| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00487/И |
| Дугаар | 103/ШШ2025/00424 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00424
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00424 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 0 дугаар хороо, Их гүний 0 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Нарийны 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганбаатар нь С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.Ганбаатар миний бие 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр С.******* холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний бие С.******* эвлэрэн ярилцаж, буцаах шийдвэр гаргав. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ганбаатар нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.******* нэхэмжлэлтэй, С.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц.Ганбаатар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгөөс 47.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Г.СОЛОНГО