| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00257/И |
| Дугаар | 197/ШШ2025/06239 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/06239
2025 05 16 197/ШШ2025/06239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 77 дугаар байр, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:53*******176/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 7,761,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу барилгын туслах материалын түрээсийн төлбөр 3,992,490 төгрөг, түрээсийн эд зүйлд учирсан гэмтлийг засварлах зардалд 3,769,000 төгрөг, нийт 7,761,490 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 7,761,490 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэл, тооцоолол, нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус учраас нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэл нэхэмжлэх эрхгүй, 43,983,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөс 6 удаагийн гүйлгээгээр 50,4*******,480 төгрөг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, түрээсийн эд зүйлд эвдрэл гэмтэл байсан бол тэр талаар талуудын хооронд бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн акт, баримт байхгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-иуд нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх ******* дугаартай гэрээ байгуулжээ.
Уг гэрээгээр нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь хариуцагч буюу түрээслэгч талд гэрээний хавсралт №1-т заасан барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.
3.2. Уг гэрээний хавсралт1-т түрээсийн гэрээний дагуу хүлээлгэн өгөх барааны нэр, тоо ширхэг, эхлэх дуусах хоног, түрээсийн үнийн нэмэгдсэн өртгийн албан татвартай, татваргүй гэх дүн, барьцааны дүнг, хавсралт2-т түрээсийн эд зүйлд гэмтэл учирвал ямар гэмтлийг ямар үнэлгээгээр засах дүн зэргийг тусгаж, түрээслүүлэгч ******* ХХК-ийг төлөөлж А.Да*******, түрээслэгч ******* ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б.Уу******* нар гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгийг дарж, Зэ овогт Ба Уу*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус хавсаргажээ. /хх 9-20/
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа уг гэрээнд хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уу******* гарын үсэг зураагүй, уг гэрээнд зурсан Б.Уу*******ын гарын үсэг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэлд зурсан Б.Уу*******ын гарын үсгийн хэв өөр байгаа, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-иудын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх ******* дугаартай гэрээний түрээслэгч талыг төлөөлсөн гарын үсэг зурагдаагүй, Б.Уу******* нь ******* ХХК-ийг төлөөлж бус иргэн Б.Уу*******ын хувиар ******* ХХК-тай барилгын туслах материал түрээслэх хэлцэл хийсэн тул гэрээ хүчинтөгөлдөр бус гэж маргаж байна.
3.4. Хариуцагч ******* ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа дээрх татгалзалтай холбоотойгоор гарын үсгийн хэв мөн эсэх талаар шинжээч томилуулах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хуульд заасан арга хэмжээ авахуулах хүсэлт, нэхэмжлэл гаргаагүй, хавтаст хэргийн 78-83 дахь талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудаар Б.Уу******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх ******* дугаартай гэрээний 4.4-т заасан түрээсийн төлбөр төлөх данс болох түрээслүүлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Ууганы 5040099153 тоот дансруу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14,533,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,911,600 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 9,584,680 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 8,132,400 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 8,132,400 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 8,132,400 төгрөгийг тус тус titem altai pum turees гэх утгаар шилжүүлсэн болох нь, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-иудын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэх Барилгын туслах материал түрээслэх гэрээнд ******* ХХК-ийн тэмдэг дарагдаж, гэрээнд Зэ овогт Ба Уу*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* ХХК-тай хуулийн этгээд болох ******* ХХК бус иргэн Б.Уу*******ын хувиар гэрээ байгуулсан гэх татгалзал үндэслэлгүй. /хх 78-83/
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж тус тус зохицуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан болох нь хэрэгт авагдсан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй гэж дүгнэв. /хх 9-20/
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч түрээсийн зүйлийн доголдолтой холбоотой шаардлага гаргаж маргаагүй, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийт 389 ширхэг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нийт 541 ширхэг, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийт 236 ширхэг доголдолгүй түрээсийн эд зүйлийг түрээслэгч хүлээн авсан болох нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хавсралт1, хавсралт1.1, зарлагын баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 15, 20, 74-77/
5.1. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барилгын туслах материал түрээслэх ******* дугаартай гэрээний 2.2-т Түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 30 өдрөөс эхлэн 2024 оны 06 сарын 29 өдөр хүртэлх хугацаанд түрээслэхээр тохиролцов. Үндсэн хугацаа 30 хоног байх ба хугацаа хэтэрвэл нийт түрээсэлсэн бараа материалыг түрээслэгч тал түрээслүүлэгч талд хүлээлгэн өгсөн хугацаагаар түрээсийн төлбөрийг тооцно., 6.7-д Дахин засварлаж сэргээх боломжтой эвдрэл гэмтэл байвал тухайн эд зүйлсийн засварлах үнийн дүнгээр /Хавсралт2-т/ бодож түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь гэрээний хугацаа хэтрүүлж түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн хугацааны түрээсийн төлбөр, түрээсийн эд зүйлийн эвдрэл гэмтлийг засварлах зардлыг шаардах эрхтэй. /хх 9, 12, 16/
5.2. Зохигчид гэрээг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулж гэрээний хавсралт1-т заасан 920 ширхэг түрээсийн зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд, хавсралт1.1-т заасан 236 ширхэг түрээсийн зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 30-тай пум гэх 134 ширхэг түрээсийн зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нийт 1290 ширхэг түрээсийн зүйлийг хариуцагч буюу түрээслэгчид хүлээлгэн өгч хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 90 ширхэг түрээсийн зүйл /40-тэй пум/-ийг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 196 ширхэг түрээсийн зүйл /60-тай пум 121 ширхэг, 40-тай пум 10 ширхэг, 45-тай пум 48 ширхэг, 50-тай пум 17 ширхэг/-ийг тус тус буцаан түрээслүүлэгчид хүлээлгэн өгч үлдэгдэл 1004 ширхэг түрээсийн зүйлийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн болон барьцаа төлбөрт 50,4*******,480 төгрөгийг төлсөн байна. /хх 65-83/
5.3. Түрээслэгч буюу хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн эсэх дээр түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч маргаагүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 20 нэр төрлийн 1004 ширхэг түрээсийн зүйлд ногдох түрээсийн төлбөрийг талуудын хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барилгын туслах материал түрээслэх ******* дугаартай гэрээний хавсралт1-т заасан нэгж үнээр тооцон нийт 3,992,490 төгрөг шаардсан нь үндэслэлтэй. /хх 15/
5.4. Түрээслэгч нь түрээслүүлэгчид үлдэгдэл 1004 ширхэг түрээсийн зүйлээс 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 297 ширхэг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөд панер 33, нөхөөс 55, гагнуур 17 ширхэг засвартай, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 100 ширхэг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөд панер *******, нөхөөс 21, гагнуур 6 ширхэг засвартай, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 253 ширхэг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөд панер 65, нөхөөс 45, гагнуур 19 ширхэг засвартай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 194 ширхэг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөд панер 98, нөхөөс 35, гагнуур 8 ширхэг засвартай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 140 ширхэг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөд панер 27, нөхөөс 9, гагнуур 37 ширхэг засвартай байсан болох нь талуудыг төлөөлж хүлээн авч, хүлээлгэн өгсөн орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд түрээсийн зүйлийг уг хугацаанд хүлээлгэн өгч дуусгавар болгосон эсэх дээр маргаагүй. /хх 65-77/
6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 288 дугаар зүйлийн 288.2.5-д хөлслүүлэгч нь хууль буюу гэрээнд заасан бусад эрх эдлэхийг, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээхийг 289.1.7-д хөлслөгч хууль буюу гэрээнд заасан үүрэг хүлээхийг зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 6.7-д Дахин засварлаж сэргээх боломжтой эвдрэл гэмтэл байвал тухайн эд зүйлсийн засварлах үнийн дүнгээр /Хавсралт2-т/ бодож түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно. гэж зааснаар түрээсэлсэн 1004 ширхэг зүйлийн 249 ширхэг эд зүйлийн панер солих, 165 нөхөөс хийх, 97 ширхэг гагнуур хийх зардлыг /гэрээний хавсралт2-т заасан үнэлгээгээр буюу /панер солих зардалд 249*35,000=8,715,000 төгрөг, нөхөөс хийх зардалд 165*10,000=1,650,000 төгрөг, гагнуур хийх зардалд 97*5,000=485,000 төгрөг нийт 10,850,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөрт 3,992,490 төгрөг, түрээсийн эд зүйлийн учирсан гэмтлийг засварлах зардалд 10,850,000 төгрөг, нийт 14,842,490 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д заасан барьцаа төлбөр болох 7,081,000 төгрөгийг хасч 7,761,490 төгрөг нь шаардсаныг буруутгах үндэслэлгүй.
7. Хариуцагч нь гэрээ хүчинтөгөлдөр бус, 7,761,490 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэл, тооцоолол, нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, түрээсийн эд зүйлд эвдрэл гэмтэл байсан бол тэр талаар талуудын хооронд бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн акт, баримт байхгүй, түрээсийн төлбөрийг илүү төлсөн гэх тайлбараа баримтаар нотолсонгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
8. Иймд дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 7,761,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,134 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 139,134 хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид нь олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч ******* ХХК-иас 7,761,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,134 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 139,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР