Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00425

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00425

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 536.929,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн Х.*******ай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Х.Чулуунбаатар нь ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сараас эхлэн 2025 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Х.******* ******* эрчим хүчний үндсэн төлбөр 383.515,06 төгрөг, алданги 153.414,8 төгрөг, нийт 536.929,86 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Чулуунбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Чулуунбаатар нь ******* ******* *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. 536.929,86 төгрөгөөс 300.000 төлсөн байгаа. Үлдэх 236.929 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Чулуунбаатар 536.929,86 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, түүнээс 300.000 төгрөгийг төлсөн тухай тайлбарыг, баримтын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 536.929,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Чулуунбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.757 төгрөгөөс 8.378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8.378 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Х.******* төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО