| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00398/И |
| Дугаар | 103/ШШ2025/00449 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00449
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00449 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ОД68110801/-ийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1993 оны 06 сарын 16-ны өдөр Багануурын хүнсний үйлдвэрийн талхны цехэд талхчнаар ажилд орсон. 1995 оны 01 сарын 10 хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголд орж үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон , гарсан тушаал олдохгүй байгаа тул хүнсний үйлдвэрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа тул, одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн хүсний үйлдвэрийн талхны цехэд талхчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон №442106 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 10/258 дугаартай албан тоот, Архивын газрын 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 130 дугаартай албан тоот, Үндэсний төв архивын 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 324 дугаартай албан тоот, 1993-1995 оны хооронд ажиллаж байсан хамт олны фото зураг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх Л.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан хугацаа бүрэн бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул хүнсний үйлдвэрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн хүсний үйлдвэрийн талхны цехэд талхчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч О.******* нь Багануур дүүргийн хүнсний үйлдвэрийн талхны цехэд талхчнаар ажиллаж байсан нь 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон №4..6 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 10/258 дугаартай албан тоот, Архивын газрын 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 130 дугаартай албан тоот, Үндэсний төв архивын 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 324 дугаартай албан тоот, фото зураг, гэрч Б.*******ын ...О.******* 1992-1997 онд Багануур дүүргийн хүнсний үйлдвэрийн талхны цехэд ажиллаж байсан. Хэрэгт байгаа фото зургийн урд эгнээний 2-р эгнээд О.*******, би 3-р эгнээнд сууж байна гэх мэдүүлэг, гэрч Л.******* ...О.******* 1996-1998 онд Багануур дүүргийн хүнсний үйлдвэрийн талхны цехэд ажиллаж байсан. Хэрэгт байгаа фото зургийн урд эгнээний 2-р эгнээд О.******* байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хууль /1994.05.31/ нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс иргэний ажилласан жилийг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцдог болсон тул О.*******ийн 1995.01.01-1995.01.10-ны өдрийг хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иймд О.*******ийг 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн хүнсний үйлдвэрийн талхны цехэд талхчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оны 01 сарын 01-нээс 01 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:О...1/-ийг 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн хүсний үйлдвэрийн талхны цехэд талхчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар О.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО