| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00157/И |
| Дугаар | 321/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 321/ШШ2025/00107
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 321/ШШ2025/00107 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, ............................... 6 давхарт байрлах БИД ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Цогт-Өндөрт оршин суух, Маймаа овогт ................................ холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,123,726.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..................... нь манай компаниас 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр №1050130223003985 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 550,000 төгрөгийн зээлийг сарын 4,48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч ................... үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 1,059,635 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,991 төгрөг, бусад зардал 193,100 төгрөг нийт 2,123,726.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ..................шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие БИД ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,123,726.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь хариуцагч .................. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,123,726.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч ................ нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. 24,500 төгрөгийг, улсын орлогоос 24,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ................... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,123,726.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. 24,500 төгрөгийг, улсын орлогоос 24,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ..................... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА