| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00535/И |
| Дугаар | 103/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00450
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00450 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух ******* *******,
Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дугаар хороо, Бага гүний 0 тоотод оршин суух ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2.281.754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие З.******* нь 2024 оны 04 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4-116 тоотод байрлах 2 өрөө, тавилгатай орон сууцыг иргэн ******* овогтой Гансүхэд орон сууц түрээслэх гэрээ байгуулан сарын 700.000 төгрөгөөр тохиролцон түрээслүүлсэн. Гэвч З.Гансүх нь орсон өдрөөсөө хойш дулаан, усны төлбөрөө төлөөгүйн зэрэгцээ сүүлийн 2 сарын түрээсийн төлбөрөө өгөхгүй байрнаас гарч, түлхүүр өгөөгүй гарсан. Дээрх иргэнд 2024 оны 11 сараас хойш шаардлага тавьж хүлээсэн боловч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул түрээсийн 1.400.000 төгрөг, дулааны төлбөр 329.884 төгрөг, усны төлбөр 295.895 төгрөг, СӨХ-ийн төлбөр 196.020 төгрөг, цахилгааны сүүлийн 1 сарын төлбөр 60.755 төгрөг, нийт 2.281.754 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч З.Ганхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой Гансүх би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ганхүү 2.281.754 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Гансүхт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2.281.754 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Гансүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.458 төгрөгөөс 25.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 25.729 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.******* 25.729 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО