| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00276/и |
| Дугаар | 318/ШШ2025/00231 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00231
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: СББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,977,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Д 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/1502100273 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй 1,700,000 төгрөгийн зээлийн эрх нээлгэж авсан. Уг зээл нь цахим зээл тул Нiрау аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 20 удаа буюу 12,489,000 төгрөгийн зээл авч, зээл болон хүүгийн төлбөрт 17 удаагийн төлөлтөөр 12,599,359 төгрөгийн төлөлт хийсэн. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээл төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 96916693, 99453830 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Д.Дтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,699,780.90 төгрөг, хүүгийн төлбөр 258,894.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6,700 төгрөг, нотариатын хураамж 12,500 төгрөг, нийт 1,977,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж С ББСБ-ыг хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С ББСБ-аас нэхэмжилсэн 1,977,875 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнгээс 740,000 төгрөгийг 4 дүгээр сардаа багтаан төлж, үлдэгдэл мөнгийг нь 5, 6 дугаар сард хуваан төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Д.Дын тайлбартай танилцлаа. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд 740,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 5 болон 6 дугаар сард хувааж төлж зээлийн төлбөрийг барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,977,875 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд 740,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 5 болон 6 дугаар сард хувааж төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Д.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,596 төгрөгийн тавин хувь болох 23,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,298 төгрөг, хариуцагч Д.Даас 23,298 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,977,875 /нэг сая есөн зуун далан долоон мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Д 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд 740,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 5 болон 6 дугаар сард хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,596 /дөчин зургаан мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийн тавин хувь болох 23,298 /хорин гурван мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,298 /хорин гурван мянга хоёр зуун ерэн найм/ төгрөг, хариуцагч Д.Даас 23,298 /хорин гурван мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА