| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00070/И |
| Дугаар | 321/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 321/ШШ2025/00116
| 2025 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 321/ШШ2025/00116 | Хэнтий аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сум, 3 дугаар багт оршин суух Дөрвөд овогт .................... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр баг, .............. тоотод оршин суух, Хутагт овогт ................... холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч................ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ........... нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр надаас Киа бонго маркийн ............ ХЭҮ улсын дугаартай автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь 7 сард өгнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй байх тул ................ 3,00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ:.... нэхэмжлэгч .............. хариуцагч ..................... 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, харин 3,000,000 төгрөгт дүйцэх 100 ширхэг шургааг 8 кубметр зах банз авахаар тохиролцов... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............... нь хариуцагч ....................худалдах худалдан авах гэрээний үүрэгт машины үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ............ 3,000,000 төгрөгийг мөнгөн дүнгээр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, мөнгөн дүнгээр бус 3,000,000 төгрөгт ногдох 100 ширхэг зах банзыг хариуцагч ...... нэхэмжлэгч ................. төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хуульд заасан эрхийнхээ хүрээнд эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ................. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөгийг, улсын орлогоос 31,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .................. олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ..................нэхэмжлэлтэй, хариуцагч ...................холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч төлбөрт 100 ширхэг /8 кубметр/ зах банзаар төлбөрийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................... 61,475 төгрөгийг, улсын орлогоос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .......................... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА