Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00418

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00418

Улаанбаатар хот



2025 05 14 103/ШШ2025/00418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, ******* 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Г.Бямбасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Бямбасүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч Г.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гомбо овогтой Бямбасүрэн миний бие 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ******* аймгийн *******ы Отор тэжээлийн аж ахуй татан буугдаж, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс шинээр байгуулагдсан ******* ХК-д малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн байгаа боловч ажлаас халагдсан тушаал бичигдээгүй. ******* аймгийн архивын тасаг, Нийслэлийн архивын газарт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. ******* аймгийн архивын тасагаас цалингийн түүвэр гарч ирсэн. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын отор тэжээлийн аж ахуйд, 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ХК-д ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү. Би 55 нас хүрсэн, тэтгэвэрээ тогтоолгох гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа, зарим тушаал холбогдох баримт архиваас гарч ирэхгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага үүссэн гэжээ.

3.Хүсэлт гаргагч Г.Бямбасүрэн нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 422255 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Үндэсний төв архивын газрын 148 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн архивын тасгийн тодорхойлолтууд, Хөдөө Аж Ахуйн Яамны харьяа Хэрлэн Баян-Улаан отор тэжээлийн аж ахуйн даргын 06 дугаартай ажилд томилох тухай, 179 дугаартай нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай, 78 дугаартай ээлжийн амралт олгох тухай, 18 дугаартай нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалуудын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, баярын бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ..

1.Г.Бямбасүрэн нь 1968 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 56 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Г.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаар бичилт хийгдсэн боловч дээрх тушаал эх хувиар холбогдох байгууллагаас гарч ирээгүй, ажлаас халагдсан тушаал байхгүй, энэ талаар дэвтэрт бичигдээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Г.Бямбасүрэнд үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4.Г.Бямбасүрэн нь 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн *******ы Отор тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 148 дугаартай тодорхойлолтод: Тус архивт Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн Баян-Улааны Отор тэжээлийн аж ахуй, ******* аймгийн Хэрлэн Баян-Улаан сумын ******* ХК-ийн баримт тус тус хадгалагддаггүй тул ******* Бямбасүрэнд лавлагаа гаргах боломжгүй болно гэжээ. / хх-ийн 6 дугаар тал/

б./******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/102 дугаартай тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт ******* аймгийн *******ы Отор тэжээлийн аж ахуйн 1994 оны удирдлагын баримт шилжиж ирээгүй бөгөөд 1988, 1990, 1992 онуудын удирдлагын, 1993 оны санхүүгийн баримтад Г.Бямбасүрэнд холбогдох баримт гараагүй болно гэжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

в./******* аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/57 дугаартай Г.******* ******* аймгийн *******ы Отор тэжээлийн аж ахуйд 1986-1992, 1994 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн түүврийн тодорхойлолт, /хх-ийн 10 дугаар тал /

г./ Хөдөө Аж Ахуйн Яамны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Гомбо овогтой Бямбасүрэнг 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажилд томилсон байна. /хх-ийн 11 дүгээр тал/

 

д/.Хөдөө Аж Ахуйн Яамны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 179 дугаартай нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалаар Г.Бямбасүрэнд 1987 оны 9 дүгээр сарын 22-ноос эхлэн 3 сар хүүхэд асрах чөлөө олгосон. /хх-ийн 12 дугаар тал/

е/.Хөдөө Аж Ахуйн Яамны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар Г.Бямбасүрэнд 07 дугаар сарын 01-нээс эхлэн ажлын 18 хоногоор ээлжийн амралт олгосон /хх-ийн 13 дугаар тал/

ё/.Хөдөө Аж Ахуйн Яамны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тушаалаар Г.Бямбасүрэнд 1991 оны 4 дүгээр сарын 03-наас эхлэн 1 жил хүүхэд асрах чөлөө олгосон. /хх-ийн 14 дүгээр тал/

ж./Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны даргын баярын бичигт.. хүндэт Г.Бямбасүрэн танаа.... 1987 оны сүүний төлөвлөгөөг биелүүлэхэд идэвх чармайлт гаргаж, хөдөлмөрийн амжилт гаргасныг сайшаан тэмдэглэж, Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэжээ. /хх-ийн 17 дугаар тал/

з/.4...5 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Аж ахуйн даргын 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тушаалаар СМФ-д саальчнаар авч ажиллуулав, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай тушаалаар ОТАА татан буугдсан тул ажлаас чөлөөлөв гэжээ. /хх-ийн 5 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн Г.Бямбасүрэнг 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Харин Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай албан бичигт ******* овгийн ******* Бямбасүрэн /СЧ 68082061/ нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оны 8 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн даатгалд хамрагдсан болно. /Баталгаажуулалтын хуудсыг үрэгдүүлсэн шалтгаанаар лавлагаа олгов/. Хамрагдсан жил 08 жил 05 сар гэсэн тодорхойлолтыг үндэслэн 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ХК-д малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг нөхөн даатгалд хамрагдсан гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овогт ******* Бямбасүрэнг 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ы отор тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* ХК-д малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ