай тохиолдолд яригдаад байгаа сумын Засаг даргаас шалтгаалсан эсэхийг хянаж байж шийдвэр гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлтийг бүрдүүлбэр дутуу гэж буцаасан. Өөрөөр хэлбэл энэ хүсэлтийг хүлээж аваагүй, хянаж шалгаагүй гэсэн үг. Дараа нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүрдүүлбэрийг хангаад хүсэлт өгсөн боловч хуульд заасан 30 хоногийн өмнө өгөх ёстой гээд хүлээж аваагүй, хянаж шалгаагүй буцаасан. Үүнийг бид эс үйлдэхүй гэж үзэж байна. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нь *******ахад бид 04 дүгээр сарын 28-ны өдрийн бичигт нь 05 дугаар сарын 04-ний өдөр бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй гэж *******иу өгсөн гэдэг. Үүнийгээ бид эс үйлдэхүй үзүүлээгүй, *******иу өгсөн гэж тайлбарладаг. Бичгээр *******иу авахдаа гол нь биш манай гаргасан өргөдлийг хүлээж аваад хянаж үзээгүй, үндэслэлтэй тайлбар өгөөгүй. Давж заалдах шатны шүүхээс энэхүү хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын үндэслэлээр буцаасан. Ингэхдээ нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад удаа дараа явуулсан хүсэлтүүд сумын Засаг даргад очсон эсэх, энэ нь баримтаар нотлогдож байгаа эсэх буюу төлөвлөгөө хэзээ батлагдсан, хэзээ нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх баримтууд байхгүй үндэслэлээр хэргийг буцаасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс нэлээдгүй ажиллагаа хийсэн. Холбогдох нотлох баримтуудыг сумын Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа шийдвэрлэж байсан. Үүнд 2024 оны 12 дугаар 27-ны өдөр сумын Засаг даргаас албан бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний хавсралт 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2312, 2314 дугаар албан бичгүүдийг тус тус ирсэн. Кадастрын хэлтсээс ирүүлсэн баримтуудад мөн энэ бичгүүд ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэрэгт үзлэг хийхэд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн баримт цаасан хэлбэрээр байсан. Мөн ирсэн, явсан бичгийн бүртгэлд тэмдэглэгдсэн байсан. Миний бие үзлэгийн үеэр байлцсан. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2312 дугаар албан бичиг үзлэгийн үеэр байгаагүй ч өмнө шүүхэд нотлох баримтаар удаа дараа сумын Засаг даргаас ирүүлж байсныг шүүх анхаарч үзнэ үү. Тус сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэг хөтлөлт зөвхөн цаасаар явагддаггүй гэдгийг судалгааны баримтуудаас *******аад энэ талаар үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэл буюу нэхэмжлэгч компаниас сумын Засаг дарга руу хандсан албан бичиг тус сумын Засаг даргад албан ёсоор хүргэгдэж очсон эсэх, түүний дагуу яагаад *******иу өгөөгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэзээ, хэрхэн батлагдаад, нэхэмжлэгчид хэзээ хүргэгдсэн талаарх баримтууд зарим нэг зүйл тодорхойгүй байсан гэдгийг *******ьцуулж дүгнээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл үзлэгийн тэмдэглэлийг *******ьцуулж үзнэ үү. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг удаа дараа шүүхээс шаардахад сумны Засаг даргаас байхгүй гэдэг боловч үзлэгээр аймаг руу явах архивд нь бүрэн хуудсаар авагдсан байсан нь гарч ирсэн. Энэ талаар шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгасан. Хөндлөнгийн төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа анхаарч үзнэ үү.” гэжээ.

3.3 Хариуцагч С.Д******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичгээр гаргасан *******иу тайлбараа дэмжиж байна. Тусгай зөвшөөрлийг анх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 279 дүгээр шийдвэрээр ******* ******* ******* ******* ХХК-д олгож байсан. Нэхэмжлэгч компани уг тусгай зөвшөөрлийг бүхэлд нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ***дугаар шийдвэрээр шилжүүлж авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;” 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;” 22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;” 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч компани хуулийн дээрх заалтын дагуу хүсэлтээ гаргаагүй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоход ямар нэг шийдвэр гардаггүй. Нэхэмжлэгч тал эс үйлдэхүй үзүүлсэн гэж маргаж байна. Төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2315 дугаартай албан бичигт 05 дугаар сарын 04-ний өдөр 10/2206 дугаар албан бичгээр *******иу өгсөн учраас эс үйлдэхүй гэж үзэхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүх баримтуудыг хангаж байж хугацаа сунгуулах өргөдөл бүрдэнэ. Дутуу баримт хүлээж авах эрх төрийн захиргааны байгууллагад байхгүй. Захиргааны байгууллага нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудыг хүлээж аваад, хуулийн хугацаанд багтаж хүсэлт гаргаагүй, бүрдүүлбэр хангаагүй тул өргөдлийг хүлээж авах боломжгүй агуулгатай *******иу өгсөн. Энэ нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Захирамжилсан үйл ажиллагаа буюу бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан. Энэ нь захиргааны акт болж байгаа юм. Захиргааны байгууллага өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар татгалзахаар байна. Өөрөөр хэлбэл өргөдлийг хүлээж аваад татгалзах шийдвэр гаргах 2 нөхцөлийг заасан. Тэрнээс бүрдэл дутуу материал өгсөн бол татгалзах талаар хуулиар зохицуулаагүй. Төрийн захиргааны байгууллага хууль хэрэгжүүлж ажилласан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”

Иргэдийн төлөөлөгч Э.Э******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж бодож байна. Албан бичгийн ирсэн, явсан хугацаанд эргэлзээтэй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, *******иуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “***** *****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад агуулгад нийцүүлэн хангаж шийдвэрлэлээ.

1. Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “***** *****” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ***дугаартай шийдвэрийн дагуу ******* аймгийн ******* сумын ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан.

2. Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компанийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгажээ.[12]

3. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг /Маягт К-11/ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан байна.  

4. Дээрх өргөдөл болон нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтдээ “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” бүрдүүлбэрт хавсаргаж өгөөгүй.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд, мөн зүйлийн 22.1.3 дахь заалтад “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;” гэж заасан.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа бүрдүүлбэр баримт бичигт байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г зохих шатны Засаг даргаар батлуулж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилжээ.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаар хүсэлтэд “…2023 оны 03 дугаар сарын 22-нд хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар хүргүүлсэн боловч сумаас ... газрын төлбөр шатсан үнсийг зайлуулах уурхайн зэргэлдээх айлын асуудлыг шийдвэрлэсний дараа баталж өгнө гэсэн учраас газрын төлбөрийг төлж, байгаль хамгаалах төлөвлөгөөний хамт хүргүүлж байна” гэжээ.[13]

8. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодруулахад дээрх хүсэлтийг гаргахдаа нэхэмжлэгч “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” батлуулаагүй байсан талаарх үйл баримттай талууд маргаагүй, зөвшөөрсөн.

9. Мөн нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1 сарын өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-нд хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж заасан.

11. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг гаргахаас өмнө 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 дугаар хүсэлтээр[14] “Байгаль хамгаалах төлөвлөгөө”-г батлуулахаар ******* аймгийн ******* сумын Засаг даргад хандсан боловч уг хүсэлт нь тус сумын 2023 оны ирсэн, явсан албан бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, *******ин 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23/14 дугаар хүсэлт[15] нь бүртгэгдсэн байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж заасан.

13. Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ******* аймгийн ******* сумын Засаг даргад хандсан боловч хуульд заасан хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлах чиг үүргийг хуулиар хэрэгжүүлэх этгээд болох тус сумын Засаг дарга биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан гэж буруутгах үндэслэлгүй. 

14. Улмаар нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 23/18 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтдээ бүрдүүлбэр хангуулж хавсарган  *******иуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст дахин хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, 22.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасан.

            16. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд *******иуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/2206 дугаар албан бичгээр[16] *******иу өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу “хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр” гэж үзэх боломжгүй.

17. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

18. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргасан байхад *******иуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр бус хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буюу өргөдлийг буцаасан агуулгатай байх тул *******иуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй буюу “эс үйлдэхүй” үзүүлсэн гэж үзэхээр байна.

19. Дээрх хууль зүйн агуулгаар *******иуцагчаас “хуульд заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэсэн” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буюу өргөдлийг буцаасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчимд нийцэхгүй байна.

20. Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үйл явц тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах байдлаар, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч удааширснаас шалтгаалсан болох нь тогтоогдож, энэ талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтдээ дурдаж, холбогдох баримтыг хавсаргаж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтаан хугацаа сунгуулах өргөдлөө гаргасныг *******иуцагч байгууллага хүлээж авахаас татгалзаж, буцаасан нь үндэслэлгүй байна.

21. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж заасан буюу энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “... хуульд заасан журмын дагуу хайгуулын ХV-******** дугаартай лицензийн 7 дахь жилийн сунгалтыг хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” агуулгад хамаарахгүй тул *******иуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн өргөдөл болон нотлох баримтуудыг хүлээн авч дахин нягтлан үзэж, Ашигт малтмалын хуульд заасан журмын дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

22. Иймд, Ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг *******иуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

23. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Э********гээс гаргасан “…Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж бодож байна. Албан бичгийн ирсэн, явсан хугацаанд эргэлзээтэй байна” гэсэн агуулга бүхий дүгнэлт нь дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр дэмжигдсэн болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***** *****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, “***** *****” ХХК-ийн ******* аймгийн ******* сумын нутагт орших хайгуулын XV-******** дугаартай лицензийн 7 дахь жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг *******иуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******иуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, *******иуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                              ШҮҮГЧ                            М.БАТЗОРИГ

 

 

                                                 ШҮҮГЧ                            Г.УРАНГУА

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 51 дэх тал

[2] Мөн тэнд

[3] 1Хх 55 дахь тал

[4] 1Хх 60 дахь тал

[5] 1Хх 59 дэх тал

[6] 1Хх 58 дахь тал

[7] 1Хх 44 дэх тал

[8] 1Хх 47 дахь

[9] 1Хх 46 дахь тал

[10] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 29-36 дахь тал

[11] 2Хх 87-91 дэх тал

[12] Мөн тэнд

[13] 1Хх 60 дахь тал

[14] 1Хх 62 дахь тал

[15] 1Хх 150 дахь тал, 2Хх 158 дахь тал /Шүүхийн үзлэгийн тэмдэглэл/

[16] 1Хх 59 дэх тал