Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00426

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00426

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, Залуусын гудамжинд байрлах, *******-******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 0 дугаар хороо 0 тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 564.731,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* дүүрэг 3 дугаар хороо, 38 дугаар байр 2 тоотын оршин суугч Э.******* нь халуун ус, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан хөлс болох 557.231,08 төгрөг, нотариатын хөлс 7.500 төгрөг, нийт 564.731,08 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэн манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлын удаа дараа зөрчиж байгаа тул дээрх иргэнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******-******* *******-аас: *******-******* *******-ын нэхэмжлэлтэй 3 дугаар хороо, 38 дугаар байрны 2 тоотод оршин суух Э.******* нь усны төлбөрөө 2025 оны 05 сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* *******-******* *******-аас нэхэмжилсэн 564.731,08 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******-******* *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 564.731,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь 564.731,08 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.*******аас 17592 төгрөгийн тал хувь 8796 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО