| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00371/И |
| Дугаар | 197/ШШ2025/06242 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/06242
2025 05 16 197/ШШ2025/06242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух Са******* овогт Ба******* Ха******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Ү*******, өөрийн байр хаягт байрлах ******* холбогдох,
Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ам*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ан*******, шинжээч Н.Цо, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тайлан хууль бус, хөрөнгийн үнэлгээний хуулийн шударга, хууль ёсны, хараат бус байх зарчмыг зөрчсөн, тухайн эд хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшаар худалдан борлуулах үнэ нь 1,383,000,000 төгрөг байхад 4 дахин бага буюу 435,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хуульд нийцээгүй гэж тайлбарлан хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь барьцааны орон сууцны үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч этгээдээс үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Ха*******д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулах, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, түдгэлзүүлэх, эд хөрөнгийн үнийн санал авах, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилох, үнэлгээний тайланг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх зэрэг ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 1,383,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар, орон сууцыг 435,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгуулахыг шаардаж байгаа нь маргааны зүйл болжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Ба, Ш.Ба, Б.Ха******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 81,871,361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүрэн финанс ББСБ ХХК-д олгож, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, 12-Б дугаар байрны 9 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Б.Ха*******өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай нэгж талбарын , Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 114-А тоотод байршилтай, 326 метр квадрат талбайтай, өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний газар, Б.Ха*******өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , гэрчилгээний 000565752 дугаартай, нэгж талбарын 18639314451280 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны тоотод байршилтай, 135 метр квадрат талбайтай, өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний газрыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг, хариуцагч Ж.Ба, Ш.Ба, Б.Ха******* нарын зээлийн төлбөрийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнэ хүрэлцэхгүй тохиолдолд баталгааны гэрээнд заасан хариуцагч Хан сибирь ХХК, Ж.Ба, Ш.Ба, Б.Ха******* нарын хөрөнгөөр хангуулахыг тус тус ******* даалгаж шийдвэрлэжээ. /хх 7-12/
3.2. Хариуцагч Ж.Ба, Ш.Ба, Б.Ха******* нар нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2024/10503 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00923 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Отгонбаярын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24250697 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. /хх 71, 64, 13/
4. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тул талуудын хүсэлтийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Отгонбаярын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/353 дугаар тогтоолоор Төлбөр төлөгч Хан сибирь ХХК, Б.Ха*******, Ш.Ба, Ж.Ба нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Ха*******н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 гудамж, 114А тоот хаягт байрлах, 326 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын 18639314451280 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 гудамж, 114Б тоот хаягт байрлах, 135 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ж.Баын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009461 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12Б байрны 9 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцад үнэлгээ тогтоохоор Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийu шинжээчээр томилж, мөн өдөр шинжээч Файн эстимэйт үнэлгээ ХХК-д шинжээч томилох тухай тогтоолыг гардуулан өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Н.Цоийг шинжээчээр оролцуулахтай холбогдуулан хууль тайлбарлан өгч тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 108-110/
4.1. Шинжээч нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг нийт 435,400,000 төгрөг гэж тогтоон, мөн өдрөө хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт үйлдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 142 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Н.Доржхандад хүлээлгэн өгчээ. /хх 112-114/
4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэж зааснаар 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/148/29750, 4/148/29751, 4/148/29752 дугаартай хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ха*******, Ж.Ба, төлбөр авагч Бүрэн финанс ББСБ ХХК-нд баталгаат шуудангаар тус тус хүргүүлж, баталгаат шуудангаар хүргүүлсэн тухай төлбөр төлөгч нарт 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр утсаар мэдэгдэж, төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр биечлэн мэдэгдэж тус тус тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ., 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. гэж тус тус заасантай нийцсэн байна. /хх 145-149/
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан бөгөөд дээр дурдсанчлан талуудад хуульд заасан журмаар үнэлгээний тайланг хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн байх тул нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд и******* хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэх шалтгаантай байсан болохоо баримт, тайлбараар нотлоогүй, шүүх хуралдаанд энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргасангүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
5.1. Нэхэмжлэгч Б.Ха******* нь орон сууц, газрын зах зээлийн үнэлгээг 1,383,000,000 төгрөг болно гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардан маргаж буй боловч энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй бөгөөд Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээ хууль зөрчсөн гэж гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн нийт үнийг 1,383,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь үндэслэл бүхий нотлох баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
5.2. Иймд дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Ха*******гаргасан, хариуцагч ******* холбогдох орон сууц, газрын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ха*******н гаргасан хариуцагч ******* холбогдох, Б.Ха*******н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 гудамж, 114А тоот хаягт байрлах, 326 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын 18639314451280 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 гудамж, 114Б тоот хаягт байрлах, 135 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ж.Баын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009461 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12Б байрны 9 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцад үнэлгээ тогтоосон Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/04038 тоот захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР