| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2024/00714/И |
| Дугаар | 321/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2025/00189
2025 4 15 321/ШШ2025/00189
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...................... байрлах, ЭМДЕГ,
Хамтран нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг Баянмөнх, .....................байрлах, ХЭП нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт оршин суух Эрхэт танд соёо овогт ............. холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,648,500 төгрөг гаргуулах, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ................,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭМДЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ЭМДЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч ХАП шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ............................ нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ......................... биед халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ........................ холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор............................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг нь хохирогч .................... эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ, мэс засал зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,638,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тул 2,638,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг нь хохирогч ...................... эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ, мэс засал зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,638,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэж хариуцагч ...................... 2,638,000 төгрөгийг нэхэхмжилсэн байна. Гэвч ............................ Гэм буруутай үйлдлийн улмаас ......................... биед учирсан гэмтэлд эрүүл мэндийн даатгалын сангаас 247,000 төгрөгийн зардал гарсан байх тул ................................. биед учирсан гэмтэлд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 247,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлттэй байна... гэжээ.
Хариуцагч Э.Галбадрах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХАПГ нэхэмжилж байгаа 247,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулсан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................... нь хариуцагч .................... холбогдуулан 2,648,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 247,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч маргаан бүхий асуудлаар дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... нэхэмжлэлийн шаардлага болох 2,648,500 татгалзаж, 247,000 төгрөгийг ...................... гаргуулах, ............. нь 247,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргахад холбогох баримтыг нотариатаар батлуулсан төлбр болох 10,500 төгрөгийг хариуцагч ................2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан, уг хариуцагчийн бүрэн төлж барагдуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ....................... 247,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 8,060 төгрөгийн тал хувь болох 4,030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ХАПГ нэхэмжлэлтэй, ........................... холбогдох "Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 247,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч ......................... 4,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА